Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Нийслэлчүүд тавин секундэд “азаа үзнэ” - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 4
Зочид 4
Хэрэглэгчид 0
Нийслэлчүүд тавин секундэд “азаа үзнэ”
poster


Учир нь газар хөдлөлт болохоос 50 секундын өмнө л мэдээлэх боломжтой-

Таны хувьд 50 секунд хэр үнэтэй хугацаа вэ. Ихэнх хүн уг хугацааг ямар ч зүйл бүтээх боломжгүй, богино хугацаа хэмээн хэлэх байх. Гэхдээ нийслэлчүүдийн хувьд энэ хугацаа амь амьдралыг нь шийдэж болно. Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнгээс мэдэгдэж буйгаар газар хөдлөлтийг 50 хүртэл секундын өмнө мэдэж, анхааруулга хүргэх боломжтой аж. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын ойролцоох гурван голомт дээр газар хөдлөлт боллоо гэхэд нийслэлд мэдрэгдэх хугацаа 50 хүртэл секунд байх юм. Уг хугацаанд Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн холбогдох газруудад амжиж анхааруулна гэсэн үг. Хэрэв газар хөдлөлтийн голомт нийслэл дотор байвал бидэнд боломж үгүй. Нэг үгээр хэлбэл, газар хөдлөлт болохыг нэг секундын өмнө ч болов мэдэх аргагүй юм. Уг нь дээрх мэдээллийг хийсэн эрдэмтэн, судлаачид газар хөдлөлт болбол ихээхэн хохирол амсаж, олон хүн үрэгдэж магадгүй гэх түшгүүрт мэдээллийг иргэдэд бүү хүргээрэй хэмээн хүссэн. Мөн газар хөдлөлт өнөө маргаашгүй болчихно гэж ойлгож болохгүй хэмээж байв. Иргэдийг айдаст автуулахгүй байх тэдний сэтгэлийг ойлгож буй ч газар хөдлөлттэй холбоотой "хар” мэдээллийг хүргэхгүй бол болохгүй нь.

Улаанбаатар газар хөдлөлтийн 6, 7, 8 баллын бүсэд хамаардаг талаар өмнө мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулж барилгыг хамгийн дээд тал нь найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэйгээр барьж байгаа. Гэхдээ барилга бүр ийм баллыг тэсвэрлэнэ гэвэл хэцүү. Өнөөгийн нөхцөлд барилгын чанар хангалтгүй байгаа гэдгийг хэн бүхэн мэднэ. Энэ талаар манай сонин дээр мэргэжилтний нийтлэл хүртэл гарч байсан билээ. Тэгвэл асуудлын гол нь нийслэлийн захын дүүргүүдэд газар хөдөлбөл баллын хэмжээ баруун хэсгээр 9-10, зүүн хэсгээр 8-9 байх болов уу хэмээн судлаачид үзэж байна. Тэгвэл үүнийг барилга, байшингууд тэсвэрлэх үү. Нийслэлийн захын дүүргүүдэд газар хөдөлбөл гэдэг нь Эмээлт өртөөнөөс Ерөөлт хороолол хүртэлх газрыг хэлж байгаа юм. Учир нь 1994 оноос хойш хийсэн судалгаагаар тухайн бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжилт нэлээн ажиглагдах болсон байна. Өөрөөр хэлбэл, газар хөдлөх магадлал нэмэгдэж байна гэсэн үг. Гэхдээ үүнийг өнөө маргааш уу, эсвэл 200-300 жилийн дараа юу гэдгийг хэлэх боломжгүй. Аз байвал 50 хүртэл секундын өмнө мэдэж болно. Ер нь эрдэмтэн судлаачид газар хөдлөлттэй холбоотой гурван зүйлийг мэдэхийг хичээсээр иржээ. Энэ нь газар хөдлөлт хаана болох, ямар хүчтэй байх, хэзээ болох юм. Үүнээс хаана, ямар хүчтэй болохыг мэдэж чаддаг болжээ. Манай улсын хувьд ч гэсэн уйгагүй судалгаа хийсний дүнд дээрх хоёр зүйлийг мэдэх боломж бүрдэж буй аж. Гэхдээ хангалттай биш. Энэ нь нөгөө л хөрөнгө мөнгөтэй холбоотой. Судлаачдын хэлж буйгаар эхний ээлжинд гурван тэрбум төгрөг байвал шаардлагатай судалгаануудаа бүрэн хийчихнэ хэмээж байв. Мөн 50 хүртэл секундын өмнө амжиж мэдээлэхийн тулд систем нэвтрүүлэх шаардлагатай аж. Уг системийг нийслэлийн ойролцоо байдаг газар хөдлөлтийн гурван идэвхтэй бүсэд байрлуулах юм.

Газар хөдөлбөл бидэнд ямар хохирол учрах вэ. Мэдээж үүнийг бүрэн тооцож хэлэхэд хэцүү. Гэр хорооллын айлуудын хувьд аюул харьцангуй бага. Гэхдээ өвлийн улиралд айл бүр гал түлж байгаа тул түймэр гарах магадлал өндөр аж. Түүнчлэн цахилгааны шугаманд богино холболт үүсч түймэр дэгдэх эрсдэлтэй гэдгийг хэлж байсан. Барилга байшингуудын хувьд чанартай нь үлдэнэ. Чанаргүй нь нурна. Газар хөдлөлтийн дараах гамшгийн үнэлгээг улс орнууд хийдэг байна. Энэ нь гамшиг тохиолдсон үед хэр их хохирол учрах, ямар арга хэмжээ авах зэрэг асуудлыг цогцоор нь боловсруулж, бэлтгэл хангахыг хэлж байгаа юм. Харин манай улс гамшгийн үнэлгээ хийгээгүй байна. Одон орон геофизийн судалгааны хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах секторын эрхлэгч М.Өлзийбат "Гамшгийн үнэлгээ хийх нь цогц асуудал юм. Газар хөдлөлтийн эрсдэлд үндэслэж хот төлөвлөлтөө хийх ёстой. Үүнийг мэргэжлийн байгууллагууд хянаж, алдаа мадаг гаргуулахгүй байх учиртай. Тухайлбал, орон сууцны хувьд чанар нь ямар байгааг нарийн тогтоож, холбогдох арга хэмжээг нэн даруй авах асуудал яригдана” гэв. Одоогийн байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар холбогдох байгууллагуудтай хамтарч орон сууцны чанарт судалгаа хийж байгаа аж. Мөн жил бүрийн нэгдүгээр сарын 23-нд газар хөдлөлтийн талаарх цогц мэдээллийг Засгийн газарт танилцуулж байхаар тогтжээ. Ер нь хамгийн түрүүнд барилгын чанар сэтгэл зовоож байгаа юм. Учир нь газар хөдлөлт болбол чанаргүй барилга дотор байсан хүмүүс үрэгдэх аюултай. Харин нэгэнт барилгаа борлуулаад мөнгөө авчихсан этгээдүүд гадаад орон руу гараад хариуцлагаас мултрах боломжтой. Иймээс барилгын чанар гэдэг олон зуун мянган хүний амь амьдрал, улс орны үндэсний аюулгүй байдалтай холбогдож байна.

Мэдээлэл хийх үеэр олон хүн "газар хөдлөлтийг ядаж хоёр минутын өмнө мэдэх аргагүй юу, нохой, муур урьдчилан мэддэг гэсэн” хэмээн "найдвар тавьж” асуусан. Энэ талаар эрдэмтэд "Газар хөдлөлтийг нохой, муур урьдчилан мэддэг эсэхийг шинжлэх ухаан батлаагүй. Азийн орнуудад холбогдох судалгаа хийгдэж байгаа” гэсэн юм.

Г.Батзориг

УЛААНБААТАРТ 8-9 БАЛЛЫН ГАЗАР ХӨДЛӨХ МАГАДЛАЛТАЙ

Улаанбаатар хотод 8-9 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж ШУА-ийн Одон орон Геофизикийн судалгааны төвийн захирал Ү.Сүхбаатар, Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Дэмбэрэл, Секторын эрхлэгч М.Өлзийбат нар өчигдөр мэдэгдлээ.

Эдгээр албаны хүн газар хөдлөлт болох магадлалтай болохоос газар хөдлөнө гэсэн үг биш шүү хэмээн нэмэлт тайлбар өгч байсан. Эрдэмтэн судлаачид Монголын Хэвлэлийн хүрээлэнд болсон энэ удаагийн хэвлэлийн хурлаар өнөөгийн нөхцөл байдал,өмнөх судалгааны дүн, цаашид ямар асуудал дээр шинжилгээ явуулах, гарсан дүн мэдээнд тулгуурлан авах арга хэмжээ юу байж болох талаар мэдээлэл хийсэн юм.  Манай улсын газар нутаг Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй мужид багтдаг. Өнгөрсөн зуунд магнитуд нь 8 ба түүнээс дээш 4 удаагийн, магнитуд нь 7-гоос дээш хүчтэй газар хөдлөлт олон удаа болсон байна. Энэ нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүхий нутаг дэвсгэрт оршиж байгааг харуулж байгаа юм. Ялангуяа, нутгийн баруун хэсэг буюу Алтай, Говь-Алтайн нурууд болон Хангайн нуруу орчмын нутаг газар хөдлөлтийн аюултай бүсэд багтдаг байна. Хойд хэсгээр Хөвсгөл, Бүсийн гол болон Дархадын хотгор, Бүрэн ба Бүтээлийн нурууд идэвхжил өндөртэй бүс юм. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 508 удаагийн их, бага доргилт бүхий газар хөдлөлт бүртгэгдсэнээс хоёр тохиолдол буюу 4 магнитудынх нь иргэдэд илт мэдрэгдсэн байна. Нэг нь Хустайн газар хөдлөлтийн хагалбар дээр, нөгөө нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт газар шилгээжээ. Хэдийгээр хагас саяд хоёр нь мэдрэгдэнэ гэдэг бага тоо хэдий ч энэ үзэгдэл нэг л удаагийнхаараа хот тосгон, улс орныг сөхрүүлж чадах хэмжээний гамшиг дагуулдаг. Тиймээс ч ойрхон болсон сүүлийн хоёр удаагийн газар хөдлөлт нийт иргэдийн дунд айдас түгшүүрийг авчирсан бололтой.

Улаанбаатар хот орчимд 2005 оноос хойш идэвхжил нэмэгдэж бөгөөд хот өөрөө 6 баллын бүсэд багтдаг байна. Хэрэв газар шилгээлээ гэхэд хотын баруун хэсэг болон сул хөрстэй газарт түлхүү мэдрэгдэнэ. Харин чулуурхаг хөрстэй Баянзүрх орчимд долгион бага мэдрэгдэнэ гэж судлаачид хэлсэн. Өнөөдөр дэлхийн аль ч улсад хаана, ямар хүчтэйгээр газар хөдлөх вэ гэдгийг урьдчилан мэдэх бололцоотой болжээ. Хамгийн ярвигтай нь хэзээ вэ гэдэгт хэн ч тодорхой хариулт өгч чадахгүй байгаа юм. Тиймээс мэргэжлийн байгууллагын судалгаа шинжилгээ, түүнийг баталгаажуулах тоног төхөөрөмж шаардлагатай байгааг тэд нуусангүй. Амжиж анхааруулах системийг суурилуулсанаар Улаанбаатарт болох газар хөдлөлтийг нэг өдөр, нэг сарын өмнө биш ердөө 40-55 секундын өмнө урьдчилан мэдэх боломжтой гэнэ. Тэгснээр хамгийн түрүүнд гамшгийн эсрэг зогсох мэргэжлийн байгууллагын бэлэн байдлыг хангуулж чадах аж.

Манай улс энэ талын судалгаа шинжилгээг 1957 оноос эхлүүлсэн. 1994 онд орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан байна. Өнөөдөр нийслэлд Дэрэнгийн, Моготын, Бүрэн Бүтээлийн голомтоос газар хөдлөлт орж ирэх магадлалтай тул тэдгээр газарт станц суурилуулснаар дээр дурдсан хугацаанд мэдээллийг дор нь авах гэнэ. Газар хөдлөлт секундэд 3.5 км хурдтай тархдаг тул хэр зэрэг хол нутаг дэвсгэрт шилгээнэ тэр хэрээр нийслэл руу чиглэх юм. Хамгийн ойрдоо 190-200 км-ийн цаанаас байгалийн энэ үзэгдэл нийслэлд орж ирнэ гэсэн судалгаа байдгийг эрдэмтэд танилцуулсан. Харин сүүлийн үед 20 баллын хүчтэй газар хөдлөнө гэдэгт тэд няцаалт хийсэн. Учир нь доргилтын хүчийг 12 баллын шаталбараар хэмждэг аж.

Б.Туул


Сэтгэгдэлүүд: 2
2 | sadness <<< бичсэн | 2010-01-30 | 4:06 PM Сэтгэгдэлтэй хуудас |
тэ
+ (0) -
1 | sadness <<< бичсэн | 2010-01-30 | 4:06 PM Сэтгэгдэлтэй хуудас |
энэ зүйлүүд муусайн хятадад болоосой
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !