Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 5
Зочид 5
Хэрэглэгчид 0

4:24 PM
Хамгийн их хэрэгцээтэй, үнэгүй програмууд

Энэхүү мэдээлэл нь хамгийн их хэрэгцээтэй програмуудын жагсаалт юм гэхдээ үүнд төлбөртэй програмууд байхгүй бүгд үнэгүй гэдэг нь гол юм. Хэрвээ зүгээр л хамгийн хэрэгцээт програмууд гэвэл мэдээж Winrar, MS Office, Photoshop зэрэг орох байх гэхдээ үнэгүй програмууд ч гэсэн тэднийг орлож чадна

1. Firefox – Mozilla Firefox энэхүү веб хөтөч нь хамгийн найдвартай, хурдан дэлхийн шилдэг хөтөч юм.
2. VLC – Маш олон төрлийн видеог найдвартай тоглуулна.
3. CCleaner – CrapCleaner гэдгийг товчлол бөгөөд таны компьютерыг элдэв хэрэгцээгүй мэдээлэл, файлыг цэвэрлэнэ. Цэвэрлэхдээ бүүр юу ч үгүй цэвэрлэнэ тэгэхлээр та хэрэггүй registry гэх мэт зүйлээс холуур байж болох юм
4. Dropbox – Интернетээр дамжуулан өөрийн файлуудыг нөөцлөх, хүмүүстэй солилцох боломжийг олгоно

5. 7-Zip – Файл, фолдерыг багцлан шахаж хэмжээг нь багасгах болон буцаан задлах програм. Өөрөөр хэлбэл winrar - тай төстэй
6. OpenOffice.org – Бичиг баримт боловсруулагч, хүснэгтэн мэдээлэл, илтгэл тавих гээд төрөл бүрийн багцтай, Microsoft Office-той төстэй үнэгүй багц програм.
7. Google Chrome – Google-н бүтээсэн хөтөч ба үйлдлийн систем
8. µTorrent – BitTorrent-оор файл татах үнэгүй програмуудаас хамгийн жижиг нь бөгөөд боломжийн сайн ажиллагаатай.
9. Notepad++ - Энгийн текст, код бичих програм.
10. Gmail –  Цахим шуудангийн дэлхий даяар хамгийн их хүн хэрэглэдэг үнэгүй үйлчилгээ.
11. GIMP – Photoshop шиг л зураг янзалдаг програм бөгөөд Photoshop-оос илүү гарах эсэхийг цаг хугацаа харуулна биз. Гол давуу тал нь мэдээж үнэгүй.
12. Paint.NET – Windows-д зориулсан зургийн програм.
13. Microsoft Security Essentials – Microsoft-н үнэгүй вирусны эсрэг багц. Харамсалтай нь Монголоос орохгүй байх. Гэхдээ сайн мэдэхгүй байна шүү
15. Evernote – Та санахыг хүссэн зүйл, гэнэт санаад орсон зүйлсээ тэмдэглэн үлдээгээд, зохион байгуулмаар байвал үүнийг ашиглана уу.
16. Thunderbird – И-мэйлийн програм. Та өөрийн Gmail, POP3 мэйлүүдээ тохируулан шалгах, хадгалах, зохион байгуулахад маш эвтэйхэн нээлттэй эхийн програм.
17. Audacity – Дуу бичиж авах, бичлэгээ завсарлан, MP3 гэх мэт олон форматаар хадгалах боломж олгодог програм.
18. ImgBurn – CD, DVD, HD DVD, Blu-ray гээд олон төрлийн дискийг бичих, хуулах, багц үүсгэх програм.
19. Picasa – Зураг засварлах Google-н програм.
20. Skype – Та өөрийн найзуудтайгаа чөлөөтэй чатлах, улс хооронд сайн чанартай утсаар ярих гээд олон сайн боломжуудтай.
21. Pidgin – Ubuntu Linux төдийгүй Windows дээр ч ажилладаг Yahoo, Windows Live гэх мэт мессенжерийн үйлчилгээнд холбогдох програм.
22. Ubuntu – Linux төрлийн үйлдлийн системүүдийн төрөл бүрийн түгээлтүүдээс нилээн алдартай нь.
23. iTunes – Дуу хөгжим, видео, киног тоглуулах, зохион байгуулах програм бөгөөд iPod, iPod Touch болон iPhone-той хамт ашигладаг.
24. foobar2000 – Windows-д зориулсан дуу хөгжим тоглуулагч програм.
25. Foxit Reader – PDF файл унших үнэгүй програм.
26. FileZilla – FTP протоколоор файл, фолдер дамжуулан үнэгүй програм.
27. VirtualBox – Олон төрлийн үйлдлийн систем дээр ажилладаг Виртуаль машин үүсгэх, удирдах нээлттэй эхийн систем.
28. TrueCrypt – Windows, Linux, Mac-д зориулсан хард диск нууцлах програм.
29. Avast! – Home edition нь үнэгүй, вирусны эсрэг програм.
30. Defraggler – Хард диск дээрх мэдээллийг цэгцлэн эгнүүлэх програм.
31. KeePass – Та энд тэнд хэрэглэдэг хэрэглэгчийн нэр, түүний нууц үгийг хадгалж удирдах програм.
32. Opera – Боломжийн сайн вэб хөтөч.
33. AVG – AVG  Free хувилбар нь үнэгүй вирусны эсрэг програм.
34. Digsby – Мессенжерүүд (Yahoo, MSN, GoogleTalk, Jabber, Facebook Chat, AIM), и-мэйл хаягуудаа автоматаар шалгах (YahooMail, Hotmail, Gmail болон POP3) болон Facebook, Twitter, Myspace, LinkedIn вэбсайтуудын мэдээллүүдээ нэг дор хүлээн авах програм.
35. Google Reader – Өөрийн дуртай вэбсайтууд, блогууддаа шинэ мэдээлэл орсон даруй үзэхэд зориулсан вэб програм.
36. Winamp – Бидний олон жил хэрэглэж сурсан MP3 гэх мэт олон төрлийн дуу хөгжим, видео тоглуулагч.
37. Google Earth – Алтан дэлхийн өнцөг булан бүрийг алган дээрээ харах боломж олгодог програм бөгөөд сарны гадаргуу, одод огторгуйг ч харах боломжтой болсон.
38. TeraCopy – Файл хурдан хуулахад зориулсан програм.
39. Launchy – Windows, Linux дээр програмуудаа хурдан нээхэд зориулсан хэрэгсэл.
40. Transmission – Mac-д зориулсан BitTorrent харилцагч.
41. Eclipse IDE – Програм зохиоход зориулсан иж бүрдэл програмчлалын багц систем юм. Java IDE байдлаар эхэлсэн ч бүүр томрон илүү сайн систем болж чадсан.
42. SpyBot Search & Destroy – Хорт вирусыг илрүүлэгч програм.
43. Adium – Mac-д зориулсан олон төрлийн мессенжерт холбогдох програм.
44. PuTTY – SSH, Telnet, Serial холболт хийн комманд оруулах дажгүй сайн програм.
45. Songbird – Компьютер болон гар утас дээрээ дуу хөгжим, видео удирдах, зохион байгуулах, хуулах програм.
46. Sumatra PDF – Windows-д зориулсан энгийн PDF унших програм.
47. XBMC – Windows, Linux, Mac-д зориулсан мультимедиа систем.
48. Blender – 3D зураг, видео бүтээх програм.
49. CDBurnerXP – Windows-н бүх хувилбарт зориулсан CD, DVD, Blu-ray, HD-DVD бичихэд зориулсан програм.
50. Everything – Windows-д зориулсан бага оврын хайлтын систем. Файл, фолдеруудаа хурдан олоход тусална.
51. HandBrake – Windows, Linux, MacOS-д зориулсан видео формат хөрвүүлэгч програм.
52. Rainmeter – Windows-н Desktop-оо өөрчлөх, зохион байгуулах, өнгө төрхийг өөрчлөх програм.
53. AutoHotkey – Windows дээр дурын үйлдлийг гар болон хулганы хослолоор товчлол (shortcut) үүсгэх програм. Та өөрийн байнгын үйлдлүүдээ автоматжуулах боломжтой.
54. Google Calendar – Вэбд суурилсан хуанлийн систем.
55. MediaMonkey – Дуу хөгжмөө зохион байгуулах, удирдах, тоглуулах програм.
56. Quicksilver – MacOS-д зориулсан програмуудыг эхлүүлэх, тэдгээрээс шууд хайлт хийхэд зориулсан програм.
57. WinSCP – SecureSSH, SFTP, SCP зэрэг протоколоор холбогдон файл хуулах, удирдах програм.
58. Google Voice – Skype шиг хямд үнээр олон улсад болон компьютер хооронд ярих програм. Гар утаснуудаа нийлүүлэн нэг GoogleVoice дугаар авах боломжтой.
59. Boxee – Интернет болон компьютераасаа мультимедиаг зурагтан дээрээ гаргах медиа систем.
60. AdBlock Plus – Mozilla Firefox дээр нэмж суулгадаг реклам сурталчилгааг хаадаг нэмэлт програм.
61. Media Player Classic – Олон төрлийн видео, дуу тоглуулагч. Хурдан ажиллагаатай.



Category: Программ | Views: 4883 | Added by: tsogtoo | Rating: 5.0/1
Total comments: 6
6 cool_emmy  
0
hey my firefox orku bhiin teed bi dandaa searcheer orjiigaa tuslaaj

5 tsogtoo  
0
Warkey end bhgui l bnshd

4 tuvshu  
0
uhsen atsnii warkey

3 nyamkabb  
0
www.Shinleg.Do.am deer bugdeeree tathaar bgaaa shuu eZaLuuSaa Tsogtoo chi bugdiig n orchuulchihsan bh shig bi ch zalhuuraad kkk www.Shinleg.Do.am

2 gungamer  
0
yaay ehni hed ni yag my heregeledeg pronud bn shd ugasa bi ch shildegig hereglene l de ntr xexe warkey ybj bn uu gu yu ter dund aan xaxa googlin buteesen zuilud ntr gej enh boliocheeee

1 Enh  
0
Google giin buteesen zuil barag bugd orson bn happy happy

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  11-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz