Хууль з
үй дотоод хэргийн яам, цагдаагийн байгууллагааас "Аюулгүй, амар
тайван орчин” аяны хүрээнд "Green Friday” буюу архи, тамхигүй баасан гариг үдэшлэгийг
Ерөнхийлөгчийн тамгын газар, Эрүүл мэндийн дэмжих сан, "My Club” ТББ-тай хамтран зохион байгуулах гэж
байна. Монголын залуусын архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ тэдний эр
үүл мэндэд сөргөөр нөлөөлж, амь
насаа алдах, хүчирхийлэл, гэр бүл салалт, гэмт хэрэгт холбогдох зэргийн шалтгаан нөхцөл болж
байна. Энэ ч үүднээс олон иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор з
өрчиж байна. Эрүүл, эерэг
амьдралын хэв маягийг залуусын дунд сурталчлах, эрүүл, хүчирхэг
монгол залуу хүний шинэ имижийг дэмжих, залуусын ухамсарт архи, тамхи, мансууруулах
бодисгүйгээр баярлаж болдгийг таниулах, аюулгүй, амар
амгалан орчин аянд дуу хоолойгоо нэгдэх иргэд, байгууллагуудыг холбоход
үйл
ажиллагааны зорилго чиглэжээ. Архи,
тамхигүй үдэшлэг, цэнгээн хэрхэн зохиох талаар үлгэрлэх, жишиг
тогтоохыг их хотын залуучууд эрмэлзэж байна. ”Metropolis”-т баасан гаригт болох
үдэшлэгийн үеэр
алхоколгүй коктейлыг сурталчилж бартендерийн шоу үзүүлбэр болно.
Мөн залуусыг эрүүл эерэг амьдралд уриалсан хамтлаг, дуучдын урлагийн тоглолт, олны
танил DJ, MC нарын хөгжмийн гайхамшигийг мэдрүүлэх гэнэ. Дээрх үйл ажиллагааны үр дүнд орчин
үеийн монгол залуучуудын дунд амьдралын эрүүл, эерэг
хэв маягийг дэмжих зөв хандлага бий болж "Аюулгүй, амар
тайван орчин” аяны үзэл санаанд нэгдэх иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, албан
байгууллагуудын тоо нэмэгдэх гэдэгт зохион байгуулагчид найдаж байна. Эр
үүл, аюулгүй амар
тайван амьдралын хэв маягийг эрхэмлэгч хүн бүр энэ үйл ажиллагаанд оролцох боломжтой.Архи, тамхигүй шоунд нэвтрэх тасалбарын үнэ 10000 төгрөг гэнэ шүү.
Эх сурвалж: Monkey.mn