Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

“Windows 7” үйлдлийн системийн тухай 7 зүйл - Хичээл - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6575
Эр: 4991
Эм: 1583
Өнөөдөр: 1
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 1
Сүүлийн 30 хоногт: 2
Өнөөдөр зочилсон:
Visley

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
“Windows 7” үйлдлийн системийн тухай 7 зүйл
poster


Хуучирсан компьютерт Windows 7 үйлдлийн системийг суулгаж болох уу?

Магадгүй л юм. Хэрэв компьютер чинь Windows Vista үйлдлийн системийг суулгахад хэвийн ажиллаж байсан болно мэдээж хэрэг Windows 7-г суулгахад ямар нэг асуудал үүсэхгүй. Компьютерийнхаа үндсэн үзүүлэлтийг нэг шалгаад үз. Windows 7-г суулгахын тулд таны компьютер хамгийн багадаа доорх үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай. Үүнд: 1.0GHz-ээс дээш үзүүлэлттэй процессор, хамгийн багадаа 2GB RAM мөн хатуу дискний чинь багтаамж дор хаяж 16GB байх хэрэгтэй. Хэрэв компьютерийн техник хангамжийн талаар мэдлэг тааруухан бол http://www.microsoft.com/windows/windows-7/get/upgrade-advisor.aspx хаягаар орж, Windows 7 Upgrade Advisor гэх бага хэмжээний програмыг татаж авч ажиллуулснаар компьютерт тань Windows 7 үйлдлийн систем таарах уу, үгүй юу гэдгийг хялбархан мэдэж болно. Энэ програм таны компьютерийн юу нь болох, юу нь болохгүй, юуг сайжруулах хэрэгтэй талаар бүгдийг хэлээд өгнө.

Windows 7-г суулгахад хэр үнэтэй вэ?

Компьютераа хэр ашигладгаас чинь хамаараад үнэ нь өөр өөр байх болно. Тодруулбал, аль хувилбарыг сонгохоос хамаараад Windows 7 үйлдлийн систем нь 120-220 ам.долларын үнэтэй. Гэхдээ Vista юмуу XP үйлдлийн системээ хангалттай гэж үзэж байвал зайлшгүй Windows 7-г худалдаж авах шаардлагагүй л дээ. Гэхдээ нэгэнт Windows XP анх гарснаас хойш найман жил өнгөрчихсөн болохоор ер нь бол хоцрогдож байна гэсэн үг. Ядаж л зарим нэг шинээр гарсан програмыг бүрэн гүйцэд ажиллуулж чадахгүй. Харин шинэхэн үйдлийн систем шинэ програмыг амжилттай ажиллуулахаас гадна аюултай хакерууд, вирусаас хамгаалах чадварын хувьд ч өндөр байна. Тиймээс одоо биш ч гэсэн хэзээ нэг цагт сайжруулах хэрэг заавал гарна.

Windows 7-гийн аль хувилбар нь хамгийн тохиромжтой вэ?

Ихэнх энгийн хэрэглээний компьютерт Windows 7 Home Premium /119.9 ам.долларын үнэтэй/ хувилбар нь тохиромжтой. Энэ хувилбарт ойрын хэрэглээний шаардлагатай үндсэн програмуудыг бүгдийг нь багтаасан байгаа.

Харин бага хэмжээний бизнес эрхэлдэг, эсвэл гэрээсээ ажлаа хийдэг хэрэглэгчдэд Professional /199.99 ам.долларын үнэтэй/ хувилбар нь илүү тохирох болов уу. Мэргэжлийн төвшинд ажилладаг хүмүүст бол 219.99 ам.долларын үнэтэй Ultimate хувилбарыг компанийн зүгээс санал болгож байгаа.

Windows 7-г суулгах төвөгтэй юу?

Хэрэв Windows Vista үйлдлийн системтэй байж байгаад сайжруулж байгаа бол маш амархан. DVD-ROM руугаа дискээ хийлээ, үлдсэнийг нь Windows 7 өөрөө гүйцэтгэх болно. Харин Windows XP-г сайжруулах гэж байгаа бол бага зэрэг ярвигтай. Юун түрүүнд хэрэглэгч шаардлагатай чухал файлуудаа нөөцөлж, хатуу дискээ форматлаад, дараа нь Windows 7 үйлдлийн системийг суулгана.

Тусламж шаардлагатай болвол яах вэ?

Технологи, компьютерийн талаар мэдлэг сайтай найз нөхөд, хамаатан садан, эсвэл хөрш байхгүй атал ямар нэг тусламж авах шаардлага гарвал Microsoft-ын Windows 7 Solution Center-т хандаж болно. Ингэснээр онлайнаар хүссэн мэдээллээ авах боломжтой юм.

Windows 7 хуучин XP-д байсан эртний програмуудыг ажиллуулж чадах уу?

Ихэнх тохиолдолд чадна. Vista-гийн дутууг нөхөх үүднээс Microsoft-ын мэргэжилтнүүд Windows 7 үйлдлийн системд XP Mode-ыг нэвтрүүлсэн байна. Хэдийгээр таны компьютер Windows 7 үйлдлийн системтэй боловч XP Mode горимыг сонгосноос хиймлээр XP үйлдлийн системд шилжиж, ингэснээр зөвхөн XP үйлдлийн системд ажилладаг хуучин програмуудаа төвөггүй ашиглаж болно. Гэхдээ XP Mode нь зөвхөн Professional болон Ultimate хувилбарт багтсан байгаа.

Windows 7-гийн шинэлэг, содон зүйлс

Wallpaper буюу дэлгэцийн ханын цаасны тал дээр Microsoft арай өөр байдлаар хандсан байгаа. Тодруулбал, хуучин ихэнхдээ байгалийн гоо үзэсгэлэнг харуулсан агшин байдаг байсан бол энэ удаад Windows 7 үйлдлийн системд сэтгэхүйн янз бүрийн зураг олон багтжээ.

Library-гийн тусламжтайгаар өөрт шаардлагатай текст, фото, аудио болон видео файлыг компьютерийнхаа хаана ч байсан олж, нэгтгэж, нэг хавтсанд төвлөрүүлэх боломжтой.

AeroPeek нэртэй шинэ програм нь таны ажиллаж буй цонхны ард байгаа нээлттэй цонхыг товч байдлаар танд харуулна. Түүнчлэн AeroSnap-ын ачаар дэлгэцэнд нээлттэй байгаа цонхыг шилжүүлж, жижигрүүлж, томруулснаар нэгэн зэрэг олон цонхыг харах боломжтой юм.

 Эцэст нь, Windows 7 үйлдлийн систем нь өмнөх Windows-ын хувилбаруудтай харьцуулахад эрчим хүчинд хэмнэлттэй байх болно. Учир нь, онолын хувьд бол дэлгэцэндээ нэгэн зэрэг олон цонх гаргаж, зэрэг олон програм дээр ажилласнаар цаг хэмнэж, улмаар эрчим хүч хэмнэх гэнэ


  • Ангилал: Хичээл
  • Нийтэлсэн: jj
  • Огноо: 2010-06-15
Сэтгэгдэлүүд: 3
3 | ucoz_anhaa <<< бичсэн | 2010-06-29 | 1:27 AM Сэтгэгдэлтэй хуудас |
hooe tegehdee windows 7 deer cs neeh sonin baidag yum bilee
+ (0) -
2 | Razu_naaha <<< бичсэн | 2010-06-20 | 12:39 PM Сэтгэгдэлтэй хуудас |
windows 7 ultimate iig shareled ogoh buyantai hun bdguin bhda aiax share der bol unende bayarlaj uhle biggrin
+ (0) -
1 | tegii <<< бичсэн | 2010-06-15 | 5:57 PM Сэтгэгдэлтэй хуудас |
naaldaa yag orognall cdn 500 ba deesh unetei baidag
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !