Dell корпорац Европ болон Азийн орнуудын тоглоомчдод зориулсан Dell
Alienware M15x загварын 15,6 инчийн дэлгэцтэй, NVidia GeForce GTX 460M
видео карттай лэптопоо худалдаалж эхэллээ. GTX 460M картаас гадна уг
лэптоп нь 1,5GB видео санах ойтой, Intel Core i3/i5/i7 Extreme процессортой юм.
Түүнчлэн видео картын хувьд GTX 260M, GT 240M болон ATI Radeon HD 5730,
HD5850 картын сонголттой бөгөөд видео картын хүчин чадлаас хамаарч,
үнийн хувьд ч өөр байх гэнэ. Тухайлбал, 460М видео карттай Alienware
лэптоп 330 ам.долларын үнэтэй байх юм.