Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Намайг Хан гэдэг - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Намайг Хан гэдэг
poster


Энэ сарын 12-ны өдөр Болливудын "Намайг Хан гэдэг” нэртэй дуулиан шуугиант кино дэлхий дахинд нэгэн зэрэг нээлтээ хийсэн билээ. Үзэгчдийн хүртээл болоод дөнгөж долоо хонож байгаа ч энэхүү кино дэлхийн box office-ын түүхэн дэх хамгийн амжилттай Болливудын кино болоод амжчихлаа. "Намайг Хан гэдэг” киног гарахаас өмнө "Гурван тэнэг” кино дэлхий дахинд хамгийн их ашиг олсон Болливудын кинонд тооцогдож байсан юм.

Энэтхэгийн кино ертөнцийн шинэ үеийн төлөөлөл, хамгийн алдартай залуу найруулагчдын нэг Karan Johar-ын найруулсан уг киноны гол дүрд Болливудын хаан Shah Rukh Khan, жүжигчин Kajol нар хамтран тогложээ. Хамгийн сүүлд долоон жилийн өмнө "Kabhi Khushi Kabhie Gham” кинонд хамт тоглож байсан тэднийг үзэгчид энэтхэг киноны хамгийн сайхан хосууд гэж тооцдог.

2009 оны наймдугаар сард өгсөн ярилцлагадаа Shah Rukh Khan "Миний нэрийг Хан гэдэг” киноныхоо талаар "Энэ терроризм эсвэл есдүгээр сарын 11-ний тухай кино биш. Өрнөдийн ертөнц, исламын шашин хоёрын хоорондын харилцааны тухай, сүүлийн хэдэн жилд энэ харилцаа хэрхэн яаж өөрчлөгдсөнийг харуулсан кино. Есдүгээр сарын 11-ний аймшигт үйл явдал жирийн нэгэн исламын шашинтай гэр бүлд хэрхэн яаж нөлөөлсөн тухай тийм л зохиол. Үүгээрээ бид Исламын шашинтнуудад дэлхий хэрхэн ханддагийг харуулсан. Гэхдээ бид аль нэг талыг бариагүй. Бид зөвхөн сайн хүмүүс, муу хүмүүс гэж л байдгийг харуулахыг хүссэн. Сайн хинди шашинтан, муу хинди шашинтан, сайн буддист, муу буддист, сайн христчин, муу христчин гэж байдаггүй шүү дээ. Энэ хорвоод зөвхөн сайн хүн, муу хүн л гэж бий" гэж ярьжээ.

Миний нэр Ризван Хан

Би танд жаахан өөр юм шиг санагдаж болох л доо. Учир нь би Аспержерийн синдромтой. Хүүхдэд тохиолддог энэ синдромыг анх эмч Ханс Аспержер нээсэн болохоор түүний нэрээр нэрлэсэн. Аспержерийн синдромтой гэдэг нь би тэнэг гэсэн үг биш. Харин ч би маш ухаантай. Харин би хүмүүсийг ойлгодоггүй юм. Яагаад тэд хэлэхийг хүсээгүй зүйлээ хэлдгийг би ойлгодоггүй. Жишээ нь тэд манайд дуртай үедээ ирээрэй гэчихээд очингуут яагаад заавал одоо ирсэн юм бэ гэж гайхаад байдаг. Заримдаа хүмүүс намайг муухай ааштай гэж боддогийг би мэднэ. Гэхдээ би бусдад муухай хандахыг хүсдэггүй. Энэ чинь тийм сайн зүйл биш шүү дээ. Миний ээж надад "хорвоо дээр сайн хүмүүс, муу хүмүүс гэж байдаг. Харин чи бол сайн хүн” гэж хэлдэг байсан.

Түүний түүх

Муслимын шашинтай Ризван Хан өөрийн эх нутаг Энэтхэгээсээ гарч Сан Францискод амьдрахаар очдог. Тэнд Ризван ах, бэр эгч хоёртойгоо амьдарна. Тэр Мандира гэх энэтхэг бүсгүйд сэтгэл алдарч, гэр бүлийнхээ эсэргүүцлийг үл ойшоон түүнтэйгээ гэрлэж, хамтдаа жижиг бизнес эхлүүлээд аз жаргалтай амьдарна. Гэхдээ тэдний аз жаргал 2001 оны есдүгээр сарын 11 хүртэл л үргэлжилнэ. Тэр өдрөөс эхлээд муслимын шашинтнуудад хандах хандлагад илэрхий өөрчлөлт гарч, тэднийг хяхаж хавчиж эхэлдэг. Ингэснээр Ризваны бизнес, ажил хэрэг ч бүтэлгүйтэж эхэлнэ. Дэлхий нийтийг цочоосон есдүгээр сарын 11-ний тэр аймшигт явдал Мандирын сэтгэлд ч сэв суулгаж, тэд улмаар хоёр тийш болдог байна. Түүний хайртай эмэгтэй нь орхиод явчихсанд Ризван сэтгэлээр маш их унадаг. Хайртыгаа эргүүлж авахын тулд Ризван Америк орноор хөндлөн гулд аялна...

Ж.Индра


Сэтгэгдэлүүд: 2
2 | TOOLS <<< бичсэн | 2010-03-02 | 5:19 PM Сэтгэгдэлтэй хуудас |
2 angtai gesen mn25 garaad baisan sh dee
+ (0) -
1 | sadness <<< бичсэн | 2010-03-01 | 8:07 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Би энийг үзээгүй юм бна тэгэж бгаад үзнээ cool cool
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !