Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Хүн төрөлхтнийн түүхэнд хамгийн их хохирол учруулсан компьютерийн 10 алдаа - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 3
Зочид 3
Хэрэглэгчид 0
Хүн төрөлхтнийн түүхэнд хамгийн их хохирол учруулсан компьютерийн 10 алдаа
poster
  Өнөөдөр залуучууд бид залуучууд ч гэлгүй хүн төрөлхтөн компьютергүйгээр нэг өдөр ч байж чадахгүй гэхэд болно. Бүх ажил, албан байгууллага, сургууль тэр бүү хэл бүх гэр бүл компьютертэй болжээ. Ээж нэг телевизийн мэдээ авчирдаг байсан юм. Тэрийг нь би нээх их тоож уншдаггүй байлаа. Харин өнөөдөр нэг хальт харсан чинь бас л дажгүй санагдсан шүү. Энэ бол Weekend TV гэдэг сэтгүүл юм. Тэгээд энэ сэтгүүл дээрээс дараах нэгэн мэдээллийг олж уншсан юм түүнийгээ бичъе гэж бодлоо.

 

    Компьютерийн програм хангамжид гарсан алдаанаас болж компьютер гацах явдал бол юу ч биш. Тэр алдаануудаас болж машин тэрэг эвдэрч, пуужин дэлбэрч, хүмүүс амь үрэгдэх нь хамгийн аймшигтай бөгөөд харамсалтай хэрэг юм. 1945 онд Harward Mark 2 компьютерийн корпусан дотор инженерүүд цагаан эрвээхэй олсон нь түүхэн дэхь хамгийн анхны компьютерийн bug байжээ. Инженерүүд өөрсдийн тэмдэглэлдээ "bug олсон” гэж бичсэн бөгөөд энэ цагаас хойш компьютерийн алдааг bug (bug – англиар шавьж хорхой гэсэн утгатай) гэх болжээ. Тоон технологи бүхий төхөөрөмжүүд дэлгэрэх тусам bug-ууд ч бидний амьдралд улам нэвтэрсээр. Үүрэн телефон, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашин гээд эргэн тойронд биднийг хүрээлдэг. Ихэвчлэн bug-уудын хор хохирол бага байдаг боловч зарим тохиолдолд асар их эдийн засгийн хохирол учруулж, эрдэнэт хүний амь насыг авч оддог билээ. Wired сэтгүүл нэг бүтэн дугаараа энэ сэдэвт зориулж, хүн төрөлхтөнд хамгийн их хор хохирол учруулсан 10 bug-ийг нийтэлсэн байна.

1962 оны 7-р сарын 28.

Mariner 1 сансрын хөлөг Венера гариг руу аялахаар хөөрчээ. Антенн хугарсаны улмаас газрын удирдлагын албатай холбоо алдагдаж, хөлөг онгоц өөрийн удирдлагын системд шилжсэн байна. Гэвч энэ системд бяцхан боловч ноцтой bug байжээ. Үүний улмаас хөлөг өөр тийшээ нисэж, Атлантын далай дээр түүний дэлбэлж живүүлэхээс өөр аргагүйд хүрэв. Хожим хийсэн шинжилгээгээр жолоодлогын системийг програмчилж байхдаа нэгэн томъёонд ганцхан тэмдэгт орхиж бичсэийг олж тогтоосон байна.

 

1982 он.

Транссибирийн дамжуулах хоолойд гарсан аваар. Хийн дамжуулах хоолойнуудыг удирддаг Канадын програм хангамжинд Тагнуулын төв газрын агентууд bug оруулжээ. Үйлдвэрийн тагнуул хийж байсан зөвлөлтийн тагнуулчид үүнийг мэдэлгүй програм хангамжийг хулгайлж Транссибирийн дамжуулах хоолойг удирдах системд нэвтрүүлсэн аж. Үүний үр дүнд хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн том цөмийн бус дэлбэрэлт болсон юм.

 

1985-1987 он.

Thereac-25 маркийн эмнэлэгийн хурдасгагчаар туяаны шарлаганд орж байсан хүмүүс үхэлд хүргэх хэмжээний туяаны хордлого авчээ. Тус төхөөрөмжийн програм хангамжийг туршлагагүй залуу програмчин бичсэн байсан бөгөөд үүнээс болж таван хүн нас барж, олон хүн хүнд хордлого авчээ.

 

1988 он.

Berkley Unix системд гарсан алдаа. Дэлхийн хамгийн анхны компьютерийн өт (Моррисын worm) нь нэг өдрийн дотор 2000-6000 компьютерт халдаж мэдээллийг устгажээ. Berkley Unix системийн gets() функц оролт гаралтын тэмдэгтийн хязгаар байгаагүйгээс болсон аж.

 

1988-96 он.

Kerberos маркийн тохиолдолын тоон генератор нь олон жил мэдээлэл нууцлах системд хэрэглэгдэж байжээ. Хэдэн тэрбум тооноос тохиолдолын (санамсаргүй) тоог гаргаж авч байна гэж бодож байсан боловч хэрэг дээрээ хамаагүй бага буюу сая орчим тооноос гаргадаг байжээ. Үүний үр дүнд Kerberos хамгаалалттай компьютерийн системд түвэггүй нэвтэрч болохоор байсан байна.

 

1990 оны 1-р сарын 15.

AT&T системийн утасны шугам сүлжээний саатал. Хот хоорондын коммутаторуудыг ажиллуулдаг шинэ програмд байсан алдаа нь тус коммутатор хажуугийн коммутатораас тусгай сигнал авснаар дахин ачаалж байсан явдал юм. Хамгийн гайтай нь энэхүү сигнал коммутаторыг дахин ачаалж байхад гардаг сигнал байсан байна. Нэг өдөр Нью-Йоркийн нэгэн коммутатор дахин ачаалахад гинжин холбоо үүсэж хажуугийн 114 коммутатор зогсолтгүй 6 секунд тутам дахин ачаалж. 60 мянган хүн 9 цагийн турш хот хоорондын холбоогүй болсон байна.

 

1993 он.

Өргөн дэлгэр реклам сурталчилгаа явуулсан Intel Pentium процессор хөвөгч таслалтай тоог буруу хувааж, 0,006% хувийн алдаа гаргаж байсан байна. Энэ нь өргөн хүрээний хэрэглэгчдийг хамраагүй ч гэсэн тус компанийн нэр хүндэд маш муугаар нөлөөлжээ. Эхний үед Intel компани нь тооцоолон бодолтонд ийм нарийвчлал хэрэгтэй гэдгээ баталсан хэрэглэгчдэд процессорыг сольж байсан боловч сүүлдээ хүссэн бүх хүмүүст солихоор болсон. Энэ жижиг алдаа нь тус компанид 475 сая долларын хохирол учруулжээ.

 

1995-1996 он.

Үхлийн пинг. IP багцыг боловсруулахад гарч болох алдааг хянахгүй байсан нь ямар ч үйлдлийн системийг эвдэх боломжтой байсан. Үүний тулд интернэтээр тусгай пинг пакет /”ping”/ явуулахад л хангалттай байсан.

 

1996 оны 6-р сарын 4.

Европын эрдэмтэдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтсэн, Европын холбооны бахархал болсон Ariane-5 сансрын хөлөг хөөрсний дараах 40 секунд дээр дэлбэрчээ. Зөвхөн эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж л гэхэд 500 сая долларын үнэтэй байжээ. Компьютерт гарсан алдаанаас болж процессор ажиллагаагүй болж, өөрийгөө устгах систем ажиллажээ. Энэ сүйрэл нь мөн л програмын алдааг хянах систем байгаагүйгээс болсон юм.

 

2000 оны 11-р сар.

Панамын хорт хавдар судлалын үндэсний төвд АНУ-ын Multidata Systems International компанийн үйлдвэрлэсэн цацраг туяаны төхөөрөмж удирддаг програм хангамж нь туяаны хэмжээг буруу тооцоолж байсан явдал юм. Үүнээс болж найман хүн нас барж, 20 хүн хордлого авсан байна. Програмын тооцоог дахин нягтлан шалгах ёстой байсан эмч нар хүн амины хэргээр яллагджээ.

 

Weekend TV сэтгүүл 2007 оны 11 сарын 12-18 өдрийн дугаар.

Сэтгэгдэлүүд: 3
3 | sadness <<< бичсэн | 2009-11-24 | 7:19 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Peeh aimar aimar
+ (0) -
2 | kity <<< бичсэн | 2009-11-24 | 3:44 PM Сэтгэгдэлтэй хуудас |
aimar aimar cry
+ (0) -
1 | tsogtoo <<< бичсэн | 2009-11-24 | 2:45 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tm blgude
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !