Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туркийн нэгэн сонин “Чингис хааны охидод 20 мянган Турк хүргэн” нэртэй доромж мэдээллийг цацлаа - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Туркийн нэгэн сонин “Чингис хааны охидод 20 мянган Турк хүргэн” нэртэй доромж мэдээллийг цацлаа
poster

Туркийн өдөр тутмын “Реферанс” сонины өчигдрийн дугаарт манай улсын талаар тун ч “сонин” гэж хэлж болохоор нийтлэл гаржээ. Хэвлэгдсэн нийтлэлд тус улсад сурч байгаа Монгол оюутнууд ихэд эмзэглэж байгаа гэнэ. Уншаад үзвэл “доромж” хэлбэрээр бичигдсэн тухайн нийтлэлд үнэхээр эмзэглэхээс ч аргагүй. Тийм ч учраас нэгэн оюутан “Чингис хааны охидуудад 20000 Турк хүргэн” гэх нэртэй нийтлэлийг орчуулан бидэнд илгээснийг та бүхэндээ хүргэж байна.

Туркэд тарж буй энэ мэдээллийн талаар Гадаад харилцааны яамны Хэвлэл, мэдээллийн хэлтсээс асуухад “Ийм яриа хэлэлцээ явагдаагүй, энэ нь ор үндэсгүй мэдээлэл болно” гэсэн хариуг өгсөн юм. Нэгэнт ийм мэдээлэл тарж байгааг мэдсэн юм бол ямар арга хэмжээ авах талаар асуухад “Эл нийтлэлийн мөрөөр Анкара дахь ЭСЯ Түркийн телевиз, сонин хэвлэлд “Ийм яриа хэлэлцээ явагдаагүй, энэ нь ор үндэсгүй мэдээлэл болно” гэсэн тайлбарыг тарааж байна” гэсэн хариуг бидэнд өглөө. Ингээд юутай ч Турк улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй нийтлэлийн орчуулгыг та бүхэнд хүргэе.

Чингис хааны охидуудад 20 мянган Турк хүргэн

Нийтлэлийг бичсэн: Жалэ Өзгэнтүрк. Нийтлэгдсэн хугацаа : 21.01.2010
Монгол улсаас хэсэг төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ойрын өдрүүдэд ирэх гэж байгаа билээ. Тэгэхдээ тэд нэгэн сонирхолтой “наймаа хийх хүсэлт”-тэй ирж байна. Зургаан эмэгтэйд нэг эрэгтэй ноогддог Монгол улс, хурдтайгаар буурч байгаа хүн амын асуудлаа шийдэх нэгэн арга бодож олсон нь 20 мянган Түрк эрэгтэй хүсэх явдал юм.

Нэг талд нь ОХУ, нөгөө талд нь Хятад... Дундад Азид, далайгаас алслагдмал, дов толгод, уудам хээр тал болон дов толгодоос бүрдсэн нутагтай нэгэн улс. Газар нутгийн хэмжээ нь 1,5 сая хавтгай дөрвөлжин метр, өөрөөр хэлбэл Туркээс 2 дахин их. Харин хүн амын тоо нь хэд гээч, дөнгөн данган 3 сая.

Энэ улс бол Монгол. Монголын Их Хаан Чингисийн улс.

Хоёр их гүрний дунд хавчуулагдсан, олон жилийн турш Оросын эрхшээлд байсан Монгол улс нь газар тариалан, уул уурхай, мал аж ахуй болон аялал жуулчлалд түшиглэсэн эдийн засагтай. Гадаад худалдаа нь дөнгөж 3 тэрбум ам.доллар болдог энэ улс 45 сая малтай. Монгол бол адуу хамгийн эрх дураараа амьдардаг улс юм.

Монгол бол Туркуудын хувьд өөр онцлогтой. Мөн Орхоны бичээс болон Эртний Хөх Түрэгийн туурь тэнд байдаг нь Туркийн түүхийн талаас авч үзэхэд ч өөр үнэ цэнэ нэмж байгаа юм.

АК намын засгийн газар ч энэ онцлогуудыг анхааралдаа авдаг бөгөөд “Монгол улс болон Дундад Азийн улсуудтай гүн гүнзгий хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх үндэс суурийг хөгжүүлэх” гэсэн улс төрийн бодлогыг баримтлан харьцаагаа бэхжүүлсээр байгаа билээ.

Өнгөрсөн жил Ерөнхий Сайд Режеп Тайип Эрдоганы айлчилсан Монгол улсад 4 Турк сургууль байдаг. ТИКА-аар дамжуулан энэ улсад төрөл бүрийн үйл ажиллагаа явагддаг. Энэ үйл ажиллагаануудын нэг нь Орхоны бичээс рүү явдаг Билгэ хаан замыг тавьсан явдал юм.

Манай хоёр улсын хоорондох гадаад худалдааг авч үзэхэд харин нэг их баярлахаар зүйл бол байхгүй. Монгол улсын 3 тэрбум ам.долларын гадаад худалдаанд Туркийн эзлэх зай нь 9,5 сая доллар хавьцаа.

Монгол улсын гурав дахь хөрш Турк

Газар нутгийнхаа хувьд хавчигдмал байдалтай Монгол улс ч түүхийн холбоотой Турк улсыг “гурав дахь хөрш” гэж үздэг. Харилцан хамтын ажиллагааны төлөөх алхмууд хурдассаар байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнүүд ирж очсоор. Тэдгээр бүрэлдэхүүний нэг ойрын өдрүүдэд Турк руу ирэх гэж бүрэлдэхүүн нь энэ удаад цүнхэндээ шал өөр баримт бичигтэй.

Энэ юу вэ гэж үү?

Монгол улс өдөр ирэх тусам багассаар байгаа хүн амын тоондоо шийдэл хайж байгаа юм. Оросын эрхшээлд өнгөрөөсөн жилүүдийн турш ажил амьдралаа алдсан их хэмжээний мусльман Монгол эрэгтэйчүүд архинд толгойгоо мэдүүлжээ. Монголд эрэгтэй хүн амын тоо багассаар, дээр хэлсэнчлэн зургаан эмэгтэйд нэг эрэгтэй ноогдож байна. Эрэгтэйчүүдийн тоо ингэж багассанаас шалтгаалж эмэгтэйчүүдэд өгөгддөг сүйн бэлэг эрэгтэйчүүдэд өгөгддөг болжээ. 45 сая мал нь энэ сүйн бэлэгний маш чухал эх үүсвэр нь.

Монголын засгийн газар энэ өсөн нэмэгдэж буй асуудалд шийдэл болгож Туркээс өөр хүсэлт тавьж байгаа нь энэ юм. Туркээс 20 мянган эрэгтэйг “гуйж байна”.

Энэ тал дээр яриа хэлцэл явагдаж байгаа. Уржигдар энэ асуудал дээр ажиллаж байгаа албан тушаалтантай уулзаж ярилцсан юм. Монгол Улсад эрэгтэйчүүдийн тоо цөөн байгаа нь тус улсад чухалд тооцогдохоор хэмжээнд хохирол үзүүлж байгааг хэлсэн тэр албаны хүн, мөн удахгүй Монгол Улсаас дээд хэмжээний албан тушаалтнуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ирэх гэж байгааг ч хэлсэн юм. Тус бүрэлдэхүүнтэй чухам ямар арга замаар шийдэх тухай ярилцана гэх тэр албаны хүний хэлснээр “Ард түмэн, Оросууд үндсийг минь хатаачлаа гэлцэж байна. Турк эрэгтэйчүүд ажилсаг гэж боддог. Турк эрэгтэйчүүд ирвэл өөрийн эрэгтэйчүүддээ бурууг хийсэн болчих байх гэж бодоцгоож байгаа” гэх мэтчилэн ярьж байна.

Гэхдээ та зөвхөн Монгол Улс гээд бүү орхиорой. Энэ улс уул уурхай, газар тариалан болон аялал жуулчлалын хувьд үнэхээр ирээдүйтэй. Газар шороо цэв цэвэрхэн, байгалийн баялагтай. Ингэхэд газар тариалан гэнгүүт бүү ай. Хүн амын 51,2 хувь нь хот сууринд амьдардаг. Хотжилт маш их. Харин бичиг үсэг мэдэх хувь нь 95 юм шүү.
Тэнд очих 20 мянган Турк эрэгтэй яаж сонгогдохыг хэлж мэдэхгүй ч сонгогдсон хүнд азын шоо буулаа л гэж бодоорой.

Хүн амын өсөлтийн хурд нь унаж байна.

НҮБ-ын мэдээгээр Монгол улсад төрөлт хурдтайгаар буурч байгаа. 1970-1975 оны үед төрөлтийн хувь 7,33 байсан бол, энэ тоо 2005-2007 онуудад 1,87 болтлоо буурчээ. Тус улсад өнгөрсөн жил төрсөн эмэгтэйчүүдийн тоо 2008 онтой харьцуулахад 8,7 хувь өсч 68,762 болсон байна.

Нийтлэлд ийнхүү бичжээ. Мөн нийтлэлийнхээ төгсгөлд Монгол улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нэгд нэгэнгүй багтаасан байна. Энэхүү гүтгэлгийн чанартай, Гадаад харилцааны яамнаас мэдээлж буйгаар ор үндэсгүй материалыг томоохон сонин, телевизүүд нь цацах болсны цаад учир шалтгаан нь чухам юу юм бол. Юуны тулд бүхэл бүтэн улс орныг ийнхүү гүтгэн доромжлох болсон юм бол гэдэг нь тун ч гайхалтай. Монгол улс энэ асуудалд ямар байр суурьтай хандах бол. Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.

Мэдээлэлийг гого.мн ээс авав

Сэтгэгдэлүүд: 8
8 | borudo <<< бичсэн | 2010-01-29 | 8:29 AM Сэтгэгдэлтэй хуудас |
turkuud chin oorsdiin uussen eh gazartai amidar ch chadaagui azgui amitad ebro aziig holbosn hugiin jijighen gazriig guij awchaad mgl chuud bid nar oorsdiin turluh gzartai amidar ch bga aztai humuus angry
+ (0) -
7 | kity <<< бичсэн | 2010-01-24 | 8:44 PM Сэтгэгдэлтэй хуудас |
yooy yu veeeeeeeeeeeeee angry
+ (0) -
6 | sadness <<< бичсэн | 2010-01-24 | 7:46 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Haha tsogtoo aria hetruulchlee biggrin biggrin
gehdee uer n turkiin l buruu shd tongue tongue
+ (0) -
5 | boogii <<< бичсэн | 2010-01-24 | 6:12 PM Сэтгэгдэлтэй хуудас |
kkk ene medee gogo dr bleeshd gehdee uuchlalt guisan bsan
+ (0) -
4 | kazame <<< бичсэн | 2010-01-24 | 3:05 PM Сэтгэгдэлтэй хуудас |
TURK FUCK
+ (0) -
3 | boogii <<< бичсэн | 2010-01-23 | 7:14 PM Сэтгэгдэлтэй хуудас |
paaah yaar muuhai um bichdiin be ter yasan hutsdag har novsh ve aan bas tsogtoogiin erhiig haslaa sited muuhai ug bichsen za chi
+ (0) -
2 | muu1019 <<< бичсэн | 2010-01-22 | 9:22 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ymar hutsdag garuud ve
+ (0) -
1 | tsogtoo <<< бичсэн | 2010-01-22 | 8:53 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Muusain turk ymnud yu gd hutsaad bgan. Ter turk zaluus orod irvel oorsdoo horomhon hugatsaand erchude aldsan uls bolno bz. Tednig mgl busguichud toohchgui unjsan hiimortoi turk maninudar hen l tudav gj. 1 mgl zaluu 6 baitugai 10huuhen zereg hangah chadvartai bh sho. 1turk zaluu 1 mgl busguig charlulj chadhu hahaha
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !