Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монгол залуус Германы банкны мэдээлэл рүү нэвтэрчээ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  12-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Монгол залуус Германы банкны мэдээлэл рүү нэвтэрчээ
poster


Гэмт этгээдүүдийг Д.Энхцогт, Э.Жавхлан, С.Болор гэдэг бөгөөд бүгд хангалуун амьдралтай айлын хүүхдүүд байсан нь сонирхолтой баримт. 20 настай Д.Энхцогт нь ХБНГУ-д арван жилийн боловсрол эзэмшиж, тус улсад 12 жил амьдарсан бол 22 настай Ж.Жавхлан Ирландад зургаан жил амьдарсан байна. Харин С.Болор нь Санхүү, эдийн засгийн сургуульд сурч байсан, нөгөө хоёроосоо хамгийн ахмад нь буюу 25 настай. Ийм залуус дэлхийд хүчирхэг гүрний томоохон банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олон удаагийн үйлдлээр луйвардаж байжээ.

Д.Энхцогт, Ж.Жавхлан, С.Болор нар нь Германы "WELS FARGO” банкны 16 хадгаламж эзэмшигчийн талаарх мэдээллийг хялбархан олж авсан байх юм. Тэд интернэтээр карт эзэмшигчдийн талаархи мэдээллийг худалддаг АНУ-ын нэгэн сүлжээтэй холбогдон нэг карт эзэмшигчийн мэдээллийг 35 ам.доллараар худал-дан авчээ. Харин нууц дугаар, код зэрэг нууцын зэрэглэлтэйг нь Монголд уншдаггүй учраас Украины хакеруудад хандан тайпуулсан байх жишээтэй. Үүнийхээ дараа тэд БНХАУ-аас оруулж ирсэн төхөөрөмжөөрөө хуурамч карт үйлдвэрлэн 16 хүнийхээ талаарх мэдээллийг картынхаа ар дээр байдаг хар чийпэн дээр суулгадаг байна. Ингэснээр картыг ашиглах
эрхтэй болж, тэд картаар үйлчилдэг томоохон газруудаар үйлчлүүлж, гар утас, электрон бараа, үнэтэй цаг худалдан авч, манайд л өндөр зэрэглэлтэйд тооцогдох зочид буудал, баар, ресторанаар үйлчлүүлэн тансагладаг байжээ. Нийтдээ 6О гаруй
газраар үйлчлүүлсэн байдаг ба виски гэхэдл 120 мянган төгрөгийн үнэтэйг нь сонгодог байна.

Одоогийн байдлаар 16 картаар 14 сая гаруй төгрөгийн гүйлгээ хийснийг тогтоогоод байгаа. Цаашид мөнгөний тоо нэмэгдэх хандлагатайг ч цагдаагийнхан үгүйсгэхгүй байна. Хамгийн гол нь тэд картаас нэг ч удаа бэлэн мөнгө аваагүй. Үүнээс харахад залуус яавал баригдах, баригдахгүйг мэддэг, хадгаламж эзэмшигчдийн картыг юунд ашиглавал сэжиглэхгүй байх зэргийг анддаггүйг илтгэж байжээ. Мөн иргэний хуурамч
үнэмлэх ашигладаг байсан тул жинхэнэ эздийг нь илрүүлэхэд цагдаагийнхан нэлээдгүй саадтай учирчээ. Тэдний оршин суугаа хаяг нь байнга солигддог, тэр бүрийг нь нягтлан шалгахад ийм нэр хаяг үзэхэд Ж.Жавхлан, Д.Энхцогт нь хоёул компьютерийн хакерууд, энэ ч сонирхлынхоо дагуу танилцан, ойртож нөхөрлөсөн аж. Дөнгөж 20 гарч яваа залуус улс үндэстэн дамнасан санхүүгийн луйврын хэргийн гол зохион байгуулагч, гардан гүйцэтгэгч байгаа нь өнөөдрийн анхаарал татсан асуудлын нэг юм. Мэргэжлийн хүний ч хийж дөнгөмөөргүй энэ ажлыг тэд хэдхэн сарын дотор амжуулсан нь мэргэжлийн хүмүүсийн ч гайхшралыг төрүүлсэн гэдэг. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн гэмт этгээдүүдийн араас хэдэн сараар хөөцөлдөн хэргийн сэжүүрээр хөөсөөр тэднийг өнгөрсөн тавдугаар сарын 20-нд гэрээс нь баривчилжээ. Энэ үеэр тэд их самгардаж "Монголын цагдааг ийм гэж бодсонгүй. Мэдлэг, чадвар дутна гэж бодсон нь эндүүрчээ” хэмээн үнэнээ хүлээсэн байна. Залуусыг гэрээс нь баривчлахад 20 гаруй хуурамч иргэний үнэмлэх, карт, карт үйлдвэрлэдэг техник тоног төхөөрөмж байсныг цагдаагийнхан эд мөрийн баримт болгон хураан авчээ. Тэд хуурамч карт, иргэний үнэмлэхээ гэртээ үйлдвэрлэдэг байсан аж. Тэдгээрт Эрүүгийн хуулийн 148-111 буюу залилан мэхлэх, 233-11 буюу хуурамч бичиг баримт бүрдүүлэх, 176-111 буюу хуурамч мөнгөн тэмдэгт үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл ашигласан үйлдэлд нь ял төлөвлөсөн байна. Энэ нь 15 хүртэлх жил хорих ялтай аж. Интернетийг өндөр төвшинд ашигладаг залуус компьютерын өргөн мэдлэгээ хэрэгцээт зүйлд ашигласан бол гэсэн харуусал өөрийн эрхгүй төрж байгааг нуух юун. Даанч хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн тэдний шунал өнөөдөр өргөст торны цаана суулгахад хүргэж байна.

Дэлхийн хөгжлийн хурдыг дагаад мөнгөн гүйлгээг хаанаас бол хаанаас, ямар ч аргаар хийдэг болсон цаг. Санхүүгийн луйврын ийм хэрэгт Оросууд гаршсан байдаг аж. Нэг үгээр бол, кибернетик террористууд компьютерын вирус ашиглан гэмт үйлдлээ хийдэг ба иргэдийн төлбөрийн карт, гар утсыг ашиглан халддаг байна.

Манай улсад кибер довтолгооны эсрэг хариу үйлдэл хийх үндэсний төв үйл ажиллагаагаа явуулдаг. Тэд сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг эрс өсөж буй нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд шууд заналхийлэл учруулж байгааг анхааруулсаар байтал холбогдох газрууд нүдэн балай суусаар байгаад шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тус төвийнхний хийсэн судалгаагаар манайд жилд дунджаар 150 орчим кибернетик халдлага болдог байна. Үүнд, сүүлийн үед банкнууд өртөх нь элбэг болжээ. Манай улс мэдээллийн аюулгүй байдлыг орхигдуулснаар ямар аюултай үр дагаварт хүрч болзошгүйг энэ хэрэг харуулсан гэлтэй. Монголд анх удаа 20 гаруйхан насны залуус гадаадын томоохон банкны хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл уруу нэвтэрч, ашигласан тохиолдол бүртгэгдлээ. Цаашид ч давтагдах нь ойлгомжтой. Тиймээс санхүүгийн болон бусад кибернетик довтолгоог илрүүлэх, хамгаалах, түүний эсрэг хариу үйлдэл үзүүлэх байгууллага байгуулах, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр олон ажлыг оройтоогүй дээрээ хийх хэрэгтэйг нөхцөл байдал ийн шаардаж эхэллээ.


Би сонирхуулах үүднээс нийтэллээ..Мэдээний эх сурвалж : www.factnews.mn
Сэтгэгдэлүүд: 9
9 | lizard <<< бичсэн | 2010-12-03 | 8:43 PM Сэтгэгдэлтэй хуудас |
manai hackerchid bas neleed sain bolje !
+ (0) -
8 | mandakh <<< бичсэн | 2010-12-03 | 7:35 PM Сэтгэгдэлтэй хуудас |
huuye hezeenii medee oruulaad bga ym be ene zun bolson hereg shd
+ (0) -
7 | Enh <<< бичсэн | 2010-12-03 | 7:19 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Buruu ym hiisen hun gemee huleeh ystoi shude.15 jil. Daraan ter meriig yrih blgu dry
+ (0) -
6 | soul <<< бичсэн | 2010-12-03 | 5:36 PM Сэтгэгдэлтэй хуудас |
minii bodloor bol gadnaas cyber dovtlogoond ordog gsn shdee ternees ene hackeruud chuluuluud hamgaalah ajiltanaar avj boldogguil ym bhdaa dry dry dry dry
+ (0) -
5 | alexmercer <<< бичсэн | 2010-12-03 | 4:54 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ter 3 maani tiim sain hacker bgagui l baihq yu daa!!! tegeheer chin tsagan hacker bolhod tentsehq humuus bhq yu happy
+ (0) -
4 | Enh <<< бичсэн | 2010-12-03 | 3:32 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Chadaltai humuus sn ymuu. GEhdee HAr hacker bsnaas Tsagaan hacker bsan n iluu deer gej bsn biggrin
+ (0) -
3 | alexmercer <<< бичсэн | 2010-12-03 | 2:11 PM Сэтгэгдэлтэй хуудас |
belen mungu avbal yaadgiin be? restoran ntr eer uilchuulj bsan l um baij ter kart iinhan dugaar uudiin block lochij boldgu bsim uu? esvel buur ter german bank n l block lodim uu? bas yaj ted nariig barichvaa? aimar aimar bi 1 iimerhuu yum surchuul ch... nice shd tim biz de? biggrin
+ (0) -
2 | EVolUtioN <<< бичсэн | 2010-12-03 | 1:41 PM Сэтгэгдэлтэй хуудас |
OOO NICe Ene chiNE L BAharhamaar YM bnLD 2nd
+ (0) -
1 | WINNER <<< бичсэн | 2010-12-02 | 9:05 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Надад л лав нэг бодлын бахархмаар ч юм шиг нөгөө талаас нь бодохоор гэнэн хямсгар зангаасаа болж баригдсан нь харамсалтай.. cry cry cry
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !