Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Жеймс Камерон: “Аватор” “Титаник” шиг амжилт үзүүлэх эсэхийг хэлж мэдэхгүй - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Жеймс Камерон: “Аватор” “Титаник” шиг амжилт үзүүлэх эсэхийг хэлж мэдэхгүй
poster


Терминатор”, "Харийнхан”, "Титаник” болон "Аватар” гээд түүний бүтээлүүд бүгд дээд зэрэглэлийн кинонууд байдаг. Холливудын нэрт найруулагч Жеймс Камерон 1954 оны наймдугаар сарын 16-нд Канадын
Онтарио хотноо төржээ. Тэрбээр дунд сургуульд байхаасаа л кино ертөнцийг сонирхож, шохоорходог хүүхэд байв. Тиймээс ирээдүйд заавал энэхүү ертөнцөд ажиллана гэдгээ бат мэдэж байсан гэдэг.
Камерон Калифорнийн биеийн тамирын их сургуульд суралцаж байсан боловч төгсөлгүй сургуулиа хаясан юм. Ингэж явж байхдаа аймшгийн киноны нэртэй найруулагчдын нэг Роджер Корманомтай санамсаргүй танилцжээ. Эхний үед Камерон түүний техникийг хариуцдаг, туслах ажилтан байв. Дараа нь зураг авалтын туслах, киноны туслах зураач, туслах зураглаач гээд бага багаар ахисаар 1981 онд "Нереста” хэмээх өөрийн анхны киногоо бие даан найруулжээ. Энэхүү сэтгэл зүйн триллер киноныхоо зургийг Итальд авсан бөгөөд энэ үед тэрбээр байнга хар даран зүүдэлж, шөнө унтаж чаддаггүй байв. Ингээд Америкт ирсэн хойноо өнөөх хар дарсан зүүднийхээ тухай цаасан дээр буулгасан нь 1984 онд дэлгэцнээ гарсан "Терминатор” киноны зохиол байсан юм. Хоёр жилийн дараа "Харийнхан” бүтээл нь кино сонирхогчдын анхаарлыг дахин татаж чадав. Камерон уран зөгнөлөө усан доорх амьдралтай холбон "Ёроолгүй” хэмээх кино бүтээсэн нь 1989 онд Оскарын "Шилдэг дүрслэлийн шийдэл” шагнал хүртсэн юм. Тэрбээр 1990-ээд оны дунд хүртэл хүнробот, аллага.цус, тэмцэл зэрэг төрлийн кинонууд хийж байлаа. Эцэст нь энэ төрлийн кино бүтээхээс "залхан” гурван жилийн завсарлага авахаар шийджээ. Харин энэ хугацаанд тэрбээр XX зууны хамгийн том ослын тухай хальсанд буулгах санаагаа олсон аж. "Титаник” киноны зураг авалтын зөвхөн бэлтгэл ажилд хамгийн багаар бодоход 250 сая ам.доллар шаардлагатай байлаа. Асар удаан хугацаанд, асар олон баг, бүрэлдхүүнтэй ажилласан. Санхүү, хөрөнгө хүрэлцэхгүйгээс гадна кино зураг авалтын багийн гишүүд бүгдээрээ хоолонд хордож, үүний улмаас зураг авалт 2-3 сараар хойшлогдож байсан ч удаатай. Киноны гол дүр Кейт Уинслейт зураг авалтын үеэр хөлөө хугалах, цалингаа цагт нь тавихгүйн улмаас кино багийнхан ажлаа хаях гээд тоочвол бэрхшээл олон гарчээ. Гэсэн ч эцэст нь энэхүү бүтээл кино урлагийн түүхэн дэх "хамгийн, хамгийн” гэсэн тодотголтой болсон билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард нээлтээ хийсэн "Аватар” кино нь дэлгэцнээ гарсан даруйдаа мөн л шуугиан тариад байна. Жеймс Камерон "Peoples” сэтгүүлд ярилцлага өгчээ.

-”Аватар” киног үзэж байхад цаг хугацаа өнгөрөх тусам дэлгэц рүү яг л хүүхэд шиг амаа ангайн, нүд салгаж чадахгүй харж байгаагаа мэдэрч байсан. Танд чухам юу ийм бүтээл хийхэд нөлөөлсөн бэ?

-Мэдээж кино. Хамгийн сүүлд надад ийм мэдрэмж төрүүлсэн кино гэвэл "Матриц” байна. Би эхлээд үзсэн хүмүүсээс энэ киног их өвөрмөц, онцгой гэдгийг сонсоод өөрөө үзэхээр шийдсэн л дээ. Надад үнэхээр таалагдсан. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөлийн хувьд шинэ үг хэлсэн бүтээл болсон. Яагаад гэвэл бид ийм зүйлийг бодож олж, хийж болно гэдгийг төсөөлөө ч үгүй. Ер нь кино намайг гайхшруулж, түүний үйл явдалд бүрэн автуулж байхад би дуртай. Иймэрхүү шинэлэг, гайхалтай зүйлийг "Матриц”-аас гадна "Наминчлал”, "Орчлон ертөнцийн цаагуур” киноноос харж болно. Энэ хоёр киног би хэдэн жилийн өмнө үзсэн. Миний огтхон ч төсөөлж байгаагүй зүйлтэй кино л намайг жинхэнэ ёсоор гайхуулдаг. Тийм учраас би өөрөө кино бүтээхдээ өөр хэн нэгэн төсөөлөө ч үгүй зүйлийг бодож олохыг хичээдэг,  Би "Аватар”-ы дэлгэцэнд гарахаас өмнө энэ киноны тухай хүмүүс яг л бүгдийг нь мэдэж байгаа юм шиг ярилцаж, дүгнэж цэгнэж байгааг ихэд сонирхон, зарим талаар бага зэрэг гайхаж байлаа. Би тэгээд дотроо инээд хүрч ” "Аватар”-ын тухай юу ч мэдэхгүй л байна даа. Яагаад гэвэл хамгийн голыг нь дэлгэцэн дээр л харах болно” хэмээн бодож байсан.

-”Терминатор” киног та өөрийн зүүднээсээ бодож олсон. Харин "Аватар”-ын санаа хэрхэн төрсөн бэ?

-”Аватар”-ыг сургууль болон коллежид байхдаа өөрийн төсөөллөөр зурдаг байсан олон мянган дүрс, зурагнаас гаргаж авсан. Тодруулбал 1975 онд нэг удаа ээж маань гурван метр өндөр цэнхэр эмэгтэй зүүдэлсэн гэж яриад, би түүнийг нь зурсан юм. Дараа нь түүнийгээ ямархуу хэв маягтай байж болох талаар бодож, олон янзаар зурдаг байлаа. Тэгээд түүнийгээ "Аватар” кинонд Нави үндэстнийг бүтээхэд ашигласан.

-Та олон жилийн өмнөөс "3D”-г кино урлагт ашиглаж эхэлсэн. Одоо "Аватар”-ыг хараад энэ технологи үнэхээр хөгжлийн дээд түвшинд хүрчээ гэсэн бодол төрж байна. Та "3D” технологийг үзэгчдийг татах гэсэн жирийн л үзүүлбэр гэж боддог уу, эсвэл кино урлагт гарсан жинхэнэ хувьсгал уу?

-Хувьсгал байж болох л юм. "Аватар” 3D технологийг кино урлагт аль хэдийнэ чухал байр суурь эзэлснийг харуулж чадлаа. Одоо хүүхдэд зориулсан жирийн нэг зугаа, дэлгэцнээс байнга л цухалзаж байдаг огт дэмий зүйл биш болсон. Миний хувьд энэ зүйл кино урлагийн визуаль боломж, үнэ цэнийг өсгөсөн гэж бодож байна. гийнээр хэлбэл зүгээр л киног илүү сайн болгосон гэсэн үг. Бусад найруулагчдад энэ технологи таалагдсан эсэх, тэд үүнийг ашиглах эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ кино бүтээгчид цаашдаа ашиглахгүй бол энэ технологи хөгжихгүй гэдгийг л сайн мэдэж байна. Сайн стерео "3D ” кино бүтээхэд бусад найруулагчдын нухацтай хичээл зүтгэл байх хэрэгтэй. Тэгэхгүй бол үзэгчид ийм киног тааруухан хүлээж авна, энэ технологи ч мөхнө. Цаашид юу болохыг харж л байя.

-Жеймс танд бүхий л амьдралынхаа турш кино болгохыг хүсдэг ямар нэгэн бодит юм уу, мөрөөдлийн ч юм уу түүх байгаа юу. Эсвэл үүнийг чинь "Аватар” гэж ойлгож болох уу?

-”Аватар”-ыг бүтээхийг би эртнээс мөрөөдөж ирсэн л дээ. Гэхдээ боломжтой бол одоо ярьчихмаар өөр хэд хэдэн түүх байгаа. Тэднийгээ кино болгож чадна гэж найдаж байна. Арай үхэх болоогүй байна, тэгэхээр хийж болох байх.

- "Аквамен” үү?

-Үгүй ээ. Ер нь бол надад усан доорх амьдралын тухай сонирхолтой түүх байгаа, гэхдээ "Аквамен” биш.

-”Санктум” уу?

-”Санктум” аль хэдийнэ Австралид зураг авалт нь эхэлчихсэн. Гэхдээ би түүнийг зөвхөн продюссерлэж байгаа. Энэ бас "3D” кино болно.

-Тэгээд ямар кино яриад байгаа юм бэ?

-Хэлэхгүй ээ. Шуугиан дэгдээмээр байна уу. Үгүй шүү (инээв).

-”Титаник” тухайн үедээ хамгийн өндөр өртөгтэй бүтсэн кино болж, дэлхий нийтийг байлдан дагуулж чадсан бүтээл. "Аватар” бүр ч үнэтэй. Тэгэхээр та ямар ч үзэгчийг байлдан дагуулж чадна гэж бодож байна уу?

-Титаник”, "Аватар” хоёр эрс ялгаатай кино гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй байх. Өөр чиглэл, өөр өгүүлэмж. Гэхдээ би одоо л "Титаник” яагаад санхүүгийн хувьд тийм их амжилт олсныг ойлгож байна. Бид тийм их амжилт олно гэж ердөө ч бодоогүй. Дээр нь зардлаа хэтрүүлснээр асар их мөнгөний алдагдалд орно гэж бодож байсан. Олон зуун саяыг зарлагадсан, гэтэл ахиад тийм их хэмжээний мөнгө хэрэгтэй байдаг. 50 сая уу, түүнээс илүү ихийг алдах уу гэдэг асуудлын гол байсан. Ингээд кино үнэмшмээргүй амжилт олоход бүгд л шоконд орж билээ. Жилийн дараа л энэ кино хүн бүрт ямар гайхамшигтай сэтгэгдэл төрүүлснийг ойлгосон. "Титаник” Хятад, Франц, Афганистан гээд л олон оронд номер иэг кино болсон. Бүр Талибын хоёрдугаар дайнд оролцогчид Леонардо шиг үсээ засуулж байсан гээд бод доо. Бүх дэлхий энэ киног хүлээж авсан. Бүгд дурлаж, үхэж, хүн бүр амьдралдаа ямар нэгэн зүйлийг алдаж байдаг гэдгийг тэгэхэд л бид ойлгосон. "Титаник” яг энэ сэдвийг л хөндсөн "Аватар” ийм амжилт үзүүлэх эсэхийг би одоогоор хэлж мэдэхгүй.


Сэтгэгдэлүүд: 6
6 | Wikinoy <<< бичсэн | 2010-01-19 | 3:45 PM Сэтгэгдэлтэй хуудас |
AVATAR bol zugeerl tas tas laitai goe saihan Pro yanztai unen saak geh met biggrin biggrin biggrin
+ (0) -
5 | sadness <<< бичсэн | 2010-01-16 | 9:57 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Medq yumoo
+ (0) -
4 | tuugii <<< бичсэн | 2010-01-16 | 8:48 PM Сэтгэгдэлтэй хуудас |
yostoi aguu hun yumaa lag yum smile
+ (0) -
3 | gantulga15 <<< бичсэн | 2010-01-16 | 8:19 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Evdchih ch yum biluu chi yaj medjagan. Tas kino. biggrin biggrin biggrin
+ (0) -
2 | kazame <<< бичсэн | 2010-01-16 | 5:20 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Titanikiin amjiltiig ebdej chadahgvi baihooo biggrin
+ (0) -
1 | gantulga15 <<< бичсэн | 2010-01-16 | 3:51 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Aguuu hun yumaa dry
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !