Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Шалиг Мянганбаярын хvvхнvvд - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 5
Зочид 5
Хэрэглэгчид 0
Шалиг Мянганбаярын хvvхнvvд
poster



"Монгол газар”-ын Ц.Мянганбаярыг Монголд танихгvй хvн гэж vгvй. Алтны магнайд сандайлан суудаг энэ эр анх эрхэлдэг ажил, бизнесээрээ олонд танигдсан нэгэн. Харин vvний дараа сайхан бvсгvйчvvдийг оймс шигээ сольдог хvvхэмсэг зангаараа улам алдаршсан гэж хэлж болно. Уг нь арван хэдэн жил ханилсан ханьтай, бас ч vгvй гурван хvvхдийн эцэг тэрбээр юуны учир гэр бvлийнхээ тооноос хасагдаж, урдуураа улаан хөлтэй амьтан гаргахгvй болов.
Нэлээд хэдэн жилийн өмнө Монголын дизайнеруудын холбоо жил бvр уламжлал болгон явуулдаг миссийн тэмцээнvvд болон "Гоёл” наадмаа нvvр улайхааргvй зохион байгуулахын тулд бэл бэнчин сайтай нэгнийг онилж авахаар шийдэж л дээ. Тэдний нvдэнд хамгийн тvрvvнд "Монгол газар” хэмээх алтны уурхайг атган суугаа Ц.Мянганбаяр туссан хэрэг. Мань эр ч тавьсан саналыг дуртайяа зөвшөөрч, холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш одоо хvртэл энэхvv албаа "нэр төртэй” биелvvлж яваа. Угийн хvvхэмсэг эр энэ ажлыг эрхэлснээс хойш энэ зан нь ил цагаандаа гарч, бараг л жилд нэг хvvхэнтэй амьдралаа холбодог болсон. Тvvнийг хамтран ажиллагсад болон ойр тойрныхон нь хvн чанар сайтай, сайн хvн гэх юм билээ. Хамтран амьдрагчдаа туйлын их халамжтай. Хотын төвд байр сууц, хотын захад өндөр зэрэглэлийн орд харш, бас болоогvй унах унааг нь жолоочтой нь бэлдээд өгчихдөг. Харин сонирхол нь буураад хаяхаараа тэр эд хөрөнгийг өөрт нь vлдээдэг өгөөмөр нэгэн гэнэ билээ. Аргагvй биз дээ. Газар нутгийнхаа буянаар тоглож яваа хvн бусдад хишгээ хvртээлгvй яахав.

Нялх амраг Д.Пvрэвсvрэн

Ц.Мянганбаяр Монголын дизайнеруудын холбооны дэд ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажилласнаас хойш тvvний нvдэлсэн бvсгvй жил бvрийн Гоёл наадмын топоор шалгардаг уламжлал тогтоод байгаа гээд хэлчихэд нэг их хилсдэхгvй. Тvvний хамгийн анхны "зааж авсан” дурлалт бvсгvй нь топ модель Д.Пvрэвсvрэн. Тэрбээр "Найм дахь гариг” хамтлагийн "Арван жилийн дурсамж” дууны клипэнд тун чадварлаг тоглож хэрэндээ л од болчихоод байсан. Мань эр Пvvжээг арван жилийн жаахан охин байхаас нь эхлээд эргvvлсэн гэдэг. Мэдээж тансаг унаа, их хэмжээний мөнгө төгрөгөөр эргvvлсээр байгаад өөрөөсөө vе мултарсан 19-хөн настай охинтой дэр нэгтгээд авсан юм билээ. Тэд удалгvй хөөрхөн охинтой болж, аз жаргалаар бялхсан. Дараа жил нь Д.Пvрэвсvрэн "Гоёл” наадмын топоор шалгарсан. Гэвч тэдний аз жаргалтай амьдрал тийм ч удаан vргэжилсэнгvй. Сурсан занг сураар боож болдоггvй гэдэг дээ. Угийн хvvхэмсэг зантай мань эрийн нvдэнд өөр хvvхэн харагдах болж алаг vр, амраг ханиасаа дахиад л нvvр буруулсан. Загвар өмсөгчийн халааг 18 нас дөнгөж хvрч яваа Д.Ариунцэцэг хэмээх бvсгvй залгасан. Харин Д.Пvрэвсvрэн ганц дайчин ганцдахгvй гэдэг шиг зvтгэсээр хvvхдээ өсгөж, өөрөө ч "Хувьсал” продакшны жvжигчнээр ажиллаж нуугдмал авьяасаа нээгээд авсан. Бас болоогvй, Улаанбаатар кино наадмын хамаг шагналыг нь хамсан. "Боолын гэрээ” кинонд тоглож жаахан ч гэсэн авьяас байгаа юм байна гэсэн vнэлгээг vзэгч тvмнээсээ авсан гэнэ билээ. Тэрбээр "Миний өнгөрсөн амьдрал жаргал, зовлонгоор дvvрэн байсан. Одоо тэр хvн надад хамаагvй болсон. Өөрөө өөрийгөө мэдэж байгаа” хэмээн Мянганбаярын талаар ярьсан байдаг. Саяхан Сингапурт хэлний мэдлэгээ дээшлvvлснийг нь харахад хэрийн зовлонд гудайхгvй, өөрийн гэсэн амьдралын утга учиртай ган төмөр гэдгээ харуулаад авсан. Харин сvvлийн vед Пvрэвсvрэнгийн найз залуу нь тvvнийг өмнөх амьдралаар нь даапаалж, зодож дарамталдаг, тэр ч бvv хэл хар тамхинд оруулсан гэх мэдээлэл гарах боллоо. Энэ мэдээлэл vнэн эсэхийг мэдэхгvй ч хvн амьдралдаа юу эсийг vзэх билээ. Нэгэнт өнгөрсөн амьдралаар нь хөөрхий бvсгvйг гоочлоод яана.

Гэр бvл vймvvлэгч Д.Ариунцэцэг

Жинхэнэ бэлэн амьдрал дээр хөл тавьсан бас нэг нялх амраг нь Д.Ариунцэцэг хэмээх бvсгvй. Тvvнийг Монголын нэгэн сайхан гэр бvлийг салгалаа хэмээн олон нийт их л дургvй хvлээж авсан. Хvний өмнөөс эгцхэн шиг харж байгаад хэдэн олигтойхон vг холбоод хэлчихэж чадахгvй байж айл гэрийн амьдрал vймvvлээд гээд л. Яахав царай зvсээрээ Пvрэвсvрэнгээс дутаад байх юмгvй ч бие галбирын хувьд бол хаана нь ч хvрэхгvй. Загварынхан дотроо тарган, намхан хэмээн гоочлогдож тайзан дээр тэр болгон гараад байдаггvй. Харин хөөрхөн царай нь өөрийг нь фото модель болгосон юм. Тvvний нэрийн өмнө ганц л гуншин байдаг. Тэр нь 2003 оны "Монголын сайхан бvсгvй” тэмцээнд ороод шагналд тодорхойлогдоогvй ч гэсэн "Ард тvмний мисс” хэмээн өргөмжлөгдсөн нь. Д.Ариунцэцэгтэй Ц.Мянганбаяр их л ёс журамтай сvй тавьсан гэдэг. Дарханд аж төрдөг аав ээж дээр нь бөөн бэлэг сэлттэй очиж сvй тавих зөвшөөрөл авч байжээ. Хадам аав ээж нь тvvнийг дуртайяа хvргэнээ болгосон байна. Тухай vед олны хэл амнаас болж шинэхэн нялх амрагаа Сингапур руу явуулж өөрөө дуртай цагтаа очдог байсан гэнэ билээ. Ариунцэцэг тэнд байхдаа цагийг vр дvнтэй өнгөрөөж, гоо сайхан, бие галбиртаа нэлээд анхаарсны хvчинд чамлахааргvй жин хассан гэдэг. Vvнийг Камертон хамтлагийн ахлагч Болдын нэгэн клипээс харж болно. "Камертон” хамтлагийн байнгын ивээн тэтгэгч нь "Монгол газар” ХХК. Мянганбаярын ээлжит амрагуудыг мэдье гэвэл "Камертон” хамтлагийнхны клипэнд тоглож буй эмэгтэйчvvдийг харахад л ойлгомжтой гэж хэлэхэд хилс болохгvй. Урьд нь Пvрэвсvрэн ч мөн адил нэлээд хэдэн клипэнд нь тоглоод амжсан. Ёс төртэй авсан юм чинь Д.Пvрэвсvрэн шиг арай хаячихгvй байлгvй дээ гэсэн олны таамаг хол зөрөв. Тэд жил хvрэхтэй vгvйтэй хамт амьдарч байгаад хоёр тийшээ болцгоосон. Мянганбаяр ч нөгөө өгөөмөр зангаараа тvvнд байр, машиныг нь өгсөн гэдэг. Сvvлд нь сонсож байхнээ Ариунцэцэг хардсаар байгаад салсан гэдэг. Мөнгөтэй баян эр өөрийг нь гэхэд цаашаа гэх бvсгvй өнөө vед хуруу дарам цөөн биз. Д.Ариунцэцэг өдгөө Японд сурч байгаа бөгөөд "Одоо л Пvрэвсvрэнд ямар хvнд байсныг ойлгож байна. Би хэзээ ч хамаагvй Пvvжээгээс уучлал гуйхад бэлэн байна” хэмээн харамсан ярьдаг гэсэн.

Хал vзсэн хашир Н.Алимаа

Дараалан хоёр ч удаа нялх ногоо "зулгаасан” Мянганбаяр энэ удаа арай жаахан боловсорсон нэгэн болох загвар өмсөгч, топ модель Н.Алимааг сонгосон. Монголын загварын ертөнцөд олон жил "чанагдсан” тэрбээр томоохон наадмууд, миссийн тэмцээн аль алинд нь гавьдаггvй. Харин ямар аз нь дайрсан юм хvvхнvvдийн эрлэг болсон Мянганбаярын хараанд өртөж тэр жилдээ "Гоёл” наадмын топ моделиор шалгарч байсан удаатай. Хашир хvн гэж хаширсан хvнийг хэлдэг гэдэг. Энэ хоёрын хэн хэн нь хаширсан улсууд. Н.Алимаа ч яахав топоор өргөмжлөгдөж дээгvvр алхаж явахад нөгөөх нь хажуу хавиргандаа авах арга сvвэгчилсээр. Угийн жаахан хөнгөмсөг тvvнийг алдчихна хэмээн айсан гэлтэй Н.Алимааг топ модель болсны дараахан Мянганбаяр өөрийн туслахаар авсан юм. Өдөржин цай хоолыг нь бэлдэж, оройдоо гэр рvv нь хамтдаа буцна. Тухайн vедээ Н.Алимаа "Би Мянганбаяртай хайр сэтгэлийн ямар ч холбоо байхгvй. Би тэднийд өөрийнхөө чадвараар ажилд орсон гэж” эсэргvvцэж байсан ч дотно харилцаатай байсныг нь олон зvйл нотлоод өгсөн дөө. Сайн сайхан ирээдvйг мөрөөдөж байсан энэ хоёрын амьдрал бас л бvтэлгvйтсэн. Ингээд л нэг хэсэг Мянгаа орь ганцаар болж, өөрт таарсан дараагийн бvсгvйнхээ эрэлд гарсан байна.

Бvтэлгvйтсэн хайрууд

"Монгол газар” хэмээх нэр рок попынхонд их алдартай. Арга ч vгvй биз. Өөрсдийнхөө уран бvтээлийг олонд хvргэхийн тулд мөнгийг ёстой уух шиг болдог урлагийнханд "мөнгөний уурхай” юу юунаас илvv эрхэм. Хэзээний залуухан охид сонирхдог мань эр манай охидын хамтлагуудын нэг "Гурван охин”-ыг сонирхож эхэлжээ. Энэ мэдээллийг тус хамтлагийнхан бас л vгvйсгэж байлаа. "Энэ бол ор vндэсгvй мэдээлэл. Мянгаа ах бол маш сайн хvн. Бид зvгээр л ажил хэргийн холбоотой улс " гээд л. Гэвч нөгөө ах нь дvv нарынхаа нэгийг ах дvvгийн хайр хэмээн амраг хосын хайраар хайрлаж явсныг тэд сvvлд нь ойлгосон. Гэвч Мянганбаярын хайрын эзэн нь найз залуутай байж таарснаар энэхvv хайрын гал бөхсөн юм гэнэ билээ. Тэд одоо хvртэл сайхан харилцаатай байж уран бvтээлээ тэтгvvлсээр яваа. Харин дараахан нь "Гурван охин” хамтлагийн гол өрсөлдөгч болох "Киви” хамтлагийн ахлагч н.Уламбаярт сэтгэл алдарснаа нуугаагvй. "Киви” хамтлагийн продюссер н.Ангирмааг хэзээний хатуу хvн гэдэг. Тиймээс Мянгаа "Киви”-гийнхнийг яаж ч чаддаггvй гэсэн.

Ээлжит амраг О.Уянга

Нэг хэсэг Мянганбаярыг гэрийнхээ vйлчлэгчтэй хайр сэтгэлийн холбоотой. Тэр vйлчлэгч нь хvvхдийг нь хvртэл гаргасан хэмээн шуугиж байсан. Хvмvvс ч Монголын нэг ядарсан эмэгтэйд буян болж байна. Нөгөө бэлэглээд байдаг байр, машинаасаа өгсөн байхдаа гээд ёжлонгуй байв. Тэрбээр төд удалгvй ээлжит шуугианаа дэгдээсэн. Ээлжит амрагаар нь топ модель Х.Ундраа шалгараад байсан юм. Тэрбээр загварынхан дотроо эрдэм боловсрол болон биеэ авч явах байдлаараа нэлээд нэр хvндтэй. Ийм бvсгvй яагаад Мянганбаяртай орооцолддог байна гэж халаглах хvмvvс ч олон байсан. Хэр баргийн зvйл рvv гvйгээд байдаггvй, элдэв асуудлаас хол явдаг тvvний зарчимч чанар Мянганбаярын хvvхэмсэг зантай нь зөрчилдөж нэг их удалгvй салсан. Харин хамгийн сvvлд Ц.Мянганбаярын ээлжит амрагаар өнгөрсөн жилийн топ моделиор шалгарсан О.Уянга тодроод байна. "Мисс Монголия 2006” наадмын "Мисс модель” өргөмжлөлт, "Top model of the world” болон "Miss global city competation” уралдааны шагналт гээд л тvvний гуншин их. Тэрбээр Хvмvvнлэгийн ухааны их сургуулийг олон улсын сэтгvvлч мэргэжлээр төгссөн бөгөөд "Шvрэн бугуйвч” кинонд хvртэл дvр бvтээгээд амжсан нэгэн. Хугацаанаасаа өмнө топ модель болсон гэж шvvмжлvvлээд байгаа. Гэсэн ч шинэхэн топ "топ хvн ямар байдгийг харуулна” гэж ам алдсан. Тvvнийг топ модель болсонтой зэрэгцэн "Монгол газар”-ын Ц.Мянганбаяртай амрагийн холбоотой гэсэн мэдээллvvд гарч эхэлсэн. Энэ нь ч vнэний ортой бололтой. Камертон хамтлагийн Эбагийн ажиллуулдаг кафед "Гоёл” наадмын эхний орой Ц.Мянганбаяр О.Уянга нар хамтдаа хооллоод сууж байсан гэж зарим эх сурвалжууд хэлж байлаа. Ямартаа ч жил бvрийн топоор тодорсон бvсгvйчvvд Ц.Мянганбаярын гараар ордог гэдэг яриаг дээрх Vйл явдал батлах мэт.

Сэтгэгдэлүүд: 8
8 | b_tsom <<< бичсэн | 2011-07-30 | 5:15 PM Сэтгэгдэлтэй хуудас |
монголын мисс гэж нэрлэгдэх эдгээр хүүхнүүд нь ийм байгаа юм чинь Монголын бүх эмэгтэйчүүд баян хүнтэй ганц нэг унтаад жаахан жуухан юм авахаас буцахгүй гэдэг нь тодорхой angry
+ (0) -
7 | TaSuKis <<< бичсэн | 2010-02-25 | 10:33 PM Сэтгэгдэлтэй хуудас |
shalig hunuuus angry yo algadaad avhiimsan
+ (0) -
Аватар байхгүй
6 | zoko <<< бичсэн | 2010-01-25 | 9:17 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Tsogtoo-d zovloh ni: Medeelelee dajgui olj oruulah yum daanch neg gem ni ih nurshsan olon text uuniinhee hajuugaar zarim holbootoi zurag ntr tavchilhval ...... iluuu shan hurteemjtei bno shoo. wacko
+ (0) -
5 | Wikinoy <<< бичсэн | 2010-01-19 | 3:39 PM Сэтгэгдэлтэй хуудас |
jinhen zambal pizda bna daa DOH toi baihaaa biggrin biggrin biggrin
+ (0) -
4 | anduud <<< бичсэн | 2010-01-17 | 9:30 PM Сэтгэгдэлтэй хуудас |
kkkkkkkkkkkkkkkkk bi ene zaluu shig bsn bol yaah bsn boloo kkkkkkkkkkkk tongue tongue tongue tongue tongue tongue tongue tongue tongue
+ (0) -
3 | kazame <<< бичсэн | 2010-01-17 | 3:53 PM Сэтгэгдэлтэй хуудас |
VV AAA OO biggrin
+ (0) -
2 | sadness <<< бичсэн | 2010-01-17 | 10:35 AM Сэтгэгдэлтэй хуудас |
Yostio butelgiu gar gej ene bnda
+ (0) -
1 | muu1019 <<< бичсэн | 2010-01-17 | 4:36 AM Сэтгэгдэлтэй хуудас |
jinhene l shalig amitan daa
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !