Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 4
Зочид 4
Хэрэглэгчид 0

8:28 PM
Харьцангуйн тусгай онол


Харьцангуйн тусгай онол нь 1905 онд Альберт Эйнштейн өөрийн "Хөдөлж буй биеийн электродинамикт" ажилдаа дэвшүүлсэн инерциал тооллын систем дэхь хэмжилтийн тухай физик онол юм. Энэ нь Галилейн харьцангуй зарчмын өргөтгөл бөгөөд тодруулбал механикаас эхлэн цахилгаан соронзонг оруулаад бүхий л физикийн хуулиудад бүх шулуун жигд хөдөлгөөн нь харьцангуй, өөрөөр хэлбэл абсолют буюу сайтар тодорхойлогдсон тайван төлөв гэж байдаггүй гэж сургадаг.

Цаашилбал Эйнштейн дан ганц харьцангуйн зарчмыг өргөтгөөд зогсохгүй нэгэн шинэ тулгуур зарчмыг (постулат) физикт оруулсан. Энэ хоёр дахь постулат нь бүх ажиглагчийн хувьд тэдгээрийн шулуун жигд хөдөлгөөнөөс үл хамааран гэрлийн хурдны тоон хэмжээ адил байна гэсэн постулат юм.

Энэхүү онол нь нийтлэг төсөөлөлтэй зөрчилдсөн олон гайхамшигт үр дагаваруудыг авчирсан бөгөөд эдгээр нь бүгд туршилтаар нарийн батлагдсан юм. Харьцангуйн тусгай онолд уртын болон хугацааны интервалын хэмжилт нь ажиглагчийн хөдөлгөөнөөс хамаардаг гэдгээс улбаалан цаг хугацаа болон орон зайг нь өөрөөр харах боломжтой гэдэгээр Ньютоны абсолют орон зай болон цаг хугацааны ойлголтыг няцаасан юм. Энэ нь улмаар масс ба энергийн эквивалентийн томъёогоор (E = mc2, энд c нь вакуум дахь гэрлийн хурд) дамжуулан матери болон энерги нь хоорондоо эквивалент чанартай болохыг харуулдаг. Гэрлийн хурдтай харьцуулахад маш бага хурдтай үед харьцангуйн тусгай онол нь Ньютоны механиктай таардаг.

Онолыг "тусгай" гэж нэрлэсэн учир нь энэ онол нь харьцангуйн зарчмыг зөвхөн инерциал тооллын системүүдийн хувьд тунхагласанд байдаг. Эйнштейн дээрхи зарчмыг дурын тооллын системд оруулж өгсөн харьцангуйн ерөнхий онолыг мөн боловсруулсан юм. Энэ онолд гравитацын нөлөөллийг тооцсон байдаг. Гэхдээ ерөнхий онолд гравитацыг тайлбарладаггүй бөгөөд харин хурдатгалыг тайлбарласан байдаг.

Харьцангуйн тусгай онол нь тухайлбал бидний өдөр тутмын амьдрал дээр абсолют мэт төсөөлдөг цаг хугацааг харьцангуй ойлголт болгодог ч мөн бидний харьцангуй гэж бодож байсан зүйлсийг абсолют болгодог. Ялангуяа бие биетэйгээ харьцангуй хөдөлж буй ажиглагч нарын хувьд гэрлийн хурд тогтмол байдаг гэж тодорхойлдог. Харьцангуй онол нь c-г зөвхөн гэрэл хэмээх тодорхой үзэгдлийн хурд гэдэгийг харуулаад зогсохгүй бөгөөд чухамдаа энэ нь цаг хугацаа болон орон зай хоорондоо хэрхэн холбогддог тулгуур онцлог болохыг харуулдаг. Хамгийн гол нь харьцангуйн тусгай онол нь аливаа биет объект нь гэрлийн хурд хүртэл хурдсах боломжгүй гэж дүгнэдэг юм.
Category: Хичээл | Views: 1526 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 8
8 Sheeva  
0
Магадлалын хууль оруулаад өгөх хүн байна уу? cry

7 HaS  
0
би тэрнийг шүтэн бишэрдэг

6 Wikinoy  
0
Gaihamshigtai hun biggrin

5 Wikinoy  
0
Альберт Эйнштейн <----- bi ulaan Fan biggrin biggrin biggrin

4 shinetsereg  
0
tnx shdee :D:D:D:DD:D:D:D:D:D:D:D:D:DD:D:D:D:d

3 shinetsereg  
0
hehe

2 shinetsereg  
0
mnaih yag enni talaar uzej bgaa biggrin

1 shinetsereg  
0
tnx tsogtoo

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  1-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz