Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүүгийн "Спейшлмайнз" компани олон өрхийг амьжиргаанаас нь салгажээ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүүгийн "Спейшлмайнз" компани олон өрхийг амьжиргаанаас нь салгажээ
poster

Эх нь хээр алаг бол, унага нь шийр алаг" гэсэн хэлц Монгол ардын үгэнд бий. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хэсэг иргэд УИХ-ын гишүүн Батж.Батбаяр буюу "Молекул"-ын хүүгээс 30 га газар гуйхаар нийслэлд иржээ. Тэд буюу гар аргаар алт олборлогч иргэд хамтран "Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо"-г 2009 онд байгуулсан юмсанж.

Зорилго нь хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн эрх ашгийг хуульд нийцүүлэн нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулж, ажиллах нөхцөл бүрдсэн ажлын байрыг бий болгон, тэдэнд нийгмийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эрх ашгийг нь хамгаалах, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэгджээ.

Тэгтэл тэднийг үйл ажиллагаагаа явуулах, зорилгоо биелүүлэхэд нэгэн компани садаа болох болжээ. Тэр нь УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү Баттулгын "Спейшлмайнз" компани гэнэ. Тус компани Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт 1052 га газрыг эзэмшин өндөр гээчийн хашаа барьж. Тэр хашаанд, хоёр ч айлын өвөлжөө орсон байна. Мөн нутгийн иргэдийн гол явдаг замыг ч хаажээ. Гэхдээ асуудал үүндээ биш харин уг холбооны гишүүд тус компанийн эзэмшлээс 30 га газар гуйж байгаа гэнэ. Энд тус нутгийн 1028 иргэн хувиараа ашигт малтмал эрхлэхийг хүсэж байгаа нь тэр аж. 2006 оноос өмнө Хятадын компани тэнд ажиллаж байсан ба энэ хугацаандаа нутгийн удирдлага болон иргэдийн хамт гурвалсан гэрээ байгуулан гар аргаар алт олборлогчдод хэсэг газар өгч ажиллуулж байж.

Харин "Спейшлмайнз" компани газарт нь эзэн сууснаар нутгийн иргэд хэдэн жил хийх ажилгүй, идэх хоолгүй хэцүүдэх болсон байна. Тиймээс нутгийн иргэд тус компанийн 1052 га газраас 30 га газрыг л бидэнд өгөөч хэмээн гуйж буй нь энэ аж. Баянхонгор аймгийн засаг дарга болон ИХТ-ийн дарга нар ч иргэдээ ажлын байртай болгох энэ саналыг дэмжин тус компанийн удирдлагуудаас гуйсан ч зөвшөөрөөгүй гэнэ. Ингээд л төлөөлөгч болох 120 хүн нийслэлд ирж "Спейшлмайнз" компанийн удирдлагаас гуйлга гуйн арваад хоножээ. Гэсэн ч бас л хариу байдаггүй. Тиймээс УИХ-ын гишүүн Батж.Батбаяртай уулзан, хүүдээ хэлж өгөхийг гуйжээ.

Гэтэл мань эр "Энэ надад огт хамаагүй асуудал. Манай хүү та нартай уулзахгүй, уулзах шаардлага ч байхгүй" хэмээгээд "Та нар өөр ажил хийж болдоггүй юм уу" гэж. Ер нь "Молекул"-ын хүүхдүүд энд тэнд баахан лиценз авчхаад нутгийн иргэдийг нь нохой шиг хөөж тууж байдаг нь ганц энэ удаагийнх биш. Өмнө нь "Мо"-гийн бас нэг хүүхэд болох Б.Батхишигийн хувийн "Талст Маргад" ХХК нь Хөвсгөлд байх фосфоритын ордын лицензийг авчхаад эцэг нь УИХ-ын ХХААБХ-ны даргын суудлаа ашиглан тус нутгийнханд салаавч харуулсаар ирсэн баримт бий. Мөн тус компани нь "Энержи Ресурс" ХХК-д бас нэгдэн Тавантолгойн орд уурхайн лицензийг эзэмшилцэж байгаад аргагүй сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх шахаанд орон тус нэгдлээс гарч байсан билээ.

Энэ удаад ч ийм байдлаараа л Баянхонгорынхонд хандаж байгаа нь тэр аж. Уг нь мань "Мо" хуучин сонгогдсон Нийслэлийн Чингэлтэй дүүргээс бултаад тус аймагт очиж нэр дэвшихдээ асар ихийг амлан, ноолуурыг 60 мянгаар авахаа амлаж байсан нэгэн. Гэтэл тэрээр амлалтаа биелүүлэх нь бүү хэл хүүдээ тус аймгийн иргэдийн хоолны нэг хэсгийг эзэмшүүлчихээд нүүрээ буруулж яваа нь энэ. "Мо" дарга ирэх сонгуульд л лав дахин тус аймгийг зүглэх гарцгүй болчихсон учир ийн авирлаж хүү нь ч шийр алаг гээчийг харуулж байгаа бололтой, Баянхонгороос ирсэн тэдгээр хүмүүс "Хөдөөд ажлын байр үнэхээр алга.

Дээр нь сүүлийн хэдэн жилийн зуднаар малаа бараад дууслаа. Бидэнд өөр арга үнэхээр алга, Бид чинь энэ нутгийн эзэд нь биз дээ" хэмээн ярьж байна. Мөн тэд "Уг нь хууль ёс ярьвал тус компанийн удирдлага болох Баттулга "үгүй" гэж хэлэх бүрэн эрхтэй л дээ. Гэхдээ хүн чанар гаргаж энэ нутагтаа олон арав, олон зуун жилээр амьдарч ирсэн олон өрх айлыг хоол ундтай нь залгуулж өгөхийг л хичээнгүйлэн хүссэн юм" гэдгээ бас илэрхийлж байсан юм. Энэ явдлыг сонссон улстөрийн хүрээнийхэн "Молекул"-ын хүүхдүүд эцгийнхээ шийрийг хатаасаар явна гэцгээж байна.
Сэтгэгдэлүүд: 1
1 | alexmercer <<< бичсэн | 2010-06-23 | 3:54 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tuslachihgui dee 1028 hun bga ternii ard avgai huuhed n bga yum chin bagaar bodvol 3084 hun biz de 30 ga gazraaraa 3084 hun tejeene gdg bol ih l yum shdee
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !