
10 юань үнэтэй Эртний хятадын эзэн хаад гэсэн
хөзөр дунд аугаа их Чингис хаанаас эхлээд нийт 6 хаадыг маань өөрсдийн
хаан хэмээн оруулсан байгаа нь Монголчууд биднийг гутаан доромжилсон,
ичих нүүрээ уландаа наасан хэрэг юм.
Үүнийг үзсэн Монгол цустай хэн бүхэн уурлаж бухимдах байх. Гэхдээ тэглээ гээд бид юу ч өөрчлөхгүй, хятадууд Монголын урлаг соёлыг дээрэмдэхээс ялгаагүйгээр өөрийн болгож ЮНЕСКО - д бүртгүүлж байхад Монголын төрийн түшээд маань өөрсдийгөө л бодоод энэ тал дээр ер анхаарал тавихгүй юм. Үүний эсрэг дорвитой зүйл хийх цаг нь аль хэдийн болж өнгөрөөд 8 настай хүүхдүүд нь 80 настай өвгөн болж дууслаа.