Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Онош [хошин өгүүллэг] - - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Онош [хошин өгүүллэг]
poster


Ертөнцийн нэгэн сайхан өдөр эрхэм Симпанен бие нь тун таагүй байхыг мэдлээ. Тэр аль болохоор сайн сайхан юм бодохыг хичээж нүүр царайгаа толинд харав. Баярлах юм даанч байсангүй ээ. Нүд нь эвгүй улаан, нүүр нь хөрзгөр хөхөлбий туяатай байлаа.

Цусны нь даралт ихэдсэнээс зайлахгүй чих нь шуугина. Эмчийг яаралтай дуудууллаа. Синуха Горлоквейнин эмчийн хаалгаар шагайх 6 ширхэгийг нь залгихад эдгээдэг шидэт эм мэт.
Эмч Симпанены хэлийг үзээд айв. Амьсгалыг нь айхавтар боож хавдсан найлзуурхайг нь эхлээд авч хаялаа.
Мэс засал амжилттай өндөрлөсөн ч гэм нь хөөрхий ноёны биеийн зовиур хөнгөрсөн нь үгүй, нүд нь урдын адил улайж чих нь шуугисан хэвээр. Хэзээ ч ухаан алдан унаад өгөхөд гайхах юмгүй байжээ.

-Эрхэм минь та дэндүү их тамхи татсанаас... гэж дараа нь ирсэн эмч ам нээв.
Симпанен хэдийгээр үгэндээ харам бүдүүлэг нэгэн боловч:
-Амьдралдаа би ганц ч янжуур зууж үзээгүй. Мансууруулах болоод сэргээх бодисын алиныг нь ч татсан удаа үгүй билээ гэж тэр дор нь хэллээ.
-Тэгээд өөр яахав! Тамхи татдаггүй байж, тэгвэл та...
-Үгүй үгүй! Би архи уудаггүй, амсаж ч үзээгүй.
-Зүйтэй. Тэгвэл зовиурын шалтгаан өөр юм байна, мэдлээ мэдлээ.
Ингүүт эмч ноёнтны эрүүний рентген зургийг яаралтай авав. Авсан зургийн хальс нь ч хатаагүй байхад доод эрүүний хэдэн шүд бас хоёр соёог гайд гаргалаа. Өдөр хоног өнгөрсөөр ч нүдний улаан, чих симфони мэт шуугих, хоолой сөөнгөтөн чихрах мэт чимээ өчүүхэн ч дарагддаггүй ээ. Гэвч ноён Симпанены амьдралд тэмүүлэх хүсэл зориг буурсан нь үгүй. Тэр өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа барааны үнэ, элдэв олон татвар, оршуулгын товчооноос өдөр болгон шуудангаар ирүүлж байдаг элдэв гоё үгтэй зар сурталчилгаа, сүүлийн үеийн зөөлөн хуванцар авс, нийлэг доторлогооны тухай магтаал сайшаалыг аль болохоор санахгүйг хичээж байлаа. Симпанен яваандаа ном унших, уншихаар барахгүй бичиж тэмдэглэж авах бөөн ажилтай болов.

Гартаа тааралдсан эмнэлгийн ном "Өндөр настны лавлах", "Эмэгтэйчүүдийн эрүүл ахуй"-н зөвлөгөөг хүртэл дуусгалаа. Нэгэн том сонины "Эмчийн зөвлөгөө" өгөх хэлтэст түгшүүр дүүрэн ний нуугүй .захидал бичиж, эцэст нь нүд улайдаг, чих шуугидаг, ухаан алдаж унасан, амьсгаа нь багтардаг тухайгаа гээд хамаг л лай зовлонгоо тоочлоо. Ингэж эмнэлгийн элдэв лавлах, сонины эмчийн зөвлөгөө, ардын эмчилгээ, усан засал бүхнийг судалж хэлэх үгийг нь сонссоор даралт ихэдсэн, цөс өвдсөн, харшил болсон, цус багадсан, бөөрөндөө чулуутай, багтраа өвчинтэй болсноо мэдэж авчээ.

Ялангуяа сүүлчийн чинь өвчин хамгийн хүнд шатандаа оржээ гэсэн дүгнэлт сонсов. Энэ оношийг тогтоосон эмчээсээ Симпанен,
-Үүнийг эмчлэхэд хэд орох бол? гэж гунигтайяа асуусанд:
-Мянган марк хэмээн эмч дав даруй хариулав. Тэгэхэд нь Симпанен суудал дээрээ өөрөө ч анзааралгүй давхийгээд:
-Та намайг өршөөгөөрэй. Үнэнийг хэлэхэд энэ хорвоо дээр миний амьдрах хугацаа хэдий хэр үлдсэн бол? гэсэнд:
-Хоёр сар! гэж эмч өчив.

Ноён маань ихэд баярлалаа. Би ерөөс жаргал гэдгийг үзэж амжаагүй юм. Хоёр сар гэдэг надад бага хугацаа биш ээ. Сайн ашиглаж чадвал ертөнцийн хамаг жаргалыг эдэлж амжих хугацаа Түүнд үлдсэн өмч хөрөнгө юу л байна бүгдийг хуу зарж эцсийн эцэст нүдээ гартал гоёод гарч өглөө. Хамгийн шилдэг оёдолчинд очсон Симпанен задгай энгэртэй богино дээл захиалав. Дэлгүүрт орж хамгийн гоё зангиа, торгон цамц авахаар боллоо.
-Таны захны хэмжээ? гэж худалдагч бүсгүй эелдгээр асуув.
-Надад уу... За хө, аа тийм зах нь гучин ес.
-Худлаа даа! гэж худалдагч гайхаад таны өндөр, цээжний өргөнийг бодоход ийм сайхан эрд гучин ес болохгүй гэж хэлэв.
-Гучин ес, гучин ес! гэж цухалдсан ноён Симпанен хэлж. Яг энэ үед санчиг нь чинэрэн, бороо орохын өмнөх нарс модон ойн чимээ шиг чих нь шуугиж эхэллээ.
Худалдагч бүсгүй тэр даруй хэмжүүрээ авчирч Симпанены хүзүүний хэмжээг аваад ялсан хүний баярт дуугаар,
-Та андуурчээ ноёнтоон! Таны захны хэмжээ дөчин хоёр юм байна гэлээ.
-Дөчин хоёр гэнэ ээ? Тийм байх ёсгүй ээ. Би арван тавтайгаасаа эхлээд одоо хүртэл дандаа гучин есийг өмссөн хүн гэж ноёнтон маань бувтнан зогсоно.
 -Ноёнтон минь! Хэрвээ та одоо гучин ес өмсөх юм бол таны нүд улайж, чих чинь аяндаа шуугиж, амьсгаа чинь давхцаж аягүй бол ухаан алдаж ойчно доо гэж худалдагч хэлэв ээ.


  • Ангилал:
  • Нийтэлсэн: jj
  • Огноо: 2010-06-16
Сэтгэгдэлүүд: 7
7 | sadness <<< бичсэн | 2010-06-18 | 12:24 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hehe oistoi huurhun uguulleg uud baina. biggrin biggrin
+ (0) -
6 | jj <<< бичсэн | 2010-06-16 | 10:27 PM Сэтгэгдэлтэй хуудас |
nyamka bb t1 yanhan mini bitii slior
+ (0) -
5 | FiRe_LoRd <<< бичсэн | 2010-06-16 | 8:56 PM Сэтгэгдэлтэй хуудас |
xaxaxaxaxaxa biggrin biggrin
+ (0) -
4 | Mare <<< бичсэн | 2010-06-16 | 8:24 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Haha uneheer nice bailaa
+ (0) -
3 | nyamkabb <<< бичсэн | 2010-06-16 | 7:47 PM Сэтгэгдэлтэй хуудас |
nree my tsoliig nemeechee
+ (0) -
2 | nyamkabb <<< бичсэн | 2010-06-16 | 7:47 PM Сэтгэгдэлтэй хуудас |
te1 suga bga yom aa
+ (0) -
1 | tsogtoo <<< бичсэн | 2010-06-16 | 7:22 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Андаа чи мэдээ нэмэхдээ ерөөсөө зургаа хийхгүй юмаа, би л засаж байна тиймээс чамд шууд мэдээ чинь нэмэгддэг элит гишүүн өглөө шүү biggrin
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !