Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 11
Зочид 11
Хэрэглэгчид 0

10:38 AM
2040 он

Роботуудын тоо 42 хувиар өсжээ

8.6 сая робот. Дэлхийн 6.9 тэрбум хүнтэй харьцуулалтгүй үзүүлэлт. Гэхдээ үхэж үрэгдэж, өвчин хууч тусдаггүй "төмөр"-үүдийн тоо ганцхан жилийн дотор 42.5 хувиар өссөнтэй харьцуулбал гайхал төрүүлсэн мэдээ мөн. Тэдний байр суурь ч бас дээшлэв. Сансарт суурьших робот саяхнаас ажилдаа орсон бол тэдний хооронд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байх жишээтэй (Өнгөрсөн онд роботуудын олимпийн анхны наадам болсныг дурдах илүүц биз). Бидний дийлэнх нь Германы канцлерт робот зөвлөж, хүн эмчилж, хүүхэд хардаг болсон мэдээг сэтгэл түгшин сонсох болов. "Би робот", Төгс оюун ухаан"-ыг шимтэн үзсэн бид үүнээс өөр сэтгэл хөдлөл үзүүлж яахин чадах билээ. Хүн хүнтэйгээ бус роботтой зохицох шинэ нийгэмд тавтай морилно уу.

 

втомат хариулагч"

Уурхайд ажиллах, далайн гүн рүү шумбах, сансарт нисэх зэрэг аль осолтой эгзэгтэй бүхэнд л роботуудыг дайчлах болж. Өдгөө дэлхий даяар 8400 орчим бага сургуулийн сурагч робот багшаар хичээл заалгаж байгаагийн дийлэнх нь БНСУ, Японд бий. Азаар Монголд байхгүй. Шинэ юм бүхний өөдөөс чулуу шидлэх хуучинсаг үзэлтэн би биш. Хүүхдэд тань хүн биш төмөр, сэтгэл биш автомат хариулагч хичээл зааж байгаа тохиолдолд яах вэ?

-Багшаа сэтгэл гэж юу юм бэ?

-Сэтгэл гэдэг бол ... толь бичгийн үгс хөвөрнө.

 

2040 Онд роботуудын сэтгэл хөдөлдөг

Робот судлаач (ийм чиглэл ч бий болсон нь гайхмаар) Ханс Моравечийн хэлж буйгаар 2040 он гэхэд, роботууд сэтгэл хөдлөлтэй болох аж. харамсалтай нь"энэ~ мэдээнд Хансаас өөр хүн баярласангүй. "Төмөр роботод сэтгэл хөдлөл суулгах тэр мөчөөс л дэлхий дээрх хүн төрөлхтний байр суурь ганхаж эхэлнэ" гэж Хэнри Кристэнсэн хэлсэн. "Дөрвөн жилийн дараа хүн төрөлхтөн роботуудтай бэлгийн харьцаанд орох боломжтой болно" гэсэн гаргалгаа хийж байсан Хэнри гэнэт яагаад ийн хэлэх болов.

Бристолын лабораторийн бүтээл роботууд ялзарсан алим, үхсэн ялаанаас цахилгаан үүсгэж, бактериар цэнэглэгддэг болсон гэнэ. Хүний оролцоогүйгээр роботууд өөрийгөө цэнэглэх чадвар суулгах туршилтын нэг хэсэг нь энэ. 1495 онд Леонардо Да Винчи шинжлэх ухаан ч байдлаар дэлхийн анхны роботын хар зургийг ноороглож суухдаа лав үүнийг хүсээгүй биз. Японы залуу хос Сатоко Иноуэ, Томохиро Шибата саяхан "I Fary" роботоор гэрлэлтээ батлуулсан гэнэ. Гурван сая орчим хос адисласан "I Рагу"-гийн уриа нь "Хүмүүсийн сэтгэлд нэвтэрье".

 

ДЭЛХИЙН АНХНЫ КИБОРГ

 

Эрдэмтэд төмөр амилуулахаас залхжээ. Тэдний сонирхлыг илүү дэвшилтэт гэхдээ аймшигтай, хор хөнөөлтэй туршилт татаж эхэлсэн нь киборг. Кинон дээрээс л хардаг байсан дайсан Нью-Йоркийн гудамжаар хээв нэг алхаж явна гэвэл та итгэх үү. Эрдэмтэн Кэвин Варвик өөрийгөө дэлхийн анхны киборг хэмээн зарлалаа. Баруун гартаа чип суулгасан тэрбээр ер бусын чадвартай болсноо ч олонд нотлон яваа. Энэ бол хүн,робот хоёр нэгдэж буй үзэгдэл юм. Киборг гэх нэр томъёог 1965 онд Халаси гаргаж ирсэн бөгөөд"Киборг: Супермэний хувьсал" нэртэй өгүүлэл нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Хачирхалтай нь тэр үеийн олонх хүн киборг болохыг хүсэх болж. Яг л өнөөгийн өсвөр үеийнхэн Эдвардтай адил болохыг мөрөөддөг шиг. "Төгс оюун ухаан", "Би робот" кино үзээгүй дараагийн үеийнхэн ч мөн адил "Терминатор"-оор өвчилж байв. Кино урлаг түүхийг бүтээх нэг сэжүүр мөн гэж үзвэл үе үеийн кинонуудаас хүн төрөлхтөн роботуудыг хэрхэн хүлээж авч байсныг мэдэж болохоор.Нэйл Харбиссон хэмээх залуу саяхнаас өөрийгөө киборг болсон гэдгээ мэдэгдэж шуугиан тариад байлаа. Кэвинийг бодвол нэлээд хүчирхэг байж магадгүйг ч эрдэмтэд батлах болж. Дэлхийд роботуудын тоо нэмэгдэх бүрт кино шиг бодит байдал үүсэж эхэллээ. 2040 он хамгийн сонирхолтой анги нь байх болно. Роботуудын шинэ түүх эхэлнэ.


Attachments: Зураг 1
Category: Сонин хачин | Views: 1012 | Added by: bebe | Rating: 0.0/0
Total comments: 3
3 bebe  
0
ii boloh ch udahgui dee

2 mnm_norovoo  
0
xaxa

1 Reaver  
0
eir eir

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  4-р сар 2011  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz