Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Блог хөтлөх тухай - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 11
Зочид 11
Хэрэглэгчид 0
Блог хөтлөх тухай
poster
  1. Сэдвээсээ бүү хазай
    Нэг сэдэв сонгож тэрнийхээ дагуу бич. Ихэнх уншигчид тодорхой нэг сэдвээр бичсэн блогт зочлох дуртай байдаг. Ингэснээр та олон уншигчидтай болж чадна.
  2. Мэдээллийг түгээ
    Хэрвээ та сонгосон сэдвийнхээ талаар сайн мэдлэгтэй бол тэр салбарынхаа сүүлийн үеийн мэдээлээс бүү хоцор. Тэдгээрийг байнга блогтоо бичиж бай.
  3. Хуучин мэдээ бол мэдээ биш
    Таны бичиж байгаа мэдээлэл шинэ бөгөөд үнэн байх нь чухал, 6 сарын өмнө болсон явдлын талаар сонирхох хүн тун ховор байх.
  4. Цагийн хуваарь гарга
    Блог бичих нь таниас цаг зав болон хөдөлмөр шаарддаг учраас цагийн хуваарь гарган түүнийгээ мөрдөж байх сайн. Блогт мэдээлэл бичихгүй удвал уншигчид тань өөр блогруу явах болно. Та хүч хөдөлмөр зарж цуглуулсан уншигчдаа өөр блогт алдахыг хүсэхгүй байгаа биздээ.
  5. Энгийн бөгөөд ойлгомжтой
    Таны блогийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа ямар ч хүн уншиж байж болно. Тиймээс нийтлэлээ энгийн, ойлгомжтой байлгах нь чухал.
  6. Сонирхол татсан гарчиг
    Нийтлэл бүртээ хүмүүсийн анхаарал татсан гарчиг өг. Гэхдээ сонирхол татаж байна гээд тухайн сэдвээсээ хазайж болохгүй нь ойлгомжтой.
  7. Их бич
    Блогийн гол зорилго хүмүүст мэдээлэл тараах. Та хэдий чинээ нийтлэл бичнэ хүмүүс төдий чинээ их уншина. Хүмүүс хэдий чинээ их уншина таны блог төдий чинээ чухал болно.
  8. Алдаагүй байлгах
    Таны блог үг үсэг, дүрэм, найруулгын алдаагүй байх нь маш чухал. Эдгээр алдаанаас болоод та уншигч татах биш харин өөрийгөө эвгүй байдалд оруулж ч болох юм.
  9. Линк буюу холбоос оруул
    Блогийн энгийн вэб сайтаас онцлох нэг чанар нь өөр вэбүүдтэй холбосон холбоосууд их байдаг. Ямар ч холбоосгүй байснаас зорилгогүй ч гэсэн нэг линк оруулах нь зүгээр.
  10. Шалгах
    Нийтлэлэээ бичиж дуусаад заавал өөрөө нэг удаа уншиж үз. Санаандгүй орхисон зүйлс, алдаа мадаг гаргасан эсэхээ шалга. Өөртөө чангаар уншиж өгөх нь алдаагаа засахад тусладаг.

Цаг хугацаа, шинэлэг мэдээллүүд уншигчдыг татдаг. Ингээд таны блог бичих үйл явцад амжилт хүсье. Та сэтгэгдлээ, Миний блог хаягтайгаа хамт бичиж үлдээгээрэй.

Та бүхэн одоо блог гэж нэг иймэрхүү юм байна даа гэж өөр өөрийнхөөрөө ойлголттой болсон байгаа байх. Энэ удаа таны бодлыг арай илүү системтэй болгож эхлэх гээд учраа олохгүй байгаа эсвэл эхэлчихээд юу бичихээ мэдэхгүй байгаа блогоо амьдруулахад чинь туслахыг зорьлоо.

Хэрэглээгээр нь бид блогийг үндсэн 4 хэсэгт хувааж болно.

  1. Хувийн блог
  2. Сонирхлын блог
  3. Мэргэжлийн блог
  4. Бизнесийн блог

Эдгээр 4 ангиллын хувьд эхнээс нь эхлээд явах нь үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл та ямар ч байсан блогоо нээ тэгээд өөрт тохиолдсон юуг ч хамаагүй, өөрийнхөө бодлоор л бич. Энэ үедээ та миний бичсэнийг хэн унших бол, юу гэж бодох бол гэж сэтгэлээ чилээх хэрэггүй. Учир нь эндээс л та бичих дур сонирхол, арга барилынхаа эхлэлийг тавих учраас хэнийг ч дуурайхгүй, хэнээс ч хамаарахгүй өөрийнхөөрөө бай.

Та хувийн блогоо хэсэг хөтлөөд ирэхээр аяндаа таны бичлэгийг уншсан хүмүүсийн сэтгэгдэл, тэдний хүлээж авч буй байдлыг та тусгаж аван тодорхой хэмжээгээр өөрийн сонирхлын дагуу хүмүүст зориулан бичиж эхлэнэ. Энд GUMP, Claus нарын болгийг жишээ авч болно. Сонирхлын блог нь уншигчийн тодорхой хүрээллийг бий болгож чаддаг учраас энэ төрлийн блог нь таны блог ертөнцөд өөрийн орон зайг бэхжүүлэхэд чухал үе юм. Энэ үед та уншигчийн сэтгэл зүйг илүү мэдрэх мэдрэмжтэй болсноор таны бичлэгийн арга барил, гарчиг сонголт зэрэг нь хүртэл эрс сайжрах болно.

Хувийн болон сонирхлын блог нь блог ертөнцөд таныг тодорхой хэмжээгээр нээж өгдөг ч гэсэн таны ажил, амьдралд нөлөөлөхүйц нөлөөллийг бий болгож чадахгүй. Эндээс мэргэжлийн блог хөтлөх ач холбогдол нь харагддаг. Мэргэжлийн блог нь тухайн хүн өөрийн нарийн мэддэг зүйлсийн талаар өөрийн үзэл бодол, туршлагаа бичиж эхэлснээр бий болно. Энэ төрлийн блогийг хөтөлснөөр таны тухайн мэргэжлийн салбарт үнэлэгдэх үнэлэмж эрс дээшлэнэ. Мөн тодорхой чиглэлээр дагнасан блог нь маш тодорхой уншигчдын сегментийг бүрдүүлж чаддаг учраас энэ шатнаас та блогоороо дамжуулан реклам сурталчилгаагаар мөнгө олох илүү боломжтой болж эхлэнэ. Жишээ нь сургалтан дээр ирсэн хүмүүсийн мэргэжил, сонирхол дээр үндэслэн хоолны жороор дагнасан блог, эсвэл аялал жуулчлалын чиглэлээр дагнасан блог байж болно гэж бид ярилцсан. Нэгэнт мэргэжлийн блог маань таны байр суурь, мөнгө санхүүд нөлөөлж болохуйц учраас та яг ямар сэдвээр ямар байдлаар голлон бичих, блогийн дизайн ямар байх гээд олон зүйлийг илүү нухацтай авч үзэх хэрэгтэй.

Бизнесийн блог нь ихэнхдээ байгууллагууд хэрэглэдэг хэлбэр юм. Байгууллагууд өөрийн хэрэглэгч, түншүүдтэйгээ илүү ойртохын тулд өөрийн байгууллагын гол гол хүмүүсээр дамжуулан блог хөтлүүлдэг жишиг бий. Энэ нь байгууллагын үндсэн вэбэн дээр тавигдах албаны, хөндий мэдээллээс илүүгээр хүмүүст дотно сэтгэгдэл төрүүлдэг. Мөн байгууллагууд тусгайлан маркетингийн зорилгоор блог хөтлөх нь ч бий.

Блогийг анхнаас нь маш амарханаар төсөөлж эхлүүлээд алхам алхамаар өргөжүүлэх нь чухал гэдгийг та маш сайн ойлгоорой гэж хүсээд энэ удаагийн хичээлээ өндөрлөе.

Сэтгэгдэлүүд: 2
2 | cool_emmy <<< бичсэн | 2011-03-08 | 4:07 AM Сэтгэгдэлтэй хуудас |
za
+ (0) -
1 | nyamkabb <<< бичсэн | 2010-07-09 | 4:45 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Thh unen
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !