Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0

5:41 PM
Бидний үндэсний соёлийг жунгаа нар булаан авч байна!!!


Монголчууд морин хуурыг монголоороо харин уртын дууг урд хөршийнхөнтэй хамтарч НҮБ-ын соёлын өвийг хамгаалах ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Мөн хүрхрэн цутгалах хүрхрээ шиг нам дуутай, алс хол цуурайтан сонстох эртний бөгөөд гайхамшигтай дуутай хөөмийг маань хятадууд өөрсдийн нэр дээр дэлхийн өвд бүртгүүлж орхисон. Морин хуур, уртын дуу, хөөмий Монгол туургатны өмч мөн үү гэвэл мөн. Тэгэхээр Өвөрмонголчууд ч гэсэн энэ урлагаас суралцах эрхтэй. Харин Өвөрмонголчууд Хятадын харьяат мөн үү гэвэл бас л мөн. Тэгэхээр л дундын өмч хэмээн Хятадууд зарладаг. Эртнээс уламжлагдан ирсэн урлагийн үнэт бүтээл соёлуудаа бид өөрсдийн нэр дээр бүртгүүлж болох ч хэнэггүй Монголчуудын араар Хятадууд манай соёлыг өөрийн болгож дэлхий даяар омогшиж сууна. Өвөрмонголын Монгол соёлыг түгээн дэлгэрүүлэх уриатай http://www.mgwhw.com/ вэб сайтан дээр гарсан нэгэн мэдээллийг харсан Монгол хүн бүр толгой сэгсэрч байна.

Өвөрмонголын соёлын өвийг хариуцсан албан тушаалтнууд ойрын хугацаанд биет бус соёлын 10 том төрлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болжээ. Үүнд Монгол үндэсний хувцас багтаж буй гэх. Гэхдээ мэдээж БНХАУ-ын нэрийн өмнөөс. Хөх хотод Чингис хааны нэртэй жуулчдын талбай байж дэлхийн жуулчдын нүдийг хужирладаг. Монголчууд бид биднийх гэж өмчилдөг хувцас хэрэглэл, хулсан ташуур, эмээл хазаар, ээтэн хоншоортой гутлаар дотор газрынхан гайхуулж мөнгө олдог болсоор удаж байна. Уртын дуу, хөөмий ч урд хөршийнх болдог юм байж үндэсний хувцсаа бид чинь бусдад алдвал олон зуун жилийн түүхийн хугацаанд нүцгэн байсан байж таарах нъ. Монгол үндэсний хувцасны эх үүсвэр нь XIII зуунаас эхлэлтэй аж. Ази хувцасны загвар нь Монгол үндэсний дээлнээс гаралтай гэж Хятадууд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Манай судлаачдын тэмдэглэснээр 400-аад төрлийн монгол үндэсний хувцас, 200-гаад төрлийн малгай, 130-аад төрлийн бүс, 20-иод төрлийн гутал байдаг гэж тэмдэглэн үлдээснийг үндэсний хувцас судлалын академийн гүйцэтгэх захирал Б.Сувд хэлж байсан. Өдгөө 16 ястны хувцас голдуу баруун аймгийн нутгийнхан хэрэглэж байгаа аж. Энэ их соёлоо бид дотор газрын өвөрлөгчдөд алдчихвал хүн төрөлхтний өмнө нүцгэн харагдаж гутамшигт байдалд орно.

Өвөрмонголын соёлын вэб сайтан дээр тавигдсан мэдээлэлд ӨМӨЗО үндэсний дээлийг НҮБ-ын ЮНЕСКО-д хүн төрөлхтний материаллаг бус соёлын өвийг төлөөлөх бүтээлийн жагсаалтад оруулах хүсэлт гаргах бэлтгэл ажлуудыг хийж ӨМӨЗО-ны соёлын танхимаас тусгай ажлын хэсэг байгуулан тусгай санхүүжилттэй, мэргэжилтнүүдийг зохион байгуулж төслийн судалгааны нотолгооны ажил, материал цуглуулж эмхтгэх болон харьцуулах судалгаа хийн хүсэлт гаргах баримт бичгийг боловсруулсан гэжээ. Хөөмийг маань маш хурдан өөрсдийн соёл болгож дэлхий дахинд зарласан шигээ үндэсний хувцсыг маань ч хүн төрөлхтннй материаллаг бус соёлын өвийн төлөөлөх бүтээлд өөрсдийн нэр дээр болгохгүй гэсэн баталгаа алга. Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал, бүтэх төрийн бүс хэмээх дөрвөн цогц хувцаснаас монгол хүний имиж бүрддэг хэмээн мэргэдүүд маань хэлсэн байдаг.

Аливаа улс үндэстний оршин тогтнох үйдэс нь өвөг дээдсээсээ уламжлан ирсэн оюуны болон эд өлгийн соёлыг өвлөж баяжуулж хэрэглэж ирснээрээ баталгаажна. Япончууд кимоногоо, солонгосчууд ханбуг хувцсаараа өөрсдийгөө илэрхийлж байхад Монголчууд бид өмсөх хувцас углах гуталгүй зогсож байх нь. Хэзээ мөдгүй Хятадын үндэсний хувцсын төрөлд багтаж Юнеско-д бүртгэгдэх гэж буй монгол дээлээ авч үлдэхийн тулд хэсэг сэтгүүлч, блогчид нэгдэн "Дээлтэй Монгол” хөдөлгөөн байгуулжээ. Нүцгэн Монгол болохгүйн төлөө дээлтэй Монголчууд нэгдэж өөрт оногдсон цаг үедээ өөрсдөө эзэн ёсоор хандахыг уриалж Юнеско-д хандахаар болсон. Олон мянган жилийн түүхтэй Монгол өв соёлоо бусдад алдахгүйн тулд Монгол хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байгаа аж. Харин зөөлөн суудал, зууван тамганы эзэд болсон дарга нар минь л дэмжиж өгөөсэй дөө.

Б.Энхжаргал Нийслэл Таймс сонин



Category: Сонин хачин | Views: 933 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 5
5 borudo  
0
tur zasag maani yum hiideg ch boloosoi gj angry

4 sadness  
0
sda ene hujaa nariig bodhoor uur hureed bhiin

3 boogii  
0
bid naraas l ehelne shuu dee`mgliin mini tur yagaad iim taivan suugaad bga um boloooo sad

2 kazame  
0
xijaaaaaaaaaaaaaaaa nar laiz

1 ganaaa  
0
tun xaramsaltai xujaa nariig yaax be

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  1-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz