tsogtoo Мэдээ: 1632 Сэтгэгдэл: 745 Нэр хүнд: 14 Цол: |
TOOLS Мэдээ: 269 Сэтгэгдэл: 666 Нэр хүнд: 1 Цол: |
ByAmBaA Мэдээ: 191 Сэтгэгдэл: 179 Нэр хүнд: 2 Цол: |
WINNER Мэдээ: 147 Сэтгэгдэл: 429 Нэр хүнд: 6 Цол: |
sadness Мэдээ: 120 Сэтгэгдэл: 1384 Нэр хүнд: 3 Цол: |
Үерхэл нөхөрлөл гэж юу вэ? Энэ асуултад хүнээс илүү амьтдын дотно нөхөрлөл хариулт өгчихөж болох юм. Амьтад нэг л нөхөрлөсөн бол үхэн үхтэлээ үерхэлдээ үнэнч байдгийг олон судалгаа, жишээ харуулсаар байна.
Ой таван сартай муурны төрлийн энэ бяцхан амьтны сайн найзууд болох
далайн гурван гахай шилэн хоргоны цаанаас өдөр бүхэн түүнийг "үнсэж”
өхөөрддөг байна. Энэ амьтан нас биед хүрмэгц дөрвөн метр өндөр болдог.
Өдгөө биеэр жижиг ч удахгүй найзуудтайгаа хэмжээний хувьд дүйцэх юм.
Гэсэн хэдий ч нялх багынх нь нөхөрлөл үлдэх биз ээ. Энэхүү эв
найрамдалтай нөхөрлөлийн түүхтэй Хятадын өмнө зүгийн амьтны хүрээлэнг
сонирхонгоо танилцаж болно.
Анжана сармагчин Митр, Шив хэмээх хоёр бяцхан барыг "өргөж” авчээ. Ихэр
зулзагыг эл шимпанзе байнга л мөрөн дээрээ суулгаж эсвэл тэвэрч өдрийг
өнгөрөөдөг аж. Тэр орангутангийн зулзага, бяцхан ирвэс, арсланг өсгөсөн
туршлагатай амьтан. Тэд Өмнөд Каролина мужийн нэн ховор, мөхлийн ирмэгт
буй амьтдыг хамгаалах хүрээлэнд амьдардаг. Анжана барын зулзагануудтай
тоглохоос гадна шилтэй сүүгээр угждаг байна. Тэр бяцхан амьтдад юу
хэрэгтэйг сайн мэддэг.
Сурия хэмээх орангутанг, Роско нэрт нохойн нөхөрлөл мөн л олон жилийг
элээж байна. Сармагчин, нохой хоёр ховор төрлийн амьтдыг судалдаг
хүрээлэнд амьдардаг бөгөөд өдрийг хамтдаа усанд шумбаж, тоглож
өнгөрөөдөг. Бие биедээ дэндүү дассан хоёр найз”Америкийн телевизийн
зэрлэг амьтдыг хамгаалах нэвтрүүлэгт нэг бус удаа оролцжээ.
Бас нэгэн "амттай” хос. Тара заан, Белла нохой хоёрын нөхөрлөл зааныг
циркийн дэвжээгээ орхиж "тэтгэвэрт” гарсны дараагаас эхэлжээ. Дөрвөн
тонн жинтэй заан, бяцхан нохой хоёр Теннеси мужийн дархан цаазат газарт
амьдардаг. Нүсэр биетэй заан, түүнээс хэт дахин жижиг нохой хоёрын
нөхөрлөлийг чухам юу холбодог нь ойлгомжгүй юм. Нэгэн удаа нохойны нуруу
өвчилж босч чадахгүйд хүрэхэд Тара гурван өдрийн турш дархан цаазат
газрын захиргааны хаалганаас холдолгүй нохойг харуулдан гуниглан өнжжээ.
Тэр ч бүү хэл гурван едөр хэлэн дээрээ юу ч тавиагүй байна.
Сэтгэгдэлүүд: 5 | |
5 |
zest <<< бичсэн | 2010-07-14 | 3:27 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
yoooooo ymar egduutei ymbe
(0)
1 |
MN_CR <<< бичсэн | 2010-05-18 | 3:57 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
Gaihaltai yumaa amitadiin nuhurlul , tegehed humuus l bol neeh ingej chaddaggui sh d ,
(0)
| |