Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Хүн цаг хугацааг удаашруулж чаддаг - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  12-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Хүн цаг хугацааг удаашруулж чаддаг
poster


Ихэнх хүмүүс тархиныхаа дөнгөж 10 хүрэхтэй үгүйтэй хувийг ашигладаг гэсэн тооцоо бий. Магадгүй үүнээс болж хүмүүс байгалиас заяагдсан олон авьяас, чадвараа ашиглах нь бүү хэл байдаг гэдгийг нь ч мэдэлгүй явцгаадаг биз. Харин аваар, осол, үхэл гэх мэтийн асар хүчтэй стрессийн үеэр болон дараа нь зарим хүн єєрийгєє үнэхээр хосгүй авьяастай гэдгийг олж мэддэг.

Раймонд Моуди зэрэг үхэл, түүнийг дагалдагч үзэгдлүүдийн талаарх судалгааны ажилд энэ талаар олон жишээ байдаг. Нохойноос айсандаа гурван метр өндөр хашаан дээгүүр харайгаад гарчихсан эмээ, өндөр хүчдэлд цохиулсныхаа дараа хүмүүсийн өвчнийг хараад оношилдог болсон эмэгтэй гээд зарим нь улиг болсон, зарим нь итгэхэд бэрх олон тохиолдлын талаар байсхийгээд л сонсогддог. Гэвч мундаг шинжлэх ухаанч үзлийн хурц хутгаар энэ бүх болсон болоогүй нь мэдэгдэхгүй гэгддэг тохиолдлуудыг хошин үзэгдэл дээр гардаг шиг "аан худлаа, худлаа" гэж үгүйсгэхийн өмнө арай єєр өнцгөөс авч үзэцгээе.
 
Амь насанд ноцтой аюул учирсан үед ашиглах ёстой нєєц эрч хүч, чадвар гэж хүн болгонд байдаг гэдэг. Наад захын жишээ нь нохойноос айгаад гурван метр өндөр хашаан дээгүүр давж байгаа эмээ. Эмээ жирийн үед гурван метр єндєр хашаа байтугай єндєрхєн босгон дээгүүр арай гэж давдаг байсан биз. Гэвч нохойд уруулах, түүнээс үүдэн амь насанд нь учрах заналхийллийн ємнє дотоод ухамсар /дотор хүн ч гэсэн болно байх/ нь онц аюултай үед ашиглах нєєц эрч хүчийг дайчилснаар эмээ єєрєє ч мэдэлгүй тэр єндєр хашаан дээгүүр даваад гарчихсан хэрэг.
 
Аминд тулсан богино хугацааны хүнд стресст орсон үедээ дийлдэггүй байсан хүндээ єргєж, давдаггүй байсан єндєр дээгүүр гарчихаад, дараа нь єєрєє ч итгэхгүй байх явдал хүн болгонд шахуу тохиолдож байсан биз. Хүнд заяагдсан ч тэр болон илрээд байдаггүй бас нэгэн чадвар буюу цаг хугацааг «сунгах» чадварын талаар энэ удаад єгүүлэх гэж байна.

Юуны ємнє хүний харааны онцлогийн єгүүлэх хэрэгтэй байх. Хүний нүд орчин тойрноо дуран шиг тасралтгүй ширтээд байдаггүй харин хэсэг хэсгээр буюу зургийн аппараат шиг асар богино хугацаанд хэд хэдэн кадр дараад, түүнийг нь тархин дахь хараа хариуцсан тєвд тасралтгүй хєдєлгєєн болгон нийлүүлэн боловсруулж байдаг. Хүний нүд секунд 24 кадр гүйхийг тасралтгүй хєдєлгєєн гэж хардаг буюу нэг ёсондоо секундэд 24 кадр дардаг. Харин ялаа секундэд 260 кадрыг тасралтгүй хєдєлгєєн болгож хардаг. Тиймээс ялааны хувьд хүний хєдєлгєєн нь удаашруулсан кино шиг л харагдах нь. Энэ ямар хэрэгтэй юм бэ гэвэл.... Зарим тохиолдолд цаг хугацаа ер бусын байдлаар сунаж, нэг агшин нь минут түүнээс ч илүү удаан үргэлжилдэг. Ийм явдал маш хүчтэй айж цочрох, амь насан ноцтой аюул тохиолдох зэрэг хүнд стрессийн үед ажиглагдах бєгєєд хєндлєнгийн хүмүүст мэдрэгдэхгүй. Хүнд учирч болох хамгийн стресстэй нєхцєл байдал нь дайн, зэвсэгт мєргєлдєєн болохоор тэнд байсан хүмүүс цаг хугацаа резинэн мэт сунах үзэгдэлтэй хамгийн их таардаг.
 
Дэлхийн хоёрдугаар дайны үед Ил-2 нэртэй дайрагч онгоцны нисгэгч байсан Колыбины түүх үүний тод жишээ юм. Тэрээр гүүр устгах даалгавартайгаар нисжээ. Гэвч онгоц нь дайсны суманд оногдон унаж эхлэхэд даалгавраа биелүүлэхийн тулд шатаж байгаа онгоцоо гүүр рүү чиглүүлсэн байна. Гэхдээ гүүрийг мєргєхийн ємнєх агшинд онгоц нь хашлагыг нь далавчаараа шүргэж хємрєхєд Колыбин онгоцноосоо унажээ. Яг тэр агшинд түүний хувьд цаг хугацаа зогсож, секундийн хэд хэд хуваасны дайтай үргэлжлэх ахар богино хугацаанд тэрээр гүүр хэрхэн дэлбэрч, германчууд яаж гүйлдэж байгааг нэг бүрчлэн нарийн харсан тєдийгүй, заримынх нь нүүрний хувирал, хурууны хєдєлгєєнийг нь ч сайн харж чаджээ. Дашрамд дурдахад Колыбин нь дайны үед онгоцоороо газар дээрх объектийг таран /халз мєргєх/ хийгээд амьд үлдсэн цорын ганц нисгэгч юм.
 
Явган цэрэг байсан Филатов гэгч нь хэдхэн алхмын зайд унасан их бууны сум дэлбэрэхдээ хэрхэн эхлээд аажмаар цууран задарч, хэлтэрхийнүүд нь удаашруулсан кинон дээрх шиг аажмаар тал тал тийш бут үсэрч байгааг «хэдэн минутын» турш ажиглаж байсан тухайгаа дурссан байдаг. Yнэн хэрэг дээрээ газар унасан их бууны сум хэлтэрхий болон дэлбэрэх нь секундийг зуу хуваасны хэдтэй тэмцэх ахар богино хугацаанд болж єнгєрдєг болохоор «хэдэн минутын турш» гэсэн нь єєрийнх нь хувийн мэдрэмж юм.
 
1984 онд Афганистанд байлдаж байсан орос цэргийн яриа «...гэв гэнэт тавхан метрийн зайнаас эгц єєдєєс шүрших гар пулеметын гол тємєр надад том, бүр санаанд оромгүй том харагдах шиг болоод цаг зогсчихсон. Эргэн тойронд чив чимээгүй болж бууны гол тємрєєс сум хэрхэн гарч намайг чиглэн ирж явааг олж хараад, сандралгүй хажуу тийш бага зэрэг холдоход сум миний зүүн талаар гараад єнгєрсєн. Дараагийн агшинд хэн нэгэн нь товчлуур дарсан мэт бүх зүйл хэвийн хэмнэлдээ эргэн орж, дуу чимээ ч сонсогдож эхэлсэн». 1986 онд Афганд дайтаж явсан байлдагчийн яриа «душман эр миний толгой руу буудсан юм. Би буудах чимээг сонсоогүй ч гэлээ гол тємрєєс нь дарьны хий хэрхэн аажмаар түрэн гарч, задардаг сум миний хажуугаар шунгинан гарч, чулууг буталж байхыг харсан».

1992 онд нисэхийн шоуны үеэр Оросын МиГ-29 сєнєєгч онгоц үзүүлэх нислэг хийж байгаад унаж, дэлбэрснийг зарим нь санаж байж магадгүй. Тэгэхэд онгоц эхлээд элгээрээ газар шүргээд ойгоод ахин хэдэн метрийн цаана унадаг бєгєєд тэгэж унахаас хэдхэн агшины ємнє нисгэгч нь катапульт /ослын үед нисгэгчийн дарьны тийрэх хүчээр онгоцноос гаргаж шиддэг аврах тєхєєрємж/ ашиглан эсэн мэнд газардаж байгаа нь харагддаг. Харин ослын дараа тусгай комисс ирж дүн шинжилгээ хийгээд маш их гайхсан гэдэг. Учир нь сєнєхийн ємнєх тэрхэн агшинд нисгэгчийн хийсэн бүх үйлдлийг энгийн үед давтахад хамгийн багадаа минут гаруй хугацаа орж байсан бєгєєд амьд үлдсэн нисгэгч нь тэр хэдхэн агшинд хийсэн єєрийнхєє үйлдэл бүрийг нарийн тайлбарлаж ярих гэж бүтэн цаг зарцуулж байжээ. Тэгтэл нисгэгч нь секундын хэд хуваасны дотор хийчихсэн гэдгийг хувь хүн єєрєє тєдийгүй нислэгийн үед нисгэгчийн хийсэн, ярьсан бүхнийг тэмдэглэн авдаг хар хайрцаг нь батлаад байдаг. Энэ нь аюул тохиолдсон үед хувь хүний цаг хугацааны мэдрэмж асар нарийсдаг гэдгийг харуулж байгаа хэрэг.
 
«Yхлийн дараахь амьдрал» нэртэй номоороо сая сая уншигчдын танил болсон Раймонд Моуди ч гэсэн үүнтэй тєстэй олон жишээг єгүүлсэн байдаг. Ачааны машин барьж яваад осолд орсон жолооч "Би гэв гэнэт аймшигтай муухай чахрах чимээ гарахыг сонсоод буруу талын дугуй буудчихлаа гэдгийг мэдсэн... Тэгээд би юу болж байгааг ойлгоод маш их айсан. ...машин бєөрєєрєє эргэж гүүр рүү хар эрчээрээ гулсах тэр хэдэн хоромд би амьдралдаа болж єнгєрсєн бүхнийг эргэж хардаг юм байна. Миний ємнє кино шиг л єнгєрсєн. Дараа нь кино гарахаа байж, би машинаа ширтээд зогсож байсан. Машин маань юу ч үгүй болсон, харин би яагаа ч үгүй. Гүүр мєргєхийн ємнє нь би салхиныхаа шилний онгорхой зайгаар кабинаас гараад үсэрчихсэн юм. Одоо ч гэсэн би тэр үед харсан бүхнээ эргээд санаж чадна. Гэвч ингэж санахад доод тал нь 15 минут болно. Харин тэр үед бол секундээс бага хугацаанд болоод л дууссан" гэж дурссан байдаг.
 
Мєн хүний цаг хугацааны мэдрэмжийг нарийсгадаг тусгай бэлдмэлүүдийг том гүрнүүдийн тусгай албад хийчихсэн, тєрийн тэргүүний хамгаалалт, тусгай ажиллагаа зэрэгт єргєн ашигладаг тухай зарим эх сурвалжууд дурддаг. Хүмүүс єєрт заяагдсан асар их боломжийн єчүүхэн хэсгийг нээсэн, цаашид нээж, олж мэдэх, сайн сайхны тєлєє ашиглах нууцлаг зүйл асар их байгаагийн нэг жишээ нь энэ. Эртний мэргэд хүний энэ бүх нууцлаг чадварыг сайн мэддэг байсан бєгєєд нээж, илрүүлэх тусгай аргачлал олныг сэдсэн байдгаас дорно дахины олон тооны тулааны урлаг, йог, буддын бясалгал гээд олныг нь бид єнєєдєр ч гэсэн мэдэж, ашиглаж байгаа. Гэхдээ тэдгээр нь гол тєлєв маш нууцлагдсан байдгаас гадна хувь хүнээс бие, ёс суртахуун, оюун ухаанаа асар их дайчилж, уйгагүй зүтгэхийг шаарддаг болохоор эзэмшсэн нь хуруу дарам цєєн гэдэг.


Сэтгэгдэлүүд: 6
6 | mp <<< бичсэн | 2011-01-02 | 6:44 PM Сэтгэгдэлтэй хуудас |
haha udaashruuldag bolchvol unen tasarhai biggrin biggrin biggrin biggrin
+ (0) -
5 | bayanaa <<< бичсэн | 2010-12-23 | 6:13 PM Сэтгэгдэлтэй хуудас |
yaay laitai goyo yumaa
+ (0) -
4 | WINNER <<< бичсэн | 2010-12-22 | 8:40 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ene uneen uneheer goe
+ (0) -
Аватар байхгүй
3 | bella <<< бичсэн | 2010-12-22 | 7:48 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ymar sonin yum be?
+ (0) -
2 | Enh <<< бичсэн | 2010-12-22 | 7:33 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ter em etriin boondood awchwal tiim bolho l bhl da biggrin
+ (0) -
1 | gungamer <<< бичсэн | 2010-12-22 | 6:35 PM Сэтгэгдэлтэй хуудас |
smile cry cry yay tsag hugatsag udashruldag bolchwol uuruu heterhi hurdan hudulj bga humust haragdishd hehe happy
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !