Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

“Шилдэг цахим хуудас 2010” - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
“Шилдэг цахим хуудас 2010”
poster

Тус уралдааныг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, “Батжаргал Сан” Төрийн бус байгууллагаас санаачлан, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яам, Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна.

Зорилго
Энэхүү уралдаан нь өсвөр үеийнхний улам бүр өсөн нэмэгдэж буй мэдээллийн технологийн сонирхол, чадварыг нь нэмэгдүүлж хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарын ирээдүй хойч үеийг бэлтгэхэд дэмжлэг болох зорилготой.

Зохион байгуулалт
Уралдаанд оролцогчид тавигдах шаардлага:

1. Веб дизайн болон хөгжүүлэлтийн талаар анхан шатны мэдлэгтэй байх.
2. 2009 оны 09 сарын 01-ны байдлаар 7-11 дүгээр ангийн сурагч байх.
3. Уралдаанд оролцох бүтээлээ бүртгүүлэх. (Зорилго, агуулга гэх мэт)
4. Суралцаж буй сургуулийн тодорхойлолт. (орон нутгийн сурагчид факс эсвэл цахим шуудангаар илгээх)

Цахим хуудсанд тавигдах шаардлага:

1. Батлагдсан сэдвийн дагуу цахим хуудас бүтээнэ.

1. Миний Эх орон

* Түүх, ёс заншил
* Үндэсний тоглоом наадгай
* Аялал жуулчлал, Монгол орны үзэсгэлэнт газрууд
* Бусад
2. Боловсрол ба танин мэдэхүй

* Миний сургууль
* Иргэний боловсрол, гэр бүлийн боловсрол
* Танин мэдэхүй
* Бусад
3. Байгаль орчин

* Байгаль хамгаалах
* Ан амьтан болон бусад
2. Тухайн оролцогч өөрөө хийсэн байх. Ямар нэгэн web template, чөлөөт эхийг ашиглахгүй байх бусдаар хийлгээгүй байх шаардлагатай.
3. Зохиогчийн эрх болон оюуны хулгайн талаар хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй байх. Мэдээлэл авсан эх сурвалжийг тэмдэглэсэн байх шаардлагатай.
4. Аливаа байгууллагын талаар сурталчилгааны материал агуулаагүй байх. Ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн талаар буюу ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчилгааны материал агуулаагүй байх шаардлагатай.
5. Олон нийтэд зохимжгүй материал агуулаагүй байх. “Зохимжгүй материал” гэдэгт дараах зүйлсийг ойлгоно.

* Дайрч доромжилсон, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, хувь хүн буюу олон нийтэд заналхийлсэн, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварласан, хэт үндэсний үзлийг дэлгэрүүлсэн зэрэг олон нийтэд зохимжгүй бүдүүлэг, бусдыг дорд үзсэн материал
* Архи, тамхи, садар самуун болон Монгол Улсын хуулиар хориглосон бусад зүйлсийг сурталчилсан болон агуулсан материалууд
6. Хэл. Тухайн веб хуудас нь монгол хэл дээр бүтээгдсэн байх бөгөөд олон хэлний сонголттой байж болно.
7. Шүүгчдийн бүрэлдэхүүн Шалгаруулалтыг 5 хүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг тодорхой шалгуурын дагуу шалгаруулж дүгнэнэ.
8. Шүүгчдийн багийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Батжаргал Сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мэдээллийн технологийн үндэсний паркаас зохион байгуулна.
9. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь батлагдсан шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан шударгаар шүүнэ.
10. Шүүгчид шалгуур үзүүлэлтүүдийн дагуу нийт оролцогчдын ирүүлсэн бүтээлүүдээс сэдэв тус бүрт 1-3 дугаар байр болон нийт бүтээлүүдээс шилдгийн шилдэг нэг бүтээлийг шалгаруулж ивээн тэтгэгч байгууллагуудын шагналыг гардуулна.
11. Хугацаа Бүртгэлийг 2010 оны 01 сарын 25-аас эхлэн 02 сарын 12-г дуустал үргэлжилнэ. Уралдаанд оролцогч нь бүртгүүлэхдээ суралцаж буй сургуулийн тодорхойлолтыг авчирч, өөрийн хийх веб хуудсыг тэмдэглүүлнэ. (Орон нутгийн сурагчид факс эсвэл цахим шуудангаар илгээх)
12. Уралдаанд оролцогчид 2010 оны 02 сарын 13-наас эхлэн 03 сарын 10-ны хооронд өөрийн бүтээлийг ирүүлнэ. (Орон нутгийн сурагчид share.gogo.mn цахим хуудсанд байршуулж, холбоосыг цахим шуудангаар явуулна)
13. Шалгаруулалтыг 03 сарын 14-нд шалгаруулж дууссан байх бөгөөд шагналыг 03 сарын 15-нд гардуулна.
14. Бусад Шүүгчид болон зохион байгуулагчдын зүгээс тухайн оролцогчын хувийн сахилга бат, зохион байгуулалтын асуудал болох уралдаанд оролцох веб хуудсаа санамсаргүйгээр устгах, алдах, дутуу хэлбэрээр өгөх буюу техникийн нөхцөл байдлаас шалтгаалсан эвдрэл гэмтэл зэрэг асуудлыг хариуцахгүй болно.

Холбоо барих
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
Бодлого төлөвлөлтийн хэлтэс, мэргэжилтэн Б.Тамир
Өрөө: 204
Утас: 330784
Факс: 330780
Цахим шуудан: tamir@ictpa.gov.mn

Эх сурвалж ictpa.gov.mn

Сэтгэгдэлүүд: 4
4 | nyamkabb <<< бичсэн | 2010-05-26 | 8:56 PM Сэтгэгдэлтэй хуудас |
gaigui l nws bn ch dee
+ (0) -
3 | TOOLS <<< бичсэн | 2010-03-06 | 5:28 PM Сэтгэгдэлтэй хуудас |
saihan l medee bna sh dee
+ (0) -
2 | amu_sanaa <<< бичсэн | 2010-03-06 | 4:21 PM Сэтгэгдэлтэй хуудас |
чи одоо юу гээд хуцаад байгаа ац вэ айн сда чинь. Бага оролдоорой мэдүү. Энэ бол чи хахахаха crazy crazy crazy crazy crazy crazy
+ (0) -
1 | RaNge <<< бичсэн | 2010-03-06 | 4:11 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Ёо энэ хачин мэдээ нэмдэг гишүдиг больёо цогтоо
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !