Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Хатуу дискийг Windows XP дээр форматлах - Хичээл - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 9
Зочид 9
Хэрэглэгчид 0
Хатуу дискийг Windows XP дээр форматлах
poster


Бэлтгэл
Алхам 1.
Та компьютерын хатуу дискэндээ формат хийх гэж байгаа бол түүн дээрх бүх мэдээлэл датагаа алдана гэдгийг байнга санах хэрэгтэй. Тэгэхээр юун түрүүнд хэрэгцээтэй бүх мэдээллүүддээ Back up буюу нөөцлөлтийг хийж өгөөрэй.
Мөн түүнчлэн формат хийх, инсталл хийх гэж байгаа бол танд хэрэглээний програмуудыг агуулсан диск эсвэл 3-дагч хардвер дахин суулгалтад хэрэг болох болно.
Алхам 2.
Дахин нэг компьютер дээрх бүхнээ шалгаж үз. Дуу, зураг, документуудаас гадна веб хөтөч дахь дуртай вебүүдийн жагсаалт Bookmark, дэлгэцэн дэх зүйлүүд зэргээ дахин нэг шалга.
Алхам 3.
Бүгдийг нь формат хийхгүй хатуу дискэн дээрээ эсвэл шинэ CD, DVD дээр хадгал.
 
Хоёрдогч хатуу дискийг форматлах нь:
Алхам 1.
"My Computer" тэмдэгт дээр баруун товчоо дарж менюгээс Manage  гэснийг сонгон дар.
Алхам 2.
"Computer Management" гэж нэрлэгдсэн шинэ цонх гарч ирнэ. Түүнээс зүүн хэсэгт байрлах "Storage" гэснийг сонгон дар. Дараа нь select "Disk Management(local)" гэснийг цонхны баруун талаас давхар даран сонгоно.
Алхам 3
Ингээд гарч ирэх цонх дээр драйверууд тань жагсаалттай гарч ирэх болно. Мөр болгон өөр өөр драйверынх бөгөөд мөн MB эсвэл GB хэмжээгээр бичигдсэн өнгөтэй хайрцаг өөр өөр драйверынх болно. Дискний хуваалтыг мөн тэнд харуулсан байдаг.
Алхам 4.
Форматлах гэж байгаа драйверын бүх хуваалтыг юун түрүүнд арилгах хэрэгтэй үүний тулд хуваалттай хайрцган дээр хулганын баруун товчоо дарж  "Delete Partition..." гэсэн сонголтыг хийнэ. Та драйвер дээрх бүхнийг цэвэрлэхээр шийдсэн хэрэгтэй мэдээллүүдээ нэгэнт нөөцлөөд авчихсан бол компьютерын ямар ч анхааруулгад санаа зоволгүйгээр YES товчийг дарж болно.
Алхам 5
Хэрэв та давхар буюу бүх дискэндээ формат хийх гэж байгаа бол жишээ нь: драйвер болгон өөр үсэгтэй "D:" or "F:" гэх мэтчилэн диск хуваалтыг тус бүрд нь арилгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуваалттай драйвер дээрээ баруун товчоо дарж "Delete Partition..." дарна гэсэн үг. Хэрэв зөвхөн ганц драйверт формат хийх гэж байгаа бол нөгөө драйверын хувуултыг арилгах шаардлагагүй дараагийн алхамд орж болно.
Алхам 6.
Ингээд формат хийгдсэн драйвер дээд хэсэгтээ хар өнгөтэй болсон байх бөгөөд хэмжээн хэсэгт "Unallocated" гэсэн бичиг гарсан байх болно. Дээрх зургаас харна уу? Үүн дээр хулганыг баруун товчоо дараад "New Partition..." гэсэн сонголтыг дарахад шинэ цонх үүсэн гарч ирнэ.
Алхам 7.
Шинэ хуваалтыг үүсгэх цонх гарч ирэхэд Next буюу дараагийн гэсэн товчийг дарна. Дараагийн гарч ирэх хуудсан дээр  "Primary Partition" сонгож Next товч дарна. Одоо хэмжээг дээд хэмжээн дээр нь тохируулаад ихэвчлэн тохируулчихсан байдаг бөгөөд Next товч дарна. Ингээд шинэ драйверын үсгийг автоматаар сонгочихсон байдаг ч хэрэв та хүсвэл өөр үсгийг меню дээрээс сонгон дарж болно.
Алхам 8.
Төгсгөлд нь Шинэ хуваалтын хэрэглүүр шинэ хуваалтыг форматлах уу гэж асуух бөгөөд та "NTFS" сонгоорой энэ нь илүү хурдан аюул багатай байх болно. "Allocation unit size" гэсэн сонголтыг "Default." Хэвээр нь үлдээгээрэй. "Volume label" гэсэн хэсэг дээр драйвераа юу гэж нэрлэмээр байна түүгээрээ бичиж өгнө ингэхдээ их энгийн нэрийг сонгож зай аван бичихээс татгалз. Хамгийн сүүлд драйвер тань шинэ бранд бөгөөд өмнө нь ерөөсөө хэрэглэгдэж байгаагүй бол "Perform a quick format" -г зөвөөр тэмдэглэж драйвер хэрэглэгдэж байсан бол зөвөөр тэмдэглэлгүй орхиорой. "Enable file and folder compression" гэсэн сонголтыг тэмдэглэлгүй орхиж Finish товчийг дарж дуусгана.
Алхам 9.
Ингээд хэрэглүүр форматлахад тодорхой хугацааг авах болно. Формат дуусах хүртэл та
"Computer Management" цонхыг нээлттэй байлгаж хэмжээн үзүүлэлт "Formatting" гэснээс "Healthy" гэж гарах хүртэл хүлээгээрэй. Формат бүрэн дууссаны дараа та шинэ драйвераа ажиллуулж болно.

Windows XP CD-нээс форматлах, суулгах:
Алхам 1.
Энэ хэсэгт Windows XP installation CD-нээс хэрхэн форматыг хийх талаар бичигдсэн. Энэ нь компьютерт Windows-н шинэ хуулбарыг суулгахад хэрэглэгддэг. Дээр хэлсэнчлэн формат хийнэ гэдэг бол тухайн драйвер дахь бүх мэдээллийг цэвэрлэх учраас хэрэгтэй мэдээллүүдээ зайлшгүй Back Up буюу нөөцлөлтийг хийгээрэй.
Алхам 2.
Windows XP installation CD-гээ CD драйвертаа хий.
Алхам 3.
"Press any key to boot from CD.." гэсэн бичиг компьютерт гарч ирнэ та ямар ч хамаагүй товч дар.
Алхам 4.
CD хэсэг хугацаанд хэрэгцээтэй файлуудыг гаргах гэж ачаалах болно. Ингээд дуусахад нь та Enter эсвэл Return-г дар.
Алхам 5.
Одоо Windows-г хаана суулгах талаар мэдээлэлтэй дэлгэц гарч ирэх бөгөөд энд л драйвер форматыг хийх юм. Дэлгэцийн доод хагаст компьютер дээрх бүх драйверууд хуваалттайгаа гарч ирнэ. Дээш доош гүйлгэх товчоо ашиглан "C:" дискээ идэвхжүүлэн  'D' товчийг дар. ("Unpartitioned space" буюу C: эсвэл D: гэсэн хуваалт байхгүй бол энэ алхмыг алгасаарай.) Дараагийн дэлгэцэн дээр  'L' товчийг дарснаар хуваалтыг арилгах юм.
Алхам 6.
Windows хаана суулгах талаарх мэдээлэлтэй дэлгэцэнд буцаж очиход доод хагаст байсан драйверын жагсаалтад тань "Unpartitioned space xxxxxMB" гэсэн бичиг байх болно. Түүнийг сонгон 'C' товчийг дар. Дараагийн гарч ирэх цонх хамгийн бага хамгийн их хэмжээг сонгох сонголтуудыг гаргаж ирэх бөгөөд энэ нь автоматаар хамгийн их дээр нь тохируулагдсан байдаг боловч давхар орсон тоог нь шалгаж enter дар.
Алхам 7.
Дахин Windows хаана суулгах тухай мэдээлэлтэй хуудсанд эргэн очиход энэ удаа "C: Partition1 [New (Raw)]xxxxxxMB" гэсэн бичиг гарах бөгөөд идэвхжүүлэн enter дар.
Алхам 8.
Дараагийн цонх танаас аль системээр форматыг хийхийг сонгох юм. ТА NTFS-г сонгох нь илүү хурдан бас аюул багатай байх болно. Ингээд Enter эсвэл Return дар.
Алхам 9.

Ингээд форматлах үйл ажиллагаа эхлэх болно

Сэтгэгдэлүүд: 2
2 | Enh <<< бичсэн | 2010-11-02 | 5:28 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Heregte medee bna smile
+ (0) -
1 | seik <<< бичсэн | 2010-11-02 | 3:26 PM Сэтгэгдэлтэй хуудас |
win7 64bit usb driver ni tanikuu yum yun daa b.a heleed uguuc h
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !