Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Хард дисктэй танилцхуу - Хичээл - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Хард дисктэй танилцхуу
poster

Hard Disk - Хатуу диск гэж юу вэ?

Өнөө цагт Hard Disk-гүй компъютер гэж бараг үгүй билээ. Мөн сүүлийн үеийн зарим видео тоглуулагч (ҮCR), дүрс билэгийн аппарат-камеруудад хүртэл кассетний оронд Hard Disk-г хэрэглэж байна. Дэлхий дээрх эдгээр олон хатуу дискнүүд ганцхан ижилхэн үүрэгтэй - эдгээр нь тоон хэлбэрт байгаа мэдээлэлийг харьцангуй удаан хугацаанд хадгалж чаддаг. Зөвхөн эдний тусламжтайгаар л компъютер "юмыг удаан хугацаанд марталгүй санаж байх" чадвартай болдог. Энэ удаагийн өгүүллэгээрээ бүгдээрээ энэхүү шидэт хайрцагны дотогшоо нэг өнгийгөөд харцгаая, мөн мэдээлэлийг хэрхэн яаж хадгалаад байгааг нь ч гэсэн сонирхоод үзэе.
Хатуу дискний тухай

Hard Disk-ны түүх 1950-аад оноос эхэлжээ. Анхны хатуу дискүүд нь одоогийн 21 инчийн телевизорын дайтай хэмжээтэй, гэхдээ дөнгөж хэдхэн мегабайтыг л хадгалах өчүүхэн багтаамжтай байжээ. Тухайн үед эдгээрийг Hard Disk ч гэж нэрлэж байсангүй, "fixed disk", "Winchesters" гэж нэрлэдэг байжээ. Харин сүүлээр нь "floppy disk" буюу "уян диск" гэсэний эсрэг гэдгээр нь "hard disk" буюу "хатуу диск" гэж нэрлэх болжээ. Гол учир нь Hard Disk-г соронзон оронтой хатуу материалаар (хөнгөнцагаан, шил гм.) хийдэг бол Floppy Disk нь пластик хальсан дээр мэдээлэлээ хадгална. Энгийнээр авч үзвэл хатуу диск, энгийн кассетте хоёрын хооронд нэг их ялгаа байхгүй. Ижилхэн л соронзон чанар ашиглаж мэдээлэлээ хадгална. Харин одоо хатуу диск, кассетте хоёрын хоорондын үндсэн ялгааг сонирхоцгоож, эндээс та бүхэн Hard Disk-ны талаар тодорхой ойлголт авах болов уу:

* Кассеттны соронзон материал нь нарийхан пластик туузан дээр түрхэгдсэн байна. Харин хатуу дискэн дээрхи соронзон материал нь өндөр нягтралтай хөнгөнцагаан юмуу шилэн дискэн дэр түрхэгдсэн байна. Дараа нь үүнийгээ толь мэт гөлгөр болгож зүлгэсэн байна.
* Кассеттны хувьд та урагшаа хойшоо гүйлгэж хүссэн мэдээлэлдээ хүрдэг бөгөөд, энэ нь тодорхой цаг авдагийг мэдэх билээ. Харин хатуу дискны аль ч хэсэг дээрхи мэдээлэлд агшин зуурт хүрэх боломжтой.
* Кассеттэн дээрхи мэдээлэлийг уншихад унших/бичих толгой нь туузандаа шууд хүрэлцдэг бол, хатуу дискны унших/бичих толгой нь дискныхээ гадаргуу дээгүүр тодорхой хэмжээний зайтай гүйж, хэзээ ч дискэндээ яг хүрдэггүй.
* Кассеттны тууз нь ойролцоогоор секундэд 5,08 см хурдтайгаар унших/бичих толгой дээгүүр гүйдэг бол, хатуу диск нь унших/бичих толгойн доогуураа дээд тал нь 272 км/цагийн хурдтайгаар эргэлднэ.
* Хатуу дискэн дээрхи мэдээлэл нь кассеттны туузтай харьцуулбал маш өчүүхэн хэмжээний соронзон бүсэд хадгалагдах бөгөөд, энэ нь дискний нягт болон хурдыг нэмэгдүүлсэний үр дүн болно.

Эдгээр болон бусад олон нарийн шинж чанаруудад үндэслээд орчин үеийн Hard Disk-үүд нь өчүүхэн бага зайнд асар их мэдээлэл хадгалах боломжтой болсон ажээ. Хатуу дискний бас гол нэг давуу тал нь аль ч хэсэгт байгаа мэдээлэлдээ секундыг хэд хуваасантай тэнцэх богино хугацаанд хүрч уншиж чаддаг явдал юм. Одоо цагт жирийн персонал компъютеруудад 10-40 гигабайтын маш өндөр багтаамжтай хатуу дискүүд хэрэглэгдэх болжээ. Дискэн дээрх мэдээлэл нь файль хэлбэрээр хадгалагдна. Файль гэдэг нь энгийн үгээр хэлбэл ердөө л хэсэг байт мэдээлэл бөгөөд онцлог нь өөрийн гэсэн нэртэй байна. Байт гэдэг нь (энгийн үгээр хэлбэл) текстэн мэдээлэлийн тэмдэгтийн ASCII код байж болно, компъютерт биелүүлэх зүйлсийг нь заасан программын дотоод заавар код байж болно, эсвэл зургийн файлын цэгийн өнгөнүүд байж болох юм. Дотороо юуг ч агуулсан байлаа гэсэн файль гэдэг нь байтуудын цуваа хэлбэртэй байна. Хэрвээ тухайн эгшинд ажиллаж байгаа программ файль авах хүсэлт ирүүлбэл, Hard Disk нь уг файлын байтуудыг нь CPU-руу илгээнэ.
Хатуу дискны ажиллагааг үнэлэх хоёр хэмжүүр байна:

* Data rate - буюу секундэд хэдэн байтыг CPU-руу илгээж чадахыг илтгэсэн хэмжээс. Ихэвчлэн секундэд 5-40 мегабайт байна.
* Seek time - буюу CPU-с файль авах хүсэлт ирсэнээс хойш, хэр хугацааны дараа уг файлын анхны байтыг CPU-руу илгээж байгааг заасан хэмжээс. Энэ хугацаа нь ихэвчлэн 10-20 миллисекунд байна.

Дараагийн чухал үзүүлэлт нь мэдээжийн хэрэг хатуу дискний багтаамж - capacity байдаг.

1 kilobyte (KB) 1,024 bytes
1 megabyte (MB) 1,048,576 bytes
1 gigabyte (GB) 1,073,741,824 bytes
1 terabyte (TB) 1,099,511,627,776 bytes
1 petabyte (PB) 1,125,899,906,842,624 bytes
Эндээс харахад хаана юунд зориулдаг нь тодорхой байх.
1024 PB = 1 EB
1024 EB = 1 ZB
1024 ZB = 1 YB

Сэтгэгдэлүүд: 3
3 | TOOLS <<< бичсэн | 2010-03-14 | 11:57 PM Сэтгэгдэлтэй хуудас |
mednee
+ (0) -
2 | Wikinoy <<< бичсэн | 2010-03-09 | 4:08 PM Сэтгэгдэлтэй хуудас |
heregtei medee bn aa biggrin
+ (0) -
1 | sadness <<< бичсэн | 2010-03-04 | 8:13 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Үнэхээр хэрэгтэй мэдээлэл бна Баярлалаа biggrin biggrin
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !