Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Пэйж файлын тухай (Page File) - Хичээл - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Пэйж файлын тухай (Page File)
poster
Компьютерт суулгаастай хэрэглээний программуудын ашиглаж чадах санах ойн нийт хэмжээ нь суугдсан RAM буюу физик санах хэмжээн дээр Pagefile-ийн үнэмлэхүй дээд хэмжээг нэмсэнтэй тэнцүү байдаг. Pagefile гэж юу вэ? Үйлдлийн Систем санах ой болгон ашиглаж байгаа хатуу дискний тодорхой зай нь page file (Windows 95, 98, ME зэрэг хуучин үйлдлийн системд swap file) юм.

Физик санах ойтой харьцуулахад хатуу диск нь хэт удаан учраас пэйж файл оптимизацгүй ашиглагдаж байгаа нөхцөлд компьютер гацах гээд байгаа мэт санагдах үе байдаг. Өөрөөр хэлбэл оптимизац хийгдээгүй нөхцөлд пэйж файлтай холбоотойгоор удаан ашиглалтын явцад компьютерийн ерөнхий бүтээмж муудаж эхэлдэг гэсэн үг юм. Учир нь пэйж файл нь default буюу автоматаар тохируулагдаж байгаа нөхцөлд C: дискэн дээр үйлдлийн систем, хэрэглээний программуудтай цуг байрладаг.

Ийм нөхцөлд анх contiguous буюу залгамал байрлалтай байсан пэйж файл ашиглалтын явцад программ шинээр суулгах, uninstall хийх зэрэг янз бүр үйлдлийн нөлөөгөөр хатуу дискний янз бүр байрлалд хэсэгчлэгдэн (fragmented) тарж эхэлнэ. Хатуу дискний уншиж, бичдэг толгой нь залгамал (contiguous) пэйж файлыг хайх гэж хугацаа алдалгүйгээр үргэлжлүүлэн хурдтай харьцаж чаддаг. Харин дискний өөр өөр байрлалд тарж, хэсэгчлэгдсэн (fragmented) пэйж файлтай харьцахдаа хайлт (seek) хийдгийн улмаас толгойн хөдөлгөөн ихсэж, уншилт удааширдаг байна. Пэйж файл тарж хэсэгчлэгдэх нь ихсэх тусам энэ удаашралт улам бүр мэдэгдэхүйц болно.

Page file-ийг хэрхэн contiguous буюу залгамал байлгах вэ?

Пэйж файлийг урьдчилан хатуу дискэндээ дефрагмент хийсний дараа цоо шинээр үүсгэх нь залгамал байлгах нөхцөл болно. Харамсалтай нь Windows XP үйлдлийн системийн өөрийнх нь built-in хэрэглүүр пэйж файл дефрагментлах чадваргүй учраас хөндлөнгийн тусгай программ (Diskeeper, PageDefrag, Ultimatedefrag гэх мэт) ашиглана.

Санах ойд хадгалагдаж буй агуулгыг RAM ба хатуу дискний хооронд байнга пэйжлээд байлгахгүйн тулд аль болох ахиухан RAM суулгах нь бүтээмж сайтай байх нэг нөхцөл болно.

Системийн нийт санах ой (RAM + пэйж файл!) хүрэлцэхгүй байх тохиолдолд үйлдлийн систем пэйж файлыг анхдагч хэмжээнээс нь (initial size) үнэмлэхүй хязгаарт (maximum size) хүргэн динамикаар шууд өсгөдөг. Өөрөөр хэлбэл пэйж файлийн хэмжээ тогтмол бус, өөрчлөгдөж байдаг. Ийм тогтмол бус, өөрчлөгддөг пэйж файлтай байх нь диск фрагментлагдах нэг шалтгаан болдгоос гадна үйлдлийн систем пэйж файлийн хэмжээг ихэсгэж байгаа үед хатуу диск хий эргээд байгаа мэт санагдаж эхлэдэг. Иймд компьютертээ шаардлагатай пэйж файлын хэмжээг мэдэж байгаа нөхцөлд пэйж файлын хэмжээг тогтмол (permanent) тохируулах нь ашигтай байдаг.

Пэйж файлын хэмжээг хэрхэн тогтмол (permanent) байхаар тохируулах вэ?

Тохиргоог хийхдээ Control Panel руу орж System айкон дээр товших, эсвэл My Computer айкон дээр хулганы баруун товшилтоор System properties-д нэвтэрнэ. Advanced tab-ийг сонгоод Performance хэсгийн Settings товчлуурыг товшиход гарч ирэх Performance Options диалог цонхны Advanced табийг товшиж орно.

Доод талын virtual memory хэсгийн change товчлуурыг дарахад Virtual Memory диалог цонх гарч ирнэ. Сustom size хэсэгт пэйж файлийн анхдагч (initial size) болон үнэмлэхүй (maximum size) хэмжээг нэг ижил зааж өгнө.

Пэйж файлд хэдий хэмжээний зай байвал хангалттай вэ?

Windows XP үйлдлийн систем пэйж файлын хэмжээг системийн санах ой буюу RAM-наас 1.5 дахин их байхаар автоматаар тохируулдаг боловч энэ нь тэр бүр оновчтой байж чаддаггүй. Учир нь бодит хэрэглээнд суулгасан RAM-ний нийт хэмжээ болон ашиглаж байгаа программын тооноос хамаараад пэйж файлын хэмжээ нь тодорхой компьютер бүрт их, бага янз бүр байж болно.

Ийм учраас компьютерийнхээ санах ойн ашиглалт хэр байгааг эхлээд шалгаж үзэх хэрэгтэй. Үүнийг task manager ашиглаад хамгийн хялбар аргаар тодорхойлж болно. Юуны түрүүнд компьютерээ ердийнхөөрөө ашиглаж, санах ой их шаарддаг хэрэглээний программ ажиллуулж, текстур ихтэй орчин үеийн хүнд тоглоом аль болох удаан тоглоод үз. Дараа нь task manager/performance табыг товшоод санах ойн тухай мэдээллийг харцгаая.

- Эхний тохиолдолд Windows Task Manager-ийн Performance цонхонд байгаа Physical Memory (K) хэсэгт компьютерт суулгасан RAM-нийхаа нийт хэмжээ (Total 1046944 К) ба ашиглагдаагүй сул (Available 448612 К) RAM-ны хэмжээг харагдаж байна. Мөн зүүн доот талын Commit Charge (K) хэсэгт яг тухайн үед ашиглагдаж байгаа нийт санах ойн хэмжээ (Total 495168 К буюу 483 Мб) болон компьютер ассанаас хойш ашиглагдсан санах ойн үнэмлэхүй дээд хэмжээг (Peak 633792 К) харж болно.

Одоо RAM буюу шуурхай санах ойн нийт хэмжээнээс компьютерт ашиглагдаж байсан үнэмлэхүй дээд хэмжээг хасаад ямар дүн гарч байгааг үзэцгээе. Тухайн тохиолдолд 1046944-633792=413152 К болж байна. Үүнээс үзвэл уг компьютерт RAM-ний ашиглалт дөнгөж талаасаа илүү, пэйж файлийн ашиглалт 480-490 Мб-аас хэтрэхгүй байгаа тул санах ой чухам хангалттай. Энэ тохиолдолд пэйж файлийн хэмжээг 590 Мб-аар (490 Мб дээр цаашид хэрэглээний явцад өсч болзошгүй 90-100 Мб орчмыг нэмэх хэрэгтэй!) санаа амар тохируулж болох нь байна.

- 2 дахь тохиолдолд яг тухайн үед ашиглагдаж байгаа нийт пэйж файлын хэмжээ (188 Мб) бага боловч ашиглагдсан санах ойн үнэмлэхүй хэмжээ (Peak 758064 К) нийт санах ойн хэмжээтэй (Total 785904 К) ойролцоо, өөрөөр хэлбэл уг компьютер RAM-аа бараг бүрэн ашиглаж байна.

Гуравдах тохиолдолд тухайн үед ашиглагдаж байгаа нийт пэйж файлийн ашиглалт (537 Мб), харин ашиглагдсан санах ойн үнэмлэхүй хэмжээ (Peak 700480 К) хүрч байсан нь нийт санах ойн хэмжээнээс (Total 523184 К) нэгэнт хэтэрчээ.

Өөрөөр хэлбэл уг компьютер RAM хүрэлцээгүйн улмаас пэйж файл буюу виртуал санах ойдоо тулгуурлан ажиллаж байна.

Пэйж файлийг хатуу дискний гадна захын трэкүүдэд шилжүүлэх нь бүтээмжийг мэдэгдэхүйц сайжруулдаг. Учир нь хатуу дискний гадна захын трэк нь дундын болон төвд ойр трэктэй харьцуулахад илүү хурдтай учраас нэгж хугацаанд дискний толгойн уншиж, бичиж чадах өгөгдлийн хэмжээ хамгийн их байдаг. Жишээ нь төвд хамгийн ойр трэкийн нэвтрүүлэх чадвар ойролцоогоор 30Мб/с байхад хамгийн гадна талын трэкийнх 59Мб/с буюу бараг 2 дахин их байдаг аж. Тэгэхлээр төвд ойр трэкэнд байрласан пэйж файлийг гадна захад шилжүүлэх тохиолдолд бүтээмжийн хувьд хоёр дахин хожоо гарах нь ээ хэхэ за за нэг иймэрхүү байхад болох байхаа .

Сэтгэгдэлүүд: 4
4 | HaS <<< бичсэн | 2010-07-01 | 5:21 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ойлгохгүй байна гэхдээ баярлалаа шүү айн админ та ч их ухаантай шүү хахахах
+ (0) -
3 | sadness <<< бичсэн | 2009-12-29 | 1:02 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ok tnx happy happy
+ (0) -
2 | Razu_naaha <<< бичсэн | 2009-12-28 | 10:09 PM Сэтгэгдэлтэй хуудас |
lol sn oilgohgui l bn yg ymarshuu yumiig ni hurdan bolgoh gd bgn kkk biggrin
+ (0) -
1 | MN_CR <<< бичсэн | 2009-12-28 | 9:47 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ram cleaner sulgaad nam tseverlenee tnx chi mundag shuu
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !