Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Хүний амьдралын дараах ертөнц - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Хүний амьдралын дараах ертөнц
poster


АНУ-ын телевизийн уран бүтээлчид шинжлэх ухааны бүхий л салбарын эртэмтдийн судалгааны баримт, дэвшүүлсэн онолууд дээр тулгуурлан "Хүний амьдралын дараах ертөнц” хэмээх баримтат кино бүтээжээ. Дэлхий дээрх бүх хүн үгүй болбол барилга байгууламж, байгаль орчин бүр тэжээвэр амьтадад хүртэл юу тохиолдохыг тэд тооцолохыг оролдсон байна.

Хүн төрөлхтөнтэй холбоотой бүхэн 100 мянган жилийн дотор оргүй алга болох гэнэ.

Кинонд өгүүлснээр хүн төрөлхтөн гэнэт үгүй болбол дэлхий ердөө хоёр цагийн дотор харанхуйд автаж, метроны буудал, газар доогуурх гарц, хонгил хоёр өдрийн дотор усаар дүүрнэ. Харин нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтад арван өдрийн дотор үхэх бол цэцэрлэгт хүрээлэн, хатуу хучилтат зам долоо хоногийн дотор мөлхөө ургамалд бүрхэгдэж, барилга байшин, томоохон цогцолборууд 40-50 жилийн дараа нурж эхлэх гэнэ. Хэдийгээр зарим таамаг нь ташаа байх талтай ч ийм төрлийн анхны судалгаа тул эдгээр нь үнэхээр сонирхол татахаар баримт болж байгаа юм. Дэлхий ертөнц хормын дотор хэдэн триллион гэрлээр гялалздаг. Экологичид уг үзэгдлийг гэрлийн бохирдол гэдэг бөгөөд хэт их гэрэл экосистемд нь сөргөөр нөлөөлдөг орны тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Японы нийслэл Токио л гэхэд дэлхийн хамгийн их гэрэлтүүлэгтэй хотын жагсаалтыг тэргүүлдэг. Тус улсын бусад хотууд ч гэрэлтүүлгээрээ нэг их дутаад байхгүй. Тиймдээ ч Японы газар нутгийн 90 гаруй хувь гэрлийн бохирдолд автаад байгаа юм. Орчин цагийн ихэнх барилга байгууламжийн дундаж нас 60 жил /ихэнх гүүр 120, далан 250 жил ашиглагддаг/ бөгөөд засвар, хүний арчилгаа, цэвэрлэгээ үгүй болмогц эл хугацаа 2-3 дахин багасна. Шуурга зэрэг байгалийн гамшиг ч хүний гараар бүтсэн бүхэн үгүй болоход багагүй үүрэг гүйцэтгэх нь мэдээж. Чернобылийн гамшгийн дараа эзгүйрч хоцорсон гэхэд болох Украины Припять суурин энэ бүхний жишээ юм. Цөмийн гамшгийн дараахь 20 жилийн хугацаанд хотын өнгө төрх бүрэн өөрчлөгдсөн бөгөөд бүх барилга байгууламжийнх нь дээвэр нурж, хана нь хотойжээ. Энэ бүхнээс тооцоход дэлхий дээрх хүний гараар бүтсэн бүхэн хэдхэн мянган жилийн дотор үгүй болно. Өдгөө идэвхтэй буй цөмийн 430 үйлдвэр ч хэдхэн өдрийн дотор дэлбэрнэ. Гэхдээ хор уршиг нь олонхийн бодож буйгаар тийм ч аймшигтай биш гэнэ.

Учир нь байгаль өөрөө өөрийгөө цэвэршүүлэх чадвартай юм. Чернобылийн гамшиг ч үүнийг бодит амьдрал дээр нотлон харуулсан. Аймшигт гамшигт сүйдсэн тус газар нутгийг хэзээ ч сэргэхгуй гэдэгт олон ч эрдэмтэн, шинжээчид итгэлтэй байжээ. Харин сүүлийн жилүүдэд тус бүс нутгийн экосистем сэргэж буй бөгөөд чоно, бодон гахай зэрэг олон төрлийн хөхтөн амьтан Чернобыль, Припять орчимд үзэгдэх болсон юм. Хүн төрөлхтөн үгүй болбол хуурай газрын 80 орчим хувийг 50 жилийн дараа ой эзлэх болно. Мөн 200 жилийн дараа дэлхийн хуурай газар бүхлээрээ үржил шимт газар болно гэж "Хүний амьдралын дараах ертенц” кинонд өгүүлжээ. Хүнгүй дэлхийн агаар хүртэл 2-3 долоо хоногийн дотор цэвэршинэ. Гэхдээ өнгөрөгч хугацаанд хүн төрөлхтний агаар мандалд цацсан нүүрстөрөгчийн хий мянган жилийн турш байгаль орчинд нөлөөлсөөр байх болно.

Энэ бүхний эцэст хүн төрөлхтөнтэй холбоотой үзэгдэгч бүх зүйл 100 мянган жилийн дотор оргүй алга болох гэнэ. Зөвхөн мянган жилийн дараа гэхэд өнөөгийн бидний өдөр тутмын хэрэглэж буй DVD, фото хальс, бичгийн цаас зэрэг устан үгүй болохоос гадна Гиза, Пирамид, Цагаан хэрэм зэрэг хүн төрөлхтөний агуу бүтээлүүд ч энэ орчлон ертөнц дээр огт байгаагүй мэт ямар ч ул мөргүй болох ажээ. Ямартай ч эрдэмтэд өнөөдөр дэлхий, хүн төрөлхтөний шилжих болоод мөхөх амьдралын холбоосыг тайлахыг оролдож, судалсаар л, таамаглал дэвшүүлсээр л…

Өнгөрсөн нэгдүгээр сард Их Британийн эрдэмтэд нэгэн шуугиант мэдэгдлийг хийсэн байна. Женевийн их сургуулийн профессор Мишель Майор нарны аймгийн хязгаарт жин, бүтцээрээ дэлхийтэй тун адилхан анхны гаригийг 2010 оны сүүлчээр илрүүлэх болно гэж мэдэгдсэн байна. "Амьдрал үүсэх боломжтой бүхий л нөхцөлийг бүрэн хангасан, дэлхийн "ихэр” гаригийг илрүүлж олох шинэ төслийг бид боловсруулсан. Ийн итгэлтэй мэдэгдэж байгаа минь сүүлийн 15 жилийн техник, технологийн үсрэнгуй хөгжлийн ач тус” хэмээн онцолсон байна. Тэрбээр 1995 онд хамтрагч Дидье Квелоцийн хамт анхны экзогариг "51 Пегаса b-ийг” илрүүлж байжээ. Тус гариг нь нар шиг "Герцшпрунг-Расселийн” диаграммын үндсэн дараалалд оршдог. Эдгээр оддын энергийн үүсвэр устөрөгчөөс гаралтай халуун, хүйтний цөмийн нийлэгжилт аж.

Харин ийм төрлийн хамгийн сүүлийн нээлтийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Америкийн эрдэмтэд хийсэн юм. Тэд нартай гайхалтай төстэй гаригуудын системийг илрүүлсэн билээ. Энэ шинэ систем нь дэлхийгээс таван мянган гэрлийн жилийн зайд оршдог байна. Оддын эргэн тойронд нарны ихэр хоёр том хийн бөмбөлөг эргэлдэн үүсч буй бөгөөд санчир, бархасбадь гаригууд үүсч байхдаа ч иймэрхүү байдалтай байсан аж. Тиймээс тэрхүү гаригт үнэхээр амьдрал үүсч болох болов уу гэсэн томоохон асуулт өдгөө эрдэмтдийн дунд тулгараад байгаа юм. Ер нь бол одон орончид сүүлийн 50 жилд 100 орчим үлэмж том гаригийг илрүүлж чадсан. Гэвч тэдний нэг нь ч орчин үеийн төсөөллөөр амьдрал үүсэх боломжтой гаригийн тоонд багтаж чадаагүй юм.

Э.Оджаргал


Энэ киног саяхан Монголд гаргасан юм, та бүхэн үзсэн байж магад би ч лав үзсэн


Сэтгэгдэлүүд: 3
3 | HaS <<< бичсэн | 2010-06-30 | 9:28 PM Сэтгэгдэлтэй хуудас |
mash very very interesting ym
+ (0) -
2 | TOOLS <<< бичсэн | 2010-03-15 | 5:39 PM Сэтгэгдэлтэй хуудас |
zadgai sansart garah yumsan
+ (0) -
1 | Wikinoy <<< бичсэн | 2010-03-15 | 3:29 PM Сэтгэгдэлтэй хуудас |
soninl yum bna
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !