Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Бермудын гурвалжин /чөтгөрийн гурвалжин/ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  10-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 3
Зочид 3
Хэрэглэгчид 0
Бермудын гурвалжин /чөтгөрийн гурвалжин/
poster
Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зvvн омнєд эрэгт хэлбэр дvрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулах район байдаг. Тvvний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хvрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун єргєрєгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бєгєєд нууцлагдмал vл мэдэх газруудын нэг юм. Бермудын гурвалжин гэж голдуу нэрлэгддэг энэ районд 1945 оноос хойш 100 гаруй нисэх онгоц, усан онгоц /тvvн дотор шумбагч онгоц/ болон мянга гаруй хvн ор сураггvй алга болсон юм Алга болсон тухай мэдээллvvд

1909 онд тэр vедээ хамгийн алдартай бєгєєд жинхэнэ далайчин байсан ахмад Жоуш Слок Бермудын гурвалжинд алга болсон. Тэр дэлхийн тvvхэнд анх удаа далбаат онгоцоор дэлхийг тойрсон хvн юм. 1909 оны 11-р сарын 14- нд Мартас-Виньярд арлаас Ємнєд Америк руу чиглэн яваад тэр єдрєєс хойш, тvvнээс ямар нэг сураг ажиг гараагvй ажээ.

Хvн болон усан онгоц алга болсон талаар гарч байгаа таамаглал зєндєє олон болжээ.

Тэдгээрийн дотор: газар хєдлєлтєєс vvсэн гарсан цунамын гэнэтийн давалгаа, том солир, онгоц дэлбэрэх, далайн аймшигт амьтны дайрлага, єєр хэмжээст орон зайд оруулдаг, орон зай цаг хугацааны гажилт гажуудал нь усан онгоцыг тєєрvvлдэг, онгоцыг унагадаг нь газрын татах хvч болон цахилгаан соронзон орны долгион, эртний иргэншлийн амьд vлдсэн хvмvvс, эсвэл сансар огторгуйн амьтад, эсвэл ирээдvйн хvмvvсийн удирдлаган дор дэлхийн амьд амьтдын тєрєл загваруудыг цуглуулах гэсэн усан доорхи болон агаарын vл мэдэх нисдэг биетvvд байж болох юм.

Мэдээж хэрэг жил бvр эл гурвалжингийн дээгvvр олон тооны онгоц нисэн гарч, мєн тєдий тооны усан онгоц тvvнийг дайран гардаг ч тэд амьд мэнд бvрэн бvтэн байгаа билээ.

Vvн дээр дэлхий дээрх бvх далай тэнгисvvдэд янз бvрийн шалтгаанаар усан онгоц болон онгоцууд сvйрч л байдаг билээ. / Энд нэг зvйлийг ялгаж салгахыг хvсч байна: сvйрэх болон оргvй алга болох бол хоёр єєр ойлголт юм шvv. Эхнийх нь тухайд усан дээр хагархай хугархай хэсгvvд болон хvvр цогцос vлддэг, харин хоёрдахьд нь бол юу ч vлддэггvй/. Гэхдээ ийм тайлбарлашгvй, гэнэт оргvй сураггvй алга болох тохиолдол гардаг тийм газар дэлхий дээр vvнээс єєр байдаггvй.

Аризоны номын санч Лоуренс Д. Куше єєрийн " Бермудын гурвалжин: Цуу яриа домог ба бодит байдал" номондоо энэ газрын нууцыг дэлгэжээ. Тэр vvнийг хууч домог дагуулсан сенсаац шуугиан гэж vздэг. Ингэхдээ тэр учрыг нь олж чадаагvй жигтэй хачин учир битvvлэг ор сураггvй алга бололтоос бусдыг нь vгvйсгэдэг.

Усан онгоц болон нисэх онгоцнуудын ор сураггvй алга болсон бvх тохиолдлуудыг "энгийн" шалтгаануудаар тайлбарладаг Кушегийн концепцид огт хvнгvй болсон, маш хачин хий vзэгдэлт усан онгоцыг оруулахгvй байгаа юм. 1940 оноос 1955 онуудад ийм усан онгоц энд тавь орчим тааралдсан юм! Францын Розана усан онгоц / 1840он/ Багамын арлуудын ойролцоо, Кэролл А. Диринг далбаат онгоц Далбаагаа босгочихсон хоолоо идэхэд бэлэн болгочихсон, хоёр амьд мууртай / 1921/, Рубикон усан онгоц нэг нохойтой / 1949/ г.м

Харин доорхи тохиолдлыг Л. Куше тайлбарлахаас татгалздаг.
British south American airways" компанийн эзэмшлийн Тюдор- 4 загварын "Star tiger" онгоцны дарга ахмад Макмиллан 1-р сарын 30-ны єглєє эрт Бермуд дахь диспетчерийг дуудаад єєрийн байрлалаа мэдээлжээ. Онгоцон дээрх байдал хэвийн мєн яг хуваарийн дагуу явж байгаа тухайгаа нотлон хэлэв. Энэ нь хамгийн сvvлд "Star tiger'- ийн тухай сонссон зvйл байв. Эрэл хайгуул эхлэв. Арван усаң онгоц ба гуч орчим нисэх онгоц явсан маршрутын дагуух районыг самнаж байв. Юу ч олж харж чадаагvй: усны гадаргуу дээрх тосны толбо судал, хугархай тасархай хэсэг, цогцос аль нь ч байсангvй. Эцэст нь комиссын дvгнэлтэнд vvнээс хэцvv даалгавар хэрэг мєрдєлтєнд хэзээ ч тулгарч байгаагvй гэж бичсэн байжээ.

"Энэ 6ол vнэхээрийн тайлагдаагvй оньсого нууц юм" гэж Л.Куше хvлээн зєвшєєрсєн юм.

Нисэгчид болон далайчдын дунд "Ийм байнгын хєдєлгєєнтэй газарт нисэх онгоц болон усан онгоц гэнэтийн шуурга, манан будан, эвдрэл гэмтэл зэрэг нєхцєл байдлаас болоод алга болж болно" гэсэн бодолтой хvмvvс цєєнгvй байдаг. Тэд нар хэлэхдээ гурвалжин гэж байдаггvй, энэ нэр бол хэтрvvлгийг дэндvv сонирхдог уншигчдын бодож олсон зvйл гэж vздэг. Тэдний бодлыг энэ бvс нутгийг хариуцан ажиллаж байдаг авиакомпаниуд дэмҗдэг. Бермудын гурвалжин байдаг эсэх мєн тvvний хил хязгаарын талаарх маргаан мэтгэлцээн намждаггvй. Тvvний жинхэнэ хэлбэр ямар болох, нисэх онгоц, усан онгоц, шумбагч онгоц алга болсон талаарх, тэдний жолоодох бvрэлдхvvний домог цуу яриа яаж гардаг вэ? Эдгээр домог цуу яриа их тvгээмэл болохоор дурын тайлбарлаагvй нэг аваар осол шууд л алга болсон гэж тооцогдож байгаа юм болов уу? Vvний шалтгаан нь байгаа юм биш биз?

Энэ районд нисэж явсан гэрчvvдийг, радио болон телевизийнхэн асууж шалгаан нервтvvлж ядаргаа тусгадаг байв. Ийм бэрх асуулт хариултын дvнд эцэс сvvлдээ: "гурвалжингаар олон удаа нисэж байсан бєгєєд юу ч тохиолдож байгаагvй. Ямар ч аюул байхгvй гэсэн хариу гардаг байв". Гурвалжин руу явж байгаа зорчигчид болон аялал зохион байгуулж байгаа хvмvvст: "Бермудын гурвалжингаар нисэх vv" гэж 6aйнга асуудаг. Тэгээд яг тодорхой хил хязгаар байхгvй болохоор vvндээ vгvйсгэсэн хариулт авдаг. Заримдаа онгоц цагаасаа хожимдохоор тvvнийгээ зєвтгєхийн тулд зорчигчдод: "Бермудын гурвалжинг тойрохоос аргагvй боллоо" гэсэн тайлбарыг єгдєг.

Хэдий тийм ч гурвалжин болон тvvний ойр хавьд сонин хачин жигтэй осол болон гамшиг vргэлжилсээр байна. 1970-аад онуудад Майамийн онгоцны буудлын ойролцоо газар дээр ямар ч тайлбар олдоогvй хэд хэдэн сvйрэл болсон. Тvvний нэг нь Истон руу ниссэн 401-р нислэг ба тэр онгоцонд 100 гаруй зорчигч байсан ба 1972 оны 12-р сарын 29-нд оргvй алга болсон. 401-р нислэгийн онгоц алга болсон нєхцєл байдлыг мєрдєлт нь урьд ємнє далайд гэнэт алга болж байсан тохиолдлуудад ямар нэг горьдлого тєрvvлж байгаа юм.

Энэ онгоц нислэгийнхээ сvvлийн 7-8 секундэнд Майами дахь дис¬петчер ч, нисэгчдийн аль нь ч ажиглан харж чадахгvйгээр тийм хурдтайгаар доошлож байжээ. Єндєр хэмжигч ажиллаж байсан болохоор, жирийн зvгээр доошилж байгаа тохиолдолд нисэгчид онгоцоо тэгшлэхэд хугацаа олддог байв. Гэтэл Майами дахь диспетчер радарын нэг эргэлтэнд /40 орчим секунд/ зєвхєн ганц дvрс л олж харж чаджээ. Радарын дараахь эргэлт болоход онгоц 300 метрээс 100 метрээс доош орсон тєдийгvй, усанд ч уначихсан байж магадгvй.

Доошлох ийм хурдыг, удирдлагын систем эвдэрсэн, хурдаа алдсан, нисэгч туршлагагvйтсэн зэргийн алинаар нь ч тайлбарлаж болохгvй байгаа юм. Vvнийг тайлбарлахын тулд яриангvй агаартай холбоотой ямар нэг юм байх нь гарцаагvй. Соронзон орны ямар нэг гажилт байж болох юм.

Энэ районд гэрэл гарч байхыг олж харан ажиглалт бичсэн анхны цуутай гэрчvvдийн нэг нь Колумб байв. 1492 оны 10- р сарын 11- нд нар мандахаас хоёр цагийн ємнє Санта-Марий онгоцны бvхээг дотроос Саргассовын тэнгисийн баруун хэсэг дахь Багамын арлын усны гадаргуу дээр цагаан гэрэл гарч байхыг харсан. Яг ийм гэрлэн зурвасыг таван зуун жилийн дараа америкийн сансрын нисэгчид ажиглажээ.

Энэ хачин зvйлийг янз бvрийн шалтгаанаар тайлбарладаг: дээшээ хєврєн гарахдаа гэзэг шиг хєвєрсєн загас, бусад амьд биетvvд торфын гурилыг цацруулдаг.

Ямар ч байсан гэсэн эдгээр тайлбарууд одоо болтол нотлогдоогvй бєгєєд энэ гайхамшигтай гэрэл тэнгисийн гадаргуу дээр гарсаар бай¬гаа ба тэнгэрээс харахад ялангуяа их гоё харагддаг. Колумбын гурвал¬жин дотор ажигласан бас нэг зvйл одоо болтол маргаан тарьсаар бай¬гаа тєдийгvй гайхашруулсаар байгаа билээ. 1492 оны 9- р сарын 5- нд Саргассовын тэнгисийн баруун хэсэгт Колумб єєрийн багийн нєхєдтэйгээ агуу том галт сум тэнгэрээр зурайн, тэнгист уначихсан уу, алга болохыг харцгаав.

Хэдэн єдрийн дараа тэдний компас ойлгомжгvйгээр зааж байсан нь тэднийг айлгаж байв. Гурвалжингийн районд тэнгэрт болон газарт цахилгаан соронзны гажилт усан онгоцнуудын хєдєлгєєнд нєлєє vзvvлж байж болох юм.

Бас нэг єєр таамагаар бол усан онгоц болон нисэх онгоц оргvй алга болохыг єєр vзэгдэлтэй холбон тайлбарладаг. Тэднийг " агаарын орчны гажилт", "огторгуйн нvх", "vл танигдах хvчний vйлчлэл", "хурмастйн занга", "таталцлын цооног", амьд биетvvд онгоц болон усан онгоцыг эзлэн авах гэх зэргээр янз бvрээр нэрлэдэг. Гэхдээ ойлгомжгvй юмыг ойлгомжгvйгээр тайлбарлах гэсэн оролдлогоос хэтрэхгvй байгаа юм.

Бермудын гурвалжинд алга болсон ихэнх тохиолдлуудад нэг ч амьд хvн, нэг ч цогцос олдоогvй болно. Гэхдээ сvvлийн жилvvдэд зарим нисэгчид болон далайчид єдгєє болтол vргэлжилсээр байгаа нам гvм байдлыг эвдэн, энэ районд ямар нэгэн далдын хvчнээс мултран гарсан тухай ярьж эхлэв. Тэдний туршлагыг судлан яаж аврагдсан аргыг нь мэдсэнээр энэ оньсогын ядаж нэгэнд нь ч гэсэн тайлбар хийхэд туслаж болох юм.

Бермудын гурвалжингийн хийрхэлийн мєн чанарын талаарх маргаанд ийм ишлэл vндэслэлийг гарган тавьдаг: усан онгоц болон нисэх онгоцны сvйрэл дэлхий дээр хаа саагvй болж л байдаг, хэрэв усан онгоц болон нисэх онгоцны идэвхитэй хєдєлгєєнтэй газарт, хангалттай том гурвалжинг карт дээр тавих юм бол яг тэр районд осол аваарь их гардаг харагдах болно. Тэгэхээр ямар ч оньсого vvнд алга байна?

Дээр нь нэмэхэд, далай бол их том зvйл, усан онгоц болон нисэх онгоц бол єчvvхэн жижиг зvйл, усны гадаргуу болон гvнд тєрєл бvрийн урс¬гал явагдаж байдаг учраас эрэл хайгуул vр дvн єгєхгvй байгаа нь гайхаад байх зvйл биш. Мексикийн буланд хойд урсгалын хурд цагт 4 зангилаа байдаг. Багамын арал болон Флоридын хооронд сvйрэлд єртсєн усан онгоц болон нисэх онгоц сvvлчийн холбоо барилтаас хойш огт єєр газарт оччихдог нь алга болсон юм шиг харагдах нь зvйн хэрэг.

Гэхдээ эдгээр урсгал нь тодорхой бєгєєд эргийн хамгаалалтынхан болон эрлийн багийнхан алга болсон районы урсгал болон салхийг тооцож байдаг. Том усан онгоцны эрлийг 5 милийн радиуст, онгоцыг 10 мильд, жижиг усан онгоцыг 15 мильд хийдэг. Эрлийг "шилжих-мєр" зурваст хийдэг, єєрєєр хэлбэл обьектын хєдєлгєєний чиглэл, урсгал болон салхины хурдыг тооцдог.

Vvн дээр усан онгоц болон нисэх онгоцны живсэн хэсгvvд лаг шаварт амархан дарагддаг ба тэднийг шуурга далдалж болох бєгєєд дараа нь дахин ил гарган хаяхад шумбагч онгоц болон усан онгоцнууд олж харж болох юм.

Усан онгоц болон ачаа барааг авран хамгаалах байгууллагад ажиллаж байсан аквагалангист Мэл Фишер тэр vедээ Атлантын далай болон Кари6ын тэнгисийн эх гэзрын харгиа /гvехэн газар/ гурвалжингийн орчимд усан доорхи эрэл хайгуулыг хийж байсан. Энэ районд живсэн их олон Испанийн алттай галионыг хайж шинэ авантюрисгvvд идэвхтэй vйл ажиллагаа явуулж эхлэх тэр vед тэр ёроолд бас єєр нэг гайхамшигтай олзыг олж харжээ. Нэг хэсэг тvvнийг идэвхтэй хайж байсан ба дараа нь тvvнийт мартжээ. Ийм vнэт металлын бєєгнєрєл нь голдуу усан доорхи бєєгнєрєлийг мэдэрдэг компасаас мянга дахин илvv мэдэрдэг соронзон хэмжигчээр илэрдэг. Чухам энэ багажны тусламжтайгаар Фишер байнга єєр зvйлvvдийг олдог байв. Далайн ёроол руу орсон шумбатчид испанийн эрдэнэсийн оронд соронзон хэмжигчийн заалтаар хуучин сєнєєгч онгоц, хувийн онгоцууд, янз бvрийн усан онгоцыг олдог байв.

Нэгэн удаа эргээс хэдэн милийн зайд усны ёроолд уурьн галт тэрэг байхыт олов. Фишер тvvнийг тvvхчид болон далай судлалынханд оролдохгvй тэр чигээр нь vлдээсэн.

Тvvний бодлоор Флорид ба Багамын хавь орчимд зарим усан онгоц алга болсны шалтгаан нь цэргийн нисэх хvчний сургуулилтын vеэр хаясан дэлбэрээгvй бємбєг, тэрчлэн орчин vеийн сургуулилтанд ашиглагддаг хєвєгч минь мєн гэж vздэг.

Фишер юуных нь vл мэдэх зєндєє олон эвдэрхий тасархай хэсгvvдийг олсон. Тэрээр дvгнэхдээ олон зуун усан онгоц шуурганы vеэр ургаа хад мєргєж, тэдний ихэнх нь лаг лайгаар дvvрсэн байдаг. Vнэхээр Мексикийн буланд Флоридагийн хойгийн тєгєсгєл хавьд урсгал нь их лагийг зєєж явдаг бєгєєд тvvнийг усны ёроолд байгаа том усан онгоц ч сорон авч болдог юм.

Сvйрсэн усан онгоц болон нисэх онгоцны vр дvнгvй эрэл хайгуулын буруутан нь тэнгисийн урсгал байж болох юм. Гэхдээ Бермудын гурвалжинд бас онцлог бий. Энэ нь Багамын арлын гvехэн хэсгийн дагуу нилдээ тархан байрласан " Цэнхэр хєх” гэж нэрлэгддэг агуй бєгєєд шохойн чулуун тасархай хэсэгт ёроолгvй ангал байдагт байгаа юм. Хэдэн мянган жилийн ємнє эдгээр агуй нь бєєгнєрєн єсєх замаар нэмэгдсэн хуурай газар дээрх агуй байсан бєгєєд 12- 15 мянган жилийн ємнєх ээлжит мєсєн vеийн дараа тэнгисийн тvвшин нэмэгдэж цэнхэн агуйнууд нь загасны амьдрах орчин болсон. Эдгээр шохойн чулуун агуйнууд нь эх газрын гvехэн газрын зааг хvртэл vргэлжлэх бєгєєд шохойн чулуун vеийг бvхэлд нь єнгєрдєг ба зарим нь 450 метрийн гvнд хvрдэг, зарим нь Багамын арлын газар доорхи агуйнуудад хvрдэг бєгєєд нуурууд болон намагтай холбогддог.

"Цэнхэр агуй" нь тэнгисийн гадаргуунаас янз бvрийн зайд байрладаг. Эдгээр усан доорхи агуй руу шумбаж орсон шумбагчид тэдний зай хэмжээ нь газар дээрхи агуй шиг тийм хэцvv давчуу байсныг ажигласан. Vvнээс гадна зарим " Цэнхэр агуйд" урсгалын хурд нь усанд шумбагч онгоцонд ч аюул учруулахаар байжээ. Тvрлэг болон татралтаас болж дийлэнх хэсэг нэгэн зэрэг сорогдож эхлэхээр усны гадаргуу дээр усны эргvvлэгийг vvсгэдэг. Ийм усны эргvvлэг багавтар усан онгоцыг хvнтэй нь хамт сорж авахгvй гэх баталгаа байхгvй. Энэ таамаглалыг 25 метрийн гvнд агуйнуудын нэгэнд загас агнуурын нэгэн онгоц олдсоноор нотлогдож байгаа юм. Тvvнийг далай судлаач Жим Сон усан дор судалгаа хийж явахдаа илрvvлжээ. 20 метр орчмын гvнд єєр жижгэвтэр онгоц завь олдсон.

Энэ районд том усан онгоц алга болсон шалтгааныг гэнэтийн торнадо болон цунами гэж тооцох хэрэгтэй. Жилийн тодорхой нэгэн улиралд vvсдэг агуу хvчит хуй салхи агуу их хэмжээний усыг дээш єргєн нvх vvсгэдэг. Байшингийн дээвэр, машин, хашаа, хvмvvсийг агаарт хєєргєдєг эх газарт болдог тоо томшгvй олон торнадо нь жижиг онгоц болон нам дор нисэж яваа онгоцыг бvрэн сvйрvvлдэг. Єдєр торнадо харагддаг учир тvvнээс зайлж болно, харин шєнє эсвэл муу харагдаж байгаа vед тvvнээс зайлах нь маш хэцvv юм.

Усан доорхи энгийн газар хєдлєлтєєс vvссэн цунами тэнгист усан онгоцыг гэнэт живvvлдэг гол сэжигтэн мєн юм. Цунами 60 метрийн єндєртэй байж болдог. Тэд гэнэт vvсдэг ба тvvнтэй усан онгоц тааралдангуут агшин зуурт л живэх эсвэл доошоо харчихдаг. Vvнтэй адил туйлын их сvйрvvлэх хvчтэй зvйл бол "гулгадаг" гэж нэрлэгддэг давалгаа юм. Тэд ёроол дахь бєєгнєрєл vечлэгдэн салсанаас болж бєєн шороо шилжсэний vр дагавар юм. Гулгаа давалгаа нь цунами шиг єндєрт хvрдэггvй, гэхдээ их хvчтэй ба маш хvчтэй тvрлэгийн урсгалыг vvсдэг. Далай тэнгист аялагчдад, ялангуяа аюултай. Яагаад гэвэл нvдээр харахад анзаарагддаггvй. Хэрэв ийм давалгаа гэнэт ирвэл усан онгоу агшин зуурт зад цохигдон хугархай хэсгvvд их хол шидэгдлэг.

Яг vvнтэй адил зvйл агаарт болж болох уу?

Ер нь бол агаарт ч гэсэн цунами шиг гажилт vvсдэг. Ялангуяа онгоц маш их хурдтай нисч яваа vед голдуу гардаг. Єндєрт салхи єєрчлєгддєг, єндєр авч байгаа эсвэл доошилж байгаа онгоц нисэх буудлын зааж єгсєн чиглэлээс огт єєр зvгт чиглэсэн салхитай таарах нь элбэг байдаг. Хэрэв энэ салхи эгэл бус хvчтэй байвал тэр онгоцонд таагvй нєлєє vзvvлдэг.

"Єєрчлєгдсєн салхи" гэдэг хэллэг нь агаар дахь ослын чухал хvчин зvйл, харин тvvний их хvчирхэгжсэн нь "Цэвэр агаарын хуйлралт" гэдэг vзэгдэл болдог бєгєєд тvvнийг тайван тэнгист vvссэн гулгадаг долгион давалгаатай зvйрлэж болох юм. Их хурдтайгаар єсєж байгаа болон буурч байгаа урсгал хурдан солигдоход тvvнтэй онгоц мєргєлдєхєд чулуун ханатай мєргєлдєж байгаатай адил зvйл юм.

Иймэрхvv vзэгдэл нь ихэнхдээ таамаглашгvй байдаг. 200 зангилаа орчим хурдтай хуурай газар бол / 100м/с/ агаарын урсгалын заагт олон онгоц сvйрэлд ордог. Энэ vзэгдэл нь ямар нэгэн байдлаар гурвалжинд жижиг хєнгєн онгоцууд алга болдогийн учигийг тайлж байгаа байх. Тухайн тохиолдолд хєнгєн онгоц эгэлгvй даралтан дор бутран унадаг эсвэл гэнэт vvссэн соролтонд орж онгоцыг гадаргуу руу шахаж тэнгис рvv чулууддаг.

Бас єєр нэг таамаглалаар онгоц алга болох нь цахилгаан соронзон vзэгдлийн нєлєєллєєр онгоцны цахилгаан тоноглол эвдэрч онгоц алга болдогтой уялдаж байгаа юм. Жишээ нь Цахилгааны инженер Хью Браун ийм бодолтой байна: " Эдгээр vзэгдлvvд болон дэлхийн сорон¬зон орны хооронд холбоо байгаа нь магадлалтай байна". Газар дэлхий олон удаа соронзон орны аюултай єєрчлєлтийг даван туулж байсан. Тэгэхээр одоо ээлжит єєрчлєлт ойртож байгаа ба тvvний дохио нь соронзон. "газар хєдлєлт болж байгаа нь юм".

Соронзон хvчний гажуудлаас vvдэн онгоц алга болох унах нь ойлгож болох зvйл юм. Харин усан онгоц алга болохыг энэ таамаглалын тусламжтайгаар тайлбарлаж болохгvй юм.

1950 онд Канадын засгийн газраас зохион байгуулсан соронзон ба таталцлын хvчийг судлах хєтєлбєрт оролцож байсан Уильберт Смит агуу том єндєрт vргэлжилсэн харьцангуй багавтар /300 метр орчим голчтой/ онцгой районыг ажиглан харсан. Тэр тэднийг бєєгнєрсєн Холбоосны район гэж нэрлэсэн. " Эдгээр районуудад соронзон болон таталцлын хvч нь онгоцыг маш амархан тас татан хаях болтлоо гажуудсан байдаг". Иймд эдгээр vзэгддэггvй бєгєєд картан дээр тэмдэглэгдээгvй районд орохоор соронзон ба таталцлын гажуудалд оронгуут онгоц сvйрэлд єртдєг". Тэгээд цаашилбал: "соронзон ба таталцлын холбоосын эдгээр районууд нь шилжин байрладаг уу эсвэл зvгээр л алга болдог уу - мэдэгдээгvй байгаа... 3- 4 сарын дараа бид тэдний заримыг олох гэж хичээсэн боловч ямар ч мєр байгаагvй".

Гурвалжин болон бусад сэжигтэй районуудыг илvv тодорхой Айвен Андерсон судлан шинжилсэн. Тvvний дvнд тэр "Дэлхий дээрх арван хоёр чєтгєрийн хєндий" гэдэг таамаглалыг дэвшvvлсэн. Усан онгоц болон нисэх онгоцны хамгийн их алга болдог газарт тэр болон тvvний туслагчид картан дээр тэмдэглэгээ хийж байхдаа тэдний ихэнх хэсэг нь дэлхийн зургаан районд тєвлєрсєнийг эхлээд анзаарчээ. Тэд бvгд барагцаагаар ромбо хэлбэртэй байсан ба Экватороос урагшаа болон хойшоо 30 ба 40- р єргєрєгийн хооронд оршиж байжээ.

Сандерсоны таамагаар бол " Хачирхалтай районууд' уртрагийн 72- р градусыг даган байрласан ба тэдний тєвvvд нь нэг нэгнээсээ єргє-рєгийн 66 градусын зайтай экваторын хойд талд тав, ємнє талд тав байв. Хоёр туйлыг оруулан тэд дэлхийг бvхэлд нь тойрсон хэлхээг бvрдvvлж байгаа юм. Энд илvv идэвхтэй хєдєлгєєн бусад районд нь тэр нь арай бага, гэхдээ соронзон орны гажуудалыг нотлож байгаа баримт нотолгоо болон орон зай ба цаг хугацааны гажуудал байж болох юм.

Эдгээр жигтэй районуудын ихэнх нь эх газрын зvvн хэсэгт хойд зvгийн дулаан ба ємнє зvгийн хvйтэн урсгалын мєргєлдєх уулзвар газарт оршиж байгаа юм. Эдгээр районууд нь гvний болон гадаргуугийн тvрлэгийн урсгалын чиглэл єєр єєр байдаг газартай тохирч байгаа юм. Усан доорхи хvчтэй хувирамтгай урсгал нь ялгавартай температурын нєлєєгєєр радио холбоог сарниулдаг соронзон, магадгvй тодорхой нєхцєл байдалд тэнгист обьектыг шилжvvлдэг таталцлын хvч нь агаарт эсвэл орон зайд байгаа обьектыг єєр хугацаанд байгаа цэгт очуулж болох юм.

Эдгээр район дахь иймэрхvv процессьтг нотлох хажуугийн туслах нотолгоо болгон Андерсан онгоц цагтаа ирэхгvй байгаа гайхалтай хэллэгийг дурьдаж байдаг. Ердийн нєхцєлд хэрэв хvчтэй салхи байхгvй vед онгоц товлосон цагаасаа эрт ирнэ гэж байж болохгvй нь ойлгомжтой. Хvчтэй салхи болоогvй байхад ийм тохиолдол чухам гурвалжингийн районд тохиолддог бєгєєд эдгээр онгоц тэр нvгэлт хар нvхийг дайран гарч ирж байжээ. 60 жилийн тэртээ ертєнц Бермудын гурвалжин хэмээх єнєєдрийг хvртэл нууц нь vл тайлагдсан хамгийн алдартай соронзон талбайтай "тулгарсан” билээ.

Энэ жилvvдэд Флорида, Пуэрто-Рико, Бермудын арлын дунд орших чимээгvй бvсийн тухай эрдэмтэд маргалдсаар. Гэхдээ л хариултыг нь хэн ч олж чадаагvй байна. Бермудын гурвалжингийн тухай олон таамаглалаас хамгийн боломжийн хувилбарыг Оросын эрдэмтэн Николай Коровяков агсан дэвшvvлж байжээ. Тэрээр залуугаасаа л физик, геологи, одон орны судлалд шимтсэн нэгэн байсан бєгєєд ямар хувилбар дэвшvvлснийг сонирхуулъя.

Шулмын арван мөр

Бермудын гурвалжин шиг оньсогот бvс дэлхийд єєр ес бий. Америкийн гидрогеолог А.Сандерсон хойд тал бємбєрцгийн 30 дугаар зурваст бие биеэсээ адил зайтай таван газрыг тэмдэглэжээ. Эдгээрийг Сандерсоны бvс гэдэг. Энд Бермудын гурвалжинд тохиолддог шиг vзэгдлvvд байнга тохиолддог гэнэ. Атлантын далай дахь аймшигт бvсээс гадна Калифорнийн орчимд Номхон далайд мєн "vзэгдэлтэй”. Бас Японоос урагшаа олон арван далайн онгоц залгисан Шулмын тэнгисийг нэрлэж болно. Мєн дэлхийн хоёрдугаар дайны vед цэргийн нисдэг тэрэг алга болж байсан Пакистан, Афганистаны хил орчмын уулархаг хэсэг, бvх л бvтэн тэмээн жинг тэр чигээр нь нэг бус удаа залгисан Алжир-Мароккогийн бvс ч бий. Ємнєд тал бємбєрцєгт ч Сандерсоны таван бvс бий. Мєн л 30 дугаар зурваст бие биеэсээ 72 градусын зайтай оршдог. Эдгээр бvс хаанаас гарч ирснийг хэн ч мэдэхгvй. Сандерсон ч vvнийг нээхдээ учир шалтгааныг нь тайлж чадаагvй. Харин Коровяков vvнийг дэлхий нарыг тойрох єєрийн динамик загварын тусламжтайгаар олж тогтоосон.

Бид дэлхий, нарын таталцлын хуулийн тухай ярьдаг ч эх дэлхийг нэгэн том бємбєлєг мэтээр ойлгон, ертєнц бие биеэсээ онцлог бvхий литосфер, магма болон бєємєєс тогтдогийг мартдаг. Эдгээр тусдаа гурван том биет тус бvртээ наранд татагддаг бєгєєд харин бие биеэсээ тодорхой зайд оршдог байна. Коровяков чухам vvнийг л судлах зорилт єєртєє тавьжээ. Туршилтын явцад тэрээр ємнєд, хойд талын єргєргийн нийт арван цэгт маш их хэмжээний хvчдэл тєвлєрдгийг тогтоосон байна. Энэ нь л Сандерсоны нээсэн арван бvс аж. Бєєм Сандерсоны нээсэн хойд єргєргийн цэгээс холдож, магмагийн их урсгалыг авч оддог бол тэнд vл мэдэгдэх vзэгдэл болдог бєгєєд газрын таталцал эрс нэмэгддэг. Энэ єдрvvдэд далайд, эсвэл тэнгист усан онгоц тааралдвал гvн рvv татдаг. Харин нисэх онгоцны тухайд тайлбар арай хэцvv. Сандерсоны бvсийн дээгvvр соронзон таталтын хvч тєвлєрдєг нь яг л элсэн цаг шиг хэлбэр vvсгэдэг. Элсэн цагийн гол нь 11,5 км-ийн єндєр бєгєєд хэрэв онгоц 11,5 км-ээс доогуур нисвэл газар руу, эсвэл далай руу шууд унадаг. Харин дээрх цэгээс дээгvvр нисвэл дээш татагддаг тул онгоц сураггvй алга болдог аж.

Сэтгэгдэлүүд: 5
4 | ankhaa_astro <<< бичсэн | 2010-10-22 | 5:25 PM Сэтгэгдэлтэй хуудас |
enuugeer dairaad garch uzeh yumsan kk
+ (0) -
5 | bilguuun <<< бичсэн | 2010-10-22 | 8:22 PM Сэтгэгдэлтэй хуудас |
uzehgui u biggrin
+ (0) -
3 | niceshot <<< бичсэн | 2010-10-21 | 7:48 PM Сэтгэгдэлтэй хуудас |
aan eniig hedeh yum bna hunees sonsson yum bna
+ (0) -
2 | sadness <<< бичсэн | 2010-10-21 | 3:19 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Neeree l sonin gazar shuu ongots orood alga boldog geheer l sad
+ (+1) -
1 | Enh <<< бичсэн | 2010-10-20 | 3:58 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Poooh! unshhaas zalhuu hurchlee. eek
+ (+1) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !