
Еншөөбү овогт Бямбын Ринчен нь Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, монголч эрдэмтэн байв. Тэрээр 1905 онд Хиагтад (одоогийн Алтанбулаг сум) төржээ. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1945 онд Цогт тайж түүх уран сайхны кино зохиол туурвиж Төрийн шагнал хүртжээ. 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д.Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринченгийн ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ. Бямбын Ринчен нь Цогт тайж киногоороо 1945 онд төрийн шагнал хүртсэн. “Yүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт роман, "Бэр цэцэг", "Нууцыг задруулсан захиа", "Шүхэрч Буниа" зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. “Yүрийн туяа” роман нь орос, чех хэлнээ орчуулагдсан. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс монголын уншигч олноо танилцуулжээ. Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 онд таалал төгсчээ. Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.
Хэлсэн Үгсээс нь Дурдвал :
* "Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ"
* "Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ"
* "Аяа, мундашгүй эрдэм сурахад нас даанч богино"
* "Аяа, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт"
* "Түшмэд намайг яаж үздэг хамаагүй"
* "Түмэн намайг яаж үздэг хамаатай"
* "Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй"
* "Эрдэмтэн мэргид яаж үздэг хамаатай"

Рэнчиний Чойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Рэнчиний 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан болно. Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дvнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагvй байна. Тvvний олж авсан боловсрол мэдлэгийн тvвшин энэ ажгуу.Гэвч тэрээр өөрийн хичээл зvтгэл, авъяас билгийнхээ хvч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шvлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бvтээдэг, хөгжмийг нотоор тоглож, тvvнийг сурах зөвлөмж бичиж, зарим шvлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ.
Зарим Уран бүтээлүүдээс нь дурдвал :
-Хvн, -Ээждээ айлгаж хэлсэн vгс, -Зарим заримдгуудад зориулсан шvлэг, -Бяцхан сургаал-1, -Залуу нас, -Архи, -Бяцхан сургаал-2, -Бяцхан сургаал-3, -Уншигч танаа, -Манцуйтай жаал, -Захидал, -Анхан өлгийнөөсөө гарахад, -Бяцхан сургаал-4, -Аавын хvv нэгэнт доройтсон бол, -Хvн танаа, -Ямар ч хvн хэрвээ, -Шулмас хийгээд бурхан гэдгийг чинь, -Yхэл, -Алдаа, -Толь, -Бvсгvй таньд гэх мэтчилэн ....