Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Толь 5 [Бүрэн хувилбар] - Программ - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  12-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Толь 5 [Бүрэн хувилбар]
poster



9.57 Mb ТАТАЖ АВАХ


Толь 5-д юу нэмэгдэв?
1. Stardict-ийн толь бичгүүдийг ашиглана.
2. Дэлгэц дээрх дурын үгийг авна.
3. Үгийг авахдаа хувирал дээр автоматаар ажиллана. Stories->Story
4. Өөрийгөө интернэтээс автоматаар Update хийнэ.
5. Цэвэрхэн хийцтэй, энгийн, хурдан ажиллагаатай.
6. Install хийнэ.
7. Баннерын системтэй.

Түгээмэл Асуулт, Хариултууд (ТАХ):
-Би яаж шинэ толь суулгах вэ?
- Babylon толийг монголчууд өргөн дэлгэр хэрэглэдэг. Түүнд байдаг толь бичгийн өргөн сонголт нь ашиглахад түлхэц өгсөн нь тодорхой. Тэгвэл Babylon-ы толь бичгийг Stardict руу хөрвүүлсэн байх бөгөөд та эдгээр толинуудыг Толь 5-д чөлөөтэй ашиглаж болно. http://reciteword.sourceforge.net/stardict/babylon.php хаяг дээрх олон зуун толинуудаас татаж аваад Толь 5 суусан хавтсанд доторх dictionaries хавтас дотор задалж хуулна уу. Stardict-ийн өөрийн толь бичгүүд нь http://stardict.sourceforge.net/Dictionaries.php хаяг дээр байдаг. Түүнчлэн та www.computertimes.mn хаяг руу ороод зарим толь бичгүүдийг татаж авч болно.
-Хуулчихлаа, орж ирэхгүй байна, Яах вэ?
- Хуулсны дараа Толь 5-д холбох хэрэгтэй. Тохиргоо->Толь бичиг цэс рүү ороход Толь бичиг гэсэн цонх гарч ирнэ. Хоосон бичлэг сонгоод Суулгах товч дарна. Уг задалсан толь бичгийн *.ifo сонгож OK дарснаар орж ирнэ.
-Чагна гэсэн чагт ямар учиртай вэ?
- Хэрвээ та Чагна сонголтыг чагталсан бол дэлгэц дээрх дурын үг дээр хулганаа аваачаад 1.5 секунд болоход уг үгийг Толь 5 шууд авч тохирох орчуулгыг харуулна. Энэ функц танд түр зуур хэрэггүй болбол Чагна чагтыг авчхад хангалттай.
-Монголоор хайх уу?
- Хайна. Гэхдээ та монгол-англи зэрэг толь бичгийг суулгах хэрэгтэй. Гэхдээ энэ боломж нь Unicode текст дээр ажилладаг.
-Фонтны асуудал бий юу?
- Байх ёсгүй. Бүгдийг Unicode дээр хийсэн тул ямар ч тохиргоогүйгээр хэвийн ажиллах ёстой.
-Хэдэн толь байвал тохиромжтой вэ?
- Та 20 хүртэл толь бичиг суулган ашиглаж болох боловч өөрийн хэрэгцээндээ тааруулан 2-3 байхад л хангалттай юм. Түүнээс олон болчихвол хурданд нөлөөлөх болно. Хэтэрхий удаад байвал ядаргаатай шүү дээ.
-Ямар нэгэн алдаа гарвал яах вэ?
- Толь 5-ыг ашиглах явцад алдаа гарвал та info@computertimes.mnЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаяг руу уг алдааны талаар мэйл илгээгээрэй. Түүнчлэн Тохиргоо->Шинэчлэх (Update) товчин дээр дарж сүүлийн хувилбараар шинэчлэх хэрэгтэй. Алдааны талаар мэдээлэхдээ зургийг нь хавсаргавал бүр сайн. Таны санал шүүмжийг тусгаад шинэчилсэн хувилбарыг гаргахыг хичээх болно.
-Үгийн хувирал дээр автоматаар ажиллана гэж юу гэсэн үг вэ?
- Babylon толийг ашиглахад хүндрэл учруулдаг нэг зүйл бол хувиралтай англи үгийг монгол толь нь авч чаддаггүйд байгаа юм. Жишээ нь cars гэхэд л англи-монгол толинууд нь ямар ч үг харуулддаггүй. Гэтэл энэ бол car гэсэн үгийн олон тооны хэлбэр шүү дээ. Толь 5 нь 20 гаруй хувирлыг чөлөөтэй хувиргаж зөв үгийг хайн харуулж чадна. Жишээ нь Stories->Story гэх мэт.
-Толь 5 миний програмыг халхалчхаад байна. Яах вэ?
- Энэ тохиолдолд Close товчин дээр дарж доош нь унагаж болох юм. Чагна сонголттой үед үг авахад автоматаар эргээд л гараад ирнэ.
-Програмыг яаж хаах вэ?
- Бүр гарахыг хүсэж байвал Тохиргоо->Гарах (Exit) командыг өгөх хэрэгтэй.
-Ямар үйлдлийн систем дээр ажиллах вэ?
- Windows 2000/XP/Vista дээр ажиллана. Unicode системтэй учраас Windows 98 дээр хэвийн ажиллахгүй.
-Толь бичгүүдийн байрлал хамаатай юу?
- Тийм, Уг дарааллын дагуу хайлт хийх бас цонхон дээр харуулдаг учир та хамгийн их хэрэгцээтэй толио хамгийн эхэнд гаргасан нь дээр.
-Салгах Идэвх, Хувирал гэсэн товчнууд ямар учиртай вэ?
- Салгах товчийг дарснаар тухайн толь бичгийг Толь 5 програмаас салгаж хамааралгүй болгоно. Идэвх дарснаар уг толийг ашиглахгүй. Хувирал нь орж ирсэн англи үгэн дээр хувирлын тооцоолол хийх эсэхийг шийднэ. Та энэ боломжийг англи-бусад хэл гэсэн толинууд дээр ашиглавал тохиромжтой. Stories (олон тоо) гэсэн үг орж ирэхэд яг энэ үгээр олдохгүй боловч Story гэсэн үг байх болно.
-Толины өмнөх хувилбаруудад байсан жижиг цонхыг хэрхэн гаргах вэ?
- Толь 5-аас эхлэн жижиг цонх байхгүй болсон.
-Үг хэлэх үү?
- Одоохондоо энэ боломжийг оруулаагүй. Шаардлагагүй гэж үзэв.
-Хятад-англи толь бичиг ашиглахад дөрвөлжин гараад байна. Яах вэ?
- Ийм тохиолдолд та Windows-ийнхоо Regional тохиргоог Хятад дээр тавих хэрэгтэй. Энэ нь хятад, япон зэрэг Азийн ханзтай хэлнүүд дээр шаардлагатай. Бусад програмуудад нөлөөлж магадгүйг анхаарна уу.
-Толь 5 үнэтэй юу?
- Толь 5 нь бүрэн хэмжээнд үнэгүй юм. Та цааш нь тараасан ч болно. Харин худалдаж болохгүй! Толь 5 нь ивээн тэтгэгчидтэй бөгөөд тэдний баннерыг та харах болно.


Сэтгэгдэлүүд: 3
3 | sadness <<< бичсэн | 2010-12-10 | 9:29 PM Сэтгэгдэлтэй хуудас |
хэхэ сайхаан biggrin
+ (0) -
2 | seik <<< бичсэн | 2010-12-09 | 0:04 AM Сэтгэгдэлтэй хуудас |
nice ed b.a daanch win7 deer ajilkuu uym b.a
+ (0) -
1 | WINNER <<< бичсэн | 2010-12-08 | 5:44 PM Сэтгэгдэлтэй хуудас |
oo nice bi toli 4 g ni heregledeg bsin ashgui
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !