Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Хүүхэлдэй Өгүүллэг - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Хүүхэлдэй Өгүүллэг
poster
<hr width="100%" align="justify" size="2">
Хүүхэлдэй 1-р хэсэг
Гандир ээж болоод 3 жилийг ардаа үдсэн ч өнөөдөр анх удаагаа хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр ажлаасаа эртлэн гарч дэлгүүр орж буй нь энэ байлаа. Учир нь охин нь нэг ой хүрэхэд нь нөхөр нь дэндүү жаахан байна, олон хүн орж гарч өвдчихвөл яах вэ гээд дургүйцсэнийг нь хүлээн авсан
. Харин дараа жил нь яг төрсөн өдрийнхөө өмнөхөн жаахан өвчин ороосон болохоор сандарсандаа юун төрсөн өдөр тэмдэглэхтэй манатай байсан. Харин энэ жил хөөрхөн бяцхан охин нь төрсөн өдрийнхөө лааг үлээж дийлэх төдийгүй, ээжээ бамбарууш суучихсан торт авна шүү хэмээн амандаа өхөөрдөм бувтнасаар, өчигдөрхөн хоёулаа хөтлөлцөн явж төрсөн өдрийн мэнд хүргэе гээд биччихсэн шинэхэн бялуу худалдан авсан билээ. Одоо дэлгүүрээс жаахан зүйл бэлдээд замаараа охиноо цэцэрлэгээс нь эртлэн аваад гэртээ харихаар яарлаа. Хэрэгтэй гэж үзсэн зүйлсээ цуглуулж орхиод, касс тийш зүглэн алхаж байтал дэлгүүрийн буланд хүүхдийн баахан тоглоом овоолон орхисон нь нүдэнд тусав. Гандир санаандгүй түүнийг зүглэн очоод бараг зүгээр шахуу өрсөн тоглоомуудыг өөрийн эрхгүй тойруулан хартал тун чиг хөөрхөн нэгэн хүүхэлдэй нүдэнд нь тусахад гараа сарвайн авч хайрцагны цаанаас шимтэн сонирхлоо. Тэрээ хөөе, юутай эгдүүтэй хөөрхөн амьтан хийгээ вэ. Хүүхэлдэй гэхээс илүүтэй өөрийнх нь бяцхан охинтой бараг адил санагдлаа. Сортойсон хөөрхөн сормуус, буржгар урт үс, дэрвэгэр ганган даашинзтай энэ хүүхэлдэй Гандирт ихэд таалагдлаа. Энийг охиндоо авч өгдөг юм билүү. Миний охин чинь чихмэл тоглоом, хэдэн барбитай л болохоос яг ийм том хөөрхөн хүүхэлдэйгээр одоо болтол тоглоогүй байгаа юм байна шүү дээ. Худалдаж авсан төрсөн өдрийнхөө бялууг бэлэг шүү гээд ойлгуулчихсан болохоор яг тусад нь бэлэг худалдан аваагүй л байгаа. Хайрцагтай шинэхэн хүүхэлдэй Гандирын барьсан сагсанд хэдийнэ ороод хамтдаа касс зүглэн явж байлаа. Бяцхан охин төрсөн өдөрт зориулан засаж бэлтсэн ширээг тойрон хөөрцөглөн гүйж, түүнийг өхөөрдөн үнсэх гэсэн Гандирын найз хүүхнүүдийн хэнд ч үл баригдан час час инээж, дэвхэрч ёстой л сахилгагүй охин ямар байдгийг харин ч нэг үзүүлж өгч байлаа. Өнөөдөр төрсөн өдөр нь гэдгийг сайн мэдэж байгаа төдийгүй ээж нь том дуугаар хааяа нэг загнахгүй гэдгийг ч сайтар ухаарсан тул дур зоргоороо ганц сайхан зугаацаж гарав. Охин уул нь томоотой ч олон хүн гэртээ ирэхээр бусад хүүхдийн нэгэн адил өөрийн эрхгүй хөөрөн, дэвхэцдэгийг Гандир андахгүй ажээ. Тун удахгүй ядраад хаа нэгтээ унтаад өгнө дөө. Гал тогоонд юм хийж байхад охиных нь хөөрөн баярлах дуу гарахаар нь очоод харвал охин нь өнгө загвар нь зохицсон дэрэвгэр хөөрхөн даашинз өмсөн зогсож байгаа нь эгээ л бяцхан гүнж аятай тун хөөрхөн харагдлаа. Түрүүхэн зуларч зугтаад байсан хүн чинь одоо томоотой нь аргагүй хүн бүрд ээлжлэн баярласан халууцсандаа улайсан бумбагар хацраа үнсүүлэн ширээ тойроод явж байлаа. Яасан хөөрхөн болоо вэ миний охин хэмээн өхөөрдөөд Гандир охиноо улам баярлуулая хэмээн түрүүхэн далд хийсэн шинэхэн хүүхэлдэйг гарган төрсөн өдрийн мэнд хэмээгээд охиноо үнсээд хүүхэлдэйг элгэнд нь тэврүүллээ. Ээжээ ямар гоё хүүхэлдэй вэ хэмээн охин нь баярлан дуу алдаад өрөөний нэгэн буланд сууж хайрцгийг нь онгойлгохоор оролдож эхлэв. Бяцхан охин нь нэг шинэхэн даашинзаа тал талаас нь татан үзэж, нэг хүүхэлдэйнхээ хайрцагын энд тэндээс татсаар нэгэн буланд ганцаараа тухтай нь аргагүй сууж авлаа. Гандир арайхийн гал тогооны ажлаа дуусгаад ширээнд сууж, хүүхдийн төрсөн өдрийг архигүй тэмдэглэдэг гэж байна ш дээ хэмээн өгүүлснээр бүсгүйчүүдийн дуусашгүй урт яриа хөврөв. Аав нь хаачсан юм. Томилолтоор хөдөө явчихсан байгаа, өглөө ярихдаа харин төрсөн өдрөөр нь хөдөө явсандаа бантаад ирэхдээ хөөрхөн гөлөг авчрана гээд амлачихсан. Тэр гөлгийг нь авчруулахгүй байхсан яаж охиндоо мартуулдаг юм билээ, ирсэн хойно нь надаас өөр арчлах хүн ямар байх биш . . . Охины сахилгагүй зан хэдийнэ үгүй болж хүүхэлдэйгээ гараасаа салгалгүй тоглож хаа нэгтээ ээжээ миний хүүхэлдэй зогсож чадаж байна, ээжээ би хүүхэлдэйгээ алхуулж чадаж байна хэмээн гайхуулна. Төрсөн өдрийн зочид тарах үеэр оройжин хүүхэлдэйгээ ноолон тоглож ядарсан охин нь эртлэн унтлаа. Ээжээ би хүүхэлдэйгээ өвөртлөөд унтая. Нойрмог дуугаар гуйхаар нь Гандир тэр дор нь хүүхэлдэйг нь авч охиныхоо цаад талд эвтэйхэн тавьлаа. Хөөрхөн гэдэг нь энэ 2ын зэрэгцээд унтаж байгаа нь, шинэхэн найз хүүхэлдэй нь бас л өтгөн сормуусаа буулгаад дугжирч байгаа мэт харагдах ажээ. . .
Маргааш өглөө нь охин нь хүүхэлдэйгээ аваад цэцэрлэгтээ явья гэж гуйлаа. Миний охин болохгүй ээ, хэзээ цэцэрлэг гаднаас тоглоом авчирсан хүүхдийг ангидаа оруулж байсан юм гэж Гандир тайлбарлаад жаахан яарасхийн хувцсыг нь өмсгөж эхэллээ. Тэгвэл чи гэртээ гэрээ сахиж байгаарай, би цэцэрлэгтээ явчихаад ирээд хоёулаа тоглоё гэж охин хэвлүүхэн хэлээд ээжтэйгээ хөтлөлцөн гарлаа. Төрсөн өдрөөс хойш охин нь илүү том илүү биеэ даасан мэт Гандирт санагдана, оройжингоо ээжтэйгээ орооцолддог охин нь одоо хүүхэлдэйтэйгээ тоглон нэг охин нь, нэг ээж нь болон оройжин томоотой суудаг болсон нь Гандирт ихээхэн таалагдав.
Өнөөдөр нөхөр нь томилолтоос ирэх ёстой. Зурагтаа асаан суугаад хумсаа тухлан будах зуураа охиныхоо тоглохыг хараад хүүхэд гараас гарна гэж энэ юм байх, сайхан юмаа хүүхэд том болох гэсэншүү юм бодсоор лакны үнэр гэр дүүрэн сэнгэнүүлнэ. Цагаа харвал 6 цаг өнгөрч байсан хэдий ч нөхөр нь сураггүй, тэсэлгүй утсаа шүүрэн авч залгавал мөнөөх л холбогдох боломжгүй гэсэн хариулт. За цэнэг нь дууссан юм байлгүй дээ, хэдийгээр нэг гэртээ ирэх юм бол доо хэмээн бодоход Гандирын толгойд өөрийн эрхгүй нөгөө гөлөг авчрах тухай хэлсэн үгс нь эргэлдэнэ. Гөлгөөр яадаг байна аа, хүүхэлдэйтэйгээ тоглоод хөөрхөн нь байна даг. Эцсийн эцэст хэн тэрийг хооллож, салхилуулж байх юм лавдаг аав гуай л биш байх хэмээн дотроо үл ялиг бухамдаж байлаа.
Тун удалгүй хаалганы цоож торхийн эргэх чимээ гарахад ээж охин хоёулаа үүдрүүгээ уралдах шахам дэгдэн очив. Нөхөр нь жаахан ядрангуй царайтай боловч инээмсэглэсээр том цүнхээ газарт тавьж харагдана. Ааваа нөгөө гөлгөө хэмээсээр охин нь ухасхийн хүзүүнээс нь зүүгдэхээр энгэррүү зүтгэж гарав. Нөхөр нь Гандирруу нэг нүдээ аяархан ирмээд, ээ аав нь таг мартчихаж хэмээн хэлэхэд нь Гандир гөлгөө аль хэдийнэ олчихоод ардаа хийсэн гартаа барьчихсан байна гэдгийг нь мэдлээ. Охин нь тэр дороо хоёр гараа нүдэндээ авч бариад худлаа уйлах дүр эсгэн заль гаргалаа. Энэ уйлхай охиныг энүүгээр нэг хазуулая байз хэмээн аав нь ардаа нуугаад байсан гараа ил гарган дэлгэхэд Гандир өөрийн эрхгүй өхөөрдөн дуу алдлаа. Түрүүхэн ямар нэг гөлөгт дургүйцэн байсан нь ор мөргүй алга болж бараг л охинтойгоо булаалдах шахам цаашаа явлаа. Хүүе охиноо үнсье л дээ хэмээгээд аав аль хэдийн үүдэнд мартагджээ. Цагаахан өнгөтэй тэгээд бас буржгар үстэй хавны бяцхан гөлөг товч мэт хөөрхөн хар нүдээрээ ийш тийш харж, даарсан болтой үл ялиг чичрэн өрөөний дундуур ийш тийм мөлхөнө. Охин нь баярласандаа хашгиран гөлгөө тойрон дэвхцэж, үгүй ер яасан хөөрхөн чихтэй яасан хөөрхөн сэгсгэр амьтан бэ хэмээн Гандир хүртэл үгээ олохгүй өхөөрдөх ажээ. Охин нохойдоо ямар нэр өгөх юм хэмээн аавыгаа ээрүүлдэж, бяцхан гөлгөө толгойг нь илж, даахгүй байж өргөөд өвөр дээрээ тэвэрч суухаар тэмүүлнэ. Гөлөг авчрах л юм бол заавал өөр айлд өгнө хэмээн дотроо шийдээд байсан Гандир бодлоо өөрчилж байвал ч байг хэмээгээд нөхрөө хоол идэж байх зуур гөлгөндөө шөнө унтах тохиромжтой газар эрж байлаа. . .
Гөлөг өдрөөс өдөрт улам л хөөрхөн болж үл ялиг таргалаад гэр дотуур баацагнан явах нь үнэхээр хөөрхөн. Гэхдээ гайхалтай нь охинтой нь бус Гандирт илүү дасч Гандирыг гэртээ орж ирсэнээс авахуулаад хаа байсан газар нь араас нь даган сүүтэгнэнэ. Хагас сайн өдөр амарч суухдаа Гандир анхныхаа гайхалтай зүйлээ ажиглалаа. Охин нь гөлгөө бараг л тоохгүй бөгөөд хамаг цагаа хүүхэлдэйтэйгээ тоглон өнгөрүүлж, өнөө гөлөг нь Гандирыг л хормогчлон хаа байгаа газар нь салахгүй дагах аж. Охин нь ээж дээрээ гүйн ирэхдээ гөлгөө үнсэх гэж оролдож, илж нэрээр нь дуудах боловч тэврэн авч дагуулан тоглохгүй байгааг анзаарчээ. Гөлөг хааяа охины ойрхон бараадан очиж томоотой хэвтэх боловч, нохойны төрөлхийн араншингаар хуцах ноцолдож тоглохоор тэмүүлэхгүй байх нь тэр. Гандир охиндоо ойртон очиж зэрэгцэн суугаад тоглож байгааг нь жаал ажиглалаа. Охиноо гөлөгтэй нь тоглуулах гэж хүүхэлдэйг нь аван гөлөг дээр суулган бариад чүү чүү хэмээн дуугартал охин босч ирэн ээжээ битгий хэмээн хүүхэлдэйгээ буцаан авлаа. Яасан миний охин, ингээд хөөрхөн чүү чүү гээд гөлөгтэйгээ тоглохгүй юм уу гэтэл охин цовоо дуугаар би тогломоор байна л даа даанч миний хүүхэлдэй энэ гөлөгт дургүй юм аа. Ирсэн өдрийнхөө маргааш хүүхэлдэйг хазах гэсэн гэж хэлсэн, тэгээд ч хүүхэлдэй намайг бас өөрөө ч гэсэн гөлөгтэй тоглуулах дургүй байгаа юм. Гэхдээ манай гөлөг ёстой хөөрхөн ээжээ хэмээн том хүн аятай хэвлүүлэн хэлчихээд цай аягалан тоглож гарлаа.
энэхүү гайхалтай өгүүллэгийг бичсэн sienna-д баярлалаа
<hr width="100%" align="justify" size="2">
Хүүхэлдэй 2-р хэсэг
Тэгвэл чи гэртээ гэрээ сахиж байгаарай, би цэцэрлэгтээ явчихаад ирээд
хоёулаа тоглоё гэж охин хэвлүүхэн хэлээд ээжтэйгээ хөтлөлцөн гарлаа.
Төрсөн өдрөөс хойш охин нь илүү том илүү биеэ даасан мэт Гандирт
санагдана, оройжингоо ээжтэйгээ орооцолддог охин нь одоо
хүүхэлдэйтэйгээ тоглон нэг охин нь, нэг ээж нь болон оройжин томоотой
суудаг болсон нь Гандирт ихээхэн таалагдав. Өнөөдөр нөхөр нь
томилолтоос ирэх ёстой. Зурагтаа асаан суугаад хумсаа тухлан будах
зуураа охиныхоо тоглохыг хараад хүүхэд гараас гарна гэж энэ юм байх,
сайхан юмаа хүүхэд том болох гэсэншүү юм бодсоор лакны үнэр гэр дүүрэн
сэнгэнүүлнэ. Цагаа харвал 6 цаг өнгөрч байсан хэдий ч нөхөр нь
сураггүй, тэсэлгүй утсаа шүүрэн авч залгавал мөнөөх л холбогдох
боломжгүй гэсэн хариулт. За цэнэг нь дууссан юм байлгүй дээ, хэдийгээр
нэг гэртээ ирэх юм бол доо хэмээн бодоход Гандирын толгойд өөрийн
эрхгүй нөгөө гөлөг авчрах тухай хэлсэн үгс нь эргэлдэнэ. Гөлгөөр яадаг
байна аа, хүүхэлдэйтэйгээ тоглоод хөөрхөн нь байна даг. Эцсийн эцэст
хэн тэрийг хооллож, салхилуулж байх юм лавдаг аав гуай л биш байх
хэмээн дотроо үл ялиг бухамдаж байлаа. Тун удалгүй хаалганы цоож
торхийн эргэх чимээ гарахад ээж охин хоёулаа үүдрүүгээ уралдах шахам
дэгдэн очив. Нөхөр нь жаахан ядрангуй царайтай боловч инээмсэглэсээр
том цүнхээ газарт тавьж харагдана. Ааваа нөгөө гөлгөө хэмээсээр охин нь
ухасхийн хүзүүнээс нь зүүгдэхээр энгэррүү зүтгэж гарав. Нөхөр нь
Гандирруу нэг нүдээ аяархан ирмээд, ээ аав нь таг мартчихаж хэмээн
хэлэхэд нь Гандир гөлгөө аль хэдийнэ олчихоод ардаа хийсэн гартаа
барьчихсан байна гэдгийг нь мэдлээ. Охин нь тэр дороо хоёр гараа
нүдэндээ авч бариад худлаа уйлах дүр эсгэн заль гаргалаа. Энэ уйлхай
охиныг энүүгээр нэг хазуулая байз хэмээн аав нь ардаа нуугаад байсан
гараа ил гарган дэлгэхэд Гандир өөрийн эрхгүй өхөөрдөн дуу алдлаа.
Түрүүхэн ямар нэг гөлөгт дургүйцэн байсан нь ор мөргүй алга болж бараг
л охинтойгоо булаалдах шахам цаашаа явлаа. Хүүе охиноо үнсье л дээ
хэмээгээд аав аль хэдийн үүдэнд мартагджээ. Цагаахан өнгөтэй тэгээд бас
буржгар үстэй хавны бяцхан гөлөг товч мэт хөөрхөн хар нүдээрээ ийш тийш
харж, даарсан болтой үл ялиг чичрэн өрөөний дундуур ийш тийм мөлхөнө.
Охин нь баярласандаа хашгиран гөлгөө тойрон дэвхцэж, үгүй ер яасан
хөөрхөн чихтэй яасан хөөрхөн сэгсгэр амьтан бэ хэмээн Гандир хүртэл
үгээ олохгүй өхөөрдөх ажээ. Охин нохойдоо ямар нэр өгөх юм хэмээн
аавыгаа ээрүүлдэж, бяцхан гөлгөө толгойг нь илж, даахгүй байж өргөөд
өвөр дээрээ тэвэрч суухаар тэмүүлнэ. Гөлөг авчрах л юм бол заавал өөр
айлд өгнө хэмээн дотроо шийдээд байсан Гандир бодлоо өөрчилж байвал ч
байг хэмээгээд нөхрөө хоол идэж байх зуур гөлгөндөө шөнө унтах
тохиромжтой газар эрж байлаа. . . Гөлөг өдрөөс өдөрт улам л хөөрхөн
болж үл ялиг таргалаад гэр дотуур баацагнан явах нь үнэхээр хөөрхөн.
Гэхдээ гайхалтай нь охинтой нь бус Гандирт илүү дасч Гандирыг гэртээ
орж ирсэнээс авахуулаад хаа байсан газар нь араас нь даган сүүтэгнэнэ.
Хагас сайн өдөр амарч суухдаа Гандир анхныхаа гайхалтай зүйлээ
ажиглалаа. Охин нь гөлгөө бараг л тоохгүй бөгөөд хамаг цагаа
хүүхэлдэйтэйгээ тоглон өнгөрүүлж, өнөө гөлөг нь Гандирыг л хормогчлон
хаа байгаа газар нь салахгүй дагах аж. Охин нь ээж дээрээ гүйн ирэхдээ
гөлгөө үнсэх гэж оролдож, илж нэрээр нь дуудах боловч тэврэн авч
дагуулан тоглохгүй байгааг анзаарчээ. Гөлөг хааяа охины ойрхон бараадан
очиж томоотой хэвтэх боловч, нохойны төрөлхийн араншингаар хуцах
ноцолдож тоглохоор тэмүүлэхгүй байх нь тэр. Гандир охиндоо ойртон очиж
зэрэгцэн суугаад тоглож байгааг нь жаал ажиглалаа. Охиноо гөлөгтэй нь
тоглуулах гэж хүүхэлдэйг нь аван гөлөг дээр суулган бариад чүү чүү
хэмээн дуугартал охин босч ирэн ээжээ битгий хэмээн хүүхэлдэйгээ буцаан
авлаа. Яасан миний охин, ингээд хөөрхөн чүү чүү гээд гөлөгтэйгээ
тоглохгүй юм уу гэтэл охин цовоо дуугаар би тогломоор байна л даа даанч
миний хүүхэлдэй энэ гөлөгт дургүй юм аа. Ирсэн өдрийнхөө маргааш
хүүхэлдэйг хазах гэсэн гэж хэлсэн, тэгээд ч хүүхэлдэй намайг бас өөрөө
ч гэсэн гөлөгтэй тоглуулах дургүй байгаа юм. Гэхдээ манай гөлөг ёстой
хөөрхөн ээжээ хэмээн том хүн аятай хэвлүүлэн хэлчихээд цай аягалан
тоглож гарлаа.
<hr width="100%" align="justify" size="2">
Хүүхэлдэй 3-р хэсэг
Гандир яаран кофе чанаад охиндоо тэрүүгээр нэг
дэлгэсэн тоглоомоо жаахан эмхэлчих, зочин ирнэ хэмээн дуулгахад за
ээжээ гээд нааш цааш бөндөгнөх охиноо хараад нэг сайхан инээж аваад
хоолоо хийхээр шуурхайллаа. Тун удалгүй хаалганы хонх дуугарч найз
бүсгүй нь нүдээ гялалзуулсаар хаалганы босго давав уу үгүй юу дуу алдан
дэвхэцлээ. Хүүе ээ чи ийм хөөрхөн амьтантай болчихоод хэлэхээ яанаа
хэмээн гадуур хувцасаа өлгөх зуураа амандаа үглэх ажээ. Найз бүсгүй нь
багадаа хэд хэдэн нохой тэжээж байсан бөгөөд тусдаа гарсанаасаа хойш
нэг ч нохой тэжээгээгүй боловч одоо болтол нохойнд элэгтэй нэгэн билээ.
Тэрээр дэвхцэн гүйж ирсэн охиныг нэгэнтээ үнсэж, цүнхээ ухан бяцхан
бэлэг өгчихөөд Гандирын хөл доор орооцолдох бяцхан гөлгийг нь хөөцөлдөн
барьж аваад ирсэн зорилгоо таг мартсан аятай өхөөрдөн эрхлүүлж гарав.
Ойр зуурын сонин хэлэлцсээр Гандир хоолоо хийж дуусаад, нөхрийнхөө
хоолыг халуун саванд авч тавиад охиноо дуудан ширээн суулгаад,
нохойныхоо тавагт нь шөлнөөс нь хийчихээд, 3лаа хооллож гарав. Тун
удалгүй охин нь босон харайж тоглохоор гүйн одож, Гандир ч аяга тавгаа
эмхлэнгээ өнөөх гайхам сонингоос нь тавтай хуваалцахаар зэхэн цай
аягалан тухаллаа. Бараг 2 цаг шахам хууч хөөрч, хорвоогийн хамаг сонин
сайхныг хамж шимж ярилцсаны эцэст найз нь гэр тийшээ яарасхийн явахаар
зэхэж байснаа гэнэт ухасхийн ширээний буланд цагираглан хэвтсэн
гөлгийнх нь урд суугаад нүүр нүдгүй ширтэн, тэр бүү хэл амыг нь
ангайлган харах гэж ноцолдож эхлэв. Гандир яасан бэ гэж гайхшран
асуутал найз нь өөдөөс нь танай гөлөг чинь өвдчихсөн байна гэх нь тэр.
Ямар сонин юм эрүүл гөлөг л авсан юм даа, харин ч манайд ирээд бүүр
хөөрхөн таргалаад гэдэс нь цондойгоод байгаа юм хэмээн Гандир хэлэхэд
найз нь эсэргүүцсэн хэмээр ингээд харахад ямар нэг авчин туссан
гэмээргүй боловч ямар ч байсан өвдчихсөн байна. Орж ирэхэд нээрээ
өөдөөс нэг ч хуцсангүй ш дээ, тэгээд чиний энүүгээр хэвтээд байх юм.
Ёстой харайж цовхчоод, хуцаад зулгаагаад л маш их хөдөлгөөнтэй
байдагсан гөлөг чинь, гэтэл нас нь явчихсан залхуу хөгшин нохой шиг
чимээгүй цагираглаад хэвтчих юм юутай ч маргааш нэг эмч олж үзүүлсэн нь
дээр байхаа гэж найз нь толгой сэгсрэн дурамжхан өгүүллээ. Найз нь
харихаар хаалга зүглэн явах зуураа танай охин том болоод ямар томоотой
болоо вэ, ээждээ саад бололгүй өөрийгөө саатуулаад л ганцаараа тоглоод
суудаг болж хэмээн магтахад охин нь шинэ хүүхэлдэйгээ тэвэрсээр, аниа
энэ миний шинэ хүүхэлдэйний даашинзыг харчихаад яв л даа гэж
шулганасаар хойноос нь үүдэнд хүрээд ирэв. Найз нь тонгойн охиныг
өхөөрдөх зуур Гандирын дотор өөрийн эрхгүй зарсхийн хүйт оргих мэт
эвгүйрхлээ. Гэртээ ирсэнээс нь хойш дагаад салдаггүй тэдний бяцхан
гөлөг охиныг нь хүүхэлдэйгээ тэврэн үүдэнд ирэхэд, гавхийн аяархан
гаслаад ухасхийн эргэж галтогооны өрөөрүү гүйн одох нь юуны учир вэ. .
. Найзыгаа явуулчихаад Гандир охиноо сайтар ажиглалаа, ямар ч өөлөх
зүйл байхгүй хуучин янзаараа хөөрхөн тоглох авч нэг л өөр байгаа
шалтгааныг бараг олчих шиг санагдлаа. Ээжийгээ хамт тоглоё гэж шалахаа
байгаад, хэнд ч саад бололгүй чимээгүйхэн тоглодог болсон нь
анзаарагдахаар илт. Үгүй ер, 3 насандаа томоожно гэж байх уу хэмээн
бодолхийлээд Гандир тэр дороо нэгэн арга сэдэн гөлгөө тэврэн авлаа.
Хэрэв тэрээр бодсон бодлоо бусадтай хуваалцвал лав галзуурч гэх нь
лавтай авч Гандир бодлоосоо сөөм ч ухарсангүй. Гөлгөө тэврэн галтогооны
хэрэгсэл тойруулан тавиад эвтэй хөөрхөн тоглох охиныхоо хажууд шахан
сууж, дэргэдээ суулгасан хүүхэлдэйг нь дахин нэг сайтар ажив. Ямар ч
гайхам зүйлгүй жирийн л нэг бяцхан хүүхэлдэй. Би ер нь өөрөө ажилдаа
дарагдсаар байгаад арай мэдрэлийн ядаргаад орж байгаа юм биш биз дээ,
хий юм зохиож бодоод түүндээ итгээд гэж Гандир бодох зуураа хүүхэлдэйг
нэг гараараа бариад, гөлгөө нөгөө гараараа бариад миний охин хоёулаа
ингэж тоглоё хэмээн хэлсэн биш өнөөх хачин ойлгомжгүй зүйл дахин өрнөж
орхив. Гөлгөн дээрээ хүүхэлдэйг нь суулгаад орхитол, гөлөг нь гаслах
хуцаж гараас нь мултрах гэж зүтгэж, охин нь ч ээжээ битгий ингэж тогло,
хүүхэлдэй гөлгөнд дургүй хэмээн цовоо дуугаар хэлэх нь тэр. Тэр битий
хэл хүүхэлдэйгээ авахаар гараа сарвайв, цаанаа л нэг эвгүй санагдаад
явчихсан тул Гандир охиныхоо гарыг цаашлуулан байж бай гээд хүүхэлдэйг
унуулсан хэвээрээ гөлгөө нааш нь цааш нь алхуулах хэмээн оролдсоор
байтал харин гөлөг нь улам л нугдайн доошоо хэвтэж, хүзүүнээс нь
зулгаасаар байтал хаашаа ч хөдлөхгүй өрөвдөлтэй гаслаж эхэллээ. Гандир
өөрийн эрхгүй гайхширч орхив, хүүхэлдэйгээ хартал ямар ч өөрчлөлтгүй
хөдөлгөөнгүй цэнхэр шилэн нүд. Гандир санаа алдан хүүхэлдэйг хажуу тийш
нь тавиад даарч байгаа мэт чичрэх бяцхан гөлгөө тэврэн, юу гэж бодохоо
мэдэхгүй байлаа. Охин нь хүүхэлдэйгээ авч дэргэдээ суулгаад ээжээ би
танд урд нь хэлсэн ш дээ, хүүхэлдэй гөлгөнд маань дургүй ээ гэж, сая та
тэгж тоглох хэрэггүй л байсан юм даа гэхэд Гандир яагаад гэж асуугаад
охиноо эгцлэн ширтэв. Яагаад гэвэл гөлгөнд улам муу юм болно, та харж л
байгаарай гэж охин нь үнэмшилтэй нь аргагүй хэллээ. - Хэн чамд гөлгөнд
муу юм болно гэж хэлсэн юм, чи чинь энэ хөөрхөн гөлгөндөө дургүй юм уу?
- Би дургүй бишээ, гэхдээ хүүхэлдэйг хазах гэсэн гэж хүүхэлдэй надад
хэлээд дургүй байгаа юм, удахгүй эндээс явуулна гэсэн - Тэгвэл чи
байтлаа хүүхэлдэйний хэлээр ярьдаг болж байна уу, эсвэл хүүхэлдэй чинь
хятадад үйлдвэрлэгдэхдээ монгол хэл сураа юу? - Мэдэхгүй ээжээ ямар
чбайсан би тоглож байхдаа хүүхэлдэйнхээ хэлсэн болгоныг ойлгодог,
бодвол энэ монгол хүүхэлдэй биз гээд охин нь тоосон шинжгүй дахин
тоглоомон аяга тавгаа өрж хурааж эцэс төгсгөлгүй тоглоомоо
үргэлжлүүлэв. Гэнэт Гандир өөрийнхөө охиныг ердөө л гуравхан настайг
саналаа, би чинь жаахан хүүхэдтэйгээ яаж маргалдаж байгаа нь энэ вэ.
Бурхан минь юу болоод байгаа юм бэ, нэг бол үнэн нэг бол би галзуурчээ
гэж Гандир дотроо үймрэн бодолхийлов. Жаахан шүү дээ миний охин . . .
Гандирын бодолд дахин нэг санаа гялсхийн орж ирэв. Бушуухан босч
тэвэрсэн гөлгөө галтогооны өрөөны дуртай буланд нь аваачиж тавиад,
буцан ирж охины дэргэд сууж багахаан яриа дахин өрнүүлэхээр шийдлээ. -
Миний охин дээр унагасан цэцгээ санаж байна уу? Тэрийг хагал гэж
хэлэхдээ хүүхэлдэй нь өөрөө галтогооруу явж очоод зааж өгсөн юм уу -
Тиймээ, надтай хөтлөлцөөд явдаг юм - Ээж нь чамайг хөтлөлцөөд явж,
байгааг хараагүй ү дээ, тэгээд ч ээж нь дандаа цуг байдаг юм чинь
ээждээ үнэнээ хэлчих л дээ - Та тэгэхдээ хааяа намайг түгжээд дэлгүүр
рүү гүйдэг л биздээ. Миний охин юунд ч битгий хүрээрэй сууж байгаарай
гэхчихээд. Тэгэхээр чинь хүүхэлдэй бид 2 хөөцөлдөөд ёстой гоё тоглодог
байхгүй юу. . . Гандирын дотор муухайран хүйт оргиж өөрийн эрхгүй
утасруугаа гараа явуулан нөхөррүүгээ залгаж, ямар ч ажилтай байсан
орхиод бушуу гэртээ ирэхийг гуйлаа. Утасны цаанаас очиж явна одоохон
гэх нөхрийнхөө тайван хоолойг сонсоод үл ялиг тайвширсан ч гэлээ
охиныхоо тэрхүү гайт хүүхэлдэйгээ тоглохыг нь болиулж чадсангүй .
Тэрээр хүүхэлдэйг гэртээ ирсэнээс хойш 2 удаа охиноо түгжээд хажуугийн
дэлгүүр бушуухан гүйгээд ирсэн нь үнэн ажээ. . . Хөөрхөн хөдөлгөөнгүй
сууж байгаа гэж бодож байсан охин нь хөшүүн мөртлөө амилсан
хүүхэлдэйтэй хоёулаа гэртээ цоожлуулаад үлддэг байсан байх нь.
Аймшигтай юм. . .
<hr width="100%" align="justify" size="2">

Хүүхэлдэй 4-р хэсэг
Ер нь нөхөртөө ч, өөр хүнд ч энэ тухай хэлээд
хэн ч үнэмшихгүй. Гандир гаргасан шийдвэрээ хэнтэй ч хуваалцахыг
хүссэнгүй. Унтахаас арай өмнөхөн гэнэт гөлгөө яагаад хөл доогуур
орооцолдохгүй байна вэ хэмээн гэнэт санаад галтогоондоо ортол, аль
түрүүний аваачиж тавьсан буландаа ямар ч хөдөлгөөнгүй унтаж байгаа
аятай хэвтэж байх нь тэр. Бурхан минь гэж Гандир дуу алдан ухасхийн
тэврэн автал ашгүй нүдээ нээж амьсгаатай байхаар нь дотор жаахан ч
гэсэн уужирч амьсгаагаа гаргалаа. Яасан хө гэх нөхрийнх нь дуутай
зэрэгцэн, хэн нэг нь араас нь цэл хүйтэн харцаар ширтэх мэт санагдан,
нурууных нь араас салхи сэнгэнэх мэт болов. Хааяадаа нэг л эвгүйцээд
хүн хараад ч байгаа мэт мэдрэмж төрөхөд эргээд харахад нээрээ л хүн
харц тусгасан байдагсан. Гэтэл энэ удаа хүйт даасан хорсолын зэвхий
харц түүнд мэдрэгдэх мэт санагдаад эргээд хартал ээ бурхан минь гэх
дуунаар нь гүйлдээд ирсэн нөхөр, охин хоёр нь гайхсан шинжтэй зогсож
байлаа. Охин нь хүүхэлдэйгээ тэвэрчээ. . . Яагаачгүй ээ, миний охин явж
тогло гэж хэлчихээд Гандир нөхрөө хажуудаа суулгаад галтогооныхоо
хаалгыг сайтар хаалаа. Амьхандаа өөрийнхээ яриаг хүүхэлдэйд дуулгахгүй
гэсэндээ тэр. Гөлөгнийхөө тавганд нь сүү ихтэй бүлээхэн цийдэм хийсэн
боловч хөөрхий гөлөг бараг л уусангүй нь улам санаа зовооно. Гандир
нөхөртөө найзынхаа ирсэн тухай жаал яриад гөлөг нь өвдсөн гэж хэлсэнийг
хэлээд чи бид 2 өдөр гаргах биш дээ, салхинд бага гаргаж байгаа
болохоор бие нь маш муудаж байгаа нь энэ гэж байна. Түүнийг өдөрт 2-3
цаг салхинд гаргаж байх айлд яаралтай аваачиж өгье. Нөхөр нь дуугайхан
сонсоод гөлгөө өвөр дээрээ тэврэн бяцхан чих, сэгсгэр жаахан үсийг нь
илбэлээ. Ёстой хөөрхөн гөлөг шүү тиймээ, гэхдээ манай охин нэг их
тоглож харагдахгүй юм даа. Бараг л чиний нохой болчихсон харагддаг юм,
тэгье тэгье охин дургүйцэхгүй байхаа асуух уу одоо гэж нөхөр нь хэллээ.
Гандир сандарч яах юм бэ, явуулахгүй гээд уйлбал яана. Тэгээд байлгаж
байгаад нүдэн дээр нь үхчихвэл охин маань яах юм. Чимээгүй маргааш айлд
өгчихөөд гадаа гаргасан чинь зугтаад явчихлаа гээд хэлчихэе гэхэд нөхөр
нь дуртай зөвшөөрсөнөөр асуудал шийдэгдлээ. Чи өнөө өглөө охиноо
цэцэрлэгт нь хүргэж өгөөрэй, би өглөө гөлгөө айлд өгчихөөд ажилдаа
яваад өгье. Ээж нь нохойгоо салхилуулна, бас вакцин хийлгэнэ гээд
үлдэе. Тэгээд нохой нь эмчээс айгаад зугтаад явчсан гээд хэлчихье гэж
тэр 2 үгсэн тохиролцлоо. Гандирын далд санаа нь охинд нь хэлчихвэл
хүүхэлдэй сонсоод өнөө шөнө гөлгөнд нь элдэв зүйл хийчих вий хэмээн
бодоод охиндоо огт дуулгахгүй байхаар шийджээ. Өөрийнхөө энэ бодлоо
үнэн гэж бодоход хэцүү байсан ч эх хүний далд зөн совингоо энэ удаа
дагасан нь зүйтэй гэж бодлоо. Харин өнөөдөр охиноо дундаа өвөртлөж
унтана аа. . . Маргааш өглөө нь Гандир охиноо цэцэрлэгт нь явуулалгүй
авч үлдлээ. Охиноо энэ цайг дуустал нь уу хэмээн захиргаадаад тэр
хооронд бушуухан үүдний шкафаа зайчлан өөрөө орж болох зай гаргасанаа
охиндоо огтхон ч мэдэгдсэнгүй. Дараа нь охиндоо нэг зөөлөн чихэр
атгуулаад тоглоомуудыг нь овоолон дэргэж нь суулган үнсээд, ээж нь
гүйгээд хажуугийн дэлгүүр ороод сүү аваад ирье, миний охин томоотой
байгаарай, ердөө 3хан минут гээд галтогоо орлоо. Тэнд охиных нь газарт
унагасан цэцэг овоо хөөрхөн үндэслэсэн нь шилний цаанаас тодхон
харагдана. Хүүхэлдэй гуай та энэ цэцэгт минь дургүй гэл үү, тэгвэл одоо
яахыг чинь харъя л даа гэж Гандир амандаа үглээд охиндоо цэцгээ
үзүүлэхээр алхан очив. Миний охин энэ хардаа чиний унагаасан цэцэг ийм
гоё болчихсон удахгүй ээж нь сайхан саванд суулгаад гоё улаан цэцэг
дэлбээлүүлнээ. Ингэж хэлчихээд бардам элхлан цэцгээ буцаан тавиад
үүдрүү очин гадуур хувцасаа өмсөж буй чимээ гаргангаа шкафныхаа хаалгыг
сэмээрхэн онгойлгож орхив. Хаалганыхаа завсар зай гаргаж орхиод за ээж
нь гялс гүйчихээд ирье хэмээн чангахан хэлээд хаалгаа тас хийн хаагаад,
гялсхийн шкафандаа орж хаалгыг нь хэргээр дутуу хаалаа. Хэрвээ үнэхээр
хүүхэлдэй нь алхаж явдаг юм бол дургүй цэцгээ дахин унагаж хагалахаар
охиных нь хамт галтогооны өрөөнд орох нь лавтай. Гэнэт шкафанд орохдоо
ямар нэгэн том мод ч юмуу, хоолны том төмөр халбагаа бариад ороогүйдээ
Гандир харамслаа. Хэрвээ тэр бяцхан өөдгүй хүүхэлдэй алхаад явж байх юм
бол тэр доор нь нам цохиод цонхоор чулуудах байсан юм. Гандир яагаад ч
юм бүү мэд тэр хүүхэлдэйнд гараараа хүрэхээс жийрхэж байлаа. Охин
ганцаараа амандаа элдэв зүйл ярьж байгаад тожир тожир алхан галтогоог
зүглэсээр өрөөнөөсөө гарч ирлээ. . . Гандир талд харанхуйд төөрсөн хүн
айлын гэрэл харах адил дотор онгойн уужирч санаа алдан инээвхийллээ.
Аан муу сахилгагүй охин чамайг даа. Аавынх нь зөв байжээ. Алив нөгөө
явдаг гүйдэг хүүхэлдэй гэж бодоод Гандир өөрийгөө шоолон тас тасхийн
инээхээ дөхөв. Бяцхан охин нь хүүхэлдэйгээ нэг гартаа хөтлөөд гарч
ирсэн хэдий ч хүүхэлдэй нь өөрөө алхах биш, нэг хоёр хэмээн үглэсээр
аяархан алхах охиных гарч чирэгдэн явах нь хаалганы завсараар харагдсан
нь тэр ажээ. Гандир тэр дороо гарч ирэх гэсэн боловч, гэнэт шкафнаас
гараад ирвэл охин нь цочоод сүйд болох байх гэж бодоод буцаагаад
хаалгаа татах гэж байгаад жаахан чимээ гаргатал чирэгдэж явсан
хүүхэлдэй зог тусан гэнэт амьд хүн мэт хүзүүгээ эргүүлэн хөх цэнхэр
шилэн нүдээрээ Гандирын нуугдсан шкафыг цоо ширтэх нь тэр. Гандирын
толгойтой бүх үс өрвөсхийн босч бурхан минь амьд юм байна, тэр чинь
амьд юм байна шүү дээ хэмээн амандаа шивнээд золтой л ухаан
алдчихсангүй арайхийн хоёр хөл дээрээ яахаа мэдэхгүй зогслоо. Хөх
цэнхэр нүдтэй хөөрхөн боловч аймшигт хүүхэлдэй резинэн цагаан гуталтай
бяцхан хөлөөрөө Гандирын нуугдсан шкафыг зүглэн мөс шиг хүйтэн шилэн
нүдээр түүнийг ширтэн удаан гэгч нь алхаж эхэллээ. Гандир шкафан дотроо
сүх бариад орсон байлаа ч гэсэн тэрийгээ далайж балбах манатай, зүрх нь
хүчтэй дэлсэн арай л нэг ухаанаа алдчихалгүй зогсож байв. Хүүхэлдэй
хоёрхон алхаад шкафных нь дэргэд ирэхэд хаалга нь өөрөө нээгдэн
онгойхол Гандир өөрийн эрхгүй хар чадлаараа хашгирлаа. . .
<hr width="100%" align="justify" size="2">
Хүүхэлдэй 5-р хэсэг
Яасан бэ, ямар муухай хашгирч хүн цочоодог юм
хэмээн нөхөр нь нойрмог нүдтэй унтраалга даран зогсож байв. Муухай зүүд
зүүдлээд гэж үглэнгээ Гандир охиноо бушуухан авч өвөр дээрээ тэврэн
аргадан бүүвэйлтэл, орны цаахна талын сандал дээр цэнхэр нүдэн
хүүхэлдэй сууж байгаа нь гэнэт харагдаж Гандирыг бараг галзууруулах
дөхлөө. Хэн энэ хүүхэлдэйг орны хажууд тавьсан юм хэмээн чанга дуугаар
асуутал гэрлээ унтраах гэж байсан нөхөр нь наад хүүхэлдэй чинь хэнд
саад болоод байгаа юм гэх нь цаанаа л нэг чихэнд хоногшоогүй дуу.
Сэртэсхийн нөхрөө хартал, бурхан минь ганц түшиг нь болж байсан нөхөр
нь өөдөөс нь цэв цэнхэр хүйтэн нүдээр ширтэж байх нь тэр. Гандирын гар
нь суларч, өвөр дээрх охиноо золтой л газарт унагасангүй, дотор нь
харанхуйлан айдсын битүү хар манан биеийг нь хөдөлгөөнгүй хүлэх мэт
санагдав. Эх хүний зөн совин нь түүнийг хуураагүйг ажээ. Бурханы
авралаар бяцхан охин яг цагаа олж дахин уйлагнаж, Гандирын гараас
мултран орруугаа тэмүүлэн тийчиллээ.. Гандир охиноо улам чангаар
элгэндээ тэврэн орноосоо босов. Энэ шөнийг л эсэн мэнд давж өнгөрүүлэх
хэрэгтэй байна. . . Миний хөгшин унтаж бай, би охиндоо нэг цай өгчихөөд
ирье. Гэрэл асаалттай л байж байг охин айчихна гэж Гандир аажуухан
боловч тайван хэлэхэд нөхөр нь хэсэг эргэлзэн зогссоноо дурамжхан мэт
орондоо орсон даруйдаа нам унтлаа. Ашгүй дээ. Гандир охиноо элгэндээ
тэвэрсэн хэвээрээ бушуухан нөгөө өрөөний гэрлийг асаачихаад ээжийнхээ
дээр үед өгч байсан арцыг яаравчлан хайхаар шийдэж, нам унтаад өгсөн
охиноо дэргэдээ дэвссэн халаадан дээр эвтэйхэн тавьлаа. Хэзээ ч юм бэ
ээж нь гэртээ заавал уугиул хэмээн захин байж өгч явуулсан тэр арцыг
Гандир эгээтэй л ирсэн дороо хаячихаагүй нь олз болж. Энэ байна гэж
Гандир баярлан шургуулганы цаад булангаас цаас нь хуучран шарлах шахсан
боодолтой арцыг гаргаад уугиулах сав эрж галтогоо орох гэснээ тэр дороо
больчихлоо. Тэр муу хүүхэлдэйг явдаг гэдэгт Гандир одоо өчүүхэн ч
эргэлзэхгүй байлаа, одоо охиноо нүднээсээ салгаж хэрхэвч болохгүй. . .
Нүдний буланд охины тоглоомон дунд яаж орсон нь бүү мэд комподны шилний
таг харагдахад баярласан гэж жигтэйхэн. Булангийн ширээн дээр нөхрийнх
нь тамхи асаагуур дандаа байдаг нь яамай даа. Гандир өөр өрөөнд орж
гэрэл асаахаас айж байсан төдийгүй, хоромхон зуур ч гэлээ охиноо
орхихыг огтхон ч хүссэнгүй. . . Гэр дүүрэн арцны үнэр тархахад Гандирын
дотор жаахан ч атугай онгойсон хэдий ч нөхрийн нь амьгүй цэнхэр нүдтэй
төрх байн байн эргэн санагдаж хамаг биеийг нь зарсхийлгэсээр байлаа.
Азаар охин нь ээжийнхээ халаадаар хучуулсан шигээ нам унтаж, хоёр хацар
нь хөөрхөн улаа бутарсан байх бөгөөд энийг Гандир сайны тэмдэг гэж
үзлээ. Гандир өөрөө бараг хэзээ ч итгэж тусламж эрж байгаагүй бурхандаа
залбиран, арцаа л тасралтгүй уугиулая бага багаад нэмсээр өглөөг хүргэе
гэж шийдээд охиныхоо хажууд суусан ч нөхрийнхөө унтаж буй гэрэл нь
асаалттай өрөө тийш харж ч чадахгүй айсаар байв. Гайтай хүүхэлдэй унтаж
буй нөхрийг нь яаж ийгээд хорлочих вий гэх айдаст бодол дотрыг өргөсөөр
маажих мэт хорсголонтой байсан ч, цэнхэр нүдээр түүнийг ширтэж байсан
нөхрийгөө яаж байгааг шалгах зүрх Гандирт алга байлаа. . . Амьд
байгаасай, амьд л байлгаасай гэж тасралтгүй үглэх Гандир гэнэт
галтогооны буланд унтаж байх ёстой сэгсгэр гөлгөө гэнэт санав. Нохой
дөрвөн нүдтэй чөтгөрийг эсвэл муу зүйлийг харах чадалтай гэж ямар үнэн
үг вэ. Дээр үеийн монголын дөрвөн нүдтэй гарз нохдуудаас чөтгөр айгдаг
байсан гэж ярьцгаадаг. Хэдийгээр энэ маань жаахан бяцхан гөлөг ч гэлээ
хүүхэлдэйд шингэсэн хараалыг харж чадсан нь гарцаагүй. Харамсалтай нь
айлгах нь байтугай нялх амьтан өөрөө дайрлагад өртсөн нь тэр аж. Түүний
хэн болохыг мэдсэн төдийгүй, өөрсдийг нь хамгаалахаар хүүхэлдэйг хазаад
авсан бяцхан зоригтой гөлгөө Гандир өрөвдөхийн ихээр өрөвдөв. Иш бяцхан
амьтан яагаад намайг салахгүй эргүүлдээд байсанг чинь одоо л ойлголоо.
Гандир галтогооны өрөөнд орж гөлгөө авахыг ихээр хүсэвч хүүхэлдэйн хэр
хурдан явж чадахыг зүүдэндээ харсан болохоор нам унтаж буй охиныхоо
хажууд, арцаа уугиулаад сууж өглөөг хүлээхээр шийдлээ. Аз болоход 2 цаг
тэсчихвэл үүр цайгаад гэгээ орчихно, гэрэлтэй үед бол Гандир
хүүхэлдэйнээс яг одоогийнх шигээ гараа салгалтал айхгүй гэж бодож байв.
Харин тэр болтол нөхрийгөө нам унтаасай, битгий сэрээсэй гэж залбиран
залбиран дотроо гуйсаар. Цэнхэр нүдэлсэн нөхөр нь өөдгүй тэр хүүхэлдэйг
хөтөлсөөр цаад өрөөнөөс юу юугүй гараад мэт санагдсаар Гандир цор
ганцаараа хязгааргүй зэвүүн айдаст автан суусаар л байлаа.
<hr width="100%" align="justify" size="2">
Хүүхэлдэй 6-р хэсэг
Сэгсгэр, сэгсгэр нааш ир гэж Гандир хүүхэлдэйд
мэдэгдэхгүйг хичээн бараг амандаа шахуу гөлгөө дуудлаа. Сэгсгэр сэгсгэр
ээ хүрээд ир хэмээн чин сэтгэлээсээ мөргөх шахам гуйлаа, гөлөг нь хажуу
бөөрөнд нь наалдаад суувал жаахан ч атугай тайвширах мэт, бас түүнд
туслах мэт санагдсаар. Гандир хэдхэн алхаад гөлгөө тэврээд ирэх ч зүрх
зориггүй байсан хэвээр. Дотроо харин хэрвээ хүүхэлдэй гараад ирдэг юмаа
гэхэд гөлөг маань хүүхэлдэйг саатуулж, харин би охиноо тэврээд хар
эрчээрээ гэрээсээ зугатаана хэмээн бодох боловч олон жил ханилж, түшиг
тулгуур болсон нөхрөө юу юугүй босоод ирэх вий хэмээн үнхэлцэгээ
хагартал айн суусаар байлаа. Нөхөр нь босоод ирчихвэл гөлөг битгий хэл
нас гүйцсэн зодоонч нохой байсан ч аймшигт хүүхэлдэй болсон нөхрийнх нь
эсрэг тэмцэж яахан чадах билээ. . . Бурхан минь гэж Гандир зүрхнийхээ
угаас аяархан дуу алдаж нүдэнд нь баярын нулимс өөрийн эрхгүй
цийлэгнэв. Үс нь ноолорсон ч гэлээ бяцхан цүндгэр гэдэстэй хэвээр
байгаа хөөрхөн сэгсгэр амьтан түүнийг чиглэн аяархан боловч гомдолтой
гасласаар яаран Гандирыг зүглэн ирж хөлд нь наалдан суух нь тэр. Эвий
минь дээ бяцхан амьтан минь чи ч гэсэн яг л над шиг айж байгаа хирнээ
зөндөө зориг гаргаад мөлхөөд ирсэн тиймээ. Бяцхан гөлгөө тэврэн авахад
гэрт дулаахан атал бөмбөлзтөл чичирч байгаа нь хүртэл Гандирыг
айлгасангүй ээ, баярласандаа өвөр дээрээ чанга тэврэсээр бурхан минь
бидэнд туслаач, бидэнд туслаач хэмээн үглэн суусаар л. Арай чүү мөлхөж
ирсэн гөлөг нь гэнэтхэн гараас нь мултран цаашаа хэд алхаад дээшээ
цоройж гаслаж эхлэхэд Гандир айсандаа ухасхийн босов. Хүүхэлдэй таазаар
дамжин харагдахгүй ирлээ гэж үү гэсэн бодол сэрдхийж, гөлгөө дагуулан
айдас хурсан нүдээр дээшлэн хартал, харсан зүйлдээ Гандирын нүд хүртэл
итгэсэнгүй. Чи минь ямар азаар манайд ирсэн юм бэ, миний бяцхан аврагч
гээд Гандир ухасхийн шүүрэн авлаа. Тэртээ дээр нөхрийнх нь зун хааяа
өмсдөг саравчтай малгай өлгөөтэй байгааг харсан бяцхан гөлөг дээшээ
цоройн хуцсан нь амилсан хүүхэлдэйтэй адил бараг л итгэмгүй зүйл. Эр
хүний хийморь малгайдаа гэж ярилцдаг байхаа гээд Гандир шүүрэн авсан
малгайгаа арцан дээгүүрээ нар зөв эргүүлж нөхрийг минь битгий хүүхэлдэй
болгооч, битгий болгоорой гэж хэнээс ч юм чин сэтгэлийн угаас гуйсаар
байлаа. Нөгөө өрөөний өргөн ор гэнэт чахран хүн хөдлөх мэт чимээ
гарахад айсан гөлөг Гандир хоёр ухасхийн бие биедээ наалдав. Цэнхэр
нүдэлсэн нөхөр нь өглөө болохоос өмнө амжиж сэрчихлээ гэж үү дээ. . .
Харамсалтай нь сонссон дуу нь яахын аргагүй үнэн болж, нөхөр нь өндийн
босч гэрийн шаахайгаа өмсөж байгаа чимээ нь нам гүм дунд тодхон
дуулдлаа, одоо минут ч хүрэхгүй хугацааны дараа энэ өрөөнд ороод ирэх
нь. Гандир ганцаараа байсан бол энэ аймшигт байдлаас зугтахын тулд
цонхоороо үхсэн ч хамаагүй хэмээн үсрэх байсан нь маргаангүй үнэн байв.
Гэтэл одоог хүртэл сэрэхгүй унтах улаахан хацартай бяцхан охиноо яах
билээ. . . Охиноо сэрээгээд хөтлөөд зугтахад бэлдэх үү, эсвэл охиноо
тас тэврээд юу болохыг хүлээх үү . . . Эсвэл түүнийгээ унтуулсан
чигээрээ урд нь зогсоод цэнхэр нүдэн нөхөртэйгээ эцсийн хүчээрээ тэмцэх
үү . . . Энэ хэдхэн хоромд толгойд эргэлдэх олон бодлоосоо болж Гандир
арай л галзуурч орхисонгүй. Магадгүй хүүхэлдэй энийг ч хүссэн байж
магад гэсэн бодол зурсхийхэд л биеэ барин, айсан зовсон хэдий ч эрүүл
ухаантайгаа үлдлээ. Нөхөр нь түүнийг чиглэн алхаж эхлэв . . . Гандир
одоог болтол нам унтсаар буй охиноо элгэндээ тас тэврэсээр чичрэн
зогсов. Гөлөг нь хөлд нь наалдана. Гандир хүүхэлдэйн эсрэг ямар ч зүйл
хийх чадалгүй байгаагаа ойлголоо. Аймшигт шөнийг тэсвэрлэх тавчээр нь
зад үсрэн нулимс болон урслаа. Гандир асгартал уйлсаар хөлд нь наалдах
өрөвдөм гөлөг, нам унтах нялх охиноо тэврэн одоохон гарч ирэх нөхрөө
хүлээн айсандаа арагш ухарсаар нэг мэдэхэнд хүйтэн хананд тас
наалдсанаа өөрөө ч анзаарсангүй. Хүүхэлдэй гарч ирээсэй, нөхөр нь биш
байгаасай. . . Үгүй ээ нөхөр байна. . .
<hr width="100%" align="justify" size="2"><div align="justify">Хүүхэлдэй 7-р хэсэг
Май энийг өмсчих бушуухан өмсчих. Нөхөр нь
гайхан харвал өөрийнх нь зуны сар
Сэтгэгдэлүүд: 1
1 | sadness <<< бичсэн | 2010-01-19 | 3:50 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Eniig unshival bi untchih yum shig bna biggrin biggrin biggrin
tnx goy niitlel bna
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !