Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

ШУУРГАТАЙ ШӨНӨ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 4
Зочид 4
Хэрэглэгчид 0
ШУУРГАТАЙ ШӨНӨ
poster
Энэ шөнө нэг л ёозгүй бөгөөд гадаа тэсгим хүйтэн байгаа нь
андашгүй аж.нүүр нүдгүй цасан шуурга шуурч ямар ч ээлжийн жолоочгүй тэрээр зорчигчдыг
хугацаанд нь хүргэхийн тулд нүд цавчилгүй хурдалсаар. Уг нь өглөө аймгийн төвөөс гарахад
цаг агаар сайхан байсан боловч яг энэ эзгүй хээр талд хүн байтугай машин явахад бэрхтэй
байлаа. Хүмүүсийн амнаас ч дуу шуу гарахгүй бүгд суудал дээрээ унтаа байдалтай явах бөгөөд
харин жолоочийн хажуугийн суудал дээрх нэгэн настай эмгэний өвөр дээр суух тавхан настай
бяцхан охин л нүд цавчилгүй зам ширтэж явна. Машинд суугаа хүмүүс бараг үхчихсэн юм уу
гэлтэй амьсгалах нь сонсогдохгүй байгаа энэ цаг мөчид зөвхөн танихгүй эмгэний өвөр дээр
томоотой суух бүлтгэр нүдтэй охин л Ганаад хань болж яваа мэт санагдаж байлаа. Машины
моторын хүнгэнэсэн чимээ дуулдаж зах хязгааргүй зам үргэлжилсээр.
Хэн ч юу ч ярихгүй унтах энэ харанхуй шөнө машин жолоодон яваа Ганаагийн нойр хүрч үе үе
нүд нь анилдаж эхэллээ. Гэнэт “Ах аа, манай ээж сая зам хөндлөн гарлаа шүү дээ, унтлагынхаа
хувцастай гүйж явна” гэсэн охины цовоо дуугаар Ганаа сэртэсхийх нь тэр.
-Юу гэнэ ээ, миний дүү?
-Манай ээж байсаан
-Хаана?
-Сая зам хөндлөн гүйснийг ахаа та хараагүй юм уу?
-Үгүй ээ. Ганаа ингэж хэлээд хурдаа сааж эхлэв.”Машиных нь гэрлээс өөр ёлтойх ч зүйлгүй
энэ эзгүй хээр газар амьд хүн байгаа гэсэн ямар ч ул мөр баймааргүй санагдах.Үгүй ер нь яаж
ч бодсон энэ их цасан шуургатай, чөтгөр тогтохын аргагүй хүйтэн шөнөөр хэн л эзгүй хээр
газар бүр унтлагын хувцастай гүйж явах билээ” гэсэн бодол төрж охиныг дэмий ярьлаа гэж
боджээ.
-Миний дүү түрүүн ээжийгээ харсан гэв үү?
-Тийм ээ, унтлагынхаа хувцастай гүйж байсан. Машины урдуур гарахдаа намайг хараад
инээгээд л байсан
-Ахын дүү хий юм харсан байлгүй дээ.
-Үгүй ээ, үнэхээр миний ээж мөн байсан. Тээр ахаа яг таны хажуугийн цонхны чинь харалдаа
ээж маань гүйгээд байна шүү дээ. Машинаа зогсоо л доо ахаа. Манай ээж даарч байгаа гэж
хэлээд охин уйлагнаж эхлэх нь тэр. Ганаагийн дотор харанхуйлаад явчихав. Бие нь жихүүцэж
хажуугийн салхивч руугаа харна гэхээс хамаг биеийн нь хүйтэн хөлс аяндаа чийхраад ирлээ.
Машинаа жолоодсоор... гэсэн хэдий ч маш удаанаар явж байв. Охин уйлж эхэлсэн ч машинд
унтаж буй хүмүүс, бүр охиныг өвөр дээрээ тэвэрсэн эмгэн ч сэрсэнгүй. Ганааг хажуугийн цонх
руугаа харах тэр агшинд үнэхээр хэн нэгэн сэгсийсэн этгээд машиныг гүйцэж чадалгүй хоцрон
үлдэх нь тэр.
Ганаа хүмүүсийг дуудаж сэрээмээр байсан ч дуу нь ер гарсангүй. Баахан сандарч жолоогоо
алдах дөхөв. Толинд хартал хэн ч юу ч алга. Ганаа машинаа зогсоолоо. Хачирхалтай нь одоо
хэр нь зорчигчид юу ч ажралгүй унтсаар.
-Миний дүү үнэхээр ээж чинь саяны хүн мөн байсан бол яагаад энд ингээд цасан шуурганаар
гүйж байдаг билээ. Ээж чинь гэртээ үлдсэн биздээ. Энд бидэнтэй зэрэгцээд эзгүй хээр газар
явах учиргүй хэмээн Ганаа түрүүнээс хойш тайвширч чадахгүй эхэр татан уйлах бяцхан охиныг
тайвшруулах санаатай дэмий л ээрч мууран асуулаа.
-Миний ээж хэдэн хоногийн өмнө хадан гэртээ очсон. Тэгээд хадан гэр нь энд байдаг юм
байлгүй хэмээн юмны учир ойлгох болоогүй жаахан охин уйлагнан хариулав.
Ганаагийн нүд харанхуйлж нүдэнд нь нулимс гүйлгэнээд ирлээ. Гучин хэд наслахдаа үүн шиг
юм үзсэнгүй хэмээн бодохын завсар түрүүний нөгөө нүдэнд өртдөг сэгсийсэн амьтныг машиных
нь араас хүрээд ирэх вий хэмээн болгоомжилсон нүдээр эргэн харав. Ээ тэнгэр минь, Ганаа
ийн дуу алдаад нүдэндээ ч итгэсэнгүй. Үнэхээр машины араас нэвсийсэн хувцастай сэгсэлзсэн
үстэй нэгэн этгээд асар хурдтай хурдлан ирж байлаа. Ганаа ч яахаа мэдэхгүй хэсэг алмайрснаа
машинаа асааж хурдлан давхив. Үнэхээр л хүн дүрстэй сэгсгэр энэ амьтан гайхалтай хурдан
гүйж эгээтэй л машиныг нь гүйцэх нь үү гэлтэй. Ганаа байн байн толиндоо харж хурдаа
нэмсээр. Ямартаа ч яалт чүгүй араас нь гүйх чөтгөр шулмын алин болох нь үл мэдэгдэх энэ
амьтанд л гүйцэгдэж болохгүйгээ тэрээр сайн мэдэж байлаа. Хэврээ тэгж гэмээнэ сайн юм
болохгүй нь лав. Ядаж байхад ойр хавьд ямар ч суурин газар байхгүй. Зурайсан зам бүхий
эзгүй хээр талд хот газрыг зорьсон пургон автомашинтай хэсэг хүмүүс л энэхэн хавьдаа амь
голтой нь байх шиг санагдана. Охин ч уйлж миний ээжийг аваад яв л даа хэмээн эхэр татах
ажээ.Ингэсээр удалгүй хальтаргаатай шөнийн зам дээгүүр хурдлан давхих пургон автомашин
ховилд алгадуулан айхтар хазайж ирснээ ашгүй буцаад дөрвөн дугуйн дээрээ буулаа. Хүмүүс
ч сэрлээ. Нүүрэнд нь хөлс дааварласан Ганаа машинаа зогсоож эргэн хартал харин өнөөх
ад зэтгэрийн амьтан харагдахгүй байв. Машинд унтаж байсан хүмүүс ч яав ийв болцгоон
бужигналдаж сандарч эхлэх нь тэр. Ганаа ч зорчигчдод юу болсноо нэгд нэгэнгүй тоочлоо.
Нэгэн ад зэтгэрийн сэгсийсэн амьтан араас нь хөөсөн% жаахан охин түүнийг хараад ээж ээ
гээд уйлаад байсан тухай ч дурсаж та нар харин сэрэхгүй байсан гэдгийг ч хэллээ. Гэнэт
жолоочийн хажуугийн суудал дээр зорчиж буй эмгэн миний өвөр дээр байсан охин хаачив
хэмээн хашхирах нь холгүй асуув. Үнэхээр охин алга байлаа. Эмгэний өвөр дээр битгий хэл
машинд байсангүй. Хүмүүс ч сандралдан машинаас буун гэрэл чийдэн тусгаад охины ямар ч
ул мөрийг олсонгүй. Ганаагаар ахлуулсан дөврөн залуу хүнд төмөр маниулаар зэвсэглэн ирсэн
замаараа гар чийдэн тусган гүйлээ. Амьд хүн битгий хэл гишгэсэн мөр ч байсангүй. Охин хэдий
завандаа буугаад алга болдог байна аа. Үгүй ядаж буулаа гэхэд машин дүүрэн хүмүүсийн хэн нь
мэдэхгүй өнгөрнө гэдэг байж боломгүй санагдана. Охины эрэлд мордсон таван залуу яалт чгүй
гар хоосон машин руугаа буцаж ирлээ. Охин байхгүй одоо яах билээ гэсэн бодол Ганаагийн
толгойноос гарахгүй сэтгэлийг нь зовоосоор. Бүх хүмүүс айдас түгшүүрт бүрэн автжээ. Ядаж
байхад үүр цайх болоогүй байдаг. Залуусыг машинд эргэн иртэл үлдсэн хэдэн эмэгтэйчүүд нус
нулимсандаа хутгалдчихсан бөөн юм болчихсон байж байлаа. Юу болсон бэ яагаад ингээд
сүйд болоо вэ? гэж залуусын нэг нь асуухад бөмбөгнөтлөө чичирсэн хөөрхий эмгэн “Нөгөө
чиний яриад байдаг сэгсгэр амьтан чинь энд ирж машин тойроод хаалга онгойлгох гээд сүйд
боллоо” гэх нь тэр.
-Охин яасан гэж балмагдаж чичирхийлсэн хоолойгоор Ганааг асуухад цөм мэдэхгүй гэж ам
амандаа дуугаран хурдан явцгаая гэж яаруулав. Түрүүнээс хойш яахаа мэдэхгүй чимээгүй
суусан нэг эмэгтэй сая ам нээлээ. “Наад охиныг чинь Сэлэнгэ гэдэг юм. Долоо хоногийн өмнө
ээж нь өөд болоод охиныг харгалзах хүнгүй учир хот руу аваачин асрамжийн газар өгөхөөр
болсон. Би уг нь цэцэрлэгийн нь багшийн нь найз нь. Хот орох далимдаа хүүхэд үрчлүүлэх
газар өгөхөөр явж байсан юм л даа” гэх нь тэр. Хүмүүс нэг нэгэндээ улам наалдан сууж,
залуучууд өөрсдийнхөө гарт тааралдсан үзүүртэй хүнд гэсэн зүйлүүдээрээ зэвсэглээд авав.
Ганаагийн хажууд сууж явсан эмгэн ч арын хэсэг рүү шилжиж харин оронд нь хамгийн хүдэр
бадир зоригтой залууг суулгалаа.
Гай болох нь тэр. Машин асдаггүй ээ. Өдий дайны хүйтэнд ер ажралгүй асчих ёстой машин
нь бүр таг шүү. Ийнхүү маниулдаж ноцолдсоор байж арай гэж нэг юм машин асаад хөдөлж
эхэллээ. Яг энэ үед ахаа намайг битгий орхиоч ээ гэсэн Сэлэнгэ охины дуу хүмүүст сонсогдох
нь тэр. Машинд яваа хүмүүсийн хэнд ч тэр жаахан охиныг цасан шуурганаар хаяад зугтах
хүсэл байсангүй. Машинаа зогсоотол охин ч ашгүй амьсгаадан гүйж ирлээ. Тэгээд л удалгүй
охиныг машиндаа суулгаад Ганаа ум хумгүй давхиж гарах нь тэр.
-Сэлэнгээ миний дүү чи зүгээр үү, чи хаашаа алга болчихов оо?
-Ээжтэйгээ уулзаад ирлээ.
-Юу? ээж чинь тэгээд юу гэж байнае
-Ээж даараагүй байна аа. Харин их өлсөөд мах л идмээр байна гэнэ ээ. Надад мах байхгүй
болохоор та нараас мах аваад ир гээд явууллаа. Хэрвээ мах өгөхгүй бол намайг аваад явна
гэсэн. Та нар одоо ээжийг одоо гүйцээд ирвэл битгий мах өгөөрэй, би ээжтэйгээ хамт явмаар
байна гэж хэлэх нь тэр. Бүгд л мэл гайхаж цэл хөхөрнө гээч нь болоод дагжин чичирцгээж
бараг зэрэг шахам эргэж харлаа. Үнэхээр өнөөх Сэлэнгээгийн ээж гэж нэрлээд байгаа үхээрийн
амьтан маш хурдтайгаар хазганан гүйж айсуй. Машинд сууж яваа настай эмгэн “Ямар нэгэн
юманд хоргодоод нөгөө ертөнцдөө очиж чадаагүй хүний сүнс үгээр хэлэхийн аргагүйгээр их
өлсөж ховдог болдог юм гэсэн. Хурдан энэ газраас холдохгүй бол биднийг ч хүртэж мэднэ”
гээд хүнгэнэтэл маани уншаад эхэллээ. Ганаа ч хурдаа нэмэв. Гэвч яаж ч хурдаллаа гээд
өнөөх амьтан машиныг гүйцээд ирлээ. Ганаа ч зориг шулуудан зөвхөн өмнөх замаа л харан
давхисаар. Нэг л мэдэхнээ өнөөх амьтан машины урдах зам дээр гараа алдлан хөндлөлдөн
зогсож байх нь тэр. Ганаа нүдээ аниад хурдаа улам нэмлээ. Үнэхээр бидэнтэй адилхан хүн л
юм бол хурдтай давхиж байгаа машиныг гүйцэж ирэх нь байж боломгүй зүйл гэж Ганаа бодож
байв. Намайг битгий дайраач гэсэн охины дуутай зэрэгцэн хэн нэгнийг дайрах чимээ гарлаа.
Уг нь элдэв сүнс, хий үзэгдэл байсан байж гэмээнэ зүгээр л хий дайраад өнгөрөх байсан гэж
тооцоолж байсан Ганаа машинаа зогсоолоо.
Үнэхээр ямар нэгэн зүйлийг мөргөж зам дагуу хол шиджээ. Цөм сандралдан гарч өнөөх ухаангүй
хэвтэх амьтан дээр болгоомжлон очив. Ганаа нүдэндээ ч итгэсэнгүй. Саяхан л жолоочийн
хажуугийн суудал дээр сууж явсан тавхан настай бяцхан охин цустайгаа холилдон ухаангүй
хэвтэж байна. Цөмөөрөө гайхан балмагдав. Охиныг машиндаа байгаа эсэхийг нь олж үзэхээр
яаран буцаж гүйх Ганаагийн нүд ёстой л нэг улаанаараа эргэлдэнэ. Охин машинд алга. Өнөөх
ад чөтгөрийн амьтан ч дахиж харагдсангүй. Сэлэнгэ охин хэдийнэ амьсгал хураажээ. Ашгүй
үүр цайж эхэлж буй энэ үед шөнөөс хойш тасралтгүй маани уншсан настай эмгэн “нас барсан
эхийн сүнс охиноо ганцааранг нь хэцүү амьдралд орхиод явж чадаагүй бололтой. Охиноо
аваад явсан нь энэ юм байлгүй дээ” гэсээр үгээ төгсгөв.
Нар мандаж цасан шуурга тогтон өвлийн тогтуухан өдөр охины шарилыг ачсан пургон
автомашин их хотын зүг алгуурхан дөхсөөр...
Сэтгэгдэлүүд: 3
3 | strelok <<< бичсэн | 2010-04-07 | 5:49 PM Сэтгэгдэлтэй хуудас |
pun1shir ee alialagchinha tugsgulin hesgig
+ (0) -
2 | muugii_0116 <<< бичсэн | 2010-04-06 | 10:38 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Erdenee unshihgui l bhgui yasin. Pun1sher tsaashdaa iluu goe medee nemeerei chi ene sitin shildeg adminuudin neg shv. Er hun l ym bol iim oguulleg unshchad shon aihgui l bh heregtei. Uund urgeljlel biched urgeljluuleh bolomjtoi l um. Esvel urgeljlel bgmu
+ (0) -
1 | erdenebulgan123 <<< бичсэн | 2010-04-06 | 10:13 PM Сэтгэгдэлтэй хуудас |
eoo punisher iim oguulleg bichhee boliyo odoo untaj chadahgui oroi har daj zuudleed lai boliishd. Sonin yumaa kkk gehdee bas aimar l oguulleg bna.
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !