Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Оройхон тийшээ найзуудтайгаа уулзлаа............. - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Оройхон тийшээ найзуудтайгаа уулзлаа.............
poster
Оройхон тийшээ найзуудтайгаа уулзлаа. Эхлээд компьютер тоглоцогоов. Яагаад ч юм эзэнгүй хоосон ч юм шиг. Хар бараан тийм мэдрэмж төрөөд байв. Нэг их юм бодсонгүй. Дараа нь ууцгаалаа. Элдэв юм ярьж байтал, яагаад ч юм ярианы сэдэв, сүнс сүдэр болж өөрчлөгдлөө.

Нилээн удаан ярилцсаны эцэст, бүгд тарлаа. Хэсэг нөхөдтэйгээ үлдэв. Хоосон, харанхуй, хүйтэн, жихүүцэм гудмаар бид хэд алхална. Салхи нь хүртэл жихүүн байлаа. Гудамжаар нэг хог, цаас хөглөрөх агаад, хааяаа салхинд хийсэх цаас харагдана. Би хаана яваад байна. Танихгүй газар, танихгүй ертөнц. Гэвч би дандаа л явдаг байсан юм шиг л, тайван алхана.
Хонох байшиндаа ирлээ. Нэг найз маань: "Энэ байшинд хоноцгооно. Гурван давхарт нь дажгүй байр бий" гээд урдхан талд минь харагдах 4 давхар байшинг заалаа. Үүлтэй тэнгэрээс, арай чүү бүлтийх сарны туяа л ганцхан, тэр байшинг гэрэлтүүлж байв. Цөөн хэдэн цонх л бүдэгхэн гэрэлтэй байлаа. Угаасаа би сүнс сүүдэрт итгэдэггүй тул тоосонгүй. Яваад орлоо. Өрөө маань бас л жихүүцмээр санагдаж байлаа. Ороод удаагүй байтал хаалага өөрөө хаагдлаа. Сонин л юм. Гэрэл ч өөрөө аслаа. Удалгүй энд тэнд байгаа зүйлс хөдлөх мэт. Нэг харахад байсан зүйл, дахиад харахад өөр байрлалд очсон байх аж.
Даараад болдоггүй. Сэрлээ. Би агаар дээр байж байх юм. Тэгсэн намайг тойроод хэн нэг нь байна. Царайг нь харахыг хүссэнгүй. Би бууж өгөхийг хүссэнгүй. Тэмцэлдлээ. Тэмцэл бүүр ширүүслээ. Тэгтэл миний дээрээс цагаан гялгар уут унаад ирлээ. Миний цээжин биеийг бүхлээр нь бүрхэн авлаа. Тал талаас гарнууд гарч ирээд, уутны цаанаас, уутны амыг хумьж эхлэв. Бачуу байлаа.

Айж байна. Хумьж дуусвал би бүтэж үхэх нь. Гараараа саад боллоо. Тэлэхийг оролдов. Бүтсэнгүй үнэндээ хүч хүрэхгүй байв. Гарнууд боосоор, хоолойнд минь туллаа. Багалзуурдлаа. Амьсгал авч болохгүй байлаа. Нүднээс нулимс гарч, бүлтрэх гэж байгаа юм шиг л байлаа. Бачуурсандаа болоод хөл, гар маань тийчигнэж байлаа. Яахаа мэдхээ болихдоо, ийш тийш сандран харна.

Царайг нь харахаар шийдлээ. Хувхай цагаан царай, улаанаараа эргэлдсэн нүд, бас жихүүцэм хөндий харцаар, жуумалзан надруу харж байлаа. Одоо яах вэ?

Гэнэт толгой нэг санаа орж ирлээ. Сүнстэй таарсан хүмүүс ай
сандаа зугтдаг шүү дээ. Ямар ч байсан амьд л байдаг. Тэгээд л орилоод л гүйхийг оролдов. Нөгөө хэд ч алга болов би айсандаа гүйж байгаад юм мөргөөд, нүдээ нээлээ . . . . . . . .

Гэртээ байлаа. Хар дарж золиг чинь.

Гэхдээ сэрсэн ч гэсэн, энэ бүхэн жинхэнээсээ болсон юм шиг санагдаж байлаа.
Тэр ч байтугай гүйцэд сэрээгүй тархи маань хүртэл, үүнд итгэж сүнс байдын байна, би хаа ч хэлнэ хэмээн бодно.

Ёох аймаар байсан шүү.
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

Сэтгэгдэлүүд: 1
1 | HaS <<< бичсэн | 2010-07-01 | 2:18 PM Сэтгэгдэлтэй хуудас |
yu ve ene chi ain tanii zohioson ooriin chin zuiluu ain hoo hahah surprised
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !