Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монгол улсын ТОП 10 мэргэжил - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 8
Зочид 8
Хэрэглэгчид 0
Монгол улсын ТОП 10 мэргэжил
poster


1 Архитектор

Хэрэв санхүүгийн салбар хямраагүй бол манай барилгынхан одоо байгаагаасаа ч илүү бүтээмжтэй байх байсныг өөрсдөө өгүүлдэг. Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэцгээж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог.Мэргэжилдээ эзэн болсон архитекторчдын цалин хөлс ч чамгүй бөгөөд барилгын компанидаа удирдах түвшний статустай, мөн тодорхой төслүүдэд голлох үүрэгтэй.

2 Төсөвчин

Санхүүгийн салбарын ажил мэргэжлүүдийн дотроос "бизнес харилцаа”-нд хамгийн түрүүнд орсон нь төсөвчид.Энэ нь тэдний ажил, үйлчилгээний үнэлэмжийг багагүй өсөн нэмэгдэхийн угтал нөхцөл болсон юм. Одоо томоохон төслүүдийн төсөв зохиох ажилд хөрөнгө оруулагчид гар татахаа больжээ.

3 Геологич

Хөдөө хөхөрч, гадаа ганддаг хүндхэн нөхцөлтэйд орох геологичид уул уурхай зонхилсон эдийн засагтай манайх шиг оронд тэртэй тэргүй "бриллиант” байх нь ойлгомжтой. Орд илэрцийг олж нээхээс гадна, олсон хүдрийн биетийнхээ агуулгыг тодорхойлох, судал сувгийг зааж зурахаас эхлээд компанидаа оруулдаг тэдний үр ашиг их.

4 Уул уурхайн инженер

Оюутолгой төслийнхөн ашиглалтаа эхлэх гэтэл мэргэжилтэй боловсон хүчин дутагдав гэсэн мэдээлэл сүүлийн үед улиг болж байна. Зөвхөн энэ төсөлд л гэхэд 90 хувь нь монголчууд байх ёстой. Цаана нь Тавантолгой, Хөшөөт, Цагаансуварга гээд олон том ажлууд бий. Үндсэндээ уул уурхайн ажлын "boom” болж буй ч, инженерүүд нь "сөөм” төдий байгаа. Ховрын юм үнэ цэнэтэй байдаг даа.

5 Гоо сайхны мэс засалч

Сайхан байх хүслэн зөвхөн оддынх биш. Гоо сайхны мэс ажилбар харьцангуй нийтлэг хэрэглээ болсныг бүсгүйчүүдийн нүднээс харж болно. Давхраа хийх бяцхан зүсэлт дунджаар 250 000 төгрөгийн үнэтэй. Энэ бол эхлэлийн үнэ гэж ойлгож болно. Цааш цааших ажлууд улам ханшжсаар хэдэн мянган долларт хүрдэг.

6 Барилгын инженер

Газрын гадаргуу дээр байшин барилга хэрхэн тогтож босох хуулийг энэ хүмүүс мэддэг. Тэгш хэмийг мэдэрч чадсан барилгын инженер бол "үнэ цэнэтэй тоглогч”. "Нүхээ олсон” чадвартай инженерийн ажлын нөхцөл ч дээд зэргийн.
Барилга бүрт онцлог, давуу тал шингээх болсон энэ цаг үед тэдний үнэлэмж буурахгүй бололтой.

7 Хүнд даацын автомашины жолооч

Жолооны үнэмлэх дээрээ "Е” ангилалтай, 50-аас доошгүй тонны даацтай машинтай жолоочийн ажил цагт дунджаар 100 ам.долларын үнэлгээтэй. Тээврийн компаний жолооч нар орлогоо байгууллагатайгаа хуваалцаж таарна. Ерөнхийдөө ажлын үнэлгээ нь өндөр.

8 Өндөр зэрэглэлийн рестораны тогооч

Тогтмол орлоготойд тооцож болох энэ ажлын олдоц ховор, шалгуур өндөр. Ресторан хэдий чинээ өндөр зэрэглэлийнх байна, тогоочийн цалин төдий хэмжээгээр өснө. Тохижилт сайтай гал тогоог нөхцөл муутайд тооцож таарахгүй. Ариун цэврийг дээд зэргээр сахисан харин ч таатай ажлын байр гэж болно.

9 Нотариатчин

Нийгмийн анги бүлэг болтлоо өргөжсөн хуульчдын хувьд ажлын байр харьцангуй цөөн. Шүүх, прокурор, шийдвэр гүйцэтгэх газар, цагдаа магдаахан гээд дуусна. Ихэнх нь төрийн албан хаагчдын цалингийн сүлжээгээр цалинжина. Харин эдэн дотроосоо өмгөөлөгч, нотариатчид "эвээ олчихсон” гэхэд болно. Ажлын нөхцөл нь ч муугүй, үнэлэмж нь өндөр. Хэдий хэмжээний үнэ ханштай, ямар харилцааг баталгаажуулж байгаагаасаа шалтгаалаад нотариатчид ажлаа тэр үнийн тодорхой хувиар тогтоодог. Зуун саяын худалдааны гэрээнд тамгаа дараад арваас доошгүй саяыг авна гээд бод доо.

10 Маркетингийн менежер

Хувийн хэвшлийнхний дунд сүүлийн үед "моод” болж буй үзэл санаа маркетерүүдийг хаданд гаргаад байгаа.
"Хоосон цаасыг ч худалдана” гэх уриа дэвшүүлсэн овжин, сэргэлэн залуус компаниудад зонхилох байр суурьтай байна. Мэдээж, цалин хөлс нь ч энэ байр сууриа дагаад бусдаасаа арай ахиу байдаг байна.


Үндэстний тойм сэтгүүл, №36


Сэтгэгдэлүүд: 9
Аватар байхгүй
9 | emaema83 <<< бичсэн | 2010-12-09 | 7:39 PM Сэтгэгдэлтэй хуудас |
naad mergejluud chn ereltte heregtee l dee gehdee uul uurhai hogjij bgaa utaa agaar us bohirdtsn ene ued ekologiin mergejil bs ereltte bolj bgashdee. bi bol oijuulaltiin injener boloh oyutan ldaa hehe[color=red] cool
+ (0) -
8 | KiZuNa <<< бичсэн | 2010-11-22 | 6:07 PM Сэтгэгдэлтэй хуудас |
5 ni taalagdav ntr jk jk \ nadd tohiroh mergjil gants j alga \
+ (0) -
7 | jojojoy <<< бичсэн | 2010-11-16 | 9:15 PM Сэтгэгдэлтэй хуудас |
harin tiimee programm hangamj chine ug ne sain mergejil shdee togsloo gehed ulsiin ajild orohod 600$-700$ harin zvgeer huvi gazar ajillahad dor hayaj 1000$ shvvdee terniigee tsaashdaa hed ch osgoj bolno harin ternii toloo sain surah l negdvgeer asuudal bi odoo envvgeer surch bgaa minii ajiliin bair shuud belen bgaa yaagaad geheer namaig ene mergejileer sain suraad manai companyd ajild orooch gesen yum er ne bol sain mergejil shvvdee computer medehgvi hvn gej bhgvi gehdee terniigee ashiglaj medej bh heregtei shdee anhan shat bish bvh l yumiig ne yadjil formatt ntr geed naad zahiin yumaa medej bhl heregtei gej bodoj bna
+ (+1) -
6 | tsogtoo <<< бичсэн | 2010-11-16 | 2:49 PM Сэтгэгдэлтэй хуудас |
IT мэргэжилтэй хүмүүст Монголд ажлын байр тун бага гэж бодож байна. Монгол улс уул уурхайгаа түшиглэсэн улс болохоор тэр талдаа мэргэжил тийм ч дээгүүр орж чадахгүй байх.
+ (0) -
5 | gungamer <<< бичсэн | 2010-11-16 | 2:25 PM Сэтгэгдэлтэй хуудас |
YAAY BI TIC-D SURDAG MY MERGEJIL 1T BN NTR XEXE biggrin
+ (+1) -
Аватар байхгүй
4 | bmx <<< бичсэн | 2010-11-16 | 12:20 PM Сэтгэгдэлтэй хуудас |
chadaj bga hund arga bhgu awiyas shudee happy
+ (+1) -
Аватар байхгүй
3 | top <<< бичсэн | 2010-11-15 | 7:49 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Programm hangamjiiN mergejil erelt heregtseegeeree delhiid deeguurt yvdg...getel Mongold ehnii 10t bagtahgyu bn gejuu, bid chine texnik tehnologiiN erin zuund amidarch bgaa l ym san...sonin ymaaa sad cry wacko angry angry
+ (+1) -
2 | Enh <<< бичсэн | 2010-11-15 | 6:43 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Ih hural, gaaliinhan chin bohir mongo l ih olno shde te? angry
+ (+1) -
1 | seik <<< бичсэн | 2010-11-15 | 5:19 PM Сэтгэгдэлтэй хуудас |
manai ih hurliin gushuun negt daraa ni gaaliinhan orno shdee
+ (+1) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !