Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монгол улсаа аваръя - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Монгол улсаа аваръя
poster


Даяар монгол сонин

Монгол хүн бүрт хүргэх ил захидал
:
- Та бидний эх орон–Монгол улс мөхлийн ирмэг дээр ирээд байна. Энэ байдлаараа хэдэн жил явбал Монгол улс устаж үгүй болоход тун ойрхон боллоо. Үүнээс гарахын тулд Монголын төрийн тогтолцоог зоригтой өөрчилж, төрийн бодлогод эрс шинэчлэлт хийх хэрэгтэй юм. Ямар шинэчлэлтийг хийх хэрэгтэй бэ ? гэвэл

Нэгд. Монгол улс Бүгд найрамдах засаглалтай улс мөн тул сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, сонгодог парламентат ёсны олон зуун жилээр шалгагдаж ирсэн пропорцианаль системээр сонгууль явуулах зүй ёсны шаардлага гарч ирлээ. Ингэхгүй байгаагаас болж УИХ-ын гишүүд ард түмнийг төлөөлсөн хууль тогтоох байгууллагын гишүүн биш, харин дарангуйлагчид болж хувирлаа. Тэд сонгогдохын тулд элдэв солиотой амлалтууд өгч, санал худалдан авахад асар их зардал гаргаад түүний хариуг Монголын төрөөс хэд дахин нугалан авдаг төрийн хачиг хувалзууд боллоо. Үүний хамгийн ил харагдаж байгаа сүүлийн жишээ нь ардчилсан ёс, хуулийг уландаа гишгэн байж өөрсөддөө хуваарилсан 76 тэрбум төгрөг юм.

Улсын Их Хурал нь ажил хөдөлмөр хийдэг хүнийг элдэв байдлаар дарамталдаг, ажил хийхгүй зүгээр суусан хүнийг дэмжиж мөнгө тараах үндсэн ажилтай боллоо. Монгол улс өөрийн олсон бүхнийгээ, дээр нь гадаадаас зээл нэмж аваад бүгдийг нь зүв зүгээр талаар нэг тарааж өгч байгаа нь улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, гадаад улс гүрнүүдийн хараат байдалтай болгож байна. УИХ-ын гишүүд "хууль тогтоогчид” бус, харин "төсвийг захиран зарцуулагчид” болон хувирав. Сонгуулийн мажоритор тогтолцоогоо өөрчлөхгүй бол энэ байдал жилээс жилд улам бүр ужигран даамжрах нь гарцаагүй боллоо. Монгол улс сонгуулийн буруу системээсээ болж улам бүр сулран ганхаж, дархлаагүй болж байна.

Хоёрт. Монгол улсын Хууль тогтоох засаглал ба Гүйцэтгэх засаглалыг салган зааглах нь амин чухал тулгамдсан шаардлага болжээ. Монголын улсын Үндсэн хуульд 2000 оны 12-р сарын 14-нд оруулсан хуйвалдааны нэмэлт өөрчлөлтийг эргүүлэн засахгүй бол Монголын Хууль тогтоох засаглал ба Гүйцэтгэх засаглал холилдсноос Монгол төрийн бодлого дампуурлаа. Монголын төрд засаглалын хуваарилалт алдагдаж, УИХ-ын 76 гишүүний дарангуйлал тогтлоо. Одоогийн УИХ нь Монгол улсын Үндсэн хуулийн манаач болсон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлдэггүй, Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг үл хайхардаг, Монголын бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг эс тоодог, хэнд ч захирагдахгүй "Дарангуйллын машин” болж хувирлаа.

Тэд өнөөдөр өөрсдөө сайд дарга болж, тэд өөрсдөө дахин сонгогдохын тулд 76 тэрбум төгрөг авч, тэд сонгуульд ялахын тулд үнэгүй мөнгө тарааж улсын төсвийн алдагдлыг нэмүүлсээр Монгол улсыг өртөн болгож байна. Тэдэнд өөрсдөө дахин сонгогдохоос өөр эрхэм зорилго байхгүй тул эрүүл хүний ухаанд багтамгүй зүйлийг ч хийсээр байна. Тэд эхлээд ямаанд 13 тэрбум төгрөг тараасан бол, одоо оюутны билетийг үнэгүй болгож (30 тэрбум), бүх хүн амд 150 (хүний 70 мянга) тэрбум төгрөг тараахаар зэхэж байна. Тэдний тараасан болон өөрсдөдөө авсан (13+30+76+150=269) 269 тэрбум төгрөгөөр Монголд жижиг болон дунд үйлдвэрүүд, эмчилгээний төв, цахилгаан станц, авто зам барьж болохгүй байгаа бол 280 тэрбумын алдагдалтай 2010 оны төсвийг 269 тэрбум төгрөгөөр багасгаж, санхүүгийн тэнцлээ ихэд сайжруулж болох байв.

Дан УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар "Айвонху майнз”-аас жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн 100 сая долларыг үнэгүй урьдчилгаа мэтээр худлаа сурталчилж, хүн бүрт 70 мянган төгрөгөөр тооцон тараах гэж байна. Гаднаас хүүтэй зээлж авсан мөнгөө зүгээр тарааж өгнө гэдэг нь эрүүл хүний ухаанд ч байж боломгүй зүйл юм. Монголчуудыг ажил хийлгэхгүй зүгээр мөнгө тарааж өгч байгаад мөхөөж устгах "мэргэн аргыг” гадныхан бус, харин Монголын улс төрийн гол намуудын бүрдүүлж буй УИХ, Засгийн газар бодож олоод түүнийгээ эхнээс нь амжилттай хэрэгжүүлж байна. Үүний буянаар Монгол ядуу буурай улс хэрнээ "баян халамжийн улс” болон хувирлаа.  "Үнэгүй цэцэрлэг”, "Үнэгүй үдийн цай”, "Үнэгүй үдийн хоол”, "Үнэгүй автобусны билет” гээд "Үнэгүй юм” цаашид үргэлжилсээр . . . Энэ олон үнэгүй юмын эцсийн цаад төлөөс нь Монгол улсын тусгаар тогтнол болоод байгааг тэд олж харахыг хүсэхгүй байна.

УИХ-ийн гишүүдэд Монголын улс төрийн ба эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжил дэвшил огт хамаагүй, өөрсдөө л дахин сонгогдох нь, зөөлөн суудалдаа сууж бусдыг дарангуйлж, дарамталж байх нь чухал тул мөнгөнд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй боллоо. Өнөөдөр УИХ-ын гишүүд онцын хэрэгцээгүй хэрнээ өндөр хүүтэй 300 сая ам долларын зээлийг Хятадаас авахыг соёрхон баталж, Монголыг Хятадын өртөн болгон хувиргалаа. Маргааш тэдгээр 76 гишүүнд хятадууд тус бүрд нь 10 сая юань өгвөл нөгөөдөр нь тэд Шуурхай хуралдаан хийж, Монгол улсын тусгаар тогтнолыг устгаж, Хятадын бүрэлдэхүүнд орох шийдвэр гаргахад бэлэн байна.

Монгол төрийг дампуурлаас аврахын тулд Монгол улсын Үндсэн хуулийн "Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” (29.1), "Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнхи олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ"(27.6) зэрэг долоон заалтыг эргэн сэргээж, нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Ингэж чадвал УИХ-ын гишүүд нь хууль хэлэлцэн баталдаг, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаг сонгодог парламентын зарчмаар явдаг болох юм. Энэ бүх гажуудал засаглалын хуваарилалтаас үүдэлтэй билээ.

Гуравт. Монголын улс төрийн бүх нам Монгол орны хөгжил дэвшлийн төлөө үзэл баримтлалаа уралдуулалгүй, харин хэн нь их бэлэн мөнгө, тэтгэмж, хөнгөлөлт амлаж, УИХ-д суудал авахын төлөөх улайран дайрдаг солиорлыг даруй зогсоох шаардлагатай байна. Монгол улсыг хурдан мөхөөе гэвэл монгол хүнийг ажил битгий хийлгэ. Бэлэн мөнгө тарааж өг. Гадны ажилчдыг олноор оруул. Монгол улсын хөдөлмөрийн насны хүнд бэлэн мөнгө тарааж өгнө гэдэг бол монголчуудыг мөхөл рүү нь түлхэж буй гэмт хэрэг юм. Энэ бурангуй байдлыг засахын тулд "Улс төрийн намуудын тухай” болон "УИХ-ын сонгуулийн тухай” Монголын улсын хуулиудад сонгуулиар ямарваа нэг бэлэн мөнгө, эд зүйл, хөнгөлөлт, чөлөөлөлт амлахыг хатуу чанд хориглосон хоёрдмол утгагүй заалт (зөрчвөл сонгуулийн кампаниас хасдаг) оруулах хэрэгтэй байна.

Дээрх цогц гурван зүйлийг хэрхэн хийх бэ ? Эдгээр асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын Ерөнхий сайд, улс төрийн намын дарга нар дугуй ширээний ард хамтдаа сууж, "Монгол улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, "УИХ-ын сонгуулийн тухай”, "Улс төрийн намуудын тухай” Монгол улсын хуулиудыг өөрчлөн зөв гольдролд нь оруулах асуудлыг цогц байдлаар хэлэлцэн шийдвэрлэхийг уриалж байна. Ингэхдээ ямар нэг улс төрийн нам, санхүүгийн бүлэглэлийн өчүүхэн эрх ашгийг хаяж, Монгол улсын үндэсний эрх ашгийн үүднээс улс төрийн эр зориг гарган бүрэн гүйцэд, зарчмын зөв тохиролцоонд хүрэх шаардлагатай байна. Хэрэв энэхүү эрс шинэчлэлийг одоо л хийж эхлэхгүй бол оройтно. Цаг хугацаа биднийг хүлээхгүй.

Эх орон нэгтнүүд ээ ! Монгол эх орон минь мөхлийн ирмэг дээр ирээд байна. Мөхөөх гэж буй тэр хар хүч нь одоохондоо гадныхан бус, харин бидний сонгож байгуулсан дампуурсан төр засаг юм. Маргааш тэд гадныхантай нийлэн эх орон, тусгаар тогтнолоо ч их мөнгөнөөс зарахад бэлэн байна. Учир нь тэд зөөлөн суудалдаа суухын тулд, ядуу хүмүүсийг хуурч саналыг нь авахын тулд бэлэн мөнгө тараах хэрэгцээ нь улам бүр нэмэгдэж байгаа.

Монгол улсыг мөхөөх хорт бодлого явуулж буй дампуурсан УИХ-ын гишүүдийн эсрэг, арчаагүй Засгийн газрын эсрэг, хувийн явцуу эрх ашгаа бодсон засгийн эрх барьж буй улс төрийн голлох намууд, улс төр–эдийн засгийн гэмт бүлэглэлүүдийн эсрэг, Монгол төрийн тогтолцоог зөв зам чиглэлд нь оруулахын төлөө хамтран тэмцэхийг Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүрт уриалж байна. Монгол улсын үндэсний язгуур эрх ашиг үүнийг шаардаж байна. Бид нэгдэн тэмцвэл Монгол улсаа бэртэгчингүүдээс аварч чадна.

Профессор Ж.Гэрэлбадрах


Сэтгэгдэлүүд: 2
Аватар байхгүй
2 | suydanuul <<< бичсэн | 2010-01-27 | 8:00 PM Сэтгэгдэлтэй хуудас |
bayrllaa caixan yrialga zuv tsagaa olcon medee bnmaa bid ex oron mongoloo gexgvi yum bol xen gex be bidniig udur uduruuc muljin mulxuj bgaa gadna dotnii naanaa ineej tsaanaa xuviin erx ashig umxii canaa canaa aguulcan xvn ylc gvreneec bolgoomjlox tsag ni bolcon baitygai xarin bid oroitoj bgaa yum gej bi boddog bid bvxen xyviin erx ashig bish 1 dvgeert ex oron bidnii gazar nytag coel xel vndectnii erx ashig tycgaar tognol baix ectoi gej bi boddog dashiramd xelexed mongoloo gecen negen cetgel zvrxeer xamtdaa temtseie zalyycaa etsectni xelexed Bi Mongoldoo Xairtai Minii Mongol Mandan badarch yavag VVRD shvv
+ (0) -
1 | Wikinoy <<< бичсэн | 2010-01-27 | 1:51 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tegej baigad unshnaa biggrin biggrin
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !