Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Нийт Буриадын тухай - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0
Нийт Буриадын тухай
poster

Буриад улсын газар нутаг

Буриадын газар нутаг 17 дугаар зууны дунд үед Оросын Хаант Улсын бүрэлдэхүүнд орж, эхлээд Эрхүүгийн захирагчийн харьяанд байгаад, Байгалын чанад мужийн бүрэлдэхүүнд оржээ (1851 он). 1917 оны социалист хувьсгалын дараа байгуулагдсан Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад 1921 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, 1922 онд өөртөө засан тохинох эрхтэй болжээ. 1923 онд ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүн дэх Автономит Улс болсон байна. 1992 оноос Бүгд Найрамдах Буриад Улс гэж нэрлэх болсон байна

Буриад Зүүн Сибириин урд зүгт, Байгал нуурын зүүн эргээр Ази түвийн шахуу байрласан. Дэвсгэр газар – 351,3 мянган км2. Буриад нь Эрхүү, Шэтэ мужуудтай, Тыватай, Монгол оронтой тус тус хил залгадаг. Улаан-Үдэ Москва хоёрын хоорон дахь зай: 5532 км2. Буриадын байгаа газар ой модоор бүрхүүлэгдсэн дунд зэрэг өндөр уулнуудтай орон. Энд гол түлэв хээрийн талын өргөн хөндий, хоолойтой. Энэ газар далайн мандлаас 500-700 метр дээш. Намгийн хүрс шороотой , баян бүрд сайхан дэлгэрсэн.
Газрын гадарг
ын дийлэнх нь уулархаг ба элдэв янз. Байгал нуурын далайн мандлаас 456 м дээш. Эгээн өндөр далайн мандлаас 3491 м дээш. Зүүн Саяанын Мүнх Сарьдаг уул. Алс Хойд зүгийн аймгууд, тэдэнд зэрэгцүүлсэн газар (58 % дээш) Буриадын дэвсгэр газрын нилээд их хувь байсан.  Буриадын газрын нөөц 35,1 млн га, ой модны нөөцын хамтын талбай 27,3 млн. га Буриад дотор 380 гаран рашаан булаг, халуун устай.

Нэр

Буриад гэдэг нэр түүхэнд анх тэмдэглэгдсэн нь 1240 онд бичигдсэн Монголын нууц товчоо болно. Буриад гэдэг нэрийн талаар хэд хэдэн таамаглал бий:

1.        "Бури" (Түркээр "чоно") эсвэл "бури-ата" (Түркээр "эцэг чоно") гэдгээс гаралтай.

2.        "Буруут" гэдгээс гаралтай – Монголчууд исламын шашинтай кыргызуудыг буруу номтон гэж нэрлэдэг байсанчлан монголчуудаас өөр шашин шүтдэг байсантай холбоотой байж магадгүй. Энэ боломж бага магадлалтай.

3.        "Брат" (оросоор "ах" эсвэл "дүү") гэдгээс гаралтай. Оросууд өөрсөддөө ойр дотно хандаж байсан учир тэгж нэрлэсэн байж магадгүй. Энэ боломж мөн бага магадлалтай.

4.        "Буруулсан ард" гэдэг нийлмэл Монгол үг. Оросд дагаар орсны дараа ингэж нэрлэдэг байсан. Цаг хугацааны уртад сунжран буриад болсон.

Хүн ам

Нийт буриад хүний тоо 550,000 орчим бөгөөд эдгээрээс 445 мянга нь Орост (2002 оны өгөгдлөөр), 70 мянга орчим нь Монголын хойд хэсгээр (1998 оны өгөгдлөөр), 25 мянга орчим нь Өвөр монголын зүүн хойд хэсэгт оршин суугаа гэсэн үнэлгээ бий. Бүгд найрамдах Буриад улсад Голдуу орос, буриадууд оршин суух бөгөөд хүн амын 70 хувь нь оросууд. Буриадууд оросуудтай цус холилдож, уусч буй гэж хэлэхэд болно

Хэл бичиг

Буриадууд Алтайн хэлний язгуурын монгол хэлний бүлгийн буриад хэлээр ярилцдаг. Эрт үеэс бусад монголчуудтай адилаар уйгур бичигт үндэслэсэн монгол бичиг ашигладаг байсан боловч 1931 оноос латин, 1939 оноос кирилл бичиг хэрэглэх болсон.

 

 

Шашин шүтлэг

Уламжлалт шашин шүтлэг нь шаманизм буюу бөө мөргөл бөгөөд 16-р зууны сүүлчээс Төвдийн буддизм буюу (шарын шашин) (Их хөлгөний урсгал)-д орсон. Буриадад Христосын шашин анхны оросуудтай хамт нэвтэрч, 20-р зууны сүүлийн хагаст өргөн тархсан.

               1741 онд буддизм Оросын албан ёсны шашнуудын нэг болсон бөгөөд буриадын анхны буддын сүм Тамчин дацан тэр үед байгуулагдсан байна. 1914 оны байдлаар Буриадад 48 дацанд 16,000 лам шавилан сууж байсан гэдэг баримт бий. 1930-аад онд Буриадын буддын сүм хийдүүд бараг бүгд хаагдаж, сүйтгэгдсэн ажээ. Тэр үед пан-монголизм хүчтэй дэлгэрч байснаас болж Иосиф Сталины дэглэм 10 гаруй мянган буриадууд хэлмэгдэж, улсын нэр Буриад-Монголыг Буриад болгон өөрчилсөн гэдэг.

 

Газар нутаг

Буриадын газар нутаг 17 дугаар зууны дунд үед Оросын Хаант Улсын бүрэлдэхүүнд орж, эхлээд Эрхүүгийн захирагчийн харьяанд байгаад, Байгалын чанад мужийн бүрэлдэхүүнд оржээ (1851 он). 1917 оны социалист хувьсгалын дараа байгуулагдсан Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад 1921 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, 1922 онд өөртөө засан тохинох эрхтэй болжээ. 1923 онд ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүн дэх Автономит Улс болсон байна. 1992 оноос Бүгд Найрамдах Буриад Улс гэж нэрлэх болсон байна.

 

Буриад улсын Түүх

Эртнээс нааш монгол угсааны нүүдэлчид оршин сууж ирсэн тус нутаг 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байв.

16-р зууны үеэс алт, ангийн арьсаар баялаг тус нутагт Хаант Орос Улсын худалдаачид, цэргүүд суурьшиж эхэлсэн аж. Оросууд 1666 онд Үд голын хөндийд цайз барьж, Дээд Үд буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чин улс, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн байна.

Хожим 1917 оны Октябрийн хувьсгалын дараа нэг хэсэг цагаан арми болон Япон улсад эзлэгдэж байсан бөгөөд 1920 онд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс Дээд Үдэд нийслэлтэйгээр оршин тогтнож байв. 1922 онд Зөвлөлт Холбоот Улсад нэгтгэгдсэний дараа 1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буриад-Монгол Улс болон зохион байгуулагдсан юм. 1958 онд тус улсын нэрнээс Монгол гэдэг үгийг хасчээ.

1991 оны 5 сарын 27-нд Бүгд Найрамдах Буриад Улс болгож нэрээ өөрчилсөн тус улс нь мөн оны 12 сарын 25-нд ЗХУ задрахад ОХУ-ын бүрэлдэхүүнд үлдэж, 1994 онд түүхэндээ анх удаа ардчилсан замаар ерөнхийлөгчөө сонгоход Леонид Потапов тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.


 

 

 

 

Сэтгэгдэлүүд: 1
1 | nyamkabb <<< бичсэн | 2010-05-23 | 2:04 PM Сэтгэгдэлтэй хуудас |
chi uneheer l buriad hun yom uu
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !