Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

"Pussycat Dolls"-ийн Николь болон бусад одууд Монголд - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
"Pussycat Dolls"-ийн Николь болон бусад одууд Монголд
poster


Жавар сэнгэнэсэн өвлийн өдрүүдэд "Ирмүүн" агентлаг монголчууддаа хоёр бэлэг барих гэж байна. Нэг нь дэлхийн сая сая бүсгүйчүүдийн дурлан уншдаг "Cosmopolitan” сэтгүүлийн анхны дугаар. Харин нөгөө нь дэлхийн сэтгүүлийн нээлтэд зориулсан дэлхийн шоу.

"Esquire", "Harper's Bazaar", "Marie Claire", "Good Housekeeping", "Seventeen"... Энэ сэтгүүлүүдийг дэлхий уншдаг. Эрхлэн гаргагч нь 50-иад сонин, 200-аад сэтгүүл, 29 телевизтэй "медиа вант улс" Hearst корпораци. Тэд дэлхийн 60 улсад өөрийн хувилбартай "Cosmopolitan" сэтгүүлээ Монголд гаргах эрхийг "Ирмүүн"агентлагт өгчээ.

Cosmopolitan сэтгүүл нь 1886 онд дээдсийн хүрээнийхэнд зориулан анхны дугаараа гаргаж байсан бол өнөөдөр дэлхийн сая сая уншигчдын хүсэн хүлээж, шимтэн уншдаг эрч хүчтэй, хүсэл эрмэлзэл өндөртэй, тэмүүлэлтэй бүсгүйчүүдэд зориулсан дэлхийн топ брэнд №1 сэтгүүл болжээ. Уг сэтгүүлийн албан ёсны хувилбарын тоо хэдийнээ 60-д хүрч, 100 гаруй оронд олон сая хувиар худалдаалагдаж байна.

Cosmopolitan нь хамгийн анх удаа аборт, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг харгислал, хүчирхийлэл, оюутнуудын бие үнэлэлт зэрэг нийгмийн асуудлуудыг хөндсөн нийтлэлүүдийг хэвлэж улс төр, олон улсын байгууллагууд болон нийгмийн анхаарлыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хандуулж байжээ.

Нөгөө талаараа нийгмийн өөрчлөлттэй зэрэгцэн эмэгтэйчүүдэд тулгарч буй бүхий л асуудлуудыг хөндөж бусдаас хамааралгүй сайхан амьдрах ухаан, гоо сайхан, ажил алба, хувийн амьдрал гээд бүхий л асуудалд шилдэг нь байх урам зоригийг бэлэглэж чаддаг учраас маш богинохон хугацаанд асар том, үнэнч уншигчийн хүрээтэй болж чаджээ. Энэ бүхэн нь олон төрлийн эмэгтэйчүүдийн бусад бүх сэтгүүлүүдээс эрс ялгарах Cosmopolitan-ы онцлог, амжилтынх нууц гэгддэг.

Анх 1965 онд тачаангуй төрхтэй бүсгүйн зургийг сэтгүүлийнхээ нүүрэнд тавьж мөн л үүгээрээ анхных нь болж чадсан байна. Эрчүүд бүсгүйчүүдээс өрсөн дугаар бүрийг алгасалгүй худалдаж авч байв. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд олны хүндэлж, биширч явдаг 544 эмэгтэй гарчээ. Уншигчиддаа сэтгэл хангалуун, итгэл дүүрэн, өөдрөг амьдрах, шинийг эрэлхийлэх урам зориг өгч, хүсэл тэмүүллийг нь хурцлах зорилготой уг сэтгүүлийн уншигчид жилээс жилд сая саяар нэмэгдсээр байна. Өнөөдөр Cosmopolitan сэтгүүлийг орчин цагийн бүсгүй хүний Библи буюу ариун судар хэмээн нэрлэдэг байна.

Тэгвэл энэхүү гайхалтай сэтгүүлийг Монгол бүсгүй та сар тутам захиалан, эх хэл дээрээ унших боломжтой болжээ. Аливаа сэтгүүлийн дотоод агуулгын текстээсээ ч их хувийг фото зураг эзэлдэг. Тэгвэл энэ сэтгүүлд Холливудын алдартнуудын албан ёсны фото зургийг хэвлэх гэнэ.

Мөн Ирмүүн агентлагийнхан "Cosmopolitan" сэтгүүлийн нээлтэд зориулан дэлхийн жишигт нийцэхүйц шоу тоглолтыг зохион байгуулах гэж байгаа ажээ.

Энэ шоу нь арван хоёрдугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулах ажээ. Шоунд дэлхийн алдартай одод, хамтлаг, дуучид оролцох гэнэ. "Тодес” бүжгийн хамтлаг, Олег Безинских, үзэсгэлэнтэй, авъяаслаг Nicole Scherzinger нар энэ шоунд ирэх ажээ.

М.Жаргал



Сэтгэгдэлүүд: 7
7 | KiZuNa <<< бичсэн | 2010-11-30 | 2:35 PM Сэтгэгдэлтэй хуудас |
teul sn l biz kekke biggrin biggrin
+ (0) -
6 | WINNER <<< бичсэн | 2010-11-29 | 7:30 PM Сэтгэгдэлтэй хуудас |
bna aa bna
+ (0) -
Аватар байхгүй
5 | bmx <<< бичсэн | 2010-11-29 | 4:15 PM Сэтгэгдэлтэй хуудас |
setguul
+ (0) -
Аватар байхгүй
4 | bmx <<< бичсэн | 2010-11-29 | 4:14 PM Сэтгэгдэлтэй хуудас |
seguul n ireh gj bsan ymuu biggrin kkk
+ (0) -
3 | Sheeva <<< бичсэн | 2010-11-29 | 3:56 PM Сэтгэгдэлтэй хуудас |
3-т шүү

Ирмүүн агентлаг гэж байна шүү ардууд tongue tongue tongue

+ (0) -
2 | Enh <<< бичсэн | 2010-11-29 | 2:57 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Mongol hogjool bgam daa!
cool
+ (0) -
1 | EVolUtioN <<< бичсэн | 2010-11-29 | 12:50 PM Сэтгэгдэлтэй хуудас |
1st Yeah
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !