Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

ЗООРЬ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
ЗООРЬ
poster
Галсангийнх энэ жил мөн "Үхэгсдийн хот”-ын хаяаг дэрлэн буусан айлуудын тоог нэгээр
нэмжээ. Эхнэр арван настай охин хоёрынхоо хамт амьдардаг тэрээр угийн сүсэг бишрэлгүй
нэгэн. Санасны бодоход овоо том хашаатай болсондоо баахан олзуурхаж ирэх жилээс хэрхэн
яаж одоо байгаа дээрээ нэмээд хэд хэдэн байшин барих тухай төлөвлөгөө толгойдоо зохионо.
Галсан энэ жил 34 нас хүрч байгаа, өндөр нуруутай, биерхүү өндөр улаан хүрэн царайтай
нэгэн аж. Шулуун цэх хамар, зоримог бээрийн бага зэрэг онигордуу нүд нь түүний бусдад
таалагдах гол сэжүүр болдог болов уу гэлтэй. Түүний спорт хэлбэртэй засуулсан тачирхан үс
нь өөрт нь гайхалтай зохисон байх агаад хулгар чих нь барилдаж ноцолддог нэгэн байсныг
нь гэрчилнэ. Харин эхнэр Хэрлэн нь намхавтар нуруутай, давхраатай алаг нүдтэй, далыг нь
даван ургаж буй өтгөн хар үстэй, тэр нь өөрт нь тун чиг зохисон царайлаг бүсгүй аж. Ийнхүү
Галсангийнх шинэ газарт бууж юм хумаа цэгцэлсээр нэг л мэдэхэд харуй бүрий болжээ.
Шинэхэн барьсан байшин хэрнээ эзэн нь яагаад удаан суулгүй хямд үнээр зараад арилж
өгснийг залуу хосууд огтхон ч тоосонгүй. Эхэндээ энэ хашаа байшинг худалдаж авна гэхэд
Хэрлэн дургүйцэж байсан ч өөр хүнд алдахаасаа өмнө хямд үнэтэй боломжийн хашаа байшинг
өөрийн болгоод авахыг илүүтэй хүссэн билээ. Хоёр давхар энэ байшин нийтдээ найман өрөөтэй
бөгөөд хашааных нь буланд байх жорлон нь байшингаас нь нэлээд зайтай аж.Өвлийн улирал
учраас дээд давхрын дөрвөн өрөөндөө хэрэггүй новшоо хурааж орхиод амархан халдгаар нь
доод давхартаа гурвуулаа өвлийг өнгөрөөхөөр тохирчээ. Дээд давхрын тэдгээр өрөөнүүдийн
хоёр нь илүү том талбайтай, харин нөгөө хоёр нь жижигхэн зайтай. Хэрвээ Галсангийнх олон
хүүхэдтэй байсан бол зуны цагт дээд давхрын саруулхан том цонхтой энэ хоёр жижиг өрөөнд
хүүхдүүдээ оруулах байсан нь дамжиггүй биз.
Харин доод давхрын хувьд дөнгөж үүдээр ороод баруун гар тийш эргэхэд том саруулхан галын
өрөө байрлах агаад байрны хуучин эзэд яарч сандран нүүхдээ бүх тавилгуудаа Галсангийнд
орхисон. Ийм гоёмсог бүх юм нь бүрдсэн гал тогооны өрөөтэй болсондоо гэрийн эзэгтэй
баярлаад барахгүй байгаа билээ.Гал тогооны өрөөтэй залгаа нар мандахыг харж болохуйц
цонхтой тохилог өрөөг Галсан Хэрлэн хоёр унтлагын өрөө болгохоор тохиров. Харин охин
Саруул нь үүдээр ороод зүүн гар тийш эргэхэд дайралдах том жижгээрээ яг ижилхэн хоёр
өрөөний нэгийг нь өөрийнхөө өрөө болгож зарлан тунхаглав. Гэхдээ Саруул аав ээжтэйгээ
ойрхон, гарах үүднээс арай хол байрлах өрөөг сонгосон билээ.
Ийнхүү аав ээж охин гурав төвхнөж аваад оройныхоо хоолыг амтархан идэцгээлээ. Нүүж сууна
гэдэг хэрэндээ л нүсэр ажил байдаг юм хойно аав ээж охин гурав бүр ядарч орхисноо сая
анзаарав бололтой унтах гэж яарцгаалаа.Саруулын өрөөг аав ээж нь маш сайхан тохижуулж
өгчээ. Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр нь авга ах Батжаргалын нь бэлэглэсэн хүүхдийн орон
дээр Саруулыг хэвтүүлж хөнжлөөр хучиж өгөөд өөрсдөө унтлагынхаа өрөөнд орлоо.
Шөнө дунд болжээ. Гадаа жавар тачигнаж салхи хүүгэхээс өөр чимээ анир үл дуулдана.
Эхнэрээ тэврэн тайван нойрсох Галсан хүн дуудав уу гэлтэй гэнэт сэрлээ. Тэрээр өөрийгөө
чухам яагаад сэрчихсэнээ ч сайн ойлгосонгүй. Хар дарж зүүдлэв үү гэтэл үгүй ээ, эхнэр Хэрлэн
нь тайван унтсан хэвээр. Гэтэл охиных нь унтах хажуугийн зэргэлдээ өрөөнд хэн нэгэн дүнгэр
дүнгэр ярих дуулдав. Энэ харанхуй шөнө чинь ганцаараа унтаж байгаа охины минь өрөөнд
хэн байдаг билээ гэсэн бодол Галсангийн толгойд төрөхтэй зэрэгцэн хамаг биеэр нь цахилгаан
гүйдэл гүйх шиг боллоо. Эхнэрээ сэрээх гэснээ больж хэсэг азнан чагналаа. Тэгтэл харин
тэр яриад байгаа нь охин нь өөрөө бололтой. Галсан охин Саруулыгаа зүүдэлж байна гэж
боджээ. Тайван босоод өрөөнийх нь хаалганд чихээ наан чухам юу яриад байгаа тухай нь
сонирхов. Үнэхээр охин нь ярьж байна аа. "Зооринд муухай хүйтэн юмаа. Хэн нэг нь намайг
энэ зоориноос гаргаад өгдөг ч болоосой. Би үнэхээр их даарч байна. Надад туслаач дээ” гэх
нь тэр. Өөрийгөө хий юм сонсоогүй гэдэгтээ баттай итгэж байсан Галсан охиныхоо өрөө рүү
ямар ч эргэлзэх зүйлгүй явж орлоо. Энэ үед сарны гэрэлд охиноо харсан Галсан цочсондоо
золтой л хашхирсангүй. Үсээ задгай тавьж нүүрнийхээ өмнүүр унжуулсан Саруул унтлагынхаа
хувцастай орон дээрээ өвдгөө тэврэн сууж байлаа. Ийм дүр зураг харна гэж санаагүй Галсан
баахан барьц алдан тэмтчин байж өрөөний гэрэл асаав. Охины нүд хагас аниатай байх бөгөөд
нүднээс нь нулимс асгарчээ.
"Саруулаа миний охион. Бие нь зүгээр үү? Миний охин хэнтэй яриад байгаа юм бэ, яагаад
уйлчихсан юм. Одоо аав нь дэргэд нь байна” гэх зэрэг олон зүйлийг ар араас нь асуусаар
Галсан охиноо тэврээд авлаа. Охинд аав нь өөрийг нь тэвэрч байна гэдгийг мэдсэн ямар ч
шинж байсангүй.
"Миний охин айх хэрэггүй. Одоо аав нь охинтойгоо хамт унтах учраас битгий сандраарай”
гэсээр Галсан өнөөг хэр нь сэрээгүй байгаа охиноо хөнжлөөр сайтар хучин өөрөө хажууд нь
зэрэгцэн хэвтлээ. Хэдий Галсан охиныхоо өрөөний гэрлийг унтраасан ч цонхоор сарны гэрэл
нэвт тусч өрөөн доторх хамаг юм ив илхэн харагдаж байв. Саруулын өрж тавьсан тоглоомын
хүүхэлдэйнүүд амьд хүн шиг Галсанг цоо ширтэх мэт үзэгдэх нь цаанаа л нэг ёозгүй. Охин ч
дахин зүүдэлсэнгүй. Галсан охиноо тэвэрч хэвтсээр нам унтжээ. Өглөө болж нар гарсны дараа
хамгийн түрүүнд Галсан сэрэв. Охин нь юу ч болоогүй мэт тайван сайхан амарч байгааг хараад
Галсан бүр тайвширч цай чанахаар гал тогооныхоо өрөө рүү зүглэлээ. Удалгүй эхнэр Хэрлэн
нь ч түүний араас ороод ирэв.
-Миний хань сайхан амрав уу?
-Тэглээ. Харин чи ч шөнө бөх гэгч нь тайван нойрсож байсан шүү хэмээн Галсан хариулаад
өглөөнийхөө цайг үргэлжлүүлэн бэлтгэлээ.
-Чи намайг шөнө сэрээгүй гэж бодож байна уу. Чамайг шөнө сэрээд Саруулын өрөө рүү явсныг
чинь би нүдээ нээгээгүй болохоос мэдсэн шүү
-Өө тэгээ юу?
-Мэдсээн. Охин жаахан хар дарж зүүдлээ юу? Чамайг нэг их удалгүй хөнжилдөө эргээд ороод
ирэхээр чинь би гайгүй юм байлгүй гэж санаад асуугаагүй шүү. Нойроо харамлаад л тэр
байхгүй юу.
Галсан чихэндээ итгэсэнгүй. Шөнө ганц л удаа босоод охиныхоо өрөөнд тэр чигтээ тэндээ
хоносон биш билүү. Эхнэрийнхээ өвөрт шөнө дахин ороогүй дээ. Тэгээд л сая босоод шууд
галынхаа өрөөнд орж ирсэн гэдгээ Галсан хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж байлаа. Ийнхүү
Галсан хэсэг гайхснаа ам нээх гэтэл Хэрлэн түүний үгийг таслан "Үгүй ингэхэд чи шөнө бүр
гадаа гарсан уу? Бие чинь цэв хүйтэн л араар ороод хэвтсэндэг”
-Үгүй ээ би гараагүй
-Худалч гэдэг нь. Ямар хүйтэн байнаа гээд л чичирхийлсэн хоолойгоор гэнгэнээд байсан биздээ.
Залуугаараа хөгшрөөд орж гарснаа ч мэдэхээ байчихаа юу
Галсан юу ч хэлж чадсангүй. Хэрлэнд хэлэх гэсэн хамаг үг нь хоолой дээр нь ирээд гацчихав.
Хэрлэнгийн дууны өнгө, царайнаас нь харахад тоглосон шинж ер алга. Гэтэл Саруул өглөөнийхөө
цайг уух гэж яарсан хүн инээж хөөрсөөр гүйгээд ороод ирлээ. Галсан хэдий шөнийн болсон
явдлыг Хэрлэнд хэлэхийг хүссэн ч ээж охин хоёр шинэ байшингийнхаа гоё сайхныг ярин
инээлдээд Галсанд ярих завдал олгосонгүй. Галсангийн хоолойгоор хоол давсангүй ээ. Охин ч
хичээлдээ явж харин Хэрлэн сайн цэгцэлж амжаагүй байгаа гэрийнхээ хогшилтой ноцолдоод
завгүй хүн болж хувирав. Галсан эхнэрийнхээ өглөөний ярьсан, бас охиныхоо юу ч болоогүй
мэт царайг толгойдоо бодон эргэцүүлж гайхаш тасраад байлаа. Уг нь ядаж охин нь "шөнө
аймар муухай хар дарж зүүдэллээ” гэж өглөө хэлнэ гэж тооцоолж байсан хэдий ч өнгөрсөн
шөнийн тухай бүр огтхон ч дурсаагүй. Эхнэр нь ч гэсэн өөрийг нь гадаа гарсан юм уу хаашаа
юм гэж асууж байдаг. Учир нь миний бие цэв хүйтэн байсан гэнэ. Би Хэрлэнгийн хөнжилд
ороогүй дээ. Тэгэхээр эхнэр зүүдэлсэн хэрэг. Гэтэл бас тийм биш ээ, намайг босоод охины өрөө
рүү орохыг нүдээ нээгээгүй хэдий ч мэдсэн гэсэн. Тэгвэл энэ гэрт бид гурваас өөр хүн байна
уу, Хэрлэнгийн өвөрт хэн оров. Энэ мэт бодлууд Галсангийн толгойд хөвөрсөөр хариуг нь олж
дөнгөсөнгүй.
Сүүлдээ бүр өөртөө ч эргэлзэх шиг болж бухимдаж эхлэх нь тэр. Ингэсээр эцсийн эцэст
Галсан энэ бүхнээ эхнэр охин хоёртоо хэлэх ямар ч шаардлагагүй гэж үзээд ор тас мартахаар

II
Үд өнгөрчээ. Саруул охин хичээлээсээ ирэх цаг хэдийнэ болсон ч алга. Галсан Хэрлэн хоёр
бага зэрэг санаа нь зовж үе үе хашааныхаа хаалгаар шагайж охиноо харуулдана. Буйдхан
газар хөл хөдөлгөөн багатай хотын захруу буусан, бас дээрээс нь гэгээ тасарч эхэлсэн энэ үед
тэдний охиндоо санаа зовних нь аргагүй. Гэтэл ашгүй охин нь айсуй. Гэхдээ ганцаараа биш
өөрөөсөө арай дүү болов уу гэмээр нуруугаар намхан охин гараасаа хөтөлчихсөн ирж явна.
Өвлийн хүйтэн улирал гэхэд Саруултай хамт ирж яваа охин нь гадуур хувцас өмсөөгүй, зүгээр л
сурагчийн орос дүрэмт хувцастай алхаж яваа нь Хэрлэнд жаахан хачирхалтай санагдав. Тэрээр
охиноо ийм хурдан найзтай болоод амжмааргүй юм даа хэмээн гайхсан хэдий ч "бусадтай
хурдан эвээ олсон байна, одоо доо миний охин” хэмээн дотроо олзуурхаад өнгөрчээ.
Охидууд гэрт орж ирэв. Саруул охин шинэхэн найзаа аав ээждээ танилцууллаа.Саруулын
найзыг Цэнгэл гэх бөгөөд хэд хоногийн өмнө гэр нь шатахад аав нь харамсалтайгаар өөд
болсон ажээ. Цэнгэл охин найм орчим настай л болов уу гэмээр цэвэрхэн жаахан охин хэрнээ
нүдэнд нь ямар ч амьд хүний гал цог байхгүй мэт. Тэр охин ганцхан аавтайгаа хамт амьдардаг
байсан бөгөөд аав нь ийн өөд болсон болохоор хөдөөнөөс аавынхаа ах дүү нарыг иртэл хэдхэн
хоног толгой хоргодох газар хайж яваа гэнэ.
Ийм жаахан хэрнээ айхтар хэрсүү ярьсан жаахан охиныг Галсан нэг л сэжиглэсэн нүдээр цоо
ширтэж байхад харин Хэрлэн өрөвдөж хайрласан харцаар харж байлаа. Ингээд ямартай ч энэ
шөнөдөө Цэнгэл охин Галсангийнд толгой хоргодох болжээ. Саруул охин өрөөндөө найзтайгаа
хамт хонох болсондоо баахан олзуурхаж хөл нь газар хүрэхгүй хүүхэд дээд доод давхраар
гүйнэ. Харин Цэнгэл Саруул шиг тэгж огтхон ч хөөрч догдолсон шинжгүй харагдана. Зүгээр
л харц нь нэг цэгт төвлөрчихсөн гэлтэй ямар ч хөдөлгөөнгүй галын өрөөний мухарт сууж
байв. Энэ байдал нь Галсанд нэг л сэжигтэй санагдаж эхнэртээ хэлтэл Хэрлэн тас намжирдаж
өнчирсөн жаахан охин яаж өөдтэй байх билээ гээд амыг нь таглажээ.
Шөнө дунд болжээ. Урьдын адил эхнэрээ тэврэн тайван нойрсож байсан Галсан шөнө дундын
энэ үед дахиад л сэрүүлэг тавьсан юм шиг сэрчихэв. Гадаа хав харанхуй, ядаж сарны гэрэл
хүртэл тусахгүй байгаа учраас байшинд ч гадаа ч хаана ву байгаа нь мэдэгдэхгүй байлаа.
Энэ харанхуй зэвхий байдал гэнэт сэрсэн Галсанд огтхон ч таалагдахгүй байх бгөөөд хэн
нэгний ярихыг өчигдрийн адил сонсох нь тэр. Байшинд нь дахиад л хэн нэгэн шивнэн ярих
нь үгүйсгэхийн аргагүй тод сонсогдож байлаа. Галсан үүнийг сонсоод жаахан хэвтэж байснаа
өндийлөө. Охиноо дахин хар дарж зүүдэлж байгаа юм болов уу хэмээн бодож өрөө рүү нь
алгуурхан дөхөхөд нөгөө шивнэж яриад байгаа чимээ өөр өрөөнөөс дуулдаж байв. Галсан
амьсгаагаа даран жаахан чагналаа. "Энд л байх ёстой доо, хурдан гараад ирээч дээ” хэмээн
эмэгтэй хүн шаналан шивэгнэж байх нь тэр. Галсан гал тогооныхоо өрөө рүү ганцаараа орж
зүрхэлсэнгүй. Өлмий дээрээ дэгдсээр унтлагынхаа өрөө рүү буцаж ороод эхнэрээ сэрээлээ.
-Яасан бэ хаа. Унтахгүй яаагаав?
-Чимээгүй ээ, гэрт бид хэдээс өөр хүн байна.
-Юу?
-Галын өрөөнд л ямар нэгэн юм хайгаад шивнэж яриад байн, хоёулаа очъё хэмээн Галсан
хэллээ.
Эр хүн болсоор анх удаа ийн зүрх алдаж эхнэрээрээ хань хийх болсондоо энэхэн агшинд Галсан
өөрөөрөө ичих шиг болсон ч энэ бодол нь даруйхан замхрав. Учир нь энэ бодлоос нь илүүтэй
гал тогооных нь өрөөнд хэн байна вэ гэсэн бодол сонирхлыг нь эрхгүй татаж Хэрлэнтэй хамт
галынхаа өрөө рүү сэмхэн гэтлээ. Хэрлэн эхэндээ нойрмоглож юу болоод байгааг нь сайн
ойлгоогүй хэдий ч "хэн нэгэн гадны хүн гэрт нь байна” гэсэн нөхрийнхөө үгийг сонсоод нойр нь
айдас түгшүүрээр солигдоод иржээ. Охин нь өрөөндөө тайван унтаж байгаа нь амьсгалж буй
чимээнээс нь андашгүй аж. Тийээс галын өрөөнд яалт ч үгүй гадны хүн байгаа нь тодорхой.
3
Галсан юмыг яаж мэдэхэв гэсэн шиг унтлагын өрөөний мухарт байсан том цохиур модыг гартаа
атгажээ. Үнэхээр хэн нэгэн хүн гал тогооны өрөөнд холхиж ямар нэгэн юм ухаж төнхөж буй
чимээ гарч байлаа. Хэрлэн бүрэн айдаст автжээ.Тэрээр нөхрийнхөө зүүн гараас чанга атган
гэтсээр гал тогооны өрөөг тусгаарласан энэ жижиг хаалгыг хаагаагүй гэдгээ сайн санаж байв.
Гэтэл хэн нэгэн этгээд хаагаад зогсохгүй, бүр дотор нь ямар нэгэн юм онгичих чимээ гарах
аж. Хамгийн гайхалтай нь хаалганы завсраар гэрэл тусахгүй байгаа нь галын өрөөний гэрэл
унтраалттай хэвээр байгааг илтгэж байлаа.Өрөөн дотроос хэн нэгэн хүний энд л байгаа даа,
хурдан гараад ирээч гэсэн шаналсан дуу хэдий шивнэж байсан ч эхнэр нөхөр хоёрт тодоос
тод сонсогдож байв. Ийм харанхуй рчинд яасан айхтар хардаг этгээд вэ гэсэн бодол Галсанд
төрөхтэй зэрэгцэн галын өрөөний хаалгыг хүчтэй саван дотогш орлоо. Хэрлэн ч нөхрөө даган
орж өрөөний гэрлийг асааж харав. Гэтэл харин Галсангийнд толгой хорогдох болсон Цэнгэл
охин тэдний өөдөөс хүйтэн харцаар ширтэн сууж байв. Гал тогооны өрөөнд байсан хоолны
хүнд ширээг хажуу тийш нь бүр зайчилж орхиод шалан дээр байсан хивсийг нэг тийш нь хуйлж
байх нь тэр. Галсан ч тэсгэлгүй "Чи энд юу хийж байгаа юм бэ?” хэмээн хашхиран асуулаа.
Охиныг хариулж амжихаас өмнө Хэрлэн ч гэсэн "Чи юу хулгайлах санаатай хүмүүс унтсан хойно
харанхуй шөнөөр энд юм онгичиж байх билээ” гэж бухимдсан дуугаар давшлах нь тэр. Цэнгэл
охин өчүүхэн ч айж санаа нь зовсон шинж алга. Үхдэл мэт цэлдэн хөх хувхай царайтай тэрээр
Хэрлэн рүү нүд салгалгүй хэсэг ширтэж байснаа "Миний гэдэс өлсөөд байна” гэх нь тэр. Энэ
үгийг сонссон эхнэр нөхөр хоёр хоорондоо харц солилцоод авав. Хэрлэн ч хэсэг тээнэгэлзэж
байснаа талхныхаа савыг онгойлгон охинд идэх юм өглөө. Удалгүй Хэрлэн тайвширч өнөөх
өлссөн охиныг Саруулын өрөөнд оруулаад хөнжлөөр хучив. Харин Галсангийн санаа амарсангүй.
Энэ харанхуй шөнө өрөөнд юу ч харагдахгүй байхад энэ ширээг зайчлада хивс хуйлж байдаг.
Энэ хивсийг энэ шөнөөр ийм жаахан охин өргөөд явна гэхэд бүтэхгүй. Ингэж бодсоор Галсан
дутуу хуйлсан хивсийг гүйцээн хуйлахдаа шаланд нь ямар нэгэн жижгэвтэр хаалга гэмээр зүйл
байхыг сая олж харлаа. Тэрээр үүнийг юу болохыг шууд нэрлэчихэж чадсангүй. Ойртож очоод
дээрээс нь сайтар ажиглавал зоорины таг бололтой. Үнэхээр л шаланд гаргасан, хүний нүдэнд
шууд өртөөд байхааргүй энэ тэг дөрвөлжин хаалга гэмээр зүйл зоорины таг байхаас өөр юу
байх билээ.
Энэ байшинд ийм зоорь байдаг гэдгийг Галсан ер мэдээгүй. Магадгүй Цэнгэл охин идэх юм биш
энэ зоорийг хайж байсан юм биш байгаа гэж бодмогцоо эхнэрээ дуудан уг зоорины хаалгыг
үзүүлэв. Харин эхнэр нь үүнд ач холбогдол өгсөнгүйгээр барахгүй "Хөөрхий охин оройн хоол
идээгүй болохоор өлсөх нь аргагүй” гэж хэлээд нөхрийгөө хамт орондоо оръё гэж гуйлаа.Эхнэр
нь гэнэт ингэж наалинхай аашилж цээжийг нь тэврэн үнсэхэд Галсан татгалзаж чадалгүй ор
луугаа явлаа.
Өглөө болжээ. Галсан нүдээ нухлан шингэн юм олж уух санаатай гал тогооныхоо өрөө рүү орж
яваад цочсондоо дуу алдах нь тэр. Цэнгэл охин хэдийнэ босоод галын өрөөний сандал дээр
сууж байв.
-Бас л чи юу, үгүй чи чинь ингэхэд яагаад ийм эрт босчихсон байдаг хүүхэд вэ. дахиад л өлсөө
юу. Манай гал тогооны өрөөний юу нь чамд тэгтлээ их таалагдаав?
- ... /таг чиг/ Цэнгэл охин Галсангийн нүд рүү хүйт даасан харцаар нэвт ширтсээр. Галсан энэ
харцанд удаан тэсч чадсангүй өөрийн эрхгүй дальдчив
-Чи өнөөдөр манайхаас яваарай дуулав уу?
-...Би явахгүй
-Яагаад явдаггүй билээ. Хаанаас ирсэн тэр газар луугаа яв мэдэв үү. Одоо бид нар чамайг
гэртээ дахин хонуулахгүй
-Би ..би энд байх ёстой. Түүний энэ дууны өнгө хүүхдийнх гэхэд дэндүү үнэмшилгүй алсаас
сөөнгөтөж байгаа мэт аж.
-Үгүй шүү миний дүү. Чамд манайд байх ямар ч шаардлага шалтгаан байхгүй. Галсан ингэж
хэлээд охиныг ум хумгүй хөөж гаргалаа. Цэнгэл явахдаа нэг л хүйтэн хөндий дуугаар "би
дараа ирнэ ээ” гэж хэлэх нь тэр. Энэ үед Саруул түүнийг явуулахгүй гэж аавыгаа эсэргүүцсэн
ч нэмэр болсонгүй. Харин ч бүр Галсан уурлан хашхичиж охиноо хайр найргүй зэмлэж гар
далайж сүрдүүлэв. Энэ бүхэнд Хэрлэн багагүй эмзэглэж гэрээс нь хөөгдсөн өнчин охины араас
гарч хартал байхгүй байлаа. Бүр дөнгөж сая л хашааны хаалгыг гаднаас нь хаагаад гарсан
бил билүү. Ийм хурдан гүйгээд нүдэнд харагдахгүй алга болно гэдэг яавч байж боломгүй мэт
санагдана.
Хэрлэн Цэнгэл охиныг бараа сураггүй алга болсон байна гэж нөхөртөө хэлэхийг хүссэн ч
Галсан маш ихээр бухимдаж байсан болохоор хэлэхээ түр азнажээ.Багагүй хугацаа өнгөрсний
дараа Галсан сая нэг хагас дутуу тайвшрав. Тэрээр болсон явдлуудыг маш нухацтайгаар
бодон эргэцүүлж байлаа. Энэ байшинг худалдсан хуучин эзэн гал тогооны хэрэгслийг тэр
чигт нь орхисон. Шалан дээр нь дэвссэн тэр хивсийг ч гэсэн. Тэгээд л энэ бүхэнд нь эхнэр бид
хоёр татагдсан шүү дээ. Гал тогооны өрөөнд тийм зоорь байгаа гэдгийг харин хэлээгүй. За
яахав, байрны хуучин эзэн зоорины талаар танилцуулахаа мартсан байлаа гэхэд тэр цонхигор
царайтай өнчин охин яагаад хивс хуйлж тэр зоорийг хайх болов. Мэдээж хэрэг зоорь хайснаас
гарцаагүй. Хивсэн дороос идэх юм хайна гэж байхгүй гэдэг нь лавтай. Тэгээд ч эхнэртэйгээ
хамжин байж өргөдөг хоолны том ширээг тийм жаахан охин яаж зайлуулж хүчирсэн байх вэ
ГАлсангийн толгойд энэ мэт бодлууд ар араасаа хөвөрсөөр гэнэт цочих шиг болж сууж байсан
сандал дээрээсээ огло үсрэн босоод ирлээ. Нээрээ тийм, Саруулын зүүдэндээ яриад байсан
зоорь. Зооринд хүйтэн байна, намайг гаргаач дээ гэж гуйгаад уйлж зүүдэлсэн шүү дээ. Гэтэл
бас Хэрлэнгийн өвөрт орсон тэр цэв хүйтэн биетэй залуу хэн байж таарах вэ. Бас хаанаас гарч
ирсэн байх билээ.
Галсан өмнө нь тэр шөнийн тухай хэдий бодож байсан ч одоогийнх шигээ ингэж их ач холбогдол
өгөөгүй билээ. Эхнэрээ зүгээр л зүүдэлсэн гэдэгтээ өөрийгөө хүчээр итгүүлсэн байсан бол энэ
удаад үнэхээр хэн нэгэн эхнэрийн нь өвөрт орсон үнэмшилтэй санагдаж байлаа.
Арай тэр зоориноос ... гэсэн бодол Галсангийн толгойд төрөв үү үгүй юу л Галсан гал тогооныхоо
өрөөний зоорины дэргэд ирсэн байв. Дотроос нь ямар нэгэн аймшгийн амьтан гараад ирэх
вий гэсэн шиг нимгэн төмрөөр зоорины тагийг шалтай нь холбон том хадаасаар сайтар
хадаж орхижээ. Мэдээж зоорийн анх ухаж бэлдсэн хүн хожим нь ингэж хадаж битүүмжилнэ
гэж санаагүй нь лавтай. Одоо ингээд бодоод байх нь ээ, хашаа байшинг зарсан эзэн нь гал
тогооныхоо өрөөг үзүүлэхдээ царай нь нэг хувхайрчихсан байсан нь Галсанд харагдах шиг
болов. Энэ зоорин дотор ямар нэгэн амьан байгаа юм биш биз гэсэн адын бодол Галсангийн
толгойд төрөнгүүт ар нурууных нь хүйтэн хөлс дааварлаад ирлээ.
4
Өглөөнөөс хойш нөхрийн нь уурласан уур гарахгүй байгаа нь Хэрлэнд яршигтай санагдаж
эхлэв. Бүр хачирхалтай нь гал тогооныхоо өрөөнд ганцаараа орчихоод гарч ирдэггүй. Араас
нь орох гэхээр наашаа битгий ороорой, би ганцаараа хэсэг баймаар байна гэж хэлээд Хэрлэнг
халгаасангүй. Ядаж гадаа хүйтэн болохоор гэр нь хүйт даагаад Хэрлэн гал түлэхийг хүсч байвч
ийнхүү яаж ч чадахгүй гараа элгэндээ зөрүүлэн хоёр тийш холхино.
... Галсан санамсаргүйгээр олж нээсэн тэр зоорины хаалгыг гөлрөн бодолд дарагдан суусаар.
Гэхдээ Галсангийн энэ байдал нь тийм ч их удаан үргэлжилсэнгүй. Магадгүй байрны хуучин
эзэн зүгээр л зоорь гаргах гэж үзээд бүтээгүй болохоор ингэж хадсан байж болно. Галсан энэ
бодолдоо өөрийгөө хүчээр шахуу итгүүллээ. Тэгээд энэ бодлоо ямар ч байсан баталж санаагаа
амраахын тулд зоорины хаалгыг нээж үзэхээр шийджээ. Гэтэл хамгийн гайхалтай нь энэ зоорины
хаалгыг нээнэ гэдэг тусгай хамгаалалттай төмөр сейфийг нээхээс ялгаа байхгүй мэт. Галсан
үнэндээ энэ зоорины хаалгыг санасныхаа зоргоор нээчихэж чадсангүй. Аргаа бараад алхаар
тогшиж үзэхэд цаанаа хөндий байгаа нь цохилтных нь дуунаас андашгүй боллоо. Тэгэхээр
ямар ч байсан энэ зоорины модон хаалганы цаана доошоо ухсан нүх байна. Энэ зооринд
чухам юу байна вэ, анх ямар зорилгоор ухаж бэлдсэн хэрэг вэ, юунаас болоод хадаж битүүлэх
болов гэх мэт зоорийг тойрсон олон асуултууд Галсангийн толгойд асуулт хэвээр үлдэв.Галсан
өөрийнхөө дотроо болж байгаа энэ бүх түгшүүр, сэтгэл эмзэглүүлмээр бодлуудаа эхнэр охин
хоёртойгоо хуваалцахыг хүссэнгүй. Ямар ч байсан тэднийгээ хайрлаж хамгаалах ёстой цорын
ганц хүн нь өөрөө болохоор тэдэндээ энэ бүхнийг ярьж айлгаж сэтгэлийг нь түгшүүлэхийг
хүссэнгүй бололтой. Ядаж байхад оршуулгын газартай хаяа залгаж буусан болохоор эхнэр
нь амархан айн түгших нь дамжиггүй. Ингээд Галсан тэр шөнийн эхнэрийнх нь өвөрт орсон
хүйтэн биетэй хүнийг өөрийгөө биш гэж үнэнээ хэлэх бодлоосоо бүрмөсөн татгалзжээ.
-Галсаан, миний хөгшин өлсөж байгаа биздээ. Хоёулаа хоол хийж идэх үү гэсэн эхнэрийнхээ
аргадангуй дуунаар Галсан бодлоосоо цочин сэрэх мэт болов.
-Тэгье ээ хөө. Саруул хичээлдээ яваа юу?
-Тэглээ. Түрүүн явсан. Охины маань сургууль жаахан зайтай байгаа нь их хэцүү юмаа.
-Гэхдээ ингэлээ гээд яахав дээ. Ганцхан манайх ийм байдалтай байгаа биш. Энэ байдалдаа
дасахаас өөр сонголт бид гуравт одоохондоо байхгүй л байна.
-Тийм дээ. Миний хөгшин ямар хоол идмээр байна. Би чиний хамгийн дуртай хоолыг чинь
хийж өгөх үү. Чи минь амралтаа ердөө сайхан өнгөрөөж чадахгүй байсаар ажилдаа орох болох
нь. Нүүж суусаар байгаад миний хөгшин бүр цутарчихаж гэж хэлээд Хэрлэн нөхөртөө өөрөө
эрхлэх, эсвэл нөхрөө эрхлүүлж байгаагийн аль нь мэдэгдэхгүй инээмсэглэв.
Галсан эхнэрийнхээ хэлсэн саяны үгийг сонсоод удахгүй ажилдаа орох дөхөж буйгаа саналаа.
Баахан нүүдэл суудал болсоор байгаад өөрийгөө бараг ажилтай гэдгээ ч мартаж орхижээ.
-Миний хань сайхан цуйван хийчих. Би энэ зоорийг нээх гээд оролдоод үзье хэмээн Галсан
эхнэртээ хэлээд зоорины хаалгатай ноцолдож эхлэв.
-Хэрэггүй ээ, наадахаа орхи цаашаа. Хүн чамайг сайхан амар гээд байхад өөрийгөө зовоогоод
л. Маргаашнаас л болно биздээ. Тэгээд ч одоохондоо манайд наад зоорины чинь хэрэг ер
алга.
Галсан ч эхнэрийнхээ үгэнд эргэлзэх зүйлгүй орлоо. Нэгдүгээрт зоорины хаалгыг нээнэ гэдэг
тийм амар биш, хоёрдугаарт энэ зоорийг нээж гэмээнэ дотор нь юу ч байж мэдэх юм гэсэн
айдас түүнийг эхнэрийнхээ үгэнд ороход нөлөөлөв бололтой.Ингээд Галсан Хэрлэн хоёр гал
түлж гэрээ сайхан дулаацуулж аваад дутуу цэгцэслэн новштойгоо ноцолдох их ажилд ханцуй
шамлан орлоо. Хэрлэнгийн хувьд одоохондоо ажилгүй байгаа бөгөөд нөхрийгөө ганцаараа
ажиллаж өрх гэрээ тэжээж яваа гэдэг утгаар нь аль болох амраах сонирхолтой байв. Ингэсээр
нэг мэдэхэд л өдөр өнгөрч Саруулын хичээлээсээ ирэх цаг болжээ. Өвлийн улирал учраас эрт
гэгээ тасарч цас бударч эхлэв.Галсан энэ удаа нөгөө Саруултай хамт ирдэг өчигдрийн охиныг
дахиад хүрээд ирэх вий хэмээн битүүхэн болгоомжлон охиноо харуулдсаар. Ашгүй удсан ч
үгүй охин нь ганцаараа ирлээ. Саруул аавтайгаа дуугарсангүй. Уг нь өмнө нь загнууллаа ч
тэр дороо мартчихдагсан. Гэтэл энэ удаа нэг л биш ээ. Бүр нэг хар элгийн хүн шиг өөртэй нь
хүйтэн хөндий харьцахад охиндоо жаахан гомдох шиг ч болов. Оройн хоолон дээр ч гэсэн
охин аавтайгаа юу дуугарсангүйгээр барахгүй өрөөндөө ороод хаалгаа дангинатал түгжээд
орондоо орчихов. Галсан охинтойгоо чухам яаж ярилцах учраа нэг л сайн олж өгөхгүй энэ
тухайгаа эхнэртээ хэллээ. Гэтэл Хэрлэн үүнд нь ер ач холбогдол өгсөнгүй.
"Удалгүй хуучин хэвэндээ орно биздээ.Найзыг нь явуулчихсан болохоор л тэгж байгаа юм. Санаа
зовсны хэрэггүй дээ хө” гэж хэлээд унтахаар ороо заслаа. Нээрээ ч эхнэрийн нь үг үнэн юм шиг
түүнд санагдаж охиныхоо өрөө рүү орох гэснээ больж бие засахаар гадагш гарлаа. Гадаа харин
хаа очин тийм их хүйтэн байсангүй. Одод түгсэн шөнийн цэлмэг тэнгэрт өнчин саран хорвоо
ерөнцийг гийгүүлж ядан байх мэт. Хашааны буланд байх жорлон руу хүрэхэд ойролцоогоор
тавь орчим алхам болов. Ийнхүү Галсан бие засч аваад жорлонгоосоо гарах гэхэд хаалга
нь нээгдсэнгүй. Жорлонгийн хаалга ийм амархан хөлдөөд наалдчихна гэж байж боломгүй
санагдаж хүчлэн түлхсэн ч онгойсонгүй. Гэтэл доошоо ухсан жорлонгийн нүхнээс ямар нэгэн
шажигнасан чимээ гарах нь тэр. Харанхуйд чухам юу байгаа нь үнэндээ харагдсангүй. Учир
нь тэр чимээ чихэнд нь улам тод сонсогдож өөр лүү нь хэн нэгэн тэр доороос дөхөж байгааг
илтгэх мэт. Галсан сандрах жорлонгийнхоо хаалгыг хар тэнхээгээр өшиглөснөөр сая хаалга
нээгдлээ. Жорлонгоос арайхийн гарч ирсэн Галсан энэхэн агшинд олон жил хоригдоод эрх
чөлөөгөө олж авсан хүн шиг баярлах сэтгэлд автав. Гар лүүгээ шууд орох гэснээ хэсэг азналаа.
Саяын жорлонгийн нүхнээс сонсогдсон тэр чимээ юу байв. Жорлонгийн доошоо ухсан нүхнээс
ямар нэгэн амьтан гарч ирэх нь энэ үү. Галсан энэ бодолдоо эрхгүй хөтлөгдөн бие засах жижиг
модон байшин луу буцаад очлоо. Түрүүн дуулдаж байсан чимээ ор мөргүй замхран арилжээ.
Нэг л ёозгүй сонсогдсон тэр чимээг дахин сонсоогүйдээ сэтгэл нь сэргэв.Галсан өөрийгөө хий
юм сонсчээ гэж бодон гүнзгий амьсгаа аваад гэртээ орлоо. Эхнэр нь хэдийнэ гэрлээ унтраагаад
орондоо ороод амжжээ.
-Гадаа хүйтэн биш байна уу хө?
-Тийм ч хүйтэн биш байна аа. Цас овоо тогтуухан хаялж байна шөнөдөө шуурч мэдэх л юм.
За тэр ч яахав, ядарч байна гэдэг жигтэйхэн. Унтъя даа. Галсан ингэж хэлээд эхнэрээ тэврэн
нүдээ анин хэвтлээ.
Шөнө дундын үед Галсан дахин сэрлээ. Гадаа цасан шуурга шуурахаас өөр ямар ч чимээ
аниргүй. Гэр нь хүйт даагаад нэг л ёозгүй. Гэтэл гал тогооны өрөөнөөс дахин юм түжигнэх
чимээ сонсогдож эхлэх нт тэр. Хэн нэгэн этгээд нэгэн жигдхэн хэмнэлээр юм балбаад ч байгаа
юм шиг. Гэрт нь биш хаа нэгтэйгээс сонсогдож байгаа биз гэж өөртөө хэлсэн ч яалт чгүй
зэргэлдээ гал тогооных нь өрөөнөөс дуулдаад байв. Түрүүн унтахынхаа өмнө бие засахдаа
жаахан айсандаа ч юм уу гэрийнхээ үүдийг хэдэн давхар цоожоор дангинатал түгжсэнсэн.
Тэгэхээр гадны хүн орж ирэх ямар ч боломжгүй мэт санагдана. Саруул юм болов уу гэтэл энэ
шөнө дундын үеэр галын өрөөнд юуг яах гэж тэгж балбах билээ. Галсан ийн бодсоор орныхоо
хажууд байсан алхыг аваад босоод ирлээ. Энэ удаад эхнэрээ сэрээсэнгүй. Гал тогооны өрөө
рүүгээ аажмаар дөхөх тусам нөгөө балбах чимээ тод сонсогдож байв. Гартаа барьсан алхаа
улам чанга атгасаар гал тогооныхоо өрөөг нээж гэрлийг нь асаалаа. Галсангийн нүдэнд хэн ч
өртсөнгүй. Харин өнөөх зоорины хаалгыг хэн нэг нь доороос нь цохиж байснаа болих нь тэр.
Магадгүй өрөөний гэрэл гэнэт ассан болохоор зоорин доороос цохих тэр чимээ гэнэт гарахаа
больчихов уу гэсэн бодол Галсангийн толгойд зурсхийн орж ирлээ. "Сая яалт чгүй зоорин
доороос балбаж байсан даа” Галсан ийн бодсоор зоорины хаалгыг нягталж үзээд дотроос нь
цохисон болов уу гэсэн ямар ч ул мөр олсонгүй. Тэгээд буцаж яваад галынхаа өрөөний гэрлийг
унтрааж өрөөний буланд зогсоод дахин цохих тэр чимээг хүлээлээ. Магадгүй гэрэл унтраад
чимээгүй болохоор зоорин доороос дахин цохино гэж тооцоолж байлаа.
5
Нам жим. Зоорин доороос балбах чимээ дахин гарсангүй. Галын өрөөтэй залгаа байрласан
унтлагын өрөөнөөс эхнэрийн нь амьсгалахаас өөр юу ч энэ гэрт дуулдсангүй. Галсан өнөөх
зоорины зүг чих тавьсаар багагүй хугацааг өнгөрөөв. Галсангийн нүүрээр хөлс дааварлажээ.
Яалтчгүй зоорин доороос цохиж байсан тэр чимээ одоо дахин дуулдахаа больсон болохоор
орлуугаа очиж эхнэрийнхээ өвөрт шургахыг завдан алхлаа. Гэтэл түүнийг дөнгөж галын
өрөөнөөс гарах гэж байтал Хэрлэн "Чи чинь одоо ямар их даарчихаа вэ” гэж тодоос тод хэлэх
нь тэр. Эхнэрээ зүүдэлж байна гэж бодсон ч Галсангийн нүд харанхуйлаад ирлээ. Эхнэрээ
дуудаж "Чи сая юу гэв ээ?” хэмээн асуусан боловч Хэрлэн сэрсэнгүй. Галсан тэр хүйтэн биетэй
этгээд хэн болохыг харахыг хүссэн ч эхнэрийн нь хажууд магадгүй азаар хэн ч байсангүй.
Галсан ч эхнэрээ дахин дуудсангүй хажуугаар нь шургалаа. Түүний нойр хүрсэнгүй, гартаа
атгасан алхаа ч тавьсангүй. Бие нь жихүүцэж муу ёрын адын бодлууд бүх оюун санааг нь
эзлээд байлаа. Эхнэртэйгээ арав гаран жил амьдарч гал голомтоо бадрааж явахдаа ингэж
барьц алдаж, айж сандарсан нь ер нь үгүй мэт бодогдоно. Уг нь Галсан угийн хүдэр чийрэг
биетэй, хэр баргийн юмнаас айгаад байдаггүй зоримог эр атлаа энэ удаа тэр үл мэдэгдэх
дуу чимээ, ялангуяа зоориноос багагүй жийрхэж байлаа. Хуучин байшиндаа амьдарч байхдаа
нэг ч удаа ингэж хий сонсож бас эхнэр охин хоёр нь зүүдэндээ ярьж байгаагүй гэдэгт бүх
хөрөнгөөрөө дэнчин тавихад ч бэлэн тийм их итгэлтэй байв. Гэтэл энэ хэдхэн хоногийн
хугацаанд юу болоод өнгөрөв өө? Хамгийн уур хүрмээр нь энэ болж байгаа бүхний утга учир
ердөө олдохгүй байгаад оршиж байв. Анхны шөнө охин нь зүүдэндээ зоориноос гармаар байна,
хүйтэн байна гэж уйлаад л, эхнэр нь чи чинь ямар хүйтэн биетэй юм бэ гээд л...Бас тэр охины
нь дагуулж ирсэн Цэнгэл гэдэг жаахан охин. Нүд нь шар шувууных юм уу гэлтэй пад харанхуй
шөнө айхтар сайн харж тэр зоорийг хайж байдаг. Галсангийн энэ бодож байгаа бүх бодлууд
нь хоорондоо ямар нэг зүйлээр холбогдоод ч байх шиг. Галсан ийнхүү бодол болон шаналан
хэвтсээр үүр цайлгалаа. Энэ хугацаанд зоорин доороос дахин балбах чимээ гарах нь уу гэж
чих тавин хүлээсэн хэдий ч юу ч сонсогдсонгүй.
Галсан дутуу нойртой хоносноос болж нүд нь улаанаар эргэлдсэн хүн галынхаа өрөөнд зоорины
хаалгыг ширтэн гөлрөн сууна. Эхнэр охин хоёр нь зэрэг шахам босоцгоож өглөөнийхөө цайг
уухаар уван цуван орж ирлээ.Саруулын аав руугаа ширтсэн харц өчигдөрийнхөөс ч илүү хурц
хүйтэн болжээ. Өглөөний цайн дээр хэн ч юу ч ярьсангүй. Удалгүй охин ээждээ баяртай гэж
хэлээд хичээлийнхээ цүнхийг үүрэн сургууль руугаа гүйн одлоо. Галсангийн гар утсанд түүний
ажилладаг барилгын компанийн албаных нь даргаас гурав хоногийн дараа ажилдаа орохыг нь
сануулсан хоёр ч мессеж иржээ.
Галсан уг барилгын компанид инженер хийгээд гурван жил болж байгаа. Өвлийн улиралд
барилгын компанийн захиалга харьцангуй багасдаг учраас энэ байдлыг нь далимдуулан
амралтаа авсан нь энэ ажээ. Гэтэл амралтын энэ 14 хоног нэг мэдэхнээ дуусч байгаа нь
Галсангаас илүү түүний эхнэрт хамгийн их харамсалтай байлаа. Мэдээж хэрэг нөхөрт нь тэр
болгон олдоод байдаггүй амралтын өдрүүд нүүдэл суудал гэсээр байтал нэг л мэдэхэд дуусах
дөхөж, хамтдаа өдрийг сайхан өнгөрөөнө гэсэн жаргалтай бодлууд нь бөхөх мэт болж байгаад
сэтгэл нь гонсойсон биз.
Галсан өөрийгөө тайвшруулахыг хичээнэ. Уг нь энэ амралтынхаа хугацаанд шинэ орон гэрээ
сайхан төвхнүүлж аваад ажилдаа орно гэж бодож байтал энэ байшинд болоод байгаа учир
нь үл ойлгогдох зүйлүүдээс болоод сэтгэл нь түгшиж байв.Эхнэрээ бие засахаар явах гэхэд нь
Галсан өөрөө ч мэдэлгүй "Болгоомжтой яваарай” гэхэд Хэрлэн гайхаж харснаа инээмсэглээд
гарч одлоо. Удалгүй эхнэр нь гэртээ орж ирэхэд Галсан өнгөрсөн шөнийн зоорины хаалгыг
доорос нь балбасан чимээний тухай ярьлаа. Гэхдээ жорлонд гацаж доороос нь ямар нэгэн
нүдэнд үл үзэгдэх амьтан маш хурднаар өөр лүү нь ойртсон гэдгийг хэлэхээ азнажээ. Хэрлэн
эхэндээ гайхаж байсан ч сүүлдээ Галсан хий юм сонссон гэж ятган тайвшруулахыг хичээж
эхлэх нь тэр. Галсан ч гэсэн хэдий өөрийгөө хий юм сонссон байгаасай хэмээн эрхгүй хүсч
байсан ч урьд шөнө дуулдсан тэр чимээ бол яах аргагүй бодитой байсан гэдгийг сайн мэдэж
байлаа. Галсан өчигдөр зоорины хаалгыг нээхийг эрхгүй хүсч байсан бол одоо огт өөр бодолтой
болжээ.Яавал энэ зоорийг илүү сайн түгжих вэ гэсэн бодол сэтгэлийг нь шаналгах нь тэр.
Тэрээр энэ зоориноос ад зэтгэрийн амьтан гараад ирж гэмээнэ лав сайн юм болохгүй гэдгийг
зөнгөөрөө мэдрэх шиг. Ингээд л энэ шөнөөс эхлээд Галсан унтахдаа алх бороохой тэргүүтнийг
эхнэрээсээ нууцаар орныхоо хажууд тавьдаг боллоо. Энэ гэрийн ганц эр хүн болохоор түүнд
эдгээр зэвсгүүдээс нь өөр үнэнч хань байхгүй мэт санагдана. Саруул охин ч аавдаа уурласан
хэвээрээ. Энэ байдалд нь аав ээж нь хоёулаа эмзэглэх болж охиноо янз бүрээр аргадах боловч
тусыг эс олно. Галсан ажилдаа орох болжээ. Охиных нь харьцаа тааламжгүй байгааг эс тооцвол
гэрийн бусад бүх зүйлээ цэгцлээд амжсэн мэт түүнд санагдаж байв. Энэ орой ч гэсэн Саруул
охин урьдын адил өрөөндөө ороод хаалгаа дотроос нь түгжээд гаралгүй нам жим боллоо.
Галсан охиныхоо үүдэнд ирж "Саруул аа, миний охин өрөөнийхөө түгжээг тайл. Аав нь чамд
бэлэг авсан. Тэгээд бас аав нь маргааш ажилдаа орох болох нь” гээд гартаа атгасан жижиг
чихмэл бамбаруушийг өхөөрдсөн харцаар харснаа үнэрлээд авлаа. Харамсалтай нь Саруулын
амнаас ямар ч үг гарсангүй, хаалганыхаа түгжээг ч тайлсангүй. Сүүлдээ Галсан уурлах ч биш,
гуйх ч биш байдалтай яахаа мэдэхгүй зогсохыг харсан Хэрлэн нөхрөө тайвшрууллаа.
-Миний хөгшин одоо унтаж амар аа. Би Саруултай маргааш ярилцана. Тэгээд чамайг маргааш
орой ажлаа тараад ирэхэд чиньв Саруул урьдын адил аавыгаа хүзүүгээр нь тэврэн үнсүүлэх
болно, чамд амлая
Эхнэрийнхээ хэлэхийг сонссон Галсан нээрээ л тайвшрах шиг болов. Ээж нь арай өөр аргаар
ярилцаад учрыг нь олж дөнгөнө гэж тэрээр дотроо бодоод хөнжилдөө орлоо.
Шөнө дунд болжээ. Галсан Хэрлэн хоёр тэврэлдэн тайван нойрсож байлаа. Гэтэл яг л шөнө
дундын үед гал тогооны өрөөний өнөөх зоорины хаалгыг урьдынхаасаа илүү хүчтэйгээр балбах
нь тэр.Галсан сэрлээ. Тэрээр орон доороо бэлдэж тавьсан зэвсгүүдээрээ өөрийгөө хангалттай
зэвсэглэж аваад галын өрөө рүү дөхлөө. Өрөөнд ороод гэрэл асаасан хэдий ч үнэхээр хэн
нэгэн тоос бостол шалан доороос цохих нь тэр. Зоорины хаалга эгээтэй л эвдрэх нь үү гэлтэй.
Барьц алдан яахаа мэдэхгүй сандарсан тэрээр арайхийн сэхээ авах шиг боллоо. Хоёр гартаа
том бороохой, төмөр шөвөг хоёрыг нэг нэгээр нь атгасан тэрээр зоорины хаалганы тэнд дөхөж
очоод "хэн бэ чи?” гэсэн чанга дуугаар хашхиран асуув. Тэгмэгц цохих балбах чимээ нам
жим болов. Галсан бүр бухимдаж гүйцжээ. "Новш минь чи гараад ир. Чи хэн юм бэ?” хэмээн
хэдэнтээ цөхрөн хашхирлаа. Таг чиг, дахин чимээ гарсангүй. Харин энэ үед Хэрлэн цочин
сэрээд нөхрийнхөө хажууд яаран сандран иржээ. Галсан бүх болсон явдлыг хэлэхэд Хэрлэн
түүнийг тайвшруулаад хамтдаа унтлагынхаа өрөөнд эргэж ирлээ. Энэ шөнө тэд хоёулаа унтаж
чадсангүй. Үүр цайхын алдад охин нь мөн л зүүдэндээ ярьж ямар нэгэн зоорь, дотроос нь гарч
ирэх гээд чадахгүй байгаа хэн нэгний тухай хойно урд нь оруулан зогсоо зайгүй шулганав.
Эхнэр нөхөр хоёр охиноо тайвшруулах гэж багагүй сандралдсаар арай хийж үүр цайлгалаа.

6
Даваа гарагийн энэ өглөө Галсангийн гэрийнхэн хоорондоо юу ч ярьсангүй.
Уг нь өглөөний цай болгон дээр ямар нэгэн хөгжилтэй зүйлийн тухай ярилцаж инээлдэцгээдэг
байсан бол энэ удаа ядаж хэн нэгнээс нь хоолойгоо засах чимээ ч гарсангүй. Саруул охин
жаахан идэж уусан болоод хичээлийнхээ цүнхийг үүрэн яаран гарч одлоо. Шөнийн болсон
явдал одоо болтол санаанаас нь гарахгүй байгаа Галсан охиндоо баяртай ч гэж хэлж чадсангүй.
Удалгүй Галсан ч ажилдаа явахаар гэрээсээ гарахдаа эхнэртээ "Болгоомжтой байгаарай. Юмыг
яаж мэдэхэв, зоорь луу битгий ойртоорой” гэж хэлээд гарч одлоо. Харин Хэрлэн ганцаархнаа
шинэхэн орсон байшиндаа айдас түгшүүрээс өөр ханьгүй хоцрох нь тэр. Хөршүүдтэйгээ танилцах
гэж оролдсон ч яагаад ч юм өөрөөс нь нэг л дөлж дуугарч ядаад болсонгүй.Хөршүүдтэйгээ
танилцаж чадаагүйдээ Хэрлэн урам муутайхан гэртээ буцаж ороод дутуу цэгцэлсэн сав суулга,
хувцас хунартай ноцолдлоо. Ингэж байхдаа ч тэр Хэрлэн хөршүүдийн өөрийг нь огт тоохгүй,
илэрхий зугтаж байсан нь бодогдож "Сүнс чөтгөр харсан амьтад шиг юун ч сүртэй юм бэ
дээ” хэмээн өөрийн мэдэлгүй амандаа үглэв. Тэрээр дээд давхартаа гарч хураалттай хогшил
хэрэгслээсээ ойр зуур хэрэглэх зүйл олдож мэдэх юм гэж бодоод ухаж гарав. Ухах тусам л
улам сонирхолтой санагдаж бүр хэдэ

Сэтгэгдэлүүд: 5
Аватар байхгүй
5 | saihnaaganaa <<< бичсэн | 2009-12-12 | 11:53 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ene chin neeree horiotoi deerees unshij bsan ym bna vrgeljlel n alexmercer iin heldger boldog ym tegsen nuguu svns n teriig uuriiguu budaj bhad n baishingiinh n tsonhoor haraad zogsoj bdag ymdaa smile
+ (0) -
4 | ByAmBaA <<< бичсэн | 2009-12-10 | 3:08 PM Сэтгэгдэлтэй хуудас |
bsk4345 taalagdku bol bitii unshaa ok ta nar gants ch medee nemeegu bj nemj bgaa gants gishuun punishir ingej bolohgui neg negnee hundleh heregtei !!!
+ (0) -
3 | ByAmBaA <<< бичсэн | 2009-12-10 | 3:06 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Alexmercer ahij iim uildel gargahgui baihiig husey
+ (0) -
2 | alexmercer <<< бичсэн | 2009-12-09 | 6:57 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hahahahahahah bi eniig unshij bsan yum bna suuld n galzuugiin emnelgees 1 hun olj yarij edr gjaagaad yadag ch bilee dee barivchlagdaad yavdag yum tged daraa n tsagdaagiin buugaar uugiiguu buudachdagshdee tiimuu mun uu hahahaha
+ (0) -
1 | bsk4345 <<< бичсэн | 2009-12-09 | 0:11 AM Сэтгэгдэлтэй хуудас |
urgeljluulj tugsguliig n hurdan tawihgui bol ur hun unshaad zalhaad toohoorgui l yum bn shu?? dry dry
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !