Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

“Гуанжоу-2010” нээлтийн ажиллагаа ба Монголын талаарх мэдээлэл - Видео бичлэг - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 3
Зочид 3
Хэрэглэгчид 0
“Гуанжоу-2010” нээлтийн ажиллагаа ба Монголын талаарх мэдээлэл
poster







Гуанжоу хотноо эхэлсэн Азийн XVI спортын их наадмын эхний өдөр Монголын баг тамирчид уран сайхны гимнастик, бадминтон, бильярд, гандбол, жүдо, буудлага, софт теннис, усанд сэлэлт, ширээний теннис, талбайн теннис, триатлон, волейбол болон хүндийг өргөлтийн төрөлд өрсөлдөж байна.

Манай баг тамирчдын салхийг хагалж, триатлоны эмэгтэйчүүдийн төрөлд Т.Энхжаргал өрсөлдсөн. Гараанаас нийт 11  тамирчин гарч уралдсанаас манай тамирчин усанд сэлэлт, дугуйн уралдаан болон гүйлтийн төрөлд бүгдэд нь сүүл мушгиж, 2:41:56,04 цагийн амжилтаар 11-р байрт бичигдсэн юм. Харин энэ төрөлд Японы тамирчид алт, мөнгө медалийн эздээр тодорч, БНСУ-ын триатлонч хүрэл медалийн тавцанд гарчээ.

Монголын баг тамирчдаас хамгийн их итгэл найдвар хүлээлгэж буй жүдочдын хувьд гараагаа тун тааруу эхлүүллээ. Наадмын эхний өдөр жүдо бөхийн хамгийн хүнд жингийн барилдаанууд, тодруулбал, эрэгтэйчүүдийн -100 ба +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жинд аваргууд тодрох учиртай. Манай улсаас дээрх жингийн төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр /-100 кг/, Б.Сугаржаргал /+100 кг/, П.Лхамдэгд /-78 кг/, Д.Цэрэнханд /+78 кг/ нар зодоглож байна.

Гавьяат тамирчин Д.Цэрэнханд +78 кг-д эхний барилдаандаа Казахстаны Гулжан Иссановатай хийж, юүко үнэлгээгээр ялагдсан бол -78 кг-ын жинд П.Лхамдэгд мөн л Казахстаны бөх Галия Улментаевад цэвэр ялагджээ. Харин эрэгтэйчүүдийн тухайд -100 кг-д Н.Түвшинбаяр эхний барилдаанаа Зафар Мадаминовтой хийх байсан ч өрсөлдөгч бөх нь жин хэтэрсэн шалтгаанаар хасагдсан учир манай бөх эхний барилдаанаа Тажикистаны тамирчин Мухамадморуд Абдурахмоновтой хийж цэвэр ялагдсан бол Б.Сугаржаргал Ираны Реза Мохаммад Родакид мөн цэвэр ялагдсан байна.

Өнөөдөр 15.00 цагаас медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанууд болох бөгөөд Н.Түвшинбаяр, П.Лхамдэгд нар торгуулийн барилдаанд хүч үзнэ.. Тодруулбал, Н.Түвшинбаяр Ираны Жавад Махжоубтай, харин П.Лхамдэгд Вьетнамын Тран Тью Дьютэй барилдах юм. Тус барилдаанд ялбал манай тамирчид хүрэл медалийн төлөө барилдана.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган гэр бүл, найз нөхдийн хамт Азийн XVI спортын их наадмыг үзэж, сонирхохоор Гуанжоуг зорьжээ. Бээжингийн олимпод түрүүлж, дэлхийн шилдэг боксчноор тодорч байсан тэрбээр гэмтлийн улмаас энэ удаад эх орноо төлөөлөн Азийн наадамд оролцох боломжгүй болсон ч үзэгчийн хувиар баг тамирчдаа дэмжихээр Гуанжоуг зорьсон аж. Тэрбээр эхнэр Х.Азжаргал болон найзуудынхаа хамт явсан бөгөөд тэдний дунд ТВ Коктейл хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр байгаа гэнэ.




Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !