Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

1.300.000 хүнд хишиг хүртээхэд бэлэн болжээ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 8
Зочид 8
Хэрэглэгчид 0
1.300.000 хүнд хишиг хүртээхэд бэлэн болжээ
poster


Улаанбаатар таймс сонин, Ярилцлага


Арав гаруйхан хоногийн дараа ахмад настан, эмзэг бүлгийнхэн болоод хүүхдүүд маань "Хүний хөгжлийн сан”-гаас 70 мянган төгрөгөө авч эхэлнэ. Нэлээд хэл ам болж байж хэлцэгдэн батлагдсан энэ мөнгийг иргэн бүрт хэрхэн яаж өгөх талаар саяхан Монгол улсын Засгийн газар журам батлан гаргасан. Тэр бүү хэл "Хүний хөгжил сан” гэсэн нэртэй дэвтэр хэвлүүлэхээр шийдсэн. Энэхүү дэвтрийн загвар болоод өнгийг өчигдөр Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрынхан сонгон Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд хүргүүлжээ. Яагаад заавал шинээр дэвтэр хийж нэмэлт зардал гаргах болсон юм бэ? Хуучин дэвтрээр нь олгож болдоггүй юм уу? гэсэн асуултыг холбогдох хүмүүсээс асуухад бүгд л "Хууль нь хүчингүй болсон” хэмээн хариулж буй хэдий ч үнэндээ хуучин дэвтрээр олгоход төр барьж буй хоёр том намын хувьд томоохон асуудал үүссэн бололтой юм. Энэ нь хүүхдийн дэвтрийн өнгөний асуудал ажээ.

Тодруулбал, 3000 төгрөгийн дэвтэр нь цэнхэр, 25 мянган төгрөгийн дэвтэр нь ягаан байдаг шүү дээ. Гэтэл энэ хоёр дэвтрийн нэгийг нь сонгох гэхээр аль нэг намыг нь дэмжсэн болох гээд байсан учраас "Хүний хөгжлийн сан” гэсэн шинэ дэвтэр гаргаж түүнийгээ ногоон өнгөтэй байхаар сонгосон аж. Ийн ямар нэгэн намыг дэмжсэн асуудал үүсгэхгүй хэмээн 100 гаруй сая төгрөгийг салхинд хийсгэж байх ч гэж дээ хөөрхий. Хоёрдугаар сарын нэгнээс эхлэн олгогдох "Хүний хөгжил сан”-гийн мөнгийг иргэн бүрт өгөх бэлтгэл хэрхэн хийгдэж ямархуу байдлаар тараах гэж байгаа бол гээд олон асуулт иргэдийн толгойд байгаа нь ойлгомжтой. Энэ мэт олон асуултад хариулт авах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнтэй ярилцсан юм.

-Ирэх сарын нэгний өдрөөс иргэн бүрт "Хүний хөгжил сан”-гаас хувь хүртээж эхэлнэ. Үүний бэлтгэл ажил хэр хийгдэж байна вэ?

-Хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн нэг сая 300 мянган хүнд хувь олгох ажлын бэлтгэл хийгдэж байна. Хишиг хувь хүртээх журам, дэвтэр, хувийн хэргийн маягт, бусад холбогдох зардлуудыг батлан гаргасан. Шийдвэр гарснаас хойш бид дэвтэрээ тараах бэлтгэл ажлыг орон нутгуудад хийж байна.

-Энэ ажлыг зохион байгуулахад хүндрэл их гарч байгаа биз дээ? Нэр тулгахаас эхлээд олон асуудал бий шүү дээ?

-Хүндрэлтэй асуудал гэвэл зохих хэмжээгээр байна аа. Тухайлбал, Улсын бүртгэлийн газартай хамтраад шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд олгоно. Тийм болохоор бидэнд байгаа мэдээллийн баазаа Улсын бүртгэлийн газар руу явуулаад тэднийхээр нягтлуулж шалгуулаад буцаагаад авч ирсний дараа нөгөө хувь хишгээ хүртээх бэлтгэл хийгдэнэ. Нас барсан хүний хасалт хийгдээгүй ч юм уу өөр бусад олон асуудал гарч ирж байгаа учраас нэлээд ачаалалтай ажиллаж байна.

-Эхний ээлжинд олгогдох нэг сая 300 мянган хүний нэр ямар нэгэн асуудалгүйгээр 70000 төгрөгөө авахад бэлэн болчихсон гэсэн үг үү?

-Тийм ээ нэг сая 300 мянган хүнийхээ мэдээллийн баазыг Улсын бүртгэлийн газарт өгөөд хянуулаад авчихсан. Эдгээр хүмүүстээ олгоход асуудал байхгүй. Харин дараагийн ээлжинд өгөх хүмүүс улсын шинэчилсэн бүртгэлд хамрагдаад тэр нэрс нь манай газарт ирсэн тохиолдолд олгохоор журамд заасан байгаа. Тийм болохоор хүүхдийн мөнгө энэ тэр шиг өмнөхтэй адил давхардал гарна гэсэн ойлголт байхгүй. Манай зүгээс энэ хүнд эхлээд олгоё, дараа нь энэ хүнд олгоё гэдэг асуудлыг шийдэхгүй ээ. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүний нэрийг Улсын бүртгэлийн газраас 14 хоногт нэг удаа манай газарт өгөх юм. Энэ хугацаанд нь хичнээн хүн бүртгэгдсэн байна тэр дагуу нь л бид мөнгөө олгоно. Тийм болохоор давхардал гарахгүй гэж ам бардам хэлж байгаа юм.

-Хэдийгээр Засгийн газраас журам гарчихсан, түүндээ "Хүний хөгжил сан” гэсэн дэвтэртэй байна гээд баталчихсан хэдий ч зарим хүмүүс хуучин хүүхдийн дэвтрээр олгох гэнэ гэсэн яриа бас яваад байна л даа?

-Харин тийм. Хуучин дэвтрээр олгоно гэсэн ойлголт байхгүй. Шинээр дэвтэр олгогдоно. Өнөөдөр шинэ дэвтрийн загвар батлагдаад гарчихлаа.

-Шинэ дэвтэр гаргахад хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байгаа вэ? Шинэ дэвтэр хийх байгууллагыг тендерээр шалгаруулсан биз дээ?

-Бараг 150 сая орчим төгрөг зарцуулахаар байгаа. Тендер бол зарлахгүй. Бид арав орчим компанийг судлаад яаманд саналаа хүргүүлсэн байгаа. Үнэндээ нэг компани дангаараа, яаралтайгаар хоёр сая гаруй дэвтрийг хийж чадахгүй юм билээ. Сайндаа л нэг сард 300 орчим мянган дэвтэр үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа учраас бид арав гаруй компанийг сонгосон юм. Эдгээрээс бас шалгаруулна шүү дээ.

-Тэгээд одоо нөгөө шинээр үйлдвэрлэсэн дэвтрээ хотод бол ч яахав амархан тараачихна. Харин хөдөө орон нутагт тараана гэдэг нэлээд хүндрэлтэй байна байхдаа?

-Тийм ээ. Орон нутагт дэвтрээ хүргүүлнэ, бичилт хийгдэнэ гэж том ажил бий. Хамгийн хүнд ажил чинь дэвтэрт бичилт хийх шүү дээ. Бүгдийг гараар бичнэ. Тийм болохоор энэ ажилд нэлээд их хүч гаргахаар байгаа юм. Бид энэ сарын 18-ны өдөр орон нутгийн удирдлагуудаа "хотод ир” гээд дуудчихсан. Сургалт зохион байгуулах гээд. Тэгээд сургалтаа хийсний дараа дэвтрээ өгөөд явуулъя гэсэн чинь арай л амжихгүй юм шиг байна. Тийм болохоор араас нь дэвтрээ явуулна. Хөдөө орон нутгийн удирдлагууд маань эргэж очоод сум, дүүрэг хорооныхоо ажилтнуудад бас сургалт явуулна шүү дээ. Бид эндээс орон нутаг руу нэрсээ явуулахдаа файлаар явуулна. Зөрчилтэй болоод зөрчилгүй хүмүүсийн нэрсийг Орон нутгийнхан маань зөрчилгүй хүмүүстээ бол шууд мөнгийг нь олгоод харин зөрчилтэй иргэдийг зөрчлийнх нь дагуу шалгаад тухайн зөрчлийг арилгаж болохоор байвал арилгуулсны дараа мөнгийг олгоно. Хэрвээ арилгаж болохооргүй байвал мөнгийг нь олгохгүй.

-Шинэ дэвтэр гэснээс хамгийн анх бол виза карт олгох тухай яриа байсан. Виза гарт өгчихвөл илүү амар хялбар байх байсан юм биш үү?

-Уг нь тийм л дээ. Гэхдээ виза картаар авахаар хүмүүст хувь хишиг хүртэж байгаа гэдэг нь мэдрэгдэхгүй гээд больчихсон.

-Тун удахгүй Цагаан cap боллоо. Түүнээс өмнө мөнгөө авах гэсэн хүмүүс банкинд дугаарлан зогсохоос эхлээд олон асуудал үүснэ. Цагаан сараас өмнө тарааж амжих болов уу?

-Магадгүй юм. Гэхдээ үүнийг яаж шийдэх талаар яригдаж байгаа. Хороо хороогоор нь авах өдрийг нь тогтоож өгөх зэргээр олон зүйл яригдаж байгаа.

-Хамгийн эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, өндөр настанд олгож байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн асуудал гэж шүүмжлэх хүн бас байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Бидний хувьд Засгийн газрын тогтоолын дагуу л ажлаа явуулна. Засгийн газрын тогтоолд эхлээд дээрх хүмүүст олго гээд заачихсан шүү дээ. Ер нь шинэчилсэн бүртгэлд ороод нэрс нь манайд ирсэн хүнд бол бид мөнгийг нь өгнө. Гэхдээ дээрх хүмүүст олгосны дараа олгоно шүү дээ.

-Дээрх нэг сая 300 мянган хүний бүртгэлийг хийхэд хэр их зөрчил гарсан бэ? Тодорхой жишээ хэлж болох уу?

-Болно оо. Нас барсан хүний хасалт хийгээгүй тохиолдол мэр сэр байна. Бас регистрийн дугаарыг буруу шивснээс болоод манайд бүртгэлтэй хэрнээ Улсын бүртгэлийн газарт бүртгэгдээгүй хүн ч бас байна. Үсгийг нь буруу шивэх юм уу тоог нь сольсон зэрэг. Энэ чинь л нөгөө хөдөө очиж нэг мөнгө аваад хотод ирж нэг мөнгө аваад давхардал үүсч байгаа юм. Одоо ийм зүйл гарахгүй. Бид төв сервер дээрээ бүх мэдээллээ суулгаж байгаа.

-Тэгэхээр дээр хэлсэнчлэн хөдөө очиж нэг мөнгө аваад хотод ирж мөнгө авсан тэдгээр хүмүүст хүлээх хариуцлага гэж бас байх уу?

-Байлгүй яахав. Давхардаж авсан тэр мөнгийг нь эргэн төлүүлдэг юм.

Б.Болорчимэг


Сэтгэгдэлүүд: 4
4 | sadness <<< бичсэн | 2010-01-16 | 9:19 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Bi yag medej bna ingej bgaad l uguhq angry angry
+ (0) -
3 | gantulga15 <<< бичсэн | 2010-01-14 | 11:21 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Oh 18as doosh nasnihand ogoh bsimu avna gj bodood l bayrlaad bgashd biggrin biggrin biggrin
+ (0) -
Аватар байхгүй
2 | Kamats <<< бичсэн | 2010-01-14 | 9:04 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hahaha 70 myanga ugch bgaa ni ih yum!uldsen ter ih mungiig 76n pisda uhsen hoinoo undiij bosch ireed uguh biz hahahaha
+ (0) -
1 | ByAmBaA <<< бичсэн | 2010-01-14 | 5:08 PM Сэтгэгдэлтэй хуудас |
dry <_< .... 70'000 18 s doosh nasniihand gsn bizde mani meted noogdohgui ed >(
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !