Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Дараагийн гамшигт газар хөдлөлтүүд хаана болох вэ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 13
Зочид 13
Хэрэглэгчид 0
Дараагийн гамшигт газар хөдлөлтүүд хаана болох вэ
poster

Үнэн сонин

Хэзээ газар хөдлөхийг, хэр аюултай байхыг нь цаг уурын өврчлөлт шиг урьдаас таамаглах аргагүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд болсон аймшигт газар хөдлөлтүүд болон газар хвдлөлтийн идэвхтэй бүсүүд дэх өөрчлөлт, идэвхжилтийг судалсан эрдэмтэд дараахь таван газарт дараагийн гамшигт газар хөдлөлтүүд болно гэж таамаглаж буй аж.

Лос-Анжелес

Газар хөдлөлт АНУ-ын Лос-Анжелес хотын түүхийн салшгүй хэсэг байсаар ирсэн. 1994 онд хотын хойд хэсэгт болсон 6.7 баллын хүчтэй газар хөдлөлтийн уршгаар 70 гаруй хүн нас барж, хохирлын хэмжээ нь 20 тэрбум ам.долларт хүрсэн. Гэхдээ эдгээр үзүүлэлтийг хол орхиж мэдэх нөлөө ихтэй аймшигт газар хөдлөлт ойрын ирээдүйд уг хотод болж мэдэх гэнэ. Мэргэжилтнүүдийн үздэгээр хөнөөлт газар хөдлөлт нэг болсон газраа 150 жилд тутам давтагдах магадлалтай аж. Лос-Анжелес орчмын бүсэд сүүлд 1857 онд 7.9 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. 1994 оны сүүлийн газар хөдлөлтөөс хойшхи 15 жилийн хугацаанд тус хот Америкийн том хотуудаас газар хөдлөлтөд хамгийн сайн бэлтгэгдсэн хот болсон ч дараагийн их чичиргээн олон хүний аминд хүрэх нь тодорхой.

Токио

Газар нутгийн хэмжээгээр Калифорни мужаас томгүй Япон Улс газар хөдлөлт хамгийн их болдог орны нэг. Тус улсын дөрвөн гол арал газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд Калифорниос бараг тав дахин их хүнтэй Японы хүн амын дийлэнх нь зай завсаргүй байшин барилгатай том хотод амьдардаг. Энэ нь газар хөдлөлтийн үед байшингаас гарч амжсан хүмүүст ч зугтах газар байхгүй гэсэн үг. Ялангуяа, зөвхөн төвдөө гэхэд 13 сая хүнтэй Токио хот аюулын бүсийн төвд оршдог. Хотыг ниргэсэн сүүлийн хүчтэй газар хөдлөлт 1923 онд болж, 150 мянга гаруй хүн амь үрэгджээ. Эдийн засаг, технологийн хөгжил нь Япон Улсыг гамшигт илүү бэлтгэлтэй болгосон ч Токио хот байгалийн өмнө дахин хүчин мөхөсдвөл багаар бодоход 10 мянга гаруй хүн амь үрэгдэж, хохирлын хэмжээ нь триллион ам.долларт хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцдог.

Монгол

Саяхан монгол оронд 5.6 магнитутын газар хөдлөлт болсон. Түүнээс хойш тасралтгүй хүчтэй хүчгүй газар хөдлөлүүд болж байгаа. Тэр дундаа Улаанбаатар хотын эргэн тойронд маш олон хагалбарууд үүссэн. Улаанбаатарын Сонгино Сонсголонгийн орчим газар хөдлөлийн идэвхижил ажиглагдаж байгаа үүнээс гадна Хустайн хагарал, Эмээлтийн хагарал, Гавжийн хагарал, Өлзийт хагарал гэх мэт олон газар газар хөдлөлтийн энерги идэвхжиж байна. Хэрвээ энэ энерги задарвал Улаанбаатар хотод дор хаяж 8 баллын газар хөдлөлт болно. Гэхдээ Монголын Одон орон, геофизикийн судалгааны төв аль хэдийн 9өөс 10 баллын газар хөдлөлт болно гэж үзээд байгаа. Энэ ч болж магадгүй Монгол орон нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог харин азаар Монголд ойрын 50жилд тийм ч их хүчтэй газар хөдлөлт болоогүй. Мөн энэ улсад маш олон унтарсан галт уулууд байдаг газар хөдлөлтөөс болж тэд сэргэж болзошгүй юм гэхдээ энэ бол зүгээр л таамаг

Тегеран

Ираны газар нутаг бүхэлдээ газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд сүүлийн хүчтэй газар хөдлөлт тус улсын нутагт 2003 онд болжээ. 6.8 баллын хүчтэй байсан тэрхүү чичиргээний уршгаар эртний түүхт Баам хот бүрэн сүйдэж, 30 мянга гаруй хүн нас барсан байна. Иймэрхүү хөнөөлт газар хөдлөлт долоон сая хүнтэй нийслэл Тегеран хотод болох магадлал өндөр. Сан Франциско, Токио зэрэг аюулын бүсэд байдаг, барилга байгууламжийн нарийн зохион байгуулалттай их хотуудтай харьцуулахад Тегераны ихэнх байшин хүчтэй чичиргээнд тэсвэргүй. Ираны Эрүүл мэндийн яамны хэдэн жилийн өмнөх Хойд Америкийн баруун хойд эрэг Канадын Британийн Колумбын өмнөд хэсгээс АНУ-ын Ореган муж хүртэлх нутгийг Каскадиягийн тойрог гэдэг. Энэ нутгийнхан газар хөдлөлтийн аюул хөрш Калифорнид нь илүү гэж боддог ч Каскадия дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсийн нэг юм. Тус бүс дэх сүүлийн хүчтэй газар хөдлөлт 1700 онд болсон Рихтерийн шаталбараар бараг 9.2 баллын хүчтэй чичиргээн. Харин геологичдын тооцоогоор Каскадияд 500 жилд нэг удаа болдог байна. Хойд Америкийн баруун хойд эргийн Ванкувер, Сиэтл зэрэг хот Сан Франциско, Лос-Анжелес зэрэг хоттой харьцуулахад хүчтэй газар хөдлөлтөд бэлтгэгдээгүй.

Индонези

Шинэ Зеланд, Чили зэрэг улсын газар нутаг багтдаг Галын бүслүүр хэмээх газар хөдлөлт, галт уулын идэвхтэй бүсэд оршдог Индонези Улс байгалийн гамшигт хамгийн их нэрвэгддэг орны нэг. Номхон далайг хүрээлсэн Галын бүслүүрт түүхэн дэх хамгийн гамшигт галт уулын дэлбэрэлт, цунами, газар хөдлөлтүүд болсноос 2004 онд болсон Энэтхэгийн далайн цунами гэхэд л 230 мянга гаруй хүний аминд хүрсэн билээ. Тэрхүү цунами Индонезийн Суматра арлын хойд эрэг орчимд болсон 9.3 баллын хүчтэй газар хөдлөлтөөс үүдсэн. Тус улсын нутагт болсон сүүлийн хүчтэй газар хөдлөлт өнгөрөгч оны есдүгээр сард болсон 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт юм. Гамшгийн уршгаар мянга гаруй хүн нас барсан. Харамсалтай нь, эл тоо Индонезийн хувьд бага бөгөөд үүнээс ч олон хүний аминд хүрч мэдэх их чичиргээн ирээдүйд хэдэнтээ болно гэж мэргэжилтнүүд тооцдог.




Сэтгэгдэлүүд: 11
11 | pun1shir <<< бичсэн | 2010-01-19 | 11:05 PM Сэтгэгдэлтэй хуудас |
yun huurhiin gehdee l amidral vrgelj saihnaaraa uudrug l amidrah heregtei shdee biggrin
+ (0) -
10 | Wikinoy <<< бичсэн | 2010-01-19 | 3:54 PM Сэтгэгдэлтэй хуудас |
2012 Movie shig yum bolbol yanaaaaaaaaaaaa biggrin biggrin biggrin biggrin amidrah huselgui bolj bna shuu
+ (0) -
9 | sadness <<< бичсэн | 2010-01-16 | 9:23 PM Сэтгэгдэлтэй хуудас |
yanaa 2012 on hurtel hussen bolgonoo hiij bgaad l uhhees
+ (0) -
8 | shinetsereg <<< бичсэн | 2010-01-16 | 5:49 PM Сэтгэгдэлтэй хуудас |
guijiine hehe
+ (0) -
7 | shinetsereg <<< бичсэн | 2010-01-16 | 5:49 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tsogto bi utasnaasa orj bna emlegte l bna admin biti huraagaarai
+ (0) -
6 | shinetsereg <<< бичсэн | 2010-01-16 | 5:46 PM Сэтгэгдэлтэй хуудас |
sda mongol yu l bolood bnada amid uldhed ulam l hetsu boloh yum 2012iin sanuulga yum bnado
+ (0) -
5 | Razu_naaha <<< бичсэн | 2010-01-16 | 3:53 PM Сэтгэгдэлтэй хуудас |
gaitai shass odor bolgon l iimerhu yum sonsogdoh ni nemegded bh yumda
+ (0) -
4 | alexmercer <<< бичсэн | 2010-01-15 | 8:33 PM Сэтгэгдэлтэй хуудас |
herev gazar hudluud manai baishin nuraad my co evderchuul yanaa? biggrin hehe teguul bi yu hiinee gertee? HAHAHHAHAHHA ;D
+ (0) -
3 | Munkhuu_88 <<< бичсэн | 2010-01-15 | 6:45 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hezee negen tsagt boloh l bh bidniig amid bhad 2012 bolkuee. smile
+ (0) -
2 | tsogtoo <<< бичсэн | 2010-01-15 | 5:52 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ene bol ehlel
+ (0) -
1 | boogii <<< бичсэн | 2010-01-15 | 5:49 PM Сэтгэгдэлтэй хуудас |
eooooe neree delhii suirej gd bgan bhda ter 2012 gdg ch unen bj mgdgui l um er ni yu yu bolood bnaaaaa cry
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !