Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Нобелийн энх тайвны шагналд "Интернэт" нэр дэвшжээ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Нобелийн энх тайвны шагналд "Интернэт" нэр дэвшжээ
poster


Та бидний өдөр тутмын хэрэглээний нэг болсон интернэт энэ оны Нобелийн энх тайвны шагналд нэр нь дэвшсэн 237 хувь хүн болон байгууллагын дунд багтжээ.

2009 оны Нобелийн энх тайвны шагналд 205 нэр дэвшигч бүртгэгдэж байсан бол энэ онд тоо нь өсчээ. Харилцан яриа, хэлэлцүүлэг, зөвшил зэргийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хэмээн Италийн "Wired” сэтгүүл интернэтийг 2010 оны Нобелийн шагналд дэвшүүлсэн байна. "Нобелийн хороо Энх тайвны шагналд олон мянган нэр дэвшигчийг хүлээн авсан. Тэдгээрийн заримыг ердөө нэг хүн дэвшүүлсэн бол зарим нь 10, 100 гээд янз бүр байгаа. Байгууллагын нууц гэдэг үүднээс нэр дэвшигчдийн жагсаалтыг нийтэлдэггүй ч зарим нэг  нэр дэвшүүлэгчид өөрсдийн сонголтоо бусдад зарлачихдаг” гэж Нобелийн хүрээлэнгийн захирал Геир Лундестад "Би-Би-Си” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

2003 оны Нобелийн энх тайвны шагналтан Ширин Эбади, 100 долларын зөөврийн компьютер төслийн санаачлагч Николас Негропонте нар интернэтийг дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Нобелийн энх тайвны шагналд мөн Оросын хүний эрхийн төлөө тэмцэгч Светлана Ганнушкина, Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Лиу Сиаобогийн нэр дэвшжээ.

Норвегийн Нобелийн хорооны гишүүд Энх тайвны шагналын эзнийг тодруулдаг билээ. Гуравдугаар сарын 9-нд болдог хорооны гишүүдийн эхний хурлаар таван гишүүн нэр дэвшигчдээс сонголтоо хийдэг аж. Энэ оны Нобелийн утга зохиолын шагналын эзнийг 10 дугаар сарын 8-нд зарлахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Нобелийн шагналыг дагалдан ирэх мөнгөний дүн өмнөх онуудтайгаа адил байна. Өнгөрсөн оны Нобелийн энх тайвны шагналыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүртсэн бөгөөд шагналыг 10 сая швед крон /1,4 сая доллар/ дагалджээ. Харин 2010 онд интернэт энх тайвны шагнал хүртвэл шагналыг нь хэн гардан авах нь тодорхой бус байгаа юм.

С.Отгонбаяр


Сэтгэгдэлүүд: 1
1 | TOOLS <<< бичсэн | 2010-03-12 | 4:28 PM Сэтгэгдэлтэй хуудас |
TER TIIM BAIHAA
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !