Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 14
Зочид 14
Хэрэглэгчид 0

2:45 PM
Дэлхийн өндөр барилгуудын жагсаалтад Монгол улс бүртгэгджээ


АНУ-д төвтэй  CTBUH буюу "Өндөр барилга, хот төлөвлөлтийн зөвлөл” хэмээх олон улсын байгууллагаас дэлхийн хөгжингүй улс орнуудын нүүр царайг илтгэсэн дизайн архитектурын өвөрмөц шийдэл бүхий өндөр барилгуудын жагсаалтыг улс орны нэрсийн дарааллаар жагсаан гаргадаг байна. Энэхүү олон улсын байгууллагаас энэ оны 9-р сард гаргасан жагсаалтад манай улс албан ёсоор бүртгэгджээ.  Өндөр хөгжилтэй орнуудын тэнгэр баганадсан сайхан барилга байгууламжуудыг монголчууд зөвхөн киноноос үздэг байсан цаг улирч алдарт Бурж Халифа,  Чикагогийн Виллис цамхаг, Оросын Москва цамхагуудтай  зэрэгцэн олон улсад өөрийн орны нүүр царайг илтгэх нэгэн сайхан байгууламжтай болсныг энэхүү бүртгэлээс харж болохоор байгаа юм. Тэрхүү  барилга байгууламж бол  Чоно Корпорацийн захиалгын дагуу баригдаж,  тун удахгүй ашиглалтанд орох гэж байгаа "Blue Sky”  цогцолбор юм байна.  "Blue Sky”   цогцолборын тухайд  барилгын  хэлбэр нь дарвуулт  усан онгоцыг дүрсэлсэн  төдийгүй   Монголын мөнх хөх тэнгэрийг билэгдсэн цэнхэр өнгийг сонгон бүтээжээ. Зөвхөн гаднах дүр дүрслэлээрээ биш  "Blue Sky”   цогцолборын бусад үзүүлэлтүүд ч уг жагсаалтад бүртгэгдэх  шалгуурыг давсан юм билээ. Зарим нэг үзүүлэлтээс нь дурьдвал уг  цогцолборыг барьсан  ганжуулсан шил нь 35м/сек хурдтай салхийг буюу 1м2  талбай нь 251кг даралт тэсвэрлэх нь чадвартай нь туршилтаар батлагджээ.

 Тэнгэр баганадсан  шилэн барилгуудыг SRC буюу ган карказ болон төмөр бетонон угсралт хосолсон технологи ашиглан барьдаг. "Blue sky” цогцолбор энэ технологиор баригдсан бөгөөд 25 давхар, 105 метр өндөртэй   архитектурын орчин үеийн шийдэлтэй энэ бүтээлийн эх зургийг БНСУ-ын А Групп компанийн архитекторч Ким Дук Кюн хийсэн аж.

Дэлхийн том хотуудын 60-аас дээш давхар тэнгэр баганадсан шилэн барилгууд түүн дотор  Арабын нэгдсэн Эмиратын бахархал Burj Khalifa,  АНУ-ын Чикаго хотын нүүр царай Willis Tower-ыг ч энэ л технологиор босгожээ.

Category: Сонин хачин | Views: 1122 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 6
6 KiZuNa  
0
boljdee bolj2

5 Sheeva  
0
Хэхэ ойрд утаа яригдсангүй багассым байхдаа happy

4 EVolUtioN  
0
HURrAY HUrraY MOngoL Hogjool Bga ym Wn dry

3 Enh  
0
Hogjool bgaam daa

2 WINNER  
0
eniig sonsoj bsin bna gehdee hezee gedgiig ni medehku bsin tnx

1 bayanaa  
0
goyo ain
1st

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  11-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz