Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын 4 хүүхэд “AC Milan” өсвөрийн багт багтах алтан боломж уруу.. - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  8-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 1
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Монголын 4 хүүхэд “AC Milan” өсвөрийн багт багтах алтан боломж уруу..
poster


Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын урилгаар Италийн Милан хотоос ирсэн "AC Milan” багийн зургаан дасгалжуулагч Монголд ирсэн гол "даалгавраа” биелүүлж, ирэх аравдугаар сард Милан хотыг зорих өсвөрийн хөлбөмбөгчдийг өнгөрсөн бямба гаригт шалгарууллаа. Хөтөлбөрийн хүрээнд анхан шатанд өрсөлдсөн өсвөрийн 200 орчим тамирчнаас шилдэг 26 хүүхдийг шалгаруулан, "Милан”-ы дасгалжуулагч нарын удирдлага дор өнгөрсөн долоо хоногийн турш дасгал сургуулилт хийсэн юм. Эдгээр хүүхдээс гурвыг сонгон аравдугаар сард тус улсад болох олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг олгох ёстой байлаа. Гэтэл Монголын залуу тамирчдын чанар чансаа, бэлтгэл сургуулилт харьцангуй өндөр төвшинд байсан тул "Милан”-ы дасгалжуулагчид дөрвөн тамирчныг сонгожээ. Тодруулбал, Монголын өсвөрийн залуу хөлбөмбөгчдөд давуу эрх олгосон гэсэн үг. Улмаар Г.Ганбаяр, А.Мөнх-Оргил, С.Мэндсайхан, Т.Анхбаяр нарын дөрвөн хүүхэд "Milan Junior Camp” хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулсан байна. Тус хөтөлбөрт бусад улс орнуудаас шалгарсан 400 орчим хүүхэд хамрагдаж, Милан хотноо хоёр өдрийн турш авхаалж, самбаагаа сорин ур чадвараараа өрсөлдөх юм байна. Хэрэв тус тэмцээний үеэр бусдаасаа ялгарч, онцгойрч чадвал дэлхийд данстай "AC Milan” клубын өсвөрийн багт багтах алтан боломжийн эзэн болно.

Сонирхуулахад, Улаанбаатар хотноо долоо хоног үргэлжилсэн сургалт, бэлтгэлийн үеэр "AC Milan” багийн дасгалжуулагчид Монголын өсвөрийн хөлбөмбөгчдийн ур чадварыг бодож, төсөөлж байснаас илүү өндөр төвшинд байсанд сэтгэл хангалуун байгаагаа онцлохын зэрэгцээ Монголын тамирчдыг олон улсын хэмжээнд хүргэхээ амласан юм.

Дэлхийн шилдэг 100 хөлбөмбөгчдийн нэг, Италийн өнгөрсөн зууны шилдэг хөлбөмбөгч, домогт тамирчин Франко Барезигаар ахлуулсан Италийн "AC Милан” клубын дасгалжуулагчид сургалтаа өндөрлүүлснээр нутаг буцаж байгаа бол тус багийн дасгалжуулагч Чиразе Бежжи өөрийн хүсэлтээр үлдэж, дахин долоо хоног Монголын ирээдүйн шилдэг хөлбөмбөгчидтэй дасгал сургуулилт хийхээр болжээ.



Сэтгэгдэлүүд: 4
4 | Reaver <<< бичсэн | 2011-08-02 | 9:58 PM Сэтгэгдэлтэй хуудас |
huuchin bugdiig huu hamah mongoliin eren dohoj bna
+ (0) -
3 | tgstengis <<< бичсэн | 2011-08-02 | 7:21 PM Сэтгэгдэлтэй хуудас |
mongoliin eren ue odoo l ihelj bna daa, heden jiliin daraa ghd minii mongol delhiid buren tanigdan gdg t itgej bna biggrin
+ (0) -
2 | ok <<< бичсэн | 2011-08-01 | 6:05 PM Сэтгэгдэлтэй хуудас |
very lucky
+ (0) -
1 | RaNge <<< бичсэн | 2011-08-01 | 3:46 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Болжил байшд
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !