| Statistics |
 | Нийт Онлайнд 1 Зочид 1 Хэрэглэгчид 0 |  |
 |
|
 | |  |
|
3:39 PM Долоо хоногийн дотор тархиа цэнэглэх |
|
Тархи цэнэглэх дасгал нь оюуны чадамжийг 40 хувиар нэмэгдүүлдэг болохыг
эрдэмтэд тогтоосон. Хүний тархи гэдэг маш хүчирхэг зүйл болохоор 7
хоногийн дотор ч цэнэглэж болох гэнэ. Энэ туршилтыг Шотландын Эдинбург
их сургуулийн Амьд бие судлалын төвийн профессор Марк Литхиос хийж
туршилтад орсон хүмүүсийн "IQ"-гийн төвшин 40 хувиар нэмэгдсэн. Тэгвэл
та тэр туршилтыг өөр дээрээ хийгээд үзэх үү? Ингээд тархиа цэнэглэх дасгалуудтай танилцъя:
Даваа гариг: Оройн хоолондоо тослог ихтэй загас ид.
Ажилдаа явган эсвэл дугуйгаар яв. Хэрвээ ийм боломжгүй бол урьд нь
хэрэглэж байгаагүй унаа хөлөглөж болно.
Мягмар гариг: Шинэ үгсийг цээжлээ. Энэ үгсээ өдөр тутмын яриандаа хэрэглэж занш
Лхагва гариг: Бясалгалын хичээлд суу. Шинэ хүмүүстэй танилцаж яриа өрнүүл
Пүрэв гариг: Энэ өдөр ажилдаа явахдаа шинэ замаар яв. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг үзэж сонирх.
Баасан гариг: Согтууруулах ундаа болон кофе агуулсан бүтээгдэхүүн
хэрэглэхээс зайлсхий. Худалдаа хийхээр гарахдаа авах зүйлийнхээ
жагсаалтыг цээжлэ.
Бямба гариг: Шүдээ угаасныхаа дараа нүдээ анин шүршүүрт ороорой. Чихэнд сонин сонсогдох ч үр дүнтэй арга.
Ням гариг: Үгийн сүлжээ бөглө. Үүний дараа богино замын явган аялал хийх нь тохиромжтой.
|
|
Category: Сонин хачин |
Views: 1471 |
Added by: tsogtoo
| Rating: 0.0/0
|
| |
 | |  |
|
|