Facebook бага хэмжээний шинэчлэлт хийснээс хойш ямар нэг зураг нээхэд зураг нь доорх байдлаар гарч ирдэг болсон энэ нь зурган дээр mouse2 дарж save image as гэсэн сонголтыг хийх боломжийг олгохгүй байгаа тул хүмүүс зураг татаж авч чадахгүй байгаа билээ. Гэхдээ үүнийг аргалах маш энгийн арга бий

1. Таны татах гэж буй зураг байгаа цомгийг нээгээд татах гэж буй зурган дээрээ mouse2 дараад Open Link in New Tab гэсэн сонголтыг дар
2. Энэ үед зураг хуучны хэв маягаараа буюу зургийг нь татаж авах боломжтойгоор нээгдэнэ. Тиймээс зурган дээрээ mouse 2 дараад Save image as гэсэн сонголтыг өг
3. Нэрийг нь хадгалахдаа нэрийн төгсгөлд нь .jpg гэж бичээд форматыг нь өгснөөр илүү найдвартай