tsogtoo Мэдээ: 1632 Сэтгэгдэл: 745 Нэр хүнд: 14 Цол: |
TOOLS Мэдээ: 269 Сэтгэгдэл: 666 Нэр хүнд: 1 Цол: |
ByAmBaA Мэдээ: 191 Сэтгэгдэл: 179 Нэр хүнд: 2 Цол: |
WINNER Мэдээ: 147 Сэтгэгдэл: 429 Нэр хүнд: 6 Цол: |
sadness Мэдээ: 120 Сэтгэгдэл: 1384 Нэр хүнд: 3 Цол: |
НАСА-ийн албан ёсны сайтад олныг сэртхийлгэсэн мэдээлэл тавигджээ. Өнгөрсөн сарын 27-нд Чилид тохиолдсон 8,8 баллын хүчтэй газар хөдлөлтийн уршгаар дэлхийн бөмбөрцгийн тэнхлэг хазайж, өдөр, шөнө богиноссон тухай уг мэдээлэлд дурджээ. Эрс эргэлтийн бодит хэмжээг "Тийрэлтэт хөдөлгөөний төв лаборатор”-ийн шинжлэх ухааны мэргэжилтэн Ричард Гросс судлаачдын хамтаар тогтоосон аж. Эрдэмтдийн тооцоолон гаргасан компьютерийн загвар үзүүлэлтээр, дэлхийн дотоод массийн шинэчилсэн хуваарилалт хувирал зүйн хөдөлгөөн үүсэх гол шалтгаан болсон гэнэ. Эл хувирлын дүнд дэлхийн эргэлт хурдасч, дэлхийн тэнхлэг өчүүхэн төдий 0,0027 секундын өнцгөөр хазайсан байна.
Ингэснээр хоног 1,26 микросекундээр /микросекунд-нэг секундын сая дахь хувь/ богиноссон аж. Глобал өөрчлөлт гарсан нь үнэн боловч хазайлт, хурдац хүн төрөлхтөнд мэдрэгдэх зүйл өчүүхэн болохыг судлаачид онцолжээ. Судлаачдыг ийм мэдээлэл хийх хүртэл Чилийн газар хөдлөлтийн үр дагаврын талаар хэдэн өдрийн турш интернэтээр элдвийн мэдээлэл цацагдсаар байсан. Тэр ч атугай дэлхийн ганхалт хүн төрөлхтөнд мэдрэгдэж эхэллээ гэх мэтээр худлаа шуугиж хүмүүсийг айлгаж эхэлсэн.
Дэлхий тэнхлэгээсээ сална гэж айлтгүй
2004 онд Суматрад тохиолдсон аймшигт газар хөдлөлтийн дараа мөн дэлхийн
эргэлт хурдасч, тэнхлэг хазайсаи тухай мэдээлэл тархаж байсныг Чилийн
газар хөдлөлтийн дараах үр дагаврын үед хүмүүс санаж эхэлсэн юм. Тухайн
үед есөн балл давж хөдөлсөн хүчтэй газар хөдлөлт догшин цунамитай
хавсарч буй тухай аймшигт мэдээлэл цацагдаж байсан. Уг сүйрлийн дараа
зургаан жилийн өмнө Оросын Ус хэмжил зүйн газрын захирал Роман Вильфанд
ус шинжлэн: "Газрын царцсын бүтцийн өөрчлөлт дэлхийн бөмбөрцгийн
голчийг багасгаж, дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөнийг хурдасгах
магадлалтай. Ийм үзэгдэл хоногийг хэдхэн милли-секундээр богиносгоно”
гэж байсан.
Гросс энэ талаар ч мөн судалгаа явуулан тооцоолсны дүнд зургаан жилийн өмнө тэнхлэг байрнаасаа долоон см-ээр холдсон болохыг тогтоосон байна. Гэхдээ хоногууд 6,8 миллисекундээр богиноссон аж. Учир нь Суматрагийн газар хөдлөлт эквадор дээр, Чилийн газар хөдлөлт дундад өргөрөг дээр тохиолдсон. Тиймээс дэлхийи нөлөө янз бүр байсан аж.
Эрдэмтэд өнгөрсөн удаад ч алдаагүй. Магадгүй энэ удаад ч зөв хэлж байгаа байх. Тэгэхээр хоёр удаагийн цохилтын дүнд дэлхий хэдийнэ 15 см-ээр хазайчихаад байгаа юм байна. Харин нэг хоног найм гаруй микро-секундээр богиносчээ. Гэхдээ эрдэмтэд эдгээр тооцоондоо Гаитид тохиолдсон газар хөдлөлтийн нөлөөллийг оруулаагүй байна.
Энэ талаар мэргэжилтнээс тодруулахад:
-”Дэлхийн тэнхлэг байнгын хөдөлгөөнд оршдог. Газрын хөрсний хүчтэй
үйл явц, агаарын даралтын өөрчлөлт, тэнгисийн урсгал зэргээс хамаарч
хэлбэлзэж байдаг ч ямар нэг нөлөөгүй, хэвийн зүйл гэж тооцогддог” гэж
Оросын шинжлэх ухааны академийн дэлхийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэн,
доктор Сергей Тихоцкий хариулсан юм.
-Ямар нэг нөлөөгүй, аюулгүй байхад америкчууд яагаад дэлхийн тэнхлэг хазайлаа гээд бөөн шуугиан болгоод байдаг юм бол?
-Энэ үйл явц бол шинжлэх ухааны сонирхолтой бодлого. Дэлхийн олон эрдэмтэн эл үзэгдлийг тайлах гэж толгойгоо гашилгасаар байгаа. Хэрвээ бодлогын хариултыг олчих юм бол дэлхийн үүсэл, бүтцийн тухай дүгнэлтүүдийг гаргаж болох юм.
-Газрын хэвлийн байнгын эрс эргэлтээс болж дэлхий тэнхлэгээсээ салчих юм биш биз?
-Мэдээж үгүй. Газар хөдлөлт янз бүрийн газар тохиолддог. Дэлхий ч тэнхлэг дээрээ өөр өөр тийш хазайж болно шүү дээ.
Дэлхий-уран нугараач
Хоногууд богиносоход нөлөөлж буй газар хөдлөлтүүд өөр нэгэн даяаршлын үйл явцыг дагуулж байна. Энэ нь хоногийн үргэлжлэх хугацааг тогтонгижуулж буй аж. Өөрөөр хэлбэл, дэлхий өөрөө өөрийнхөө эргэлтийг аажмаар удаашруулжээ. Энэ чиглэлээр ажилладаг Олон улсын тусгай байгууллага үүнтэй холбоотойгоор хоногийн секундын нэмэгдлийг хийдэг. 1972 оноос хойш ийм нэмэгдэл 20 гаруй байсан. Английн одон оронч Ричард Стефенсоны гаргасан баримт ёсоор таван мянган жилийн туршид нэмэгдсээр байсан хоног уртсалт нар мандах цагийг долоон цаг орчмоор ойртуулсан аж.
Харин 530 орчим сая жилийн тэртээ дэлхий харьцангуй хурдан эргэдэг байсан бөгөөд хоногт 21 цаг, жилд 420 өдөр байсан гэнэ. Тэрбум жилийн өмнө хоногууд толгой эргэм хурднаар өнгөрдөг байсан бөгөөд нэг хоног ердөө л 15 цаг үргэлжилдэг байж. Хайгуулын янз бүрийн эринд олдсон малтмалуудыг шинжлэн судалсны дүнд эрдэмтэд дээрх тооцоог гаргасан аж. Ингээд дэлхий одоогоор зогсонги байдалд байгаа хэмээн дүгнэсэн байна.
Гэхдээ дэлхийн түүхэнд хоног хэт хурдалсан тохиолдол хоёр удаа болж байсныг бас тогтоосон байна. Аажмаар уртассан хоногууд гэнэт 2-3 цагаар богиноссон аж. Эл үзэгдэл 400 ба 200 сая жилийн өмнө тохиолджээ. "Манай гарагийн эргэлтийн хурд гэнэт өөрчлөгдөх нь газрын царцсын бутцийн эрс эргэлттэй холбоотой гэж бид үздэг” гэж энэ тухайд Оросын шинжлэх ухааны академийн эрдэмтэн Александр Пономарев тайлбарлажээ.
Ц.Мөнхжаргал
Сэтгэгдэлүүд: 3 | |
3 |
nyamkabb <<< бичсэн | 2010-05-26 | 9:09 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
mdmeer youm bn Сонин Хачин
(0)
1 |
TOOLS <<< бичсэн | 2010-03-07 | 6:15 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
ene meteer hugtsaan bagsaad baival ch yah yum boloo aimar sanagdaad bna shyy
(0)
| |