
1928 оны Чаплины Цирк хэмээх кино нь дээр том биетэй бүсгүй гар утсаар ярьж буй дээрх хэсгийг Жорж Кларк хэмээх залуу олжээ. Тэрээр хэлэхдээ:
- Том биетэй хар хувцастай нүүрнийхээ ихэнх хэсгийг малгайгаараа дарсан эмэгтэй ямар нэг зүйл чихэн дээрээ тавиад ярьж яваа нь утсаар ярьж байгаа хүнтэй маш адил. Би үүнийг 1 жилийн өмнө нээж мэргэжлийн, мэргэжлийн бус гээд 100 гаруй хүмүүст үзүүлсэн ч нэг ч хүн үүнийг тайлбарлаж чадаагүй. Бүр кино наадамд хүртэл сонирхуулахад хүмүүс уулга алдаад л ямар ч тайлбар хэлж чадалгүй өнгөрөөсөн. Харин миний өгч буй ганц онол бол тэр яахын араггүй утсаар ярьж байна. Мэргэжлийн хүмүүс тайлбарлаж чадахгүй байгаа нь ч ойлгомжтой учир нь ийм утас уяагүй харилцуур нь 1950 аад онд л анх цэргийн зориулалттай гарч байсан, анхны гар утас 1973 онд гарсан нь энэхүү бичлэг дээр гардаг шиг ийм жижиг биш бараг тусгай цүнхэнд цүнхлэж явах хэмжээтэй байсан. Тэглээ 1928 онд юуных нь ийм утас байх билээ тэгэхлээр магадгүй энэ авгай цаг хугацаагаар аялагч эсвэл кино нь дээр гардаг шиг цаг хугацаагаар аялагчийн эхнэр байж болох юм. гэжээ