Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Уэйд + Бош + ЛеБрон Жеймс = Майами Хит - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  7-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Уэйд + Бош + ЛеБрон Жеймс = Майами Хит
poster

Жинхэнэ "Их 3″.

ЛеБрон Жеймс Хитэд очихоор шийдсэнээ зарлалаа. ИСПН сувгаар түүний сонголтыг хүргэх "The Decision” нэвтрүүлэг гарч байгаа бөгөөд Леброн Хитийг сонгосон гэлээ. Ингээд Майами Хитэд Дуэйн Уэйд, Крис Бош, ЛеБрон Жеймс гэсэн 3 супер тоглогч нэгдэж байна. Майамигийн үзэгчид ирэх улиралд талбай дээрээ 41 удаа Бүх оддын тоглолт үзэх нь.

ЛеБрон ялалт амжилтыг, аварга цолыг, сайн баг, сайн хамтрагчийг сонгож ийм шийдвэр гаргалаа.

Өсөж төрсөн Охиогийнохоо Кливлендийн багт 7 улирал тоглосны эцэст тэрээр орхиж байна.

"Энэ миний төлөвлөгөөнд үргэжл байсан гэж би хэлж чадахгүй. Би урьд нь ийм зүйл болно гэж огт төсөөлж байгаагүй…Эдгээр 2 залуу бол агуу тоглогч нар.

Ялалт бол надад онцгой чухал зүйл”  гэж Леброн нэвтрүүлгийн үеэр хэлж.

Хитийн хувьд түүхэн үйл явдал болж байна. Уэйдэд нэг биш, бүр 2-ын зэрэг супер одыг хань болголоо. Ирэх улиралд талбай дээрээ хийх 41 тоглолтын тасалбар нь бүгд зарагдсан гэж мэдэгдсэн. Нар төөнөсөн Флоридаг ЛеБрон Жеймс бүр ч халуухан болгож байх шиг.

Харин Кливлендийн хувьд байдал хүнд байгаа нь мэдээж. Тэдний аварга цолны мөрөөдөл балран унаж байна. ЛеБрон "Акрон үргэлж миний гэр минь байх болно” гэж хэлж байгаа ч энэ үг Акроныхныг, Охиог тайтгаруулахгүй нь тодорхой.

Уг нь Кавальерс ЛеБронд хамгийн их буюу бусад багуудаас 30 сая доллараар илүү цалинтай гэрээ санал болгож чадах байсан. Гэхдээ ЛеБронд тэр 30 сая доллар хамгийн чухал байсангүй.

1964 оноос хойш мэргэжлийн спортын лигт түрүүлж чадаагүй хүлээлт Кливлендэд байгаа. Дор хаяж 3 лигт багтай хотуудаас энэ нь хамгийн удаан аваргын бараа хараагүй гэсэн үг.

Кавальерсийн эзэн Д.Гилберт багийнхаа хөгжөөн дэмжигчдэд илгээсэн захидалдаа ЛеБроныг урвагч, өөрийгөө өргөмжлөгч нэгэн маягийн юм бичсэн байсан. Бас ЛеБроныг аварга болохоос өмнө Кавальерс аварга болно ч гэж хэлж.

Уг нь ЛеБроний ачаар Кавальерс хэдэн улирал лигийн топ багийн нэг явсан баймаар.

"Би өөрөөсөө гарах бүхнийг хийсэн. Гэхдээ би энэ хотод аварга цол авчирч өгч чадсангүй. Гэхдээ миний жинхэнэ фэнүүд намайг Майамид тоглоход ч дэмжинэ гэдэгт найдаж байна” гэж ЛеБрон хэлж.

Олон хүн сайнтай муутай гэдэг шиг Кливлендэд хүмүүсээс янз янзын л реакц гарч байна.  Зарим нь ЛеБроны нэр бүхий жерсиг шатааж байна.

ЛеБрон, Уэйд, Бош нар  анх удаа 1 багт тоглох гэж байгаа хэрэг биш. 2008 оны Бээжингийн олимпийн наадамд дахин төрсөн Мөрөөдлийн багт тоглож, Кобигийн хамтаар Америкийн шигшээд олимпийн алтан медалийг дахин авахад гол үүрэг гүйцэтгэж байсан.

Уэйд 2006 онд аварга болоод үзсэн бол ЛеБрон, Бош нар аварга болж чадаагүй.

Хит, Кавальерсээс гадна Буллз, Никс, Нетс, Клипперс зэрэг баг ЛеБроныг элсүүлэх их бага ямар нэгэн байдлаар оролдого хийсэн ч талаар болсон. Ялангуяа Буллз, Никс, Нетс гэсэн багуудыг ЛеБроныг биш юм гэхэд Бош, Уэйд нараас авах байх гэж таамаглаж байсан ч талаар болов.

"ЛеБрон Никсийг сонгоогүйд бид урам хугарч байгаа ч түүний шийдвэрийг хүндэлнэ ” хэмээн Никсийн ерөнхийлөгч Донни Уолш хэлж.

Баг 3-хан тоглогчоос бүтдэггүй тул Хит өөр тоглогч нар авна, тэдэнд бас таарсан цалинг нь өгнө. НБА-д цалингийн лимит гэж байдаг.  Тэгэхээр Уэйд, Бош нар, магадгүй ЛеБрон ч максимум цалин авахгүй байх. Хэрэв Бош, ЛеБрон нар аль аль нь sign-and-trade нөхцөлөөр ирсэн бол дээд тал нь 6 жилийн 125 сая доллар авах эрхтэй. Шууд чөлөөт агентийн хувиар ирсэн бол дээд тал нь 5 жилийн 96 орчим сая долларийн гэрээ хийх эрхтэй. Уэйдийн хувьд бол дээд тал нь 6 жилийн 125 саяын боломж бий. Энэ талаарх нарийн ширийн зүйлс удахгүй тодорхой болох биз.

Ямар ч байсан Хит довтлогч Майкл Бислигээ Миннесотад драфтын эрхээр өгчихлөө. Энэ нь мэдээж цалингийн цэстэй холбоотой. Одоо Хитэд дээрх 3-аас гадна зөвхөн Марио Чалмерс, тэгээд энэ жил драфтаар сонгосон залуус л байгаа. Хит одоо дээрх 3 супер одод туслах тоглогч сонгох хэрэгтэй. Сайн шидэлттэй тоглогч, самбар дор хар ажил сайн хийдэг тоглогч зэрэг хэрэгтэй нь гарцаагүй. Лав л Майк Миллерийг ихэд сонирхож байгаа гэсэн.

Бусад шинэ мэдээллүүд ар араасаа гарна. Тухай бүрд нь та бүхэнтэйгээ хуваалцах болно.

Энэ мэдээний эх сурвалж нь:http://www.sportnews.mn


Сэтгэгдэлүүд: 6
6 | Zorigt_007 <<< бичсэн | 2010-07-10 | 4:13 PM Сэтгэгдэлтэй хуудас |
wade -ees bolj miamig demjij bsiin. odoo manai heat ch laax ni dee xaxa biggrin
+ (0) -
5 | lhagva <<< бичсэн | 2010-07-09 | 9:14 PM Сэтгэгдэлтэй хуудас |
oo tnx nice medee bn
+ (0) -
4 | borudo <<< бичсэн | 2010-07-09 | 7:48 PM Сэтгэгдэлтэй хуудас |
2011oni world champhion miami heat boloh shiw
tongue
+ (0) -
3 | TOOLS <<< бичсэн | 2010-07-09 | 7:31 PM Сэтгэгдэлтэй хуудас |
nyamkabb хөдөө явна гэж ирээд олон гоё мэдээ нэмээрэй
+ (0) -
2 | Galaxxy <<< бичсэн | 2010-07-09 | 12:26 PM Сэтгэгдэлтэй хуудас |
uchigdur biluu hezee bilee ESPN eer garj bsan medee bna daanch ter uyed yuch oilgoogui yum iim uchirtai yum bna shd
+ (0) -
1 | Sheeva <<< бичсэн | 2010-07-09 | 11:50 AM Сэтгэгдэлтэй хуудас |
1-т шүү

dry

+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !