Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

"Зурхай" гэж үнэн үү? - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 7
Зочид 7
Хэрэглэгчид 0
"Зурхай" гэж үнэн үү?
poster


Зурхайчид чухад юуг тааварлаж чаддаггүй вэ?

-Хүний зан ааш

1дэх баримт: Америкийн физикч Шон Карлсон хорь гаруй хүний зурхайг одон орны томоохон фирмд захиалжээ. Сэтгэл зүйч эрдэмтэд тэдэнд зориулан сэтгэл зүйн хөрөг бичсэн байна. Оролцогчид ч өөрсдийнхөө тухай хоёр мэдээллийг бичиж өгчээ. Ингээд оролцогч тус бүр хувийн зурхай, зан чанарын гурван тодорхойлолттой болсон бөгөөд тэдгээрийн зөвхөн нэг нь үнэнийг илтгэж байв. Тэр үнэн тодорхойлолтыг олох даалгаврыг 28 мэргэжлийн одон орончид өгчээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүний зан аашийг зурхайгаар нь тодорхойлох үүрэг зурхайчдад ногдсон байна. Тэгэхэд зурхайчдын илрүүлэлт тохиолдлуудын 34 хувьд таарчээ.

2дахь баримт: Канадын эрдэмтэд 1958 онд төрсөн 200 хүнийг сонгон судалжээ. Тэдний 25 жилийн туулж өнгөрүүлсэн амьдрал, хувь заяаг нарийвчлан судалж тэмдэглэсэн байна. Тэгэхэд нэг өдөр адилхан цагт мэндэлсэн эдгээр хүмүүсийн амьдрал хувь заяа бүхий л талаараа тэс өөр байсан аж. Уг нь бол зурхайн ёсоор нэг өдөр, нэг цагт мэндэлсэн хүмүүс атугай нэг сард төрсөн хүмүүс адилхан зурлагатай байдаг.

-Ирээдүй

Здахь баримт: Америкийн одон оронч Жорж Калвер, Кристина Йенна нар одон орон, зурхайн томоохон нэртэй байгууллагуудын улстөрч, кино од бусад алдартанд зориулан гаргасан сүүлийн таван жилийн зурлагыг шалгаж үзсэн байна. Гэтэл тэдгээрийн ердөө 10 хувь нь биелсэн байж.

4дэх баримт: Голландад 44 одон орончийг оролцуулсан туршилт явуулжээ. Зурхайч тус бүрийг тусгаарласан өрөөнд байрлуулж адилхан даалгавар өгсөн байна. Даалгаварт долоон хүний төрсөн он, cap, өдрийг бичсэн цаас өгч ирээдүйн зурлагыг гаргах ёстой байв. Тэгэхэд зурхайч тус бүр эдгээр долоон хүний ирээдүйг өер өөрөөр зөгнөжээ. Ялангуяа бага ч атугай адил тестэй зурлага гаргасан зурхайчид олдоогүй гэнэ.

-Мэргэжил

5дахь баримт: Жорж Вашингтоны их сургуулийн эдийн засагч Ж.Баннет, Ж.Барт нар хүний төрсөн цагийн орд, гарагуудын байршил зэрэг нь тухайн хүний хувь заяанд үнэхээр нөлөөлдөг эсэхийг шалгаж үзэхээр шийджээ. Ангарагаар удирдуулдаг ордынхон дийлэнхдээ цэргийн хүн болдог гэсэн зурхайн тогтсон онолыг шалгаж үзсэн байна. Гэвч амьдрал дээр огт тийм биш нь илэрсэн аж.

6дахь баримт: Америкийн физикч Ж.Мак-Жерви 1700 эрдэмтэн, 6000 улстөрчийг ордоор нь судалж мэргэжилтэй нь холбохыг хичээжээ. Гэвч тэдний мэргэжлээ сонгосон байдал тухайн хүний ордтой ямар ч холбоогүй болох нь батлагдсан байна.

7дахь баримт: Парисын статистикч Мишель Гоклан Европын 41 мянган оршин суугчийн төрсөн газар, цаг зэрэг мэдээллийг агуулсан архивын баримтуудыг судалжээ. Тэдний 16000 нь нэртэй эрдэмтэн, жүжигчин, зохиолч, тамирчин байсан бол 25000 нь жирийн хүмүүс байв. Нарийвчилсан судалгаа явуулсны дүнд Гоклан, хүний төрөх агшны орд ба тухайн цаг, минутын гарагийн байршил хувь хүний байдал, ирээдүйн ажил, мэргэжилд ямар ч нөлөө үзүүлдэггүйг тогтоожээ.

-Хайр дурлал

8дахь баримт: Аливаа хосын нийцтэй эсэхийг төрсөн ордоор нь зөв тодорхойлон мэдэж болно гэж зурхайчид айлддаг. Мичиган мужийн Силверман их сургуулийн сэтгэл зүйч Бернард уг ойлголтыг шалгахаар шийджээ. Тэрбээр, гэр бүлийн 2978, салсан 478 хосын. төрсөн он,- cap, өдрийг судалгаандаа ашигласан байна.
Силверман хосуудын байгаа байдал, зурхайн зурлага, хувь төөргийг харьцуулан үзэхэд таарах зүйл байгаагүй аж. Харин ч зурхайн зурлага ёсоор "зохицохгүй” гэсэн ордын-хон гэрлээд нийцтэй амьдарч байгаа цөөнгүй баримт олджээ.

9дэх баримт: Иймэрхүү судал-гааг нэрт сэтгэл зүйч Карл Юнг ч явуулсан байдаг. Түүний судалсан 483 хосын зурлага ч үнэний хувь өчүүхэн байсан нь эрдэмтнийг гайхшруулжээ.

Яагаад зурхайчид алддаг вэ?

-Олон зууны тэртээ төрөлт шинэ амьдралын үүслийн агшин хэмээн тооцогддог байсан. Гэвч төрөлт гэдэг ердөө л эхийн хэвлий дэх хөврөлийн урт хугацааны хөгжлийн туйл гэдгийг бид мэддэг болсон. Хувь хүний зан чанар, байдал төвшний олон хэв маяг төрөхөөс өмне төлөвшдөгөөс гадна удамшлаар тодорхойлогд-догийг шинжлэх ухаан нэгэнтээ тогтоосон. Тиймээс од, эрхэс, гарагууд хүний хувь заяа, зан чанар, байдалд ямар ч нөлөөгүй гэж Калифорни мужийн Сакраменто коллежийн философийн тэнхмийн эрхлэгч Роберт Тод Кэролл тайлбарлажээ.

10 дахь баримт: "Одон орон: Оддын золиосууд” баримтат киноны найруулагчид нэгэн эмэгтэйг туршилтад оруулж шалгасан. Охины ордонд төрсөн уг эмэгтэйг полиграфт холбон тодорхойлжээ. Полиграф гэдэг нь хүний бие махбодид гарч буй өөрчлөлтүүд /амьсгалын үелзэл, гар хөлрөх, цусны даралт ихсэх/-ийг илрүүлэн илтгэдэг төхөөремж юм. Судлаачид Санчир гараг Охины ордод байрлаж буй өдрийг сонгон туршилтаа явуулжээ. Одон орончид Санчирыг өвчин зовлон, азгүйтлийн гараг гэдэг. Тиймдээ ч тус гараг Охины ордон дээр байрлах үед охины ордын эмэгтэйд янз бүрийн таагүй өөрчлөлт илрэх ёстой. Полиграф эмэгтэйн биед илрэх өчүүхэн төдий өөрчлөлтийг ч илрүүлнэ. Туршилтыг нарийн явуулж, үр дүнг цэвэр байлгахын тулд мэргэжлийн ховсчинг урьж эмэгтэйг ховсдолтын аргаар нойрсуулсан байна. Ингээд Санчир Охины ордон дээр байрлах агшныг хүлээж байж. Гэвч гараг ордод байрлах үед эмэгтэйд өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй байна. Тэр үед судлаачид эмэгтэйн унтаж буй өрөө рүү гадны хүн оруулахад эмэгтэйн зүрхний цохилт хурдасч, гарынх нь хөлс дааварлаж байжээ. Дараа нь эмэгтэйн дэргэд гар утас тавихад тэндээс бага зэргийн цахилгаан соронзон туяа ялгарч байж. Эмэгтэйн бие махбодь ч дахин нөлөө үзүүлж эхэлжээ. Гар утсыг холдуулж, гадны хүнийг өрөөнөөс гаргахад эмэгтэй хэвэндээ орж, тайвширч байхыг полиграф илтгэжээ. Уг туршилтаар мэргэжилтнүүд ойрын гадны нөлөө холын азгүйтлийн гарагаас хавьгүй хүчтэйг тодруулсан байна.

Мэргэжилтнүүдийн үзэл бодол

Зурхайн талыг дэмжиж буй нь:

Францын Ерөнхийлөгч асан Франсуа Миттерний хувийн зурхайч Элизабет Тесье:
-Сансар огторгуй хүмүүст онцгой байдлаар нөлөөлдөг гэдэгт би итгэлтэй байна. Огторгуйн зүгээс хүнд нөлөөлдөг давалгаа, орон зайг шинжлэх ухаан хараахан илрүүлээгүй байгаа.

Оросын одон орон судлалын дунд сургуулийн захирал Александр Зараев:
-Бид огторгуй болон эх газрын үечлэлийн нөлөөллөөс хамааралтай нь гарцаагүй. Дэлхий эргэж буй нь хоногийн мөчлөг, cap эргэж буй нь сарын мөчлөг, нар-жилийн мөчлөг, Бархасвадь эргэж буй нь 12 жилийн мөчлөг, Санчир-30 жилийн мөчлөг… гэх мэтээр үргэлжилдэг. Биднийг эхийн хэвлийд бүрэлдэх үеэс эдгээр мөчлөгт бидний энерги бүрэлддэг. Тиймдээ ч биднийг энэ ертөнцөд бий болох үед бид автоматаар эдгээр мөчлөгийн нөлөөнд орно.

Зурхайг эсэргүүцэгчид:

П.я.Штернбергийн нэрэмжит Одон орон судлалын төв хүрээлэнгийн захирал Анатолий Черепащук:
-Манай одны орд дээр зуун тэрбум од оршиж байдаг бөгөөд тэдний эргэн тойронд ч нар, гарагуудын систем байгаа. Одон орончид зурхайн зурлага гаргахдаа манай оддын ордууд дээр байгаа мэдээллээс нэг тэрбумыг ашигладаг гэсэн үг. Тэгэхээр ийм таамаглал хэр үнэн боло.хыг төсөөлөөд үзье л дээ. Ямар ч ойлголт, үнэн байхгүй. Одон орон гэдэг ердөө л хүний сэтгэл зүй дээр үндэслэсэн луйврын бохир бизнес.

Москвагийн их сургуулийн Физикийн факультетийн доцент Владимир Сурдин;
-Хүүхэд эх баригч тухайн мэндэлж, буй хүүхдэд дэлхийн таталцлын нөлөөг зургаа дахин, хөөрөлтийн нөлөөг Ангарагаас хоёр их наяд дахин хүчтэй үзүүлдэг. Эх баригч эмчийн жин ямар нэг гарагтай харьцуулшгүй ечүүхэн, гэхдээ хүүхэдтэй хавьгүй ойр. Би нэртэй зурхайчдын гаргасан 2000 зурхайг бодит байдалтай харьцуулан судалгаа явуулсан. Тэгэхэд 1000-д нэг нъ л таардаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Онцлог нь тухайн хүний сэтгэлд нийцсэн, таарсан зурхай мартагдалгүй үлддэг, харин таалагдахгүй худал мэт зурхай нь мартагдан алга болдог хачирхалтай ойлголт бас илэрсэн. Тиймээс одон орончид хүмүүст хоосон хүлээлт, итгэл найдвар зардаг гэж би тооцдог. Энэ чинь аюултай шүү дээ.

Тодруулга:

Дэлхийн одон орон судлаачдын өдрийг XX зууны сүүл үеэс тэмдэглэж эхэлсэн. Эл тэмдэглэлт өдөр гуравдугаар сарын 20-нд тохиодог. Энэ өдөр нар хонииы ордод байрладаг тул одон орны жил эхэлж байна гэж тооцогддог аж. Тэгэхээр одон орны шинэ жил эхлээд удаагүй байгаа юм байна.


Сэтгэгдэлүүд: 2
2 | TOOLS <<< бичсэн | 2010-03-26 | 11:35 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hynii zurag gej baidag sh dee ter l ynen gej bodoj baina
+ (0) -
1 | amor <<< бичсэн | 2010-03-26 | 10:23 AM Сэтгэгдэлтэй хуудас |
woow bi anh udaa negt kkk zarim ni unen yum shg l bdiishd bugd hudlaa bhnee sad muusain yum nar humuusiin tolgoi erguleed angry
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !