Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Та ямар энергитэй хүн бэ? - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Та ямар энергитэй хүн бэ?
poster


Өнөөдөр манай төсөл ажлын цаг дээр ямар энергитэй хүн болохоо яаж мэдэх тухай хичээл орсон юм, тэгээд гэртээ ирээд тэр тухай жоохон судалж үзлээ. Тиймээс та бүхэнд ч гэсэн өөрийгөө ямар энергитэй хүн болохоо таних аргийг хүргэж байна, тун амархан шүү. Хүнийг энерги өгөх, авах байдлаар нь сорогч, дундыг баригч, бэлэглэгч, цагаан шидтэн, хар шидтэн гэж 5 хуваадаг юм байна, хамгийн гол нь та алинд хамаарагдах бол?

Найз нөхөд, хань нөхөр, хамт ажилладаг хүмүүс, Цаашлаад улс орноо удирдаж буй хүмүүс ямар эрчтэй, Ямар санаа бодолтойг мэдэх амархан арга бий. Та тухайн хүний төрсөн он, cap, өдрийг л мэдэхэд болно. Тухайлбал 1980.12.25 гэвэл 1+9+8+0+1+2+2+5 гэж нэмэхэд 28 гэсэн хариу гарна. 28-аа задлаад 2+8=10 гарна. Энэ 10 бол таны энергийн тоо юм.

-1, 2, 3, 4 нь сорогч
-5, 6 нь дундыг баригч
-7, 8, 9 нь бэлэглэгч
-10 нь цагаан шидтэн
-11 хар шидтэн гэж үздэг.

Дундыг баригч нь хүнээс эрч авдаггүй, өгдөггүй. Харин хар, цагаан шидтэн нь дундыг баригчтай адилхан боловч цагаан шидтэн хүссэн үедээ эрчээ бусдад өгдөг, Хар шидтэн нь хүссэн үедээ бусдаас авдгаар онцлог.

Эрч сорогчийг яаж таних вэ?
Сорогч эрчтэй хүний эрхшээлд орсон эсэхээ мэдэх амархан. Та ямар ч учир шалтгаангүйгээр биеэ голж, өөрийгөө зөнд нь орхиж, гэнэтхэн арчаагүй, өөдгүй амьтан гэж өөрийгөө үздэг, Сэтгэлээр унадаг болчихвол та эрч сорогч хүний золиос болж, Тийм хүнтэй байнга харилцдаг гэсэн үг. Сорогчид олон янзын дүртэй байдаг учраас тэднийг ялгаж, Аль болох зайгаа барих хэрэгтэй.

Өрөвдсөн дүртэй өдөөгч
Ийм эрчтэй хүн далдуур дэргэдэхээ зэмлэж, Муулж доромжилж, Үг хаяж байгаад уг хүнээ тэсэхийн аргагүй болгосоор дүрсхийн уурлахад хүргэдэг. Уур омог нь бадарсан хүн арчаагүй байдалд орж, Далд байгаа эрч хүчээ гадагшлуулахад нь сорогч өөртөө авч, Нөгөө хүнийхээ гомдол цөхрөлийг их л амтархан сонсч, Өрөвдөж хайрласан царай гаргадаг.

Бусдын гараар могой бариулагч
Өөрт тулгарсан элдвийн асуудлыг өөрөө шийдэж чадахгүй бусдын гар харж, Дэмжлэг туслалцаа байнга аваад сурчихсан, Бусдын эрчийг сорогч хараат хүн юм. Өөрийн хийх зүйлээ бусдаар хийлгэж, Өөрөө эвтэйхэн сугараад ард нь үлдчихдэг арга тэднийх.

Нэр хүндтэй сорогчид
Их л нэр хүндтэй, онцгой содон хүний дүр үзүүлдэг. Үүгээрээ аятай зан аашийг ашиглаж, өөрийгөө суут мундаг хүн болгон харуулж байгаад сайн эрч хүчийг нь сорж шулдаг хүмүүс юм.

Сайхан сэтгэлт туслагч
Зовлон бэрхшээл тохиолдсон хүмүүст үргэлж тусалдаг их сайн хүн шиг бусдад харагддаг тул хүн бүхэн итгэдэг. Яг үнэндээ тэд золгүй явдлын цаад учрыг ухаж төнхөн, Таашаал авдаг сорогчид юм.

Уян зөөлөн аврагч
Ийм сорогч цаг үргэлж хэн нэгний төлөө гүйж, Тусалж, Авардаг царай гаргана. Гэвч өөрөө элдэв шалтгаан зааж, Биеэ оторлодог ч түүнд сайн эрчтэй хүмүүс дуртайяа тусалж, Байнга завшуулж байдаг.

Өрөвдөлтэй бялдуучлагч
Хувь заяандаа гомдсон дүр үзүүлж, бусдын энэрэл хайрыг авах гэж оролддог. Сайн эрчтэй хүнээ магтаж, түүнд хайртай, их сайн байдгаа харуулахыг хичээж, хэтэрхий худлаа маяглаж, илэрхий зусардан бялдуучлах аргаар сордог.

Сорогчоос эрчээ яаж хамгаалах вэ?
Өөрийнхөө золгүй явдал, Өвчин эмгэг, Амьдралын нарийн нууцаа хүн болгонд дэлгэх хэрэггүй. Хэрвээ та сорогчтой учирсан бол таныг өрөвдсөн дүр үзүүлж, Зөвлөгөө өгөх ч зовлон бэрхшээл чинь нимгэрч багасахгүй, Харин ч гүнзгийрнэ. Тиймээс аль болох зай барьж, Муу эрчтэй хүнээс холхон байхыг хичээ. Хэрвээ таныг эрхшээлдээ оруулах гэж харцаараа нэвт шувт өрөмдөөд байвал урдаас нь бүү эгцлэн ширт. Хамраа сөхөж, Нүдээ цавчилгүй харах хэрэгтэй. Мөн хоёр гарынхаа бүх хурууг нийлүүлэн зөрүүлж сүлжээд. тохойгоо хоёр талын хавиргадаа наан, Нийлүүлсэн гараа нарны туяа уруу харуулан нээ. Хоёр хөлөө нийлүүлэн тэгшил. Ингэснээрээ та битүү цагираг үүсгэж, таны сайн эрч хүч гадагшаа гарахгүй. Мөн хөл гараа солбиулан зөрүүлж тавихад зөв эрч биеэс гардаггүй.

Эрч таарахгүй хүмүүс гэж байдаг уу?
Хайртай хосууд бие биедээ энергийн хувьд таарахгүй байж болно.

Хоёр сорогч ханилбал
Хайртай хосууд хоёулаа сорогч бол гэр бүл дорхноо салж сарнидаг. Ийм хоёр сорогч бие биедээ эрчээ өгдөггүй, Бие биенийхээ эрчийг сорох гэж хуч тамираа шавхдаг. Тэд таарахгүй салсан шалтгаанаа бие биенээ анхаарал бага тавьдаг, халамж муутай гэх зэргээр гомдолдог.

Хоёр бэлэглэгч ханилбал
Хоёр идэвхтэй бэлэглэгч нэг гэрт орсноор хэрүүл зодоон цохиогоор илүүдсэн эрч хүчээ гадагш нь цацаж илүүдлээсээ салдаг. Тиймээс бас л салж хагацахдаа хүрдэг. Ийм хоёр хүн айл гэр болбол аяга тавгаа хагалж, арцалдан барилцаж, зодоон нүдээн хийж, Үүнийг нь хөрш айлууд, Хөндлөнгийн хүмүүс, садан төрлүүд нь ч сайн мэддэг тийм хосууд болон хувирдаг. Гэр бүлээ цуцлуулахдаа хэн хэн нь хайр сэтгэлийг минь тоосонгүй гэсэн шалтаг хэлдэг.

Бэлэглэгч сорогч ханилбал
Эмэгтэй нь сорогч, эр нь бэлэглэгч байвал гэр бүл тогтвортой, талж сарнихгүй сайхан амьдардаг. Ийм хосуудын нөхөр нь ч сорох хэмжээгээ, Эхнэр нь ч өгөх эрчээ тохируулж чаддаг. Нэг нь хөөрүү сайхан сэтгэлээр ярьдаг, Түүний яриаг анхааран чагнадаг хүн хоёр тун нийлэмжтэй, яг таардаг байна. Харин дундыг баригчид хар, цагаан шидтэнүүдтэй сайн таардаг.

Сорогч хаанаас төрдөг вэ?
Эрч copoгчид голдуу хагас өнчин эсвэл аав ээж нь арчаагүй айлын хүүхэд байдаг аж. Өнчин өрөөсөн, Хайр халамжгүй орчинд өсгөж буй хүүхэд амьдралаас бүх юмыг байгаа дээр нь авч, Эрх дураараа байх ёстой гэсэн бодолтой болдог. Ашигтай бүх нөхцөл байдлыг эрхэндээ байлгахыг эрмэлзэж, Нас бие гүйцэхээрээ баяжих, Том тушаалд орох гэх мэтийн ашигтай юмаа биелүүлэхийн тулд өөрт хэрэгтэй хүнийг олж эрхэндээ оруулдаг. Сорогчид багынхаа санаархлыг том болсон хойноо хэрэгжүүлж, Цуг байгаа хүмүүсээ яаж хайрлах, яаж хорлох, бас хариуд нь юу авахаа мэдэж тооцоолдог. Хүүхэд хэтэрхий эрхэлж өсвөл яваандаа сорогч болж хүссэн болгоноо нэхэж шаардан, зорьсондоо хүрэхийн тулд юу ч сэдэхээс буцдаггүй гэж сэтгэл зүйчид тайлбарладаг. Эрч бэлэглэгчид сорогчдын хоосон маяглалд автаж үнэнхүү сэтгэлээсээ туслаад хариуд нь ядаргаа, сульдаа, яхир зантай болоод ядаргаанд автсан, яхир зантай нэгэн болж хоцордог.


Сэтгэгдэлүүд: 8
8 | sadness <<< бичсэн | 2011-04-14 | 11:55 PM Сэтгэгдэлтэй хуудас |
хо хо Бэлэглэгч гэнэ үү? Би өөрийгөө сорогч л байх гэж бодсон шд хэхэ
+ (0) -
7 | Enh <<< бичсэн | 2011-04-11 | 4:26 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Ene unen baih bolomj guishde

mnm norovoo toi adil sanaltai bn

+ (0) -
6 | tsogtoo <<< бичсэн | 2011-04-09 | 7:50 PM Сэтгэгдэлтэй хуудас |
би ч гэсэн бэлэглэгч
+ (0) -
5 | alexmercer <<< бичсэн | 2011-04-09 | 7:26 PM Сэтгэгдэлтэй хуудас |
1996 onii 5 sariin 15 :)) beleglegch tongue
+ (0) -
4 | Reaver <<< бичсэн | 2011-04-09 | 1:07 PM Сэтгэгдэлтэй хуудас |
цагаан шидтэн xaxaxa
+ (0) -
3 | bj_slht <<< бичсэн | 2011-04-08 | 11:16 PM Сэтгэгдэлтэй хуудас |
lul
+ (0) -
2 | mnm_norovoo <<< бичсэн | 2011-04-08 | 8:19 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ha ha sorogch bhaar yaadiin bi lav sorogch gah gah

i dont believe it lol kk:D

+ (+1) -
1 | gamer_ezaluus <<< бичсэн | 2011-04-08 | 7:17 PM Сэтгэгдэлтэй хуудас |
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !