Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Кайо сүмогийн түүхэнд нэрээ үлдээж, Чиётайкай зодог тайлсан башё - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Кайо сүмогийн түүхэнд нэрээ үлдээж, Чиётайкай зодог тайлсан башё
poster


Нийгмийн толь сонин, спорт мэдээ


-Барилдааны дөрөв дэх өдөр Озэки котоошюү, котомицүки, харүмафүжи, кайо нэр өрсөлдөгч бөхөө дийлэлгүй нураад өглөө-

Хацү башёгийн гурав дахь өдөр энэ цагийн хүчит озэки Кайо мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 808 дахь даваагаа авч түүхэнд нэрээ үлдээсэн юм. Тэрбээр энэ өдөр өөрийн учраа экс озэки Чиётайкайг илүүрхэн давж дээрх болзлыг хангасан билээ. Озэки Кайо 99 дэх башёдаа барилдаж, домогт их аварга Чиёонофүжигийн үзүүлээд байсан, хэзээ ч дахин давтагдахгүй хэмээгдсэн 807 давааг ахиулснаар Хацү башёг чимж байна. Кайогийн түүхэн амжилтын гэрч болох гэж нутгийнх нь хөгжөөн дэмжигчдээс гадна түүний ээж хүртэл "Рёогокү кокүгикан” ордонд хүрэлцэн ирж 808 дахь даваанд хувь нэмрээ оруулсан юм.

Ийнхүү мэргэжлийн сүмогийн "Томозүна” дэвжээнийхэн баяр хөөрт умбаж байхад "Коконоэ” дэвжээний ояаката, мэргэжлийн сүмогийн их аварга, алдарт Чиёонофүжи нүдэндээ нулимс цийлэгнүүлэн мэдэгдэл хийж, экс озэки Чиётайкайг зодог тайлах болсныг албан ёсоор мэдэгдлээ. Нэгэн цагт сүмогийн өнгийг тодорхойлж, озэки цолтнуудын эрэмбийг харуулж, таниулж явсан Чиётайкай зодог тайлсан нь үзэгчдийг төдийгүй мэргэжилтнүүдийг ч "шооконд” оруулаад байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 10 гаруй удаа кодобан буюу цолоо хамгаалах барилдаан хийж озэки цолоо хамгаалж байсан Чиётайкай өнгөрсөн башёг дөрвөн даваа, 11 унаатайгаар үдсэн. Энэ сард сэкиваке цолтой зодоглосон юм. Сүмогийн холбооноос түүнийг 10 давбал озэки цолыг нь эргүүлэн олгохоо мэдэгдэж байсан хэдий ч Чиётайкай эхний гурван өдөр дараалан өдвөг шороодсон нь түүний цолоо эргүүлэн авах найдлага тасарсныг илтгэнэ. Иймээс озэки Чиётайкай "Коконоэ” дэвжээний ояаката Чиёонофүжитэй зөвшилцсөний эцэст зодог тайлах болсноо зарласан нь энэ.

2010 оны Хацү башё аваргуудын араас эрэмбэлэгддэг арсан цолтнуудын хувьд хатуухан болж байна. Үүнийг батлах мэт башёгийн дөрөв дэх өдөр зодоглосон озэки Котоошюү, Котомицүки, Кайо, Харүмафүжи нар өрсөлдөгч бөхөө дийлэлгүй нураад өглөө. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаа болох макүүчид манай улсын 12 сүмоч зодоглож байна. Тэдний барилдааны амжилт ч башёгоос башёд улам чангарч япончуудын зүрхэнд "шар ус” хуруулж, шүдний нь өвчин болсон. Дээд зиндаанд 42 бөх зодоглодгийн 12 нь монгол сүмоч. Тун удахгүй жюүрё зиндаанаас дээш дэвших монгол бөхчүүд ч байгаа.
Макүүчи зиндаанд багагүй хугацаанд барилдаж туршлага суусан Корюү Мөнх-Оргил энэ башёд дээд зиндаанд эргэн иржээ. Тэрбээр энэ удаад маэгаширагийн зүүний 15-аас босч байгаа. Дөрвөн өдрийн дараагаар нэг даваа аваад байгаа ч үлдсэн барилдаанд хичээж хүч үзвэл макүүчид үлдэх боломжтой.

Өчигдөр тэрбээр Китатайкайтай барилдаж ёрикири мэхэнд нь өвдөг шороодсон. Хакүба Өнөржаргал башёгийн дөрөв дэх өдөр анхныхаа давааг авсан юм. Тэрбээр "жүжигчин” хочит Такамисакариг ёритаоши мэхээр дохёгоос нисгэж чадлаа. Моконами Базарсад маэгаширагийн барууны 11-т эрэмблэгдсэн. Башёгийн дөрөв дэх өдөр нутгийн ах Асасэкирюүтэй хүч үзсэн ч даваа авч чадсангүй. Моконами дөрвөн өдрийн дараагаар нэг даваа, гурван унаатай болжээ. Харин Асасэкирюү Дашням гурван даваа, нэг унаатай барилдаанаа үргэлжлүүлж байна. Шотенро Нямсүрэн өчигдөр Тамаваши Мөнх-Оргилтой хүч үзсэн юм. Энэ удаад Тамаваши барилдааны эхнээс илүүрхэн барьцанд хүрч ошидаши мэхээр Шотенрог давжээ. Шотөнро маэгаширагийн барууны 9-т эрэмблэгдсэн бол Тамаваши барууны 7-гоос босч байгаа. Цагтаа мэргэжлийн сүмогийн комүсүби цол хүртэж байсан Токитэнкү Хүчитбаатар башёгийн дөрөв дэх өдөр уран барилдаант Аминишикитэй оноолт тааран барилдсан. Аминишики энэ удаа мөн л уран сайхан барилдаан үзүүлж Токитэнкүг ошидаши мэхээр давсан юм. Токитэнкү нэг даваа, гурван унаатай болоод байгаа. Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Цэвэгням япончуудын найдвар, ирээдүйн "аварга” хэмээгддэг Кисенесатог өчигдөр барсангүй. Тачиай дээрээс Кисенвсато манай бөхийг илүүрхэн ёрикири мэхээр түрээд гаргачих нь тэр.

Баруун жигүүрийн комүсүби Какүрюү Ананд өчигдөр озэки Котоошюүг тэнгэр харуулав. Хоёр бөх өмнө нь олон удаа таарч барилдахад Котоошюү илүүрхэж байв. Комүсүби Какүрюү Ананд озэки Котоошюүг давснаар даваа, унаа ижил хоёр болжээ. Харин озэки Харүмафүжи өчигдөр Тоёоношимагийн шитатэнагэ мэхэнд уналаа. Их аварга Асашёорюү Миябияамаг, Хакүхо Гойдог хаяснаар их сүмогийн Хацү башёг итгэлтэйхэн тэргүүлж байна.

Н.Мөнхтөр


Сэтгэгдэлүүд: 1
1 | sadness <<< бичсэн | 2010-01-16 | 9:20 PM Сэтгэгдэлтэй хуудас |
sain sumo medehq bolhoor hezuu l bna
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !